2017-06-26 02:12
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт

Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцах арга хэмжээ Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт Биелэлт
Тоо Чанар Хугацаа
1 2 3 4 5

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

Нэг. Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулахад эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлэх

1.1.Хуулийн төсөл боловсруулах ажлын хэрэгцээнд зориулсан судалгаа хийх 1 Хуулийн төсөл боловсруулах ажлын хэрэгцээнд зориулан судалгаа хийж тайлан боловсруулсан байна.  

Жилдээ

Хуулийн төсөл боловсруулах ажлын хэрэгцээнд зориулан “Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр томоохон судалгааны ажлыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэв. Уг ажлын хүрээнд дараах 7 үндсэн чиглэлээр судалгаа хийв. Үүнд:

– Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хангах эрх зүйн үндсийг төгөлдөржүүлэх;

– Эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;

– Хүний эрх, эрх чөлөө, түүний хууль зүйн баталгааг хангах;

– Төрийн байгууллын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;

– Эрх зүйн шинэтгэлийн орчин бүрдүүлэх;

– Хууль зүйн мэргэжлийн боловсон хүчний сургалтын тогтолцоог боловсронгуй болгох;

– Олон улсын эрх зүйн зохицуулалтад Монгол Улсын оролцоог өргөтгөх.

Судалгааны явцад эдийн засгийн хүрээний эрх зүйн шинэтгэлийн хэрэгцээ, шаардлага, цаашдын чиглэлийг тандах зорилгоор “Бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчны талаар асуулга” боловсруулж “Ойлт” судалгааны төвтэй хамтран иргэд, аж ахуйн нэгжээс асуулга авч, үр дүнг нь судалгааны тайланд тусгалаа.

“Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, цаашдын зорилт, чиглэл”, “Захиргааны эрх зүйн шинэчлэл, үр дүн, цаашдын зорилт” “Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн”, “Эдийн засгийн хүрээний эрх зүйн шинэтгэл” сэдэвт судалгааны хэсгүүдийг дэд тайлан болгож хавсаргав.

Судалгааны тайлан, холбогдох материалыг GIZ-ийн дэмжлэгтэйгээр 2 боть болгож эмхэтгэсэн ба I боть 146 нүүр, II боть 478 нүүр болсон.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” боловсруулан УИХ-аар батлуулах гэж байгаатай холбогдуулан уг 2 судалгааны ботийг туршилтын журмаар урьдчилан хэвлүүлэн ХЗДХЯ-нд хүргүүлсэн ба одоо хэвлэх үйлдвэрт хэвлэж байна.

Тайлант хугацааны биелэлт 100 хувь

1.2.Хууль тогтоомжийн үр нөлөөний судалгаа хийх 1 Судалгааны ажлаар дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна. Жилдээ Уг ажлын хүрээнд: Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах эдийн засгийн үр нөлөөний судалгааг хийв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан хорих” болон “зорчих эрхийг хязгаарлах” ялыг сонгон авч эдгээр ялын эдийн засгийн үр нөлөөг тооцож, үүний дотор төрөөс хариуцах зардлыг урьдчилсан байдлаар тооцоолсон болно.

Судалгааг дараах 3 үндсэн чиглэлээр хийв. Үүнд:

– Хорих ялыг хэрэгжүүлэхэд нэн түрүүнд шаардагдах олон улсын болон дотоодын хууль тогтоомжид тусгасан стандартад нийцсэн хорих ангиудыг бий болгох;

– Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим гав, түүний хяналтын тогтолцоог бий болгох;

– Уг ялыг хэрэгжүүлдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд гарах зардлыг тооцох.

Судалгааг Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу гүйцэтгэсэн.

Тайлант хугацааны биелэлт 100 хувь

1.3. “Дампуурал ба дахин хөрөнгөжүүлэх асуудал” сэдвээр судалгаа хийх 1 Судалгааны тайлан боловсруулсан байна. Жилдээ Судалгааг гүйцэтгэх явцад судалгааны сэдвийг “Аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх асуудал” харьцуулсан судалгаа болгон өөрчилж судалгааны агуулгыг гүнзгийрүүлэв. Судалгааны хүрээнд Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийг судлан практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлохын зэрэгцээ Монгол, БНСУ, болон ХБНГУ-ын дахин хөрөнгөжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг харьцуулан судлах замаар Монгол Улсын дахин хөрөнгөжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх санал, зөвлөмжийг боловсруулав. Мөн аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх бодлогын хүрээнд баримталбал зохих үзэл баримтлал, зорилго, зарчим, зохицуулалтын хүрээ, үр дүнтэй тогтолцооны хувилбарыг тодорхойлсон болно.
1.4. “Эрүүгийн ял оногдуулах онол, практикийн асуудал” сэдвээр харьцуулсан судалгаа хийх 1 Харьцуулсан судалгааны тайлан боловсруулсан байна. Жилдээ Энэхүү судалгаа нь анхан шатны эрүүгийн хэргийн шүүхээс гаргаж байгаа таслан шийдвэрлэх тогтоол, шүүгчийн захирамжийн чанар сул байгаа эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тодруулах улмаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, анхан шатны шүүхийн шүүгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд чиглэсэн болно.

