2017-01-17 23:50
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хүрээлэнгийн үйл ажиллагааны зарчим, үндсэн чиг үүрэг

Хүрээлэн нь судалгаа, сургалт, мэдээллийн байгууллагын нийтлэг үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгож дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Хууль зүйн бодлогын судалгааг суурь, харьцуулсан бие даан хийхийн зэрэгцээ бусдаар захиалан гүйцэтгүүлж болно.
  2. Хуулийн төсөл боловсруулах ажилд бодлогын болон хавсарга судалгаагаар үйлчлэхийн зэрэгцээ бусад мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хууль зүйн бодлогын судалгааны зардлыг жил бүрийн төсөвт тусгана. Хууль зүйн бодлогын болон хавсарга судалгааг төрийн байгууллагын захиалгаар хийж болно. Захиалсан байгууллага судалгааны ажлын зардлыг хариуцна.
  3. Эрх зүйн харьцуулсан судалгаа хийж, үндэсний хууль тогтоомжийн төлөв байдал хандлага хэрэгцээ, уялдаа, үр нөлөөг судалж санал зөвлөмж аргачлал боловсруулна.
  4. Төрийн захиргааны төв байгууллагуудад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлнэ. Энэ чиг үүргийг зөвлөмж, аргачлал боловсруулах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр хэрэгжүүлнз. Холбогдох зардлыг тухайн байгууллага хариуцна.
  5. Эрх зүйч, хуульчдын мэдлэг, хуулийн байгууллагын ажилтны ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг захиалга, холбогдох төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна.
  6. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах. Энэ чиг үүргийг гадаадын төсөл, хөтөлбөр, төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, бусад холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.
  7. Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны санг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах, найдвартай байдлыг хангаж хэрэглэгчдэд үйлчилнэ.
  8. Гадаад улсын хууль зүйн эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгаа, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, эрх зүйн судалгааны үр дүнг сайжруулж, мэдээлэл байнга солилцоно.
  9. Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинар зохион байгуулж, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
  10. Эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулна.