2017-02-28 18:35
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.7 хувийн саналаар баталлаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “УИХ өмнө нь дөрвөн удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй байна. Иймээс Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага, нийт  43 байгууллагаас санал авч нэгтгэн боловсруулсан” гэдгийг онцолж байсан юм.

Мөн тэрбээр тус хууль батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болно гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: ikon.mn

Төрөл: Мэдээ