Судалгааны хүрээнд Бодит нөхцөл байдлыг тодорхойлохын тулд харьяалах эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг түүвэрлэн авч судлав. Мөн судалгааны үр дүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг боловсронгуй болгох болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийг мэргэшүүлэх талаар санал, зөвлөмжийг боловсруулсан болно. Харьцуулсан судалгааны хүрээнд Монгол улс дахь эрүүгийн ял оногдуулах ажиллагаан дахь зарим асуудлыг ХБНГУ-ын хуулийн зохицуулалттай харьцуулан судалж дүгнэв.

1.5. Хууль дээдлэх ёс сэтгүүлийг монгол хэлээр 4 дугаар, түүнээс 1 дугаарыг төрөлжсөн сэдвээр гаргах; англи хэл дээр 1 дугаар гаргах; сэтгүүлийн дугааруудыг цахим хувилбараар байгууллагын сайтад байршуулах

 

5 Сэтгүүлийн дугаар бүрийг цаг тухайд нь хэвлүүлсэн байна.

Цахим хувилбараар байгууллагын сайтад байршуулсан байна.

Улирал бүр Сэтгүүлийн 1 дүгээр улирлын №1/56/ дугаарыг эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр төрөлжүүлэн, 2,3 дугаар улирлын дугаарыг төрөлжсөн сэдэвгүйгээр хугацаанд нь эмхэтгэн гаргаж холбогдох байгууллага болон зохиогчдод түгээв. Сэтгүүл эрхлэн гаргах хуваарийн дагуу 2016 оны 4(59), 5(60) англи хэл дээрх дугаарууд 12 сард хэвлэгдэх бөгөөд хэвлэх үйлдвэрт шилжүүлсэн болно.

Тайлант хугацааны биелэлт 100 хувь

1.6. Хүрээлэнгийн 2014-2015 онд гүйцэтгэсэн судалгааны тайлангийн эмхэтгэл гаргах 1 Судалгааны тайлангуудыг эмхэтгэн хэвлүүлсэн байна. Жилдээ Хүрээлэнгийн 2014-2015 онд гүйцэтгэсэн 23 судалгааны тайланг эмхэтгэн эх бэлтгэлд шилжүүлэв. Эмхэтгэл 2016 оны 12 сард хэвлэгдэнэ.

Тайлант хугацааны биелэлт 100 хувь

1.7. “Эрүүгийн ял оногдуулах онол, практикийн асуудал” эрдэм шинжилгээний семинар зохион байгуулах

 

 

1 Эрдэм шинжилгээний семинар зохион байгуулсан байна. Жилдээ “Эрүүгийн ял оногдуулах талаарх онол практикийн асуудал” сэдэвт судалгааны хүрээнд: ХБНГУ-ын Макс Планкийн институттай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 12-18-ний өдрүүдэд хамтарсан семинар зохион байгуулав. Тус семинарт Монголын талаас 5 илтгэл, ХБНГУ-ын талаас 6 илтгэл тус тус хэлэлцсэн ба Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Эрдэм-Ундрах “Эрүүгийн ялын дээд, доод хэмжээ, ялын хэмжээ өөрчлөгдөх үндэслэл”, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одгэрэл “Монгол улсын ял оногдуулах практик” сэдвээр илтгэл тавьсан болно.

Биелэлт 100 хувь

1.8. “ИХШХШ тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах 1 Хууль зүйн яам болон бусад холбогдох байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

 

Жилдээ – ХЗДХЯ-тай хамтран зохион байгуулах “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 12 сарын 19-ны өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 80 гаруй шүүгч, хуульч, өмгөөлөгч, хууль зүйн их, дээд сургуулийн багш нар оролцсон. Биелэлт 100 хувь
1.9. Хууль зүйн үндэсний хүрээлэн бусад байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулдаг олон улсын эрх зүйн сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах 1 Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна. Жилдээ Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Монгол Улсын их сургуулийн ХЗС, МУИС-ийн ОУХНУС хамтран жил бүр зохион явуулдаг олон улсын эрх зүйн эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Олон улсын эрх зүй: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулав. Уг хуралд эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан “Хил дамнасан эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн асуудал”, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одгэрэл “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны эрх зүйн орчин” сэдвээр тус тус бусад судлаачтай хамтран илтгэл хэлэлцүүлэв.

Биелэлт 100 хувь

1.10. Номын сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх, номын сан болон уншигч, үйлчлүүлэгч хоорондын эргэх холбоог сайжруулах

 

 

  Ном, бүтээлийн фонд баяжуулж, ном зүй, эх сурвалж, шинэ номын мэдээ байршуулах зэргээр номын сангийн вэб хуудас, facebook, twitter хуудасны үйл ажиллагааг тогтмолжуулсан байна.

 

Жилдээ ХЗҮХ-ийн номын сангийн facebook, twitter хуудасны үйл ажиллагааг тогтмол эрхэлж, шинэ номын тухай мэдээ байршуулах зэргээр номын сан ба уншигч, үйлчлүүлэгчдийн эргэх холбоог сайжруулахад анхаарч ажиллав. Номын сангаар үйлчлүүлсэн уншигчдын тоо 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 207 уншигчид шинээр уншигчийн эрх нээсэн, давхардсан тоогоор 2747 уншигчид 1754 төрлийн 4233 ширхэг ном, гарын авлагаар үйлчилсэн байна.

Номын сангийн Facebook хуудас 13289, Twitter хуудас 557 дагагчтай болсон.

