2019-12-07 03:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль санаачлах эрх болон хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааны харилцан хамаарал

Судалгааны товч

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.1-т Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх явдлыг тусгасан нь санамсаргүй хэрэг биш билээ. Үндсэн хуульт байгууллыг Үндсэн хуульд нийцсэн хуулиар дамжуулан бэхжүүлдэг, Үндсэн хуулийн агуулгыг дэлгэрүүлдэг гэж тодорхойлж болох юм. Нөгөө талаас хууль бол улс төрийн бодлогын хамгийн чухал хэрэгслүүдийн нэг тул түүний батлагдан гарах хүртэлх бүх үйл явц үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг. Өнөө үед аливаа улс оршин буй нийгмийн харилцааг хуулиар зохицуулдаг явдал бол соёлт хүн төрөлхтний тогтсон дэг жаяг, сэтгэлгээний нийтлэг хэв шинжийг илэрхийлж байна гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоох үйл ажиллагаа нь тухайн төрийн хийж гүйцэтгэх ёстой магадгүй хамгийн чухал чиг үүргийн нэг мөн бөгөөд энэхүү үйл ажиллагааны дэг журамд онцгой анхаарал хандуулж хуульчилсан байх нь элбэг. Өөрөөр хэлбэл аливаа парламентын хувьд хууль тогтоох үйл явц нь түүний ажлын тэн хагасаас дутуугүй хугацааг авдаг гэж судлаачид тэмдэглэсэн байна. Ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаа өөрийн гэсэн, дэс дараа бүхий үе шатуудад хуваагдаж, түүнийг алдагдуулахгүй, ил тунгалаг байдлаар ажиллах нь гол шаардлага болсон. Хууль санаачлах эрх болон хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаа нь хууль тогтоох үйл ажиллагааны үе шатуудын эхлэх цэгт яригддаг хамгийн чухал сэдэв учраас өнөөдрийн энэ хуралд та бүхний анхаарлыг энэхүү асуудалд хандуулахыг хүсч байна.

Судалгаа хийсэн огноо: 2012

Хуудас: 12

Төрөл: Бодлогын судалгаа