2017-11-18 20:50
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” илтгэлийн эмхэтгэл

Үндэсний статистикийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 4 дүгээр сард зохион байгуулж, 8 эрдэмтэн, судлаач илтгэлээ хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд эрдэмтэн, судлаачид гэмт хэргийн статистикийн онол, арга зүй, аргачлал, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд дах гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаарх 26 илтгэл ирүүлснийг зөвлөмжийн хамт эмхэтгэн нийтийн хүртээл болгож байна.

Төрөл: Шинэ ном