Нийт 92 төрлийн 205 ширхэг монгол ном нэг бүрчилсэн бүртгэлд бүртгэж, номын мэдээллийг электрон каталогид оруулан интернэтийн хайлтын системд байршуулсан. “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн шинэ дугаарын тухай мэдээ, сурталчилгаа, шинэ номын мэдээг тогтмол бэлтгэн байршуулж байна. Тайлант хугацаанд мэдээллийн самбарт 92 төрлийн 200 ном, уншлагын танхимын шинэ номын үзэсгэлэнд 50 ном, номын сангийн Facebook хуудсанд 15 номын мэдээг тус тус гаргав.

Эх сурвалж, ном зүйн лавлагаа гаргаж судалгаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2016 оны №10-22 дэх дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулах; ХЗҮХ-д байрлах Номын худалдаа, Мажестик, Интерном зэрэг номын дэлгүүрээс судлан худалдан авах номын жагсаалт гаргах ажлыг гүйцэтгэсэн.

Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, Шүүх, эрх мэдлийн шинэтгэл, Олон улсын байгууллага–төлөөлөгчийн газар, Худалдааны чөлөөт бүс, Бизнесийн таатай орчин ба жижиг дунд үйлдвэрлэл, Авлигын эсрэг конференцийн хэрэгжилт, Арбитр, Татвар, Удирдлага-менежмент, Хар тамхи мансууруулах бодис, Хүн худалдаалах гэмт хэрэг ба аюулгүй байдал зэрэг сэдвээр эх сурвалжийн лавлагаа бэлтгэсэн болно.

Тус номын сан 2016 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар англи хэл дээр 1354 ширхэг, орос хэл дээр 1215 ширхэг, монгол хэл дээр 10234 ширхэг номтой байна. ХЗҮХ-ийн Номын сангийн номын тооллогын явцад агуулгаараа болон биет байдлаар хуучирч хэрэглэх боломжгүй болсон, номын сангийн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон номын жагсаалтыг гаргасан ба Өмч хамгаалах зөвлөлд хандан актлуулах, хандивлах зэрэг арга хэмжээ авч ажиллав.

Тайлант хугацааны биелэлт 100 хувь

1.11. Хууль тогтоомжийн нийцлийн мониторинг хийх

 

 

    Жилдээ Энэ ажлын хүрээнд ХЗДХЯ-аас ирсэн албан бичгийн дагуу ХЗҮХ-ийн үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, дүрэм, журам, тушаал шийдвэрүүд дэх давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлэн холбогдох санал, дүгнэлт бүхий тайлан боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулан ажиллаж, ажлын тайланг ХЗДХЯ-нд хүргүүлэв.

Тус тайланд байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомж, тухайлбал Хууль зүйн судалгааны төвийн үйл ажиллагааны тухайд “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль”, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн үйл ажиллагааны тухайд “Зар сурталчилгааны тухай хууль”-д давхардал, хийдэл, зөрчлийн мониторинг хийсэн болно.

Тайлант хугацааны биелэлт 100 хувь

Хоёр.Эрх зүйч, хуульчдын мэдлэг, хуулийн байгууллагын ажилтны ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээ
2.1. Хуульчдын шалгалтыг зохион байгуулахад оролцож уг шалгалтад бэлтгэх сургалтыг зохион байгуулах 2 Бодлого бодох аргачлалын сургалт зохион байгуулагдсан байна. Жилдээ Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Хуульчийн мэргэжлийн бодлогын хураамж (2014, 2015 он)” номыг эрхлэн бэлтгэж 500 хувь хэвлүүлсэн.

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулахад зөвлөхөөр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан.

Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэгчдэд зориулсан бодлого бодох аргачлалын сургалтыг 2 удаа зохион байгуулсан. Нийт 100 оролцогч хамрагдсан.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

2.2. Хууль зүйн англи хэлний гүнзгийрүүлсэн, эрчимжүүлсэн сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах 2 Төлөвлөгөөний дагуу явуулна. Жилд 2 удаа 2016 оны 5 дугаар 31-ний өдрөөс 6 дугаар сарын 28-ний өдрийн хооронд 9 удаагийн 18 цагийн Хууль зүйн англи хэлний мэргэшүүлэх сургалтыг Эрх зүйн үйлчилгээний гэрээ, Гэрээний эрх зүй, Компанийн эрх зүй, Маргаан шийдвэрлэх тогтолцоо, Хөдөлмөрийн эрх зүй, Оюуны өмчийн эрх зүй, Өрсөлдөөний эрх зүй, Хуулийн этгээд, компани байгуулах журам, үүсгэн байгуулах баримт бичгүүд, Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй сэдвээр зохион байгууллаа. Сургалтад нийт 20 хуульч, эрх зүйч хамрагдсан.

Тус сургалтын хоёр дахь удаагийн сургалтыг уг сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагад нийцэж буй эсэхийг тогтоох зорилгоор ХЗҮХ-ийн Хууль судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнуудад 2016 оны 12 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулав.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

2.3. “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сургалт зохион байгуулах 2 Хууль сахиулах байгууллагын алба хаагч нарт сургалт зохион байгуулсан байна. Жилдээ 2016 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт 14 цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 29 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хамрагдсан.

