2994-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Азийн эрх зүйн солилцооны төвтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Япон Улсын Нагояагийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төв /CALE/-ийн захирал, профессор Обата Каору, Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал Иши Мицуки, Такаока Хууль зүйн их сургуулийн дэд профессор, доктор Уечи Ичиро нарын эрдэмтэд Хууль зүйн үндэсний хүрээлэнд зочилж албан уулзалт хийлээ.

Уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөх, академич Ж.Амарсанаа, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга нар оролцсон бөгөөд цаашид эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, Нагояагийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар ярилцсан байна.

Төрөл: Мэдээ