2017-10-18 14:45
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр

Хууль зүйн сайдын
2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн
А/126 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

Нэг. Үндсэн хэсэг

Энэхүү стратеги хөтөлбөр нь байгууллагын чадавхийг нэмэгдүүлж, хамт олны идэвх зүтгэлийг өрнүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2016-2026 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх эрхэм зорилго, үндсэн зорилтыг тодорхойлсон баримт бичиг мөн.

2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд “Хөгжлийн зээлийн гэрээ” байгуулагдсан ба уг гэрээг хэрэгжүүлэн Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолоор Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв /“Хууль зүйн үндэсний төв”/ -ийг анх байгуулсан.

Улмаар тус төвийг  Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 18 дугаар тогтоолоор Хууль зүйн үндэсний хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 33, 62 дугаар  тушаал, 2011 оны 168, 169 дүгээр тушаал, Хууль зүйн сайдын 2012 оны А/58, Б/19 дүгээр тушаал, 2015 оны А/44 дүгээр тушаал, 2016 оны А/64 дүгээр тушаалаар тус хүрээлэнгийн дүрэм, бүтэц, орон тоог тус тус шинэчлэн баталсан.

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль зүйн нийтлэг бодлого, хууль, тогтоомжийн хүрээний шинжлэх ухаан, судалгааны үндэслэлийг боловсруулах, хуульч, эрх зүйч, олон нийтэд эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллээр үйлчлэх, хууль зүйн шинжлэх ухаан, дээд боловсролын үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий судалгаа, сургалт, сурталчилгаа,  мэдээллийн байгууллага мөн.

Хоёр. Стратегийг хэрэгжүүлэх үндэслэл

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний тухай” 2007 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаар тогтоол зэрэг бодлогын баримт бичигт тус тус үндэслэв.

Тухайлбал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5.1.4-т заасан хөгжлийн бодлго төлөвлөлт судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх; 7.3.Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэдийн оролцоог ханган боловсруулна.

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” тогтоолын 2.2.3. Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүн, Зорилт 5. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлнэ.2.4.Тогтворын хөгжлийн засаглалын бодлогыг тодорхойлсон заалт,   Монгол Улсын Засгийн газрын “Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө зэрэг нь тус байгууллагын стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болно.

Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн эрхэм зорилго нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн төгөлдөршүүлэхэд судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлаар дэмжлэг үзүүлж, эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, мэргэжилтнүүд ба олон нийтийн оролцоог хангахад оршино.

Монгол Улсын Их Хурал 1998 онд баталсан “Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хяналт шинжилгээ, үнэлгээгээр эрх зүйн шинэтгэлийн зорилтууд үндсэндээ хэрэгжиж ирсэн боловч хууль тогтоомж хоорондоо уялдаа муутай, давхардал, хийдэл, зөрчил багагүй байгааг цэгцлэн, уул шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлага тулгамдаж байгааг илэрхийлсэн билээ[1].

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэглэх, хэрэгжүүлэх ажиллагааг судлан сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, нийгмийн эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох хэрэгцээ нь тус хүрээлэнгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх шаардлага болно.

Түүхийн хугацаанд тус хүрээлэнгийн хуримтлуулсан туршлага, бий болгосон чадавхийг ашиглан 2016-2026 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөг дүрэмд заасан чиг үүргийн дагуу тодорхойлов.

Тус байгууллага нь 2016-2026 он хүртэл хугацаанд дэвшүүлж буй эрхэм зорилгод хүрэхээр энэхүү хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд уг хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсөв, төсөл хөтөлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого болон гадаад, дотоодын байгууллага,  бусад хандив, тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Гурав. Стратегийн зорилтууд

3.1. Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, дэд бүтцийг боловсронгуй болгох замаар судалгааны чанар, үр нөлөөг дээшлүүлж, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ.

3.2. Хууль зүйн нийтлэг бодлого, хууль тогтоомжийн хүрээний шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах,  онол-арга зүй ба  судалгааны бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэх байдлаар судалгааны ажлын үр дүнг эргэлтэд оруулна.