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ЦЕГ-тай хамтран тус сургалтыг зохион байгуулсан. Нийт 30 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хамрагдсан

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

2.4. Хууль зүйн их, дээд сургуулийн залуу багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна. /Мэргэжлийн чиглэлийн сургалт, заах арга зүйн сургалт/ 1 Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэдлэг ур чадвар зохих түвшинд нэмэгдсэн байна. Жилд 2 удаа 2016 оны 3 дугаар сарын 24, 25-ны өдөр Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад Заах арга зүй, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга), Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга), Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэлэг зохицуулалт, үзэл баримтлал, онцлог, цаашид хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлттэй холбоотой анхаарах асуудлын талаарх сэдвийн хүрээнд нийт 16 цагийн сургалт зохион байгуулсан.

Сургалтад хууль зүйн их, дээд сургуулийн нийт 50 багш, ХЗҮХ-ийн судлаачид хамрагдав.

Сургалтад оролцогчдод гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн болон ХЗҮХ-ээс эрхлэн хэвлүүлсэн Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга), Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга), Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг оролцогч тус бүрт өгөв.

Түүнчлэн сургалтын үеэр Захиргааны ерөнхий хуулийн агуулгаар хууль зүйн их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах саналыг танилцуулж, Ханнс-Зайделийн сангаас боловсруулсан хөтөлбөрийн төслийг захиргааны эрх зүй, захиргааны процессын эрх зүйн хичээл заадаг багш тус бүрт хувилж өгөв.

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх 8 цагийн сургалтыг “Заах арга зүйн шинэлэг чиг хандалга, арга зүй” сэдвээр зохион байгуулав. Тус сургалтад нийт 23 багш хамрагдсан.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

2.5. Захиргааны ерөнхий хуулийг сурталчлах, танилцуулах сургалт зохион байгуулах 4 Төрийн байгууллагын албан хаагчид, иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан байна. Жилдээ Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг Хууль зүйн яам, Ханнс-Зайделийн сан, холбогдох сургагч багш нартай хамтран тусгайлсан төлөвлөгөөний дагуу Хүн ам, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Архивын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын бүртгэл, статистикийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагад болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад тус сургалтыг зохион байгуулав. Сургалтад нийт 2000 орчим албан хаагч хамрагдаж, нийт 19 удаагийн 52 цагийн хичээл оров.

2016 оны 3 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэлэг зохицуулалт, үзэл баримтлал, онцлогийн талаар сургалт зохион байгуулсан. Хууль зүйн их, дээд сургуулийн нийт 16 сургуулийн 50 багш болон ХЗҮХ-ийн судлаачид хамрагдав.

Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг Зам тээврийн яамны ажилтнуудад 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 цагийн сургалтыг байгуулав. Тус сургалтад нийт 50 орчим ажилтнууд хамрагдсан.

Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэлийн албан хаагчдын нэгдсэн сургалтад 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагаас 12 цагийн хооронд зохион байгуулав. Тус сургалтад нийт 100 орчим ажилтнууд хамрагдсан.

Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнуудад зохион байгуулав.Тус сургалтад нийт 30 ажилтан хамрагдав.

Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнуудад зохион байгуулав.Тус сургалтад нийт 30 ажилтан хамрагдав.

УИХ-аас шинээр баталсан хууль тогтоомжийг олон нийтэд хүргэх зорилгоор Захиргааны ерөнхий хууль (дангаар), Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга), Сонгуулийн тухай хууль зэргийг хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байна. Эдгээр хуулиас Хууль зүй, дотоод хэргийн яаманд тодорхой тоогоор хүргүүлэв.

Нийт нийслэлд буй 33 байгуулага болон 6 аймгийн төрийн байгууллагын албан хаагч нийт 1500 орчим хүнд Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг төлөвлөгөөний дагуу жилийн турш зохион байгуулав.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

2.6. Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хуулийн төсөл боловсруулах шатан дахь иргэдийн оролцоо сэдвээр сургалт зохион байгуулах 2 Хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилттэй холбоотой шинэлэг зохицуулалтын талаар иргэд тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болно. II улиралд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн бүх сумдын эрх зүйн, сургалт, сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдэд зохион байгуулсан сургалтаар Улсын Их Хурлаас 2015, 2016 онд шинээр баталсан хуулиуд тухайлбал, Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн шинэлэг зохицуулалт, онцлог, агуулгын талаар танилцуулснаар нийт 8 цаг /1 өдрийн/ сургалт явуулав.

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад Аймаг, нийслэлийн хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн нийт 40 оролцогчид “Эрх зүйн мэдээллийг бэлтгэх, түгээхэд анхаарах асуудал”, Хууль тогтоомжийн системчлэлийн ажлыг хийхэд анхаарах асуудал, Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэлэг зохицуулалт сэдвээр 90 минутын хичээл орсон. Түүнчлэн бүх аймгуудад ХЗҮХ-ээс шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар хийсэн хялбаршуулсан нугалбар хуудсаар тус бүр 300 ширхэгийг болон Хууль зүйн мэдээлэл сурталчилгааны чиглэлийн видео шторкуудыг хуулж өгсөн. Тус сургалтын үеэр цаашид аймгуудийн хуулийн хэлтэстэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон болно.

Төлөвлөгөөнйи биелэлт 100 хувь.

