2017-08-21 07:56
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Дунд ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө

Өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь тэдний нас болон сэтгэл санааны онцлогтой холбоотой байдаг бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өсвөр насныханд тохирсон сургалтын хөтөлбөр, арга барилаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг явуулж шаардлагатай хууль, эрх зүйн мэдээллийг өгч байна. Уг сургалтыг анхлан 2014 оноос  Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийг хялбаршуулан сурталчлах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулсан.


Энэ удаагийн ээлжит сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын 28-р дунд сургууль, 115-р дунд сургуулийн дунд ангийн нийт 300 орчим сурагчдад зохион байгууллаа. Уг сургалтыг өмнө нь зөвхөн ахлах ангийн сурагчдад зохион байгуулж байсан бол энэ удаад дунд ангийн сурагчдад зохион байгуулсан нь амжилттай болсон юм.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хичээлийг заав.

Мөн тус хүрээлэнгээс бэлтгэн гаргасан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга нугалбар хуудсыг сурагчдад тараалаа.

Төрөл: Мэдээ