3.3. Эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэн шинэ арга барил нэвтрүүлнэ.

3.4. Хууль тогтоомжийг системчлэх ажлыг төгөлдөржүүлж эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /legalinfo.mn/ цахим хуудсыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн албан ёсны цахим сан болгон хөгжүүлнэ.

3.5. Иргэдийн эрх зүйн албан бус сургалтын тогтолцоог хөгжүүлж, тухайлсан зорилтот бүлэгт чиглэсэн шинэ төрлийн сургалтыг нэвтрүүлж хэвшүүлнэ.

3.6. Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтыг тогтмолжуулж, сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;

3.7. Тус байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат:

1 дүгээр үе шат   2016-2018

2 дугаар үе шат   2019-2021

3 дугаар үе шат   2022-2025

Дөрөв. Санхүүжилт

2016 онд          581,115,700

2017 онд         727,626,700

2018 онд         715,000,000

2019 онд          800,455,400

2020 онд       880,500,900 төгрөгөөс доошгүй  байхаар төсөөлж тооцсон бөгөөд, өөрийн үйл ажиллагааны орлого болон захиалгат ажил, үйлчилгээ /төсөл/-ний орлогоор нийт санхүүжилтийн 20-30 хувийг гүйцэтгэх  зорилт дэвшүүлсэн.  

Цаашид тухайн жилийн санхүүжилтийг зохих журмын дагуу тооцож төсөвлөж байна.

Тав. Хүрэх үр дүн

5.1. Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, дэд бүтэц боловсронгуй болсон байх;

5.2. Хууль зүйн нийтлэг бодлого, хууль тогтоомжийн хүрээний шинжлэх ухааны үндэслэл, судалгааны бүтээгдэхүүний хүртээмж өргөжсөн байх;

5.3. Эрх зүйн мэдээллийг хүргэх ажлын чанар, үр дүн нэмэгдэж, шинжлэх ухаан технологийн шинэлэг ололтыг нэвтрүүлэх замаар эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажилд олон нийтийн оролцоо нэмэгдсэн байх;

5.4. Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны санг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн системийн найдвартай байдлыг ханган ажиллуулж, хэрэглэгчдэд шуурхай, найдвартай үйлчлэх;

5.5. Иргэдийн эрх зүйн албан бус сургалтын тогтолцоог хөгжүүлж, тухайлсан зорилтот бүлэгт чиглэсэн шинэ төрлийн сургалтыг нэвтрүүлж зохион байгуулж хэвшсэн байна.

5.6. Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хүний эрхийн ойлголт, мэдлэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын тогтолцоо нэвтрүүлж, сургалтыг тогтмолжуулна;

5.7. Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг гүйцэтгэх өндөр чадавхи, мэдлэгтэй, бүтэц, орон тооны хүртээмжтэй баг бүрдэн ажил, үйлчилгээ  шуурхай, үр нөлөөтэй болно.

[1] Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан Уб., 2008 он

Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 21-ны

өдрийн А/126 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 

Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дараах байдлаар тодорхойлов:  

Зорилт 1. Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, дэд бүтцийг боловсронгуй болгох замаар судалгааны чанар, үр нөлөөг дээшлүүлж, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ.

 

Д/д

Үйл ажиллагаа,  хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүн

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Шаардагдах зардал
/сая төг/
1. Хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, үйл ажиллагааг  боловсронгуй болгох

/2016-2026/

Эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт сайжирч шинэлэг арга зүй нэвтэрсэн байх,
судалгааны ажлын чанар,  үр нөлөө дээшилсэн байх
Судалгаа гүйцэтгэх үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, судалгааны бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, судлаачийн эрх үүрэг болон судалгааны төвийн ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх үе шатыг зохицуулсан журмыг боловсронгуй болгож мөрдлөг болгох