2.7. Шинээр баталсан хууль болон шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн талаар Хууль зүйн яам, харьяа агентлаг байгууллагатай хамтран сургалт, хэлэлцүүлэг, танилцуулга мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах 4 Шинээр батлагдсан болон шинэчлэн боловсруулсан хууль, хуулийн төслийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголт нэмэгдэнэ. Жилдээ “Тв-Зоне” сэтгүүлд 7 хоног бүр мэдээ, материал бэлтгэн нийтлүүлж байна. Жилийн эцсийн байдлаар нийт 48 удаагийн дугаарт материал бэлтгэн нийтлүүлсний 14 нь шинээр батлагдсан хуулийн мэдээлэл байв. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай, Эрүүгийн хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эмнэлгийн үйлчилгээний тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл, Органик хүнсний тухай хууль, Тариалангийн тухай хуулийн талаар тус тус мэдээлэл нийтэлсэн болно.

Хөвсгөл аймагт 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн бүх сумдын эрх зүйн, сургалт, сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдэд 2015, 2016 онд шинээр баталсан хуулиуд тухайлбал, Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн шинэлэг зохицуулалт, онцлог, агуулгын талаар танилцуулснаар нийт 8 цаг /1 өдрийн/ сургалтыг амжилттай явуулав.

2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад Аймаг, нийслэлийн хуулийн хэлтсийн дарга мэргэжилтэн нийт 40 оролцогчид Эрх зүйн мэдээллийг бэлтгэх, түгээхэд анхаарах асуудал, Хууль тогтоомжийн системчлэлийн ажлыг хийхэд анхаарах асуудал, Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэлэг зохицуулалт сэдвээр 90 минутын хичээл орсон. Түүнчлэн бүх аймгуудад ХЗҮХ-ээс шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар хийсэн хялбаршуулсан нугалбар хуудсаар тус бүр 300 ширхэгийг болон Хууль зүйн мэдээлэл сурталчилгааны чиглэлийн видео шторкуудыг хуулж өгсөн. Тус сургалтын үеэр цаашид аймгуудийн хуулийн хэлтэстэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон болно.

Төлөвлөгөөнйи биелэлт 100 хувь

2.8. Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлалын хүрээнд сэтгүүлчид, эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтнуудад сургалт явуулах 2 Эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажилтнуудад сургалт, семинар зохион байгуулсан байна. Жилдээ  

1.Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлалыг боловсруулж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 01/369 дугаартай албан бичгээр санал, чиглэл авахаар Хууль зүйн яаманд хүргүүлж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6/1852 дугаартай албан бичгээр тус “Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачилсан зөвлөмж”-ийг батлан ирүүлсэн болно.

2.Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлал”-ын хүрээнд аймгийн бүх сумдын эрх зүйн, сургалт, сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтаар Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын онцлог, арга зүй, анхаарах асуудал, эрх зүйн мэдээллийг түгээж буй эх сурвалж, тэдгээрээс мэдээлэл олж авах, ашиглах аргачлал, тодорхой хууль зүйн холбогдол бүхий үйл явдлын талаар мэдээлэл хүргэх тохиолдол дээр ажиллах хэлбэрээр явууллаа.

3.2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг “Эрх зүйн мэдээллийг бэлтгэх, түгээхэд анхаарах асуудал-аргачлал” сэдвээр зохион байгуулсан бөгөөд 1 цагийн хичээл орсон. Нийт 40 албан хаагч оролцов.

Төлөвлөгөөнйи биелэлт 100 хувь

Гурав. Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэн шинэ арга барил нэвтрүүлнэ.
3.1. “Хууль зүйн мэдээ” цахим сонинг чанаржуулан, уншигчийн тоог нэмэгдүүлэх, гадаад хэл дээр мэдээ, материал нийтлэх 12 Дугаарын хоцрогдолгүй, мэдээллийн агуулга чанаржсан, уншигчийн тоо өмнөх онтой харьцулахад нэмэгдсэн, 12 дугаар гаргасан байна. Сард 1 удаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн цахим хуудаст “Хууль зүйн мэдээ” сонины цахим хувилбарын 5 дугаарыг холбосон.

Хууль зүйн мэдээ цахим сонины уншигчдын тоо өссөн үзүүлэлттэй байна. Хууль зүйн мэдээ цахим сонины №1 /337 хүн үзсэн/, №2/308 хүн үзсэн/, №3 /331 хүн үзсэн/, №4 /323 хүн үзсэн/, №5 /230 хүн үзсэн, /№6 300 хүн үзсэн/, №7 /295 хүн үзсэн/, №8 /300 хүн үзсэн/ №9 /300 хүн үзсэн/, №10 /300 хүн үзсэн/ №11 /300 хүн үзсэн/, №12 /300 хүн үзсэн/ Нийт жилд 12 дугаар, сард нэг дугаар бэлтгэн гаргахаас жилийн эцсийн байдлаар нийт 12 дугаарыг тухай бүр эрхлэн бэлтгэж уншигчдад хүргүүлсэн болно.

Эхний хагас жилийн биелэлт 100 хувь

3.2.Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаанд facebook.com, twitter.com хуудсыг идэвхтэй ашиглах, хөгжүүлэх Хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн байна. Тогтмол Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн twitter, facebook хуудсыг хариуцан үйл ажиллагааны мэдээллийг цахим орчинд байршуулж байна. Тус цахим хуудаснуудын дагагчдын тоо тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн фэйсбүүк хуудсанд шинээр батлагдсан хуулийн мэдээлэл, цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай түгээн ажиллаж байна.

