2017-06-26 02:21
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиралд зөвлөх чиг үүрэг бүхий Эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.

Эрдмийн зөвлөл нь хүрээлэнгийн судалгаа, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын чиглэлийг тогтоох, судалгааны ажлын явц, хэрэгжилтийг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, судалгааны ажлын сэдэв, сургалтын хөтөлбөр батлах, хууль зүйн их, дээд сургууль, судалгааны бусад байгууллагаас ирүүлсэн бүтээлүүдэд дүгнэлт өгөх, санал гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

Анхдугаар хуралдаанаар “Эрдмийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцэж, “Судлаачийн гарын авлага”-ын төслийг танилцуулсан юм. Мөн Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганы зохион байгуулалт, хэлэлцэх асуудлын талаар зөвлөлдлөө.

Хууль зүй үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл нь нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй.

Эрдмийн зөвлөлийн дарга:  

Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан

Эрдмийн зөвлөлийн орлогч дарга:     

Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам

Эрдэмтэн нарийн бичгийн дарга:

Хууль зүйн доктор П.Амаржаргал

Гишүүд:      

  1. Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич Ж.Амарсанаа
  2. Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич С.Нарангэрэл
  3. Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Ц.Сарантуяа
  4. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар
  5. Хууль зүйн доктор, профессор Д.Баярсайхан
  6. Хууль зүйн доктор Б.Гүнбилэг
  7. Хууль зүйн доктор, профессор Д.Даваа-Очир
  8. Хууль зүйн доктор, дэд профессор Ж.Мөнхболд
  9. Хууль зүйн доктор М.Сувд
  10. Хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид
  11. Хууль зүйн доктор С.Энхбаяр
  12. Хууль зүйн доктор Х.Эрдэм-Ундрах
Төрөл: Мэдээ