Судалгааны арга зүй, процесс ажиллагааны үе шатыг зураглаж, удирдамж,  чиглэл, хөтөч болох гарын авлага боловсруулж ажлын өдөр тутмын хэрэгцээнд нэвтрүүлэх

Эрх зүйн салбар, чиглэлээр судлаач мэргэшин ажиллах нөхцлийг бүрдүүлэх

Судалгааны арга зүйн семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар судлаачдыг дадлагажуулах, чадавхижуулах

 

 

Улсын төсөв

150,8

2. Хүрээлэнгийн нийтийн номын сан хөмрөгийг баяжуулж үйлчилгээг өргөтгөх

/2016-2026/

Хүрээлэнгийн номын сан нь хууль зүйн эрдэм шинжилгээний төрөлжсөн номын сан болон  хөгжсөн байх

Номын сангийн зарим үйл ажиллагаа цахимжсан байх.

 

Гадаад ба дотоодын орчин үеийн ном зохиолоор номын фонд баяжуулж, үйлчилгээнд нэвтрүүлэх

Номын сангийн зарим үйл ажиллагааг цахимжуулах

Олон улсын нэр хүндтэй, төлбөртэй судалгааны сан ашиглах нөхцөл, боломжийг бүрдүүлэх

Улсын төсөв
277,5
Олон улсын болон гадаадын байгууллагын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт шаардагдана

3. Хууль зүйн судалгааны нэгдмэл цахим сан бий болгох

/2018-2026/

Судалгааны нэгдмэл цахим сантай болсон байх Технологийн шийдлийг нэвтрүүлсэн байх

Оюуны өмчийн эрхийн хамгааллыг бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр эрдэмтэн судлаачдын бүтээлийг санд байршуулах

Судалгааны сан ашиглах, төлбөртэй ашиглуулах механизмыг бүрдүүлэх

Улсын төсөв
300,0
Олон улсын болон гадаадын байгууллагын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт шаардагдана.

4. Хууль тогтоомжийн нэр томьёоны нэгдмэл сан бүрдүүлэх

2018-2026

Хууль тогтоомжийн нэр томьёог жигдрүүлж, нэгдмэл сантай болсон байх Хууль тогтоомжийн нэр томьёоны судалгаа хийх

Нэр томьёог магадлан тогтоох арга ажиллагааг хэрэгжүүлэх

Хууль тогтоомжийн нэр томьёоны нэгдмэл сан үүсгэн хөтлөх

Улсын төсөв
250,0
Олон улсын болон гадаадын байгууллагын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт шаардагдана.

5. Дотоод, гадаадын судалгааны байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар арга зүй, туршлага, чадавхийг нэмэгдүүлэх

/2016-2026/

Хүрээлэнгийн дотоод, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн байх

 

Хүрээлэн бие даан гүйцэтгэх болон зохицуулан холбох аргаар чиг үүргээ хэрэгжүүлэх нөөц боломж бүрдсэн байх

Дотоодын их, дээд сургууль, судалгааны байгууллагатай хамтран судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, туршлага солилцох

Эрх зүйн салбар, чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачдын мэдээллийн сан бүрдүүлж,  хамтран ажиллах

Гадаад улсын их сургууль, судалгааны байгууллагатай холбоо тогтоох, айлчлал зохион байгуулах, зочин судлаач солилцох, судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллах

International association of Legislation  зэрэг олон улсын байгууллагатай холбоо тогтоох, гишүүнээр элсэх, хамтын ажиллагаа өрнүүлэх

Улсын төсөв
229,8

Олон улсын болон гадаадын байгууллагын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт шаардагдана.

 

Зорилт 2. Хууль зүйн нийтлэг  бодлого, хууль тогтоомжийн хүрээний шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах,  онол-арга зүй ба  судалгааны бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэх байдлаар судалгааны ажлын үр дүнг эргэлтэд оруулна.