ХЗҮХүрээлэн твиттер хуудсанд 210 мэдээлэл, Хууль зүйн үндэсний хүрээлэн фэйсбүүк хуудсанд 258 мэдээ оруулсан байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн nli.gov.mn цахим хуудсанд нийт 222 мэдээ оруулжээ.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

3.3.Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тодорхой сэдвээр, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах

– Хүүхдийн эрх

– Зөрчил гэж юу вэ?

– Гэмт хэрэг гэж юу вэ?

– Дээрэм, танхайн гэмт хэргийн тухай

– Хулгайн гэмт хэрэг гэж юу вэ?

– Гэр бүлийн хүчирхийлэл

– Архидан согтуурахтай тэмцэх тухай

– Замын хөдөлгөөний аюулгүй байдал

4 Сургалтыг 4 удаа зохион байгуулсан байна. МХХолбоо болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтрана. Улиралд 1 удаа 1.2016 оны 1 дүгээр сарын 06-нд Номч бүрэн дунд сургуульд;

2. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэн-Лизэ бүрэн дунд сургуулийн дунд, ахлах ангийн нийт 100 орчим сурагчдад;

3. 2016 оны 4 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн ахлах ангийн нийт 450 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалт, хориглосон зүйлсийн талаар болон эрх зүйн мэдээлэлтэй байхын ач холбогдлын талаар нийт 4 удаагийн 8 цагийн сургалт, мэдээллийг 500 орчим сурагчдад хийв.

4. 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн 9 дүгээр сангийн сурагчдад тус сургалтыг зохион байгуулж 50 гаруй сурагчдыг хамрууллаа.

5.Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн сурагчдад Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулав. Сургалтад нийт 100 орчим сурагчид тус тус хамрагдлаа.

6.Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн бага ангийн 50 сурагчид Замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сурагчдад хялбаршуулсан зурагт хуудас тараах материал өгөв.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

3.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, уулзалт зохион байгуулах

Сэдэв, хамрах хүрээ:

– Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт

– ХБИ-ийн нийгмийн хамгаалал

– ХБИ-ийн сурч боловсрох эрх

4 Сургалт 4 удаа зохион байгуулагдсан байна. Улиралд 1 удаа 1. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудтай хамтран сургалт зохион байгуулав. Сургалтад 50 гаруй иргэн хамрагдсан. Сургалтаар Монгол Улсын хууль тогтоомж дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн харилцаанд хамаарах зохицуулалт, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх явцад ажил олгогчоос гаргадаг нийтлэг зөрчил, ажлын цаг, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлстэй холбоотой эрх зүйн зарим зохицуулалтын талаар нарийвчлан ярилцаж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Түүнчлэн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга, шинэлэг зохицуулалтын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

2. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бие даан амьдрах төвтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн танилцуулах сургалтыг зохион байгуулсан. Нийт 60 гаруй хүн хамрагдсан. 1 цагийн сургалт.

3.2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонсголгүй иргэдийн мэдээллийн төвтэй хамтран гэр бүлийн эрх зүй сэдвээр сургалт зохион байгуулсан. 50 гаруй хүн хамрагдсан. 1 цагийн сургалт.

4. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бие даан амьдрах төвтэй хамтран Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга, шинэлэг зохицуулалтын талаар мэдээлэл өгч сургалт зохион байгуулав. Сургалтад нийт 80 хүн хамрагдав.

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн сургалтыг тус хүрээлэнгээс санаачлан 3 дахь жилдээ тухайн жилийн төлөвлөгөөнд тусган зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ” сэдвээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж 50 орчим иргэн хамрагдав.

Нийт 5 удаагийн сургалтад 290 орчим хүн хамрагдав.

3.5. “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ийн үйл ажиллагааны найдвартай хэвийн ажиллагааг хангаж ажиллах:

– Серверийн найдвартай байдлыг хангаж ажиллах;

– Шинээр нэмэгдэх булан сайтийн шинэчлэлтийг тухай бүрд нь хийх;

www.legalinfo.mn домэйнийг сунгах.

Найдвартай тасалдалгүй ажилласан байна.  

 

 

 

Тогтмол

 

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn цахим хуудас дахь хяналтыг хийх ажлын хуваарийг баталж. www.legalinfo.mn цахим хуудасны Монгол Улсын хууль булангийн 1992 оноос 2016 оны хооронд батлагдсан бүх хуулиудын хэлбэржилтийг дахин засч нэмэлт, өөрчлөлт бүрэн орсон эсэх, хүчин төгөлдөр байдал зэргийг нягтлах зэрэг хяналтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэв.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn цахим хуудасны системийн өдөр дутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллав. Тухайлбал, тус хуудасны алдаа мэдээлэх буланд нийт 132 имэйл ирсэн байна. Үүнээс 98-д хариуг нь өгч ажиллалаа. 44 имэйлээс ирүүлсэн хүсэлтийг ЭЗМНС-ийн мэдээлэл оруулагч бусад байгууллагад мэдэгдэж тухай бүр шийдвэрлүүлсэн байна.

Түүнчлэн шинээр баталсан Эрүүгийн хууль, Сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэргийг даган олон хуульд дагасан нэмэлт, өөрчлөлт орсноос үүдэлтэйгээр тус цахим хуудас дахь хуулийн хэлбэржилт нэлээдгүй алдагдсаныг бүрэн засав.

