2017-02-28 18:35
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарлалаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагын дарга нартай 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор үр дүнгийн гэрээ байгуулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үр дүнгийн гэрээний биелэлт чиглэх юм.

15966070_1216529771764475_2613853771024270520_n

2017 оныг  ХЗДХ-ийн салбар бүхэлдээ “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”  болгох зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг шинээр зохион байгуулж, гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дээшлүүлж, эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлэх хууль зүйн албаны үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахаар зорьж байна.

15965176_1216529315097854_2869761709727561345_n

Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд улам бүр ойртож, онлайн болон орчин цагийн мэдээллийн технологийн үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг  ашиглах замаар иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, хялбар болгох, архив, бүртгэл, оюуны өмч, гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын мэдээллийн санг илүү нээлттэй болгох зэргээр эрх зүйн үйлчилгээг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.

 

Төрөл: Мэдээ