2017-02-28 18:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан амжилттай боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

IMG_9462 - Copy

Тус уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт 27 илтгэл, оюутны салбарт 28 илтгэл ирүүллээ.

IMG_9465

Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

  • Тэргүүн байрт Л.Галбаатар, Ч.Содхүү “Шийдвэр нь дараагийн шатны шүүхээс өөрчлөгдсөн шүүгч бүр дээр зөрчлийн оноо тооцох нь Үндсэн хуульд нийцэх үү?” сэдэвт илтгэл,
  • Дэд байрт А.Базар “Монгол Улсын үндсэн хуулийн 66.1, 66.2, 64.1 дэх заалтуудыг тайлбарлах нь” сэдэвт илтгэл,
  • Гутгаар байрт С.Номынбаясгалан “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд диспозитив зарчмыг хязгаарлах нь” сэдэвт илтгэл
  • Тусгай байрт Д.Баяр “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх”-ийн ойлголт, тайлбар, хэрэглээ”,
  • Тусгай байрт Д.Онон “Цэц үндсэн хуулийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хянах эрхтэй байх нь” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

  • Тэргүүн байрт МУИС-ийн Хууль зүйн сургууль 5 дугаар курсын оюутан А.Түвшинтөгс “Үндсэн эрхийг үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалах нь”,
  • Дэд байрт М.Нарандулам, О.Должинсүрэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар курсын оюутан “Өмчлөх эрхийг барьцааны эрхээр хязгаарлахад үүсэх үндсэн хуулийн эрх зүйн асуудал”,
  • Гутгаар байрт Л.Эрдэнэхүү ИЗОУИС Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 407 дугаар бүлгийн оюутан “Сонгуулийн тухай хуулийн хийдэл”
  • Тусгай байрт Б.Амарбат МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ОУЭЗ 4 дүгээр курсын оюутан “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх тухай зарим асуудал”
  • Тусгай байрт Л.Амгаланбаатар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр курсын оюутан “Нийтийн ашиг сонирхлын үзэл санааг Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессийн эрх зүйн үүднээс тайлбарлах нь”,
  • Тусгай байрт Б.Тогоодулам МУИС Хууль зүйн сургууль 5 дугаар курсын оюутан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн орчин хийгээд 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хийсэн дүн шинжилгээ”, сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн тус илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийг эмхэтгэн нийтийн хүртээл болгох юм.

Төрөл: Мэдээ