Д/д

Үйл ажиллагаа,  хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүн

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

 

1. Хуулийн төсөл боловсруулах болон Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасан эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтуудыг хэрэгжүүлэхэд судалгаагаар дэмжих
/2016-2026/
Хуулийн төсөл боловсруулах болон ЗГ-ын үйл ажиллагааны  хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасан эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтуудыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны бүтээгдэхүүнээр хангасан байх Хүрээлэнгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах байдлаар ба ХЗЯ-ны захиалгын дагуу хуулийн төсөл боловсруулах ажлын хэрэгцээнд болон бодлогын баримт бичигт заасан зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр тухайлан судалж, Монгол Улсын өнөөгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж бүхий бодлогын судалгаа, лавлагаа болон бусад  судалгааны бүтээгдэхүүн боловсруулж гаргах

Улсын төсөв

302,7

2. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах нийцлийн мониторинг хийх
/2016-2017/
Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж тогтоосон байх, боловсронгуй болгох арга замын талаарх  дүгнэлт,  санал, зөвлөмжийн хүртээмж өргөжсөн байх

 

 

 

Хүрээлэнгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах байдлаар ба ХЗЯ-ны захиалгын дагуу хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг дангаар, эсвэл бусдаар гүйцэтгүүлэх болон хамтран гүйцэтгэх хэлбэрээр зохицуулан холбох. Улсын төсөв

277,5

Олон улсын болон гадаадын байгууллагын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт

3. Хууль, хуулийн төслийн үр нөлөөг судалж,  боловсронгуй болгох арга замын талаар дүгнэлт, санал, зөвлөмж гаргах
/2016-2026/
Хууль, хуулийн төслийн үр нөлөөг тандан судалж, зохицуулалтын хувилбарыг дэвшүүлсэн байх Хүрээлэнгийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хууль, хуулийн төслийн үр нөлөөний судалгааг тусгах
Хууль, хуулийн төслийн үр нөлөөний судалгааг аргачлалын дагуу хийх

Улсын төсөв
200,0

4. Үндэсний хууль тогтоомж ба олон улсын гэрээний уялдаа холбоог судалж, нийцлийг хангах санал, зөвлөмж боловсруулах

/2017-2026/

Үндэсний хууль тогтоомж ба олон улсын гэрээний уялдаа холбоог тогтоож, нийцүүлэх санал, зөвлөмж хүргүүлсэн байх Монгол Улсын олон улсын гэрээ ба хууль тогтоомжийн уялдаа холбоог судалж, зөрчлийг арилгах санал, зөвлөмж боловсруулах

Улсын төсөв
156,0

5. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эргэлтэд оруулах
/2016-2026/
Судалгааны үр дүнг эрх зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгаанд ашигласан байх

Судалгааны ажлын хүртээмж өргөжсөн байх

 

Судалгааны ажлын үр дүнгээр тайлан, лавлагаа, төсөл, санал, зөвлөмж, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, ном, сэтгүүл, гарын авлага зэрэг бүтээгдэхүүн боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх

Судалгааны ажлын үр дүнгийн талаар байгууллагын мэдээллийн самбар болон цахим хуудаст мэдээ, танилцуулга байршуулах

Судалгааны тайланг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хадгалах, архивлах, ашиглах арга зүйн шийдлийг нэвтрүүлж хэвшүүлэх

Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага, сургалт, семинар зохион байгуулах

Улсын төсөв
378,4

Зорилт 3. Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэн шинэ арга барил нэвтрүүлнэ.

Д/д

Үйл ажиллагаа,  хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүн

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Шаардагдах
зардал
/саятөг./

1.

Хууль тогтоомж хялбаршуулан тайлбарласан гарын авлага, CD, DVD, кино цомог бэлтгэж түгээх, радио телевизээр нэвтрүүлэх ухуулгын төрөл бүрийн хэлбэрээр хууль сурталчилах ажлыг өргөтгөн хүртээмжтэй болгох
/2016-2026/
 

Иргэдийн эрх зүйн мэдээллийг хүртээмжтэй, олон талт арга хэлбэрээ авдаг болно улмаар иргэдийн ухамсар дээшилж, хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдана.

