2017-01-17 23:49
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Номын санд карт нээлгэх

Хууль зүйн номын сангаар үйлчлүүлэх

Тус номын сан 2002 онд Хуульчдын давтан сургах төвийн дэргэд байгуулагдсан бөгөөд фонд нь хууль, эрх зүйн чиглэлийн монгол, гадаад ном, сэтгүүл, бусад бүтээлээс бүрдэж байна. Монгол, англи, орос гэх мэт хэл дээр хэвлэгдсэн нийт 3605 төрлийн 11028 номтой. 2004-2006 онд Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэтгэл” төслийн хүрээнд үйлчилгээний тоног төхөөрөмжийн хувьд иж бүрэн тоноглогдсон ба уншлагын танхимдаа Checkpoint хамгаалалтын систем болон камер суурилуулан ашиглаж байна. Мөн монгол хэл дээрх өдөр тутмын сонин 3, сэтгүүл 4, гадаад хэл дээрх хууль эрх зүйн чиглэлийн 9 нэр төрлийн сэтгүүлийг захиалан уншигчиддаа үйлчилж байна.

Дараах үйлчилгээг уншигчдад санал болгож байна. Үүнд:

  • 24 хүн хүлээн авах хүчин чадалтай уншлагын танхимаар үйлчлэх
  • 10 хүн хүлээн авах хүчин чадалтай цахим номын сангаар үйлчлэх
  • Гэрээр ном олгох

Номын сангийн үйлчилгээний карт нээлгэхдээ дараах бичиг баримтыг эх хувиар авч ирнэ. Үүнд:

Иргэн:

a) 1 хувь цээж зураг   (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан);

b) Иргэний үнэмлэх

(Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт );

c) Ажлын газрын үнэмлэх;

d) Үйлчилгээний хураамж (нэрлэсэн дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)

Оюутан:

a) 1 хувь цээж зураг   (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан)

b) Иргэний үнэмлэх (Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт);

c) Оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт;

d) Үйлчилгээний хураамж (нэрлэсэн дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)

Мөн уншигчийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор дахин сунгуулна. Сунгуулахдаа иргэний өөрийн зураг бүхий  баримт бичиг, үйлчилгээний хураамж төлсөн баримтыг бүрдүүлнэ.

Номын сангийн төлбөрт үйлчилгээний жишиг

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

ҮНЭ /төгрөг/

1

Уншигчийн үнэмлэх шинээр нээх

3 сар

15 000

6 сар

25 000

1 жил

45 000

2

Уншигчийн үнэмлэхний хугацаа сунгах

3 сар

10 000

6 сар

15 000

1 жил

30 000

3

Уншигчийн үнэмлэх гээсэн, гэмтээсэн тохиолдолд дахин сэргээх

15 000

4

Уншигчийн үнэмлэхгүйгээр ном, хэвлэл ашиглах  /1 өдөрт/

5000

5

Гэрээр ном олгосон номын хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх торгууль

1000

6

Номын хуудас санаатайгаар сугалж авсан,  салгасан, урсан, үрэгдүүлсэн, тэмдэглэл хийх зэргээр чанарыг муутгасан тохиолдолд

Нэг бүрийн шинжээр ижил ном хэвлэлийг хүлээлгэн өгөх,  авах, эсвэл үндсэн үнийг 1,5 дахин өсгөж,  төлнө. Ховор, үнэтэй ном хэвлэлийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үндсэн үнийг 5 дахин өсгөж төлнө.

7

Хууль, эрх зүйн актыг хэвлэх  /нэг нүүр/

200

 

Холбоо барих утас: +976-11-319144

И-мэйл: ariunsuren.h@legalinstitute.mn