2017-06-26 02:16
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн англи хэлний сургалтын бүртгэл явагдаж байна

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

1.    Сургалтын нэр: Хууль зүйн англи хэл

2.    Сургалтын зорилго: Энэхүү сургалт нь суралцагчдад хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг олгох, нийтийн эрх зүйн тогтолцоотой орнуудын хууль зүйн тодорхой салбарын ойлголтыг харьцуулж тайлбарлах (Legal reading) болон хууль зүйн практик чадварууд (practical legal skills)-ыг англи хэлний хууль зүйн нэр томъёоны хэрэглээ, орчуулах арга зүйтэй холбон таниулах, хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд нь түлхэц үзүүлэх, арга барилаа олоход нь чиглэл өгөх зорилготой.

3.    Сургалтын бүтэц, товч агуулга: Нэг удаагийн сургалт дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

–       Хууль зүйн англи хэлний бичих чадвар (Writing):  Энэ хэсгээр хууль зүйн бичлэгийн хэв маяг, арга техникийн талаар ерөнхий ойлголт өгөх ба хууль зүйн тодорхой төрлийн баримт бичгийг англи хэл дээр бэлтгэхэд анхаарах үндсэн асуудлыг суралцагчдад таниулахад чиглэнэ.

–       Хууль зүйн англи хэлний унших чадвар (Reading):  Сургалтын энэ хэсгээр тодорхой нэг салбар эрх зүйн хүрээний үндсэн  нэр томъёо, нийтийн эрх зүйн бүлийн тогтолцоотой орнуудад хэрэглэгддэг хууль зүйн ойлголт зэргийг авч үзэх ба практикт гаргадаг зарим алдаан дээр үндэслэн тэдгээрийг орчуулах, хэрэглэхэд анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг суралцагчдад олгоход чиглэнэ.

–       Хууль зүйн практик чадвар (Practical Legal Skills): Энэ хэсгээр хуульчдын харилцааны чадвар болоод зөвлөгөө өгөх, хэлэлцээр хийх, илтгэл тавих, хурал удирдах зэрэг хуульчийн мэргэжлийн тодорхой чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн пракикт тогтсон, мэдвэл зохих арга техникт суралцуулахад чиглэнэ.

4.    Сургалтын давтамж, явагдах хугацаа: Сургалт жилд 2 удаа зохион байгуулагдана.  Эхний ээлжийн сургалт 2017 оны 5 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд 17:00-19:30 цагийн хооронд 1 удаагийн эрчимжүүлсэн (нийт 3 өдөр буюу 13 цаг) сургалт.

5.    Сургалт явуулах байгууллага, сургагч багш: Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН хамтран зохион байгуулна. Сургагч багшаар Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч Н.Цогт (LL.M.), Б.Нандинчимэг (LL.M.) нар ажиллана.

6.    Сургалтад хамрагдаж болох хуульчдын хүрээ, тоо: Сургалтад хууль зүйн их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, хууль зүйн англи хэлний анхан болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй хуульчид хамрагдах боломжтой. Нэг удаагийн сургалтад 30 хүртэлх тооны суралцагч хамрагдана.

7.    Сургалтын санхүүжилт, төлбөр:100’000 төгрөг (сургалтад шаардлагатай материал хэвлэх, дэвтэр, бал, цайны завсарлага зэрэг багтсан.)

Сургалтын төлбөрийг 900012009 /Төрийн сан/-гийн дансанд тушаана уу!

8.    Сургалт явагдах газар: Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд явуулна.

9.    Сургалтад хэрэглэгдэх эх сурвалж: Сургалтад дараах ном, сурах бичиг ашиглагдана.

–          Rupert Haigh, “Legal English” 2007,

–          Ross Hyams, Susan Campbell, Adrian Evans, “Practical Legal Skills” 2003,

–          Patrick Birkinshaw, “European Public Law” 2003,

–          P.P.Craig, “Administrative Law” 2003,

–          Gary Slapper, David Kelly, “English Legal System” 1995,

–          Mathies Siems, David Cabrelli, “Comparative Company Law” 2013,

–          Reinier Kraakman, Paul Davies, Henry Hansmann, Gerard Hertig, Klaus Hopt, Hideki Kanda, Edward Rock, “The Anatomy of Corporate Law” 2004,

–          Н.Цогт, Т.Мэндсайхан, Ф.Коннелл, “Олон улсын бизнесийн хэлцэл” 2008,

–          Main Board Listing Rules of Hong Kong Stock Exchange,

–          Монголын үнэт цаасны биржийн Бүртгэлийн журам,

–          Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт ,

–          Тухайн сэдэвт холбогдох Монгол Улсын хууль тогтоомжууд.

Хөтөлбөр боловсруулсан: “Өмгөөллийн Цогт Энд Нандин” ХХН

Сургалтын сэдэвчилсэн төлөвлөлт:

Цаг Хичээлийн төрөл

Сэдэв

Хичээл үргэлжлэх хугацаа
ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ӨДӨР (40 минутаар 4 цаг)
I Хууль зүйн англи хэлний бичих чадвар (Legal Writing) –       Хууль зүйн бичлэгийн үндсэн хэв маяг, стандарт (Legal Writing Style and Standards) 40 минут

 

III Хууль зүйн англи хэлний унших чадвар (Reading) –       Захиргааны эрх зүй (Administrative Law)-н зарим ойлголт, нэр томъёо, түүний хэрэглээ 80 минут

 

IV  

Хууль зүйн практик чадвар (Practical Legal Skills)

–       Харилцааны чадвар: Анхаарах үндсэн асуудал (Aspects of Spoken English)

 

 

40 минут

ХИЧЭЭЛИЙН ХОЁР ДАХЬ ӨДӨР (40 минутаар 3 цаг)
I Хууль зүйн англи хэлний бичих чадвар (Legal Writing) –       Гэрээний англи хэл (Contractual English) 40 минут
II Хууль зүйн англи хэлний унших чадвар (Reading) –       Компанийн эрх зүй (Company Law)-н зарим ойлголт, нэр томъёо, түүний хэрэглээ 80 минут

 

III  

Хууль зүйн практик чадвар (Practical Legal Skills)

–       Хэлэлцээр хийх (Negotiation)

–       Илтгэх (Making a presentation)

40 минут
ХИЧЭЭЛИЙН ГУРАВ ДАХЬ ӨДӨР (40 минутаар 3 цаг)
I Хууль зүйн англи хэлний бичих чадвар (Legal Writing) –       Хууль зүйн дүгнэлт (Legal Opinion) бичихэд анхаарах асуудал

–       Албан бичиг, захидал бичих (Writing Legal Letters and Emails)

40 минут
II  

Хууль зүйн англи хэлний унших чадвар

–       Олон улсынбизнесийн хэлэлцээр (International Business Transaction)-н ойлголт, нэр томъёо, түүний хэрэглээ 80 минут

 

III  

Хууль зүйн практик чадвар (Practical Legal Skills)

–       Ярилцлага, утсаар ярих (Interviewing and Telephoning)

–       Зөвлөгөө өгөх (Advising)

40 минут

 

ЖИЧ: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн  (312825, 99961737)-ийн утсанд холбогдож авна уу.

Төрөл: Мэдээ