-Хууль сурталчилах ажил олон арга хэлбэрээр өргөжсөн байх
-Тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн эрх зүйн мэдээлэл хүргэх хүртээмж боломжийг нэмэгдүүлсэн байх
Улсын төсөв

290,6

2.

Ухаалаг гар утсанд суурилсан /iOS, Android/ эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх зориулалт бүхий аппликейшний тусламжтайгаар мэдээллийг түгээх.
Сошиал сайтуудад үүсгэсэн өөрийн хуудсаар иргэдэд зориулсан эрх зүйн мэдээллийг зурагт болон видео болгон олон нийтэд түгээх.
/2016-2026/
Шинжлэх ухаан технелогийн шинэлэг ололтыг нэвтрүүлэх замаар эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажлын хүртээмж нэмэгдэж, олон нийтийн оролцоо сайжирсан байх Олон нийтийн хамгийн их үздэг сувгуудад зориулан дүрс найруулгын хувьд чанартай бүтээгдэхүүн бэлтгэнэ Улсын төсөв
267,1

3.

Иргэдэд зориулсан эрх зүйн мэдээлэл авах хялбар, хүртээмжтэй гарцыг бий болгох, олон нийтийн сүлжээг өргөнөөр ашиглах.
/2016-2026/
Иргэдэд чиглэсэн эрх зүйн мэдээллийн цогц цахим хуудас бий болгох
– 2017- вэб сайтын бүтэц, агуулгыг /контент/ бэлтгэж ажиллагаанд ороход бэлэн болгох
– 2018 онд Үйл ажиллагааг эхлүүлэх.
– 2019 онд Вэб сайтын үйл ажиллагааг тогтмол ажиллагаатай болно
Иргэд эрх зүйн холбогдолтой мэдээллийг нэгдсэн байдлаар цогцоор нь авах боломж бүрдсэн байна. Улсын төсөв

231,7

4.

Эрх зүйн мэдээлэл түгээх нэгдсэн аргачлалын дагуу иргэдэд системтэй, зөв хэлбэрээр эрх зүйн мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хүргэх тогтолцоог бэхжүүлэх.
/2016-2026/
Эрх зүйн мэдээлэл түгээх аргачлалыг боловсруулан түүгээр дамжуулж арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Аргачлалд эрх зүйн албан бус сургалт зохион байгуулах, эрх зүйн мэдээллийн хэвлэмэл бүтээгдэхүүн, видео болон аудио шторк бэлтгэх зэрэг аргачлалыг багтаах ба жишиг бүтээгдэхүүн гаргах.
Салбарын мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх талаарх PR бодлого гарган ажиллах.
Тус хүрээлэнгийн талаарх олон нийтийн хандлагыг сайжруулах
2015 онд Аргачлалыг боловсруулж жишиг бүтээгдэхүүнүүд гаргах
2016 онд Аргачлалыг ашиглан үндэсний хэмжээнд эрх зүйн мэдээлэл түгээх тогтолцоог эхлүүлнэ.
2017- Эрх зүйн мэдээлэл түгээх арга зүйн төв байж үндэсний хэмжээнд координаци хийх
 

Улсын төсөв

208,1

5.

Олон улсын түвшинд үндэсний эрх зүйн тогтолцоо болон шинээр батлагдан гарч буй хуулиудын талаарх мэдээллийг хүргэх
/2016-2026/
Үндэсний эрх зүйн тогтолцоо болон хууль зүйн салбарын талаарх мэдээллийг гадаад хэл дээр мэдээлэх Хууль зүйн салбарын мэдээллийг гадаад хэл дээр бэлтгэн нийтэлснээр тухайн хэлтэй иргэдэд мэдээлэл шууд хүрэх, хуульчид салбарын мэргэжилтнүүдийн хэлний мэдлэгийн түвшингээ сайжруулахад түлхэц үзүүлнэ.

Улсын төсөв

219,9

6.

