2017-10-18 14:38
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтын хөгжлийн чиг хандлага” сэдвээр лекц уншина

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2014 оноос анх “ЭРХ ЗҮЙ БА ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд магистр, докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны сэдвийн хүрээнд тодорхой сэдвээр олон нийт, хуульч, судлаачдад хандсан цуврал лекцийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилээс сүүлийн үед шинээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлыг эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, судалгааны сэдвийг олон нийт, оюутан залуучууд, багш, судлаач, хуульчдад хүргэж нийтийн хүртээл болгох зорилгоор ДОКТОРУУДЫН ЦУВРАЛ лекцийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн зочноор Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор М.Сувд оролцож докторын зэрэг хамгаалсан “Бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтын хөгжлийн чиг хандлага” сэдвээр 2017 оны 3 дугаар сарын 21-ний Мягмар гарагт, 15.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд лекц уншина.

Та бүхнийг урьж байна.

Төрөл: Мэдээ