2017-01-17 23:50
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Тус цахим хуудсын үйлчилгээний нөхцөл

1. Yйлчилгээний ерөнхий нөхцөл
ХЗҮХ-ийн цахим хуудас нь хүрээлэнгийн танилцуулга, үйл ажиллагааны тухай товч бөгөөд тодорхой агуулгаар мэдээллэх мэдээллийн хэрэгсэл юм.

2. Yйлчилгээний төрөл
legalinstitute.mn, nli.gov.mn сайтын vйлчилгээ нь төлбөргvй мэдээлэл хүргэх ба манай сайтын урьд нь vзvvлж байсан мэдээллvvд бvгд vнэ төлбөргvй байна. Бид танд хүрээлэнгийн дараах мэдээллүүдийг хүргэнэ. Vvнд:
– өдөр тутмын болон тодорхой цагт болж буй мэдээ, мэдээллийг
– Эрх зүйн судалгааны тухай мэдээлэл
– хайлтын vйлчилгээ
– зар тавих болон мэдээлэл өгөх
– байгууллагын талаарх өргөдөл, гомдол хүлээн авах зэрэг vйлчилгээг өөрийн сvлжээгээрээ дамжуулан хvргэх болно.

3. Бvртгэлийн зарчим
legalinstitute.mn, nli.gov.mn сайтад байршиж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, мөн зар, мэдээллийг и-мэйлээр авах хүсэлтэй бол бүртгүүлснээр давуу талыг эдэлнэ.

4. И мэйл үйлчилгээ
Сайт дээрх и-мэйл үйлчилгээ нь хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдад хамаарна. И-мэйл хаягийг сайтын администратораар үүсгэнэ.
Ажилтан хэрэглэгчийн нэр, нууц vгийг бvрэн хариуцах бөгөөд бvртгэлээс хийгдсэн бvхий л vйлдэлдээ эзэн байна. Иймээс аль болох хэрэглэгчийн нэр, нууц vгээ дамжуулахгvй байж хэрэглэснийхээ дараа бvртгэлээ хааж байх хэрэгтэй! Хэрэв өөрийн хувийн мэдээллийг бусдад алдсан гэж vзвэл энэ тухайгаа сайтын администраторт яаралтай мэдэгдэж идэвхгvй болгох боломжтой. Таны нэр@legalinstitute.mn и-мэйл хаяглалт нь зөвхөн ХЗҮХ-ийн албан хаагчийн ажлын хэрэгцээнд хэрэглэгдэнэ. Тухайн и-мэйлийг хэрэглэгч албан хаагч нь ажлаасаа гарсан тохиолдолд и-мэйл хаягийг ажлын 3 хоногийн дотор хүчингүй болгоно.

5. Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгчийн өөрийн илгээсэн и-мэйл, нийтэд зориулсан мэдээ, текст, зураг болон бусад зvйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага байна. legalinstitute.mn сайт нь хэрэглэгчийн vйлдэлд ямар нэгэн хариуцлага хvлээхгvй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сvлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дvрмийн дагуу барагдуулах vvрэгтэй.

6. Yйлчилгээг дамлан худалдаалахгvй байх
Хэрэглэгч нь манай vйлчилгээ, тvvний аль нэг хэсгийг дамлан зарах, хувилж тараах, ашиг олох зорилгоор хэрэглэх эрхгvй! Манай сервер нь бvх vйлдлийг бvртгэх тул асуудал гаргасан ID болон IP-г зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийг анхаарна уу.

7. Vйлчилгээнд өөрчлөлт оруулах
legalinstitute.mn сайт нь vзvvлж байгаа vйлчилгээгээ бvхлээр буюу хэсэгчилэн ямаг нэг анхааруулгатай болон анхааруулгагvйгээр өөрчлөх эрхтэй. Үйлчилгээнд хүрээлэнгийн Захирал, Дэд захирал, Захиргааны хэлтсийн эрхлэгчээр дамжуулан бусад нэгжийн удирдлагууд өөрчлөлт оруулах эрхтэй.

8. Сайтыг түр зогсоох талаар
Дараах нөхцөл байдал vvсвэл сайтын үйл ажиллагааг түр зогсоох болно. Yvнд:
• legalinstitute.mn сайт халдлагад өртөх
• Програмчлалын алдаа гарах
• Удирдах албан тушаалтны шаардлагаар зогсоох
• Төлөвлөснөөс өөр техникийн болон хамгаалалтын асуулдлууд гарах