Хэвлэх үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг шинэчлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц шилдэг технологоор хангагдсан үйлдвэр болгох /2016-2026/ Хэвлэн нийтлэх ажил чанарын түвшинд гарч, байгууллагын өөрийн орлого нэмэгдэх -Бизнес төлөвлөгөө боловсруулж мөрдөх

Улсын төсөв
913,8

7.

Одоо эрхлэн гаргаж буй “Хууль дээдлэх ёс”, “Хууль зүйн мэдээлэл” эмхэтгэл, “Хууль зүйн мэдээ” цахим сонины  захиалагч, уншигчдын тоог нэмэгдүүлэн, нийтлэлийн чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авна/2016-2026/ Хууль зүйн мэдээлэл эмхэтгэлийг төрийн шат шатны бүх байгууллага, захиалж үйл ажиллагаандаа ашигладаг болно.
Хууль зүйн мэдээ цахим сонины уншигчдын тоог нэмэгдүүлж, салбарын мэдээллийг түгээдэг гол эх сурвалж болгоно.
Уншигчдад эрх зүйн мэдээлэл, салбарын үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай хүрдэг болно.

Улсын төсөв
278,8

Зорилт 4. Хууль тогтоомжийг системчлэх ажлыг төгөлдөржүүлж эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудсыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн албан ёсны цахим сан болгон хөгжүүлнэ.

Д/д

Үйл ажиллагаа,  хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүн

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Шаардагдах зардал
/саятөг./

1.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /ЭЗМНС/-д оруулах мэдээллийн эх сурвалжийн дутууг гүйцээж, программ хангамжийг сайжруулах, серверийн найдвартай ажиллагааг ханган сүлжээг өргөтгөж үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлнэ.
/2016-2026/
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програм, хангамжийг
Сайжруулснаар мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх ажлын хүртээмж нэмэгдэж, хайлтын үр дүн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц болно
Иргэд ЭЗМНС-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай, шуурхай байдал хангагдаж иргэд, байгууллагаас шаардлагатай мэдээллээ олж авах хэрэглээ хэвшсэн байх

255,5

ХЗЯ, СЯ-нд танилцуулж түүний дэмжлэг оролцоо-тойгоор шийдвэрлэнэ

2.

ЭЗМНС-г ашиглах боломжийг өргөжүүлэх талаар судалж, мэргэжилтэй ажилтнаар бэхжүүлж үйлчилгээний чанарыг сайжруулна
/2016-2026/
Жилд 6500 цагаас доошгүй хүн/ өдрийн үйлчилгээ үзүүлэх ба үйлчилгээний чанар сайжирч тогтмолжсон байх Санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэсэн байх Улсын төсөв
243,5

3.

Хууль тогтоомжийн системчилсэн болон он дарааллын эмхэтгэл, тайлбар, шүүхийн практикийн эмхтгэл хэвлэн, нийтлэн түгээх ажлыг тогтолжуулан өргөтгөж, хүн амыг хууль тогтоомжийн тогтмол мэдээллээр хангах ажлыг тогтмолжуулна                                     /2016-2026/ Хувь хүн, байгууллага, албан тушаалтан эрх зүйн мэдээллийн системчилсэн найдвартай эх сурвалжаар хангагдсан байх Хэтийн болон жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжиж, байгууллагын өөрийн орлогын гол эх үүсвэрийн нэг хэсэг болсон байх Улсын төсөв
207,1

Захиалагчийн болон өөрийн орлогоос санхүүжнэ.

Зорилт 5. Иргэдийн эрх зүйн албан бус сургалтын тогтолцоог хөгжүүлж, тухайлсан зорилтот бүлэгт чиглэсэн шинэ төрлийн сургалтыг нэвтрүүлж хэвшүүлнэ.

Д/д

Үйл ажиллагаа,  хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүн

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Шаардагдах
зардал
/саятөг./

1.