Ø 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ХЗЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ганбаатар болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ ашиглалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцож, холбогдох мэдээллийг гаргаж өгөв.

-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/165 дугаартай албан бичгээр Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн техник хангамжийн сайжруулалтын төсөл, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цаашдын хөгжүүлэлтийн төслийг боловсруулж хүргүүлсэн.

Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/2240 дугаартай албан бичгээр төслийн саналыг дэмжсэн хариуг ирүүлсэн болно. Тус албан бичгийн дагуу төслийн дагуу тоног төхөөрөмж, техник хэрэгслийн төсвийн задаргаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг дахин боловсруулан хүргүүлсэн болно.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/317 дугаартай албан бичгээр “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн ажиллах журам”-ын төслийн боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn цахим хуудсанд жилийн эцсийн байдлаар цаг үеийн шинжтэй болон хууль зүйн салбарын үйл ажиллагаанд хамаарал бүхий жилийн хугацаанд нийт 150 мэдээ, нийтлэл оруулсан байна.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

3.6. ЭЗМНС-д дутуу байгаа актыг зохих журмын дагуу бүрдүүлж ажиллах ЭЗМНСангийн баяжилт хийгдэж, актуудын хэлбэржилтийн зөрүүтэй байдал үгүй болсон байна.  

Тухай бүр

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn цахим хуудас дахь хяналтыг хийх ажлын хуваарийг баталж. www.legalinfo.mn цахим хуудасны Монгол Улсын хууль булангийн 1992 оноос 2016 оны хооронд батлагдсан бүх хуулиудын хэлбэржилтийг дахин засч нэмэлт, өөрчлөлт бүрэн орсон эсэх, хүчин төгөлдөр байдал зэргийг нягтлах зэрэг хяналтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэв.

www.legalinfo.mn цахим хуудасны эрх зүйн акт хэсэгт хийгдсэн ажлууд. Үүнд:

– Монгол Улсын хууль цэсд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр батлагдсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг нэмж оруулан, цэсд байршиж байгаа 420 хуулийн хэлбэржилтийг засан, 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэмж оруулсан байна.

– Олон улсын гэрээ цэсд байрших 1976 онд батлагдсан БНМАУ, БНСЧУ-ын хооронд Иргэн, гэр бүл ба Эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх болон эрхийн харилцаа тогтоох тухай гэрээний хэлбэржилтийг засан оруулсан.

– Монгол Улсын Их Хурлын тогтоол цэсд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 113 дугаар тогтоолыг нэмж оруулан, цэсд байрших 97 тогтоолын хэлбэржилтийг засан, 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 07 дугаар тогтоолыг нэмэлт, өөрчлөлт буланд оруулсан.

– Засгийн газрын тогтоол цэсд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Аргачлал батлах тухай 59, 9 дүгээр сарын 7-ны өдрийн Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 81, 9 дүгээр сарын 21-ний өдрийн Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 91 дүгээр тогтоолууд гэсэн нийт 3 тогтоолыг нэмж оруулан, цэсд байршиж буй 7 тогтоолын хэлбэржилтийг засан оруулсан.

– Захиргааны хэм хэмжээ тогтоосон хүчин төгөлдөр эрх зүйн актын жагсаалтаас legalinfo.mn сайтад ороогүй байсан болон шинээр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн нийт 92 эрх зүйн актыг Сайдын тушаал цонхонд нөхөн оруулсан. Мөн 3 эрх зүйн актын хэлбэржилтийг засан, 4 эрх зүйн актын нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.

Жич: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг зүйл заалт тус бүрээр оруулалгүй бүтнээр нь сольж байгаа нь хэлбэржилт алдагдуулж байгаа. Иймээс өөрчлөлт орсон хууль тус бүрд хэлбэржилтийг засч байна. Мөн програмын алдаанаас болж хэлбэржилт алдагдах, харагдахгүй байх тохиолдол гардаг.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn цахим хуудсанд улсын бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн захиргааны хэм хэмжээний актыг байршуулдаг.

2016 оны жилийн эцсийн байдлаар “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл” нийт 36 дугаар 11770 ширхэг хэвлэж захиалгын дагуу түгээсэн. Тус эмхэтгэлийн гучин зургаан дугаарт нийт улсын бүртгэлд бүртгэгдсэн 136 хэм хэмжээний акт нийтэлсэн.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудсанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаар /олон улсын гэрээ, конвенц нийтлэгдсэн/ XI ботийг бүрэн хэмжээгээр байршуулсан. Тус XI ботид нийт 143 олон улсын гэрээ, конвенц нийтлэгдснийг цахим хувилбараар оруулсан.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

3.7. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудасны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан сурталчилгааны ажлыг тухайлсан төлөвлөгөөний дагуу хийх IX сард “Монгол Улс дахь эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагаа, төлөвшил хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах Хурал зохион байгуулагдсан байна. Төлөвлөгөө гарч хэрэгжүүлсэн байна. Жилдээ ЭЗМНС- legalinfo цахим хуудасны үйл ажиллагаа эхэлсний 10 жилийн ойд зориулан “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем 10 жил” баримтат теле кино-нэвтрүүлэг /20 минут/ бэлтгэж нийтийн хүртээл болгов.