Эрх зүйн албан бус сургалтын өнөөгийн тогтолцоог шинэ шатанд гаргах, тодорхой зорилтот бүлгийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
/2016-2026/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалтыг тогтмолжуулсан байх Нийгмийн тодорхой зорилтот бүлгийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, тэдний мэдлэг ойлголт нэмэгдэж хүний эрх хангагдах нөхцөл зохих түвшинд бүрдэнэ.

Улсын төсөв
106,0

Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдад эрхээ хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, мэдлэг олгох сургалтыг тогтмол зохион байгуулна. Эрх зүйн боловсрол, мэдлэг нэмэгдснээр хууль тогтоомж хэрэгжих, хүний эрхийн баталгаа хангагдах үндэс болно.

Улсын төсөв
107,0

2.

Хууль санаачлагчаас шинээр боловсруулсан хуулийн төсөл, батлагдсан хуулийн агуулга, шинэлэг зохицуулалт, онцлогийн талаар мэдээлэл өгөх сургалтыг тухай бүр тогтмол зохион байгуулж хэвших
/2016-2026/
Хууль боловсруулах болон хэрэгжүүлэх шатанд дахь иргэдийн оролцоо сайжирна. Хуулийн хэрэгжилт илүүтэй хангагдах нөхцөл бүрдэнэ.

Улсын төсөв
127,0

Зорилт 6. Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтыг тогтмолжуулж, сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;

Д/д

Үйл ажиллагаа,  хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүн

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Шаардагдах
зардал
/саятөг./

1.

Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хүний эрхийн ойлголт, мэдлэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулж, сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. Энэ чиглэлээр ХЗЯ-наас дэмжлэг авч нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөгөөтэйгээр хууль сахиулах албан хаагчдыг тогтмол сургалтад хамруулна.
/2016-2026/
Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь сэдэвт 8 цагийн сургалтыг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах замаар зохион байгуулж тогтмолжуулна Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн ойлголт хандлага нэмэгдэж ажлын үзүүлэлтэд эерэг үр дүн гарсан байна. Улсын төсөв
212,1

2.

Хууль зүйн их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт тусгай хичээлийн хөтөлбөрийг боловсруулж сургалтын программд нэвтрүүлнэ. Энэ асуудлаар ХЗЯ, БСШУЯ, МХХ-той хамтран ажиллана.
/2016-2026/
Хууль зүйн их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг эхэлнэ. Хууль зүйн их, дээд сургууль төгсөөд практикт ажиллах эрх зүйчдийн хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт улам бүр нэмэгдэж хүний эрхийг хүндэтгэх, зөрчихгүй байх үндэс бүрэлдэхэд томоохон түлхэц үзүүлнэ. Улсын төсөв
297,3

Зорилт 7. Тус байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлнэ.

Д/д

Үйл ажиллагаа,  хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүн

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Шаардагдах
зардал
/саятөг./

1

Ажилтнуудыг гадаад, дотоодын сургалтад хамруулах
/2016-2026/
Хүний нөөцийн чадавхи дээшилж, тогтвортой байдал хангагдах Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, суралцуулах

Улсын төсөв
200,0

2

Үндсэн чиг үүргийн хүрээнд гадаад дотоодын ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх
/2016-2026/
Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн байх Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар хамтран зохион байгуулах, туршлага солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Улсын төсөв

Олон улсын болон гадаадын байгууллагын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт шаардана

3

Албан хаагчдын  орон сууцны нөхцлөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх
/2016-2020/
Ажилтны нийгмийн баталгаа хангагдах Судалгаа гаргах, төсөвт үе шаттай тусгаж хэрэгжүүлэх

Улсын төсөв
2910,0

4

ХЗҮХ-ийн барилгын их засварыг хийж гүйцэтгэх
/2017-2018/
Барилгын ашиглалт сайжирч үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэх Барилгын засварын үйлчилгээ гүйцэтгэх төсөл, төлөвлөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын зардалд тусгуулж шийдвэрлэх.

Улсын төсөв
19,8

 

Төрөл: Ил тод байдал, Хөтөлбөр, төлөвлөгөө