ЭЗМНС- legalinfo цахим хуудасны үйл ажиллагаа эхэлсний 10 жилийн ойд зориулан “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем хэрэглэгчдэд хүрсэн 10 жил” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд нийт 60 хүн оролцсон болно.

Тус өдөрлөгийн үеэр хууль тогтоомж, эрх зүйн актын талаар лавлагаа мэдээлэл өгөх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг эрхлэн зохион байгуулав. Тус өдөрлөгт нийт 500 орчим иргэд оролцов.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01317 дугаартай албан бичгээр “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн ажиллах журам”-ын төслийг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн.

“Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn хэрэглэгчдэд хүрсэн 10 жил” сэдвээр ярилцлага бэлтгэн “Өдрийн сонин”-ы 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт нийтлүүлэв.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

3.8. Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл цуврал ботийн 21, 22 дугаарыг эрхлэн хэвлүүлэх 2 2015, 2016 оны УИХ-аас баталсан хууль тогтоомжийг он дараалсан байдлаар эмхэтгэн хэвлүүлсэн байна. Жилдээ Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл (1206 оноос хойшхи) түүхэн 16 ботийн үргэлжлэл болох “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл XХI боть /2014-2015 он/, XXII боть /2015-2016 он/ тус тус эмхэтгэж хэвлэлтэд шилжүүлсэн. Тус бүр 100 ширхэг, нийт 200 ширхэг хэвлэгдэнэ.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

3.9. Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хууль (1992 он) аудио хувилбар буюу сонсдог цомог гаргах 1 Цомог гарч хэрэглэгчдэд хүрсэн байна. Жилдээ Тус цомгийн аудио бичлэгийг бэлтгэж хэвлэлтэд шилжүүлсэн. Нийт 500 хувь хэвлэгдэнэ.

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь

3.10. Иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулахад оролцох

 

1 ХЗЯ-аас тухайлан баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу ХЗЯ, харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран арга хэмжээг зохион байгуулсан байна. Жилдээ ХЗДХЯ-аас тухайлан баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу ХЗДХЯ, харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн боловч ХЗДХЯ-аас энэ арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулаагүй тул энэ төлөвлөсөн ажил хийгдээгүй болно.
 

Дөрөв. Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлнэ.

4.1. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллах   Байгууллагын хүний нөөц тогтвортой байх, байнга чадавхжуулан хөгжүүлэх бодлого баримтална. Жилдээ Байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлийн хүрээнд албан хаагчдыг гадаад, дотоодын сургалт, семинар, магистр, болон докторантурын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан. БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт ITEC хөтөлбөрийн /APTECH/ мэдээллийн технологи, мэргэжлийн англи хэлний 2 сарын хугацаатай сургалтад ЭЗМНС-гийн зохицуулагч-программист, мөн БНХАУ, Япон, БНСУ-д магистр болон докторантурын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан 4 эрдэм шинжилгээний ажилтан суралцаж байна.
4.2. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах   Албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Жилд 1 удаа Нийт албан хаагчдыг “Сөүл сэниорс” эмнэлэгт 2016 оны 5 дугаар сард эрүүл мэндийн багц шинжилгээ, эмчийн үзлэгт хамруулсан.
4.3. Албан хаагчдыг чадавхжуулах дотоод сургалтыг зохион байгуулах   Дотоод сургалтыг зохион байгуулсан байна. Жилд 4 удаа Албан хаагчдын дотоод сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан.

2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Ажлаа аз жаргал болгох нь”, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Цагийн менежмент”, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт” сэдвээр дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 25 ажилтан хамрагдсан. Мөн Хууль зүйн судалгааны төвд зочин судлаачаар ажилласан Австралийн үндэсний их сургуулийн докторант Г.Нарантуяа “Судалгаа, шинжилгээний ажлын аргачлал”-ын талаар эрдэм шинжилгээний ажилтнуудад мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсон.

 

Тав.Бусад

5.1. “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Хууль зүйн сайдаар батлуулах   “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Хууль зүйн сайдаар батлуулна.   “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, төслийг хүргүүлсэн. Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/126 тушаалаар батлуулсан.

Гадаадын бусад орны ижил төстэй судалгаа, мэдээллийн байгууллагын харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд БНХАУ-ын Макао хотод “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” байгууллагаас зохион байгуулсан олон улсын хуралд тус хүрээлэнгийн захирал Э.Батбаяр, эрдэм шинжилгээний ажилтан Ж.Алтансүх нар оролцлоо. Тус байгууллагын гишүүнчлэлтэй Азийн 30 гаруй орны хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн төлөөлөгчидтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эрх зүйн үндэслэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Мөн ХБНГУ-ын Макс Планкийн институттэй хамтран “Эрүүгийн ял оногдуулах талаарх онол практикийн асуудал” сэдэвт судалгааны хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 12-18-ний өдрүүдэд хамтарсан семинар зохион байгуулав. Тус семинарт тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Эрдэм-Ундрах “Эрүүгийн ялын дээд, доод хэмжээ, ялын хэмжээ өөрчлөгдөх үндэслэл”, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одгэрэл “Монгол улсын ял оногдуулах практик” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

 

5.2. Хууль зүйн сайдын албан даалгавар, яамнаас өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх   Хууль зүйн сайдын албан даалгавар, яамнаас өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлнэ. Тухай бүр Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн дагуу тухай бүр хэрэгжилтийг ханган ажилласан.
Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан