2019-11-22 16:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЗҮХ-ийн 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

ИРГЭН, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН СЕКТОР

Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Байгууллагын 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус сектор нь нийт 4 судалгаа хийхээр төлөвлөсөн. Мөн “ҮЦТТТХТ” ХХК-ийн захиалгаар 1 судалгааг нэмж гүйцэтгэж байна. Түүнчлэн эхний хагас жилийн байдлаар 2 судалгааг төлөвлөгөөнд заагдсан хугацаанд дуусган хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.
1. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчны төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт судалгааны хүрээнд хийгдсэн ажлууд: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай холбоотой хууль тогтоомжийг судалж, онол, практикийн ном сурах бичгийг судалж, сонингоос судалгаанд холбогдолтой мэдээлэл цуглуулсан.
Нийслэлийн шүүхийн иргэний хэргийн төрөлжсөн архивт сууж хэргүүдийн шийдвэртэй танилцаж сэдэвтэй холбоотой шийдвэрийг хувилж судалгаанд ашигласан. 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд байгуулагдсан Иргэний танхимд зохион байгуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцон санал дэвшүүлж /саналаа бичгээр өгсөн/, иргэдийн саналыг судалгаанд тусгах зэрэг ажлуудыг хийлээ.
ХЗДХЯ-ны “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл”-ийг Ерөнхийлөгчийн тамгын газрын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл”-тэй харьцуулан судалсан. Улмаар уг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан уг төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Судалгааны үр дүнд хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг олж тогтоон, түүнийг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар тодорхой саналуудыг тусгасан болно.
Судалгааны ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр /интернет/ гарч байгаа нийтлэл, нэвтрүүлэг болон судалгааны ажилтай холбогдолтой мэдээнүүдийг түүвэрлэн судалж, олон улсын гэрээ ба хуулиудын хоорондын давхардал, зөрчил, хийдлийг тогтоох ажил хийсэн. Мөн гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт буюу олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн дүрмийг орчуулан судалсан. Судалгааны ажилтай холбоотой сэдвээр “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн №1 дугаарт өгүүлэл нийтлүүлсэн. Энэхүү судалгааны ажил нь 2010 оны 6 дугаар сарын 30-нд дуусна.
2. Үүргээ гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй эмч, эмнэлэгийн ажилтны иргэдэд учруулж буй гэм хорыг арилгах зарим асуудал сэдвээр судлах: 2010 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэхээр төлөвлөгдсөн ба энэ хугацаанд дараах ажлуудыг хийсэн. Өмгөөлөгчид болон орон нутгийн шүүгчдээс санал асуулгын хуудсаар судалгаа авсан. Мөн хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдсан 140 прокуророос /3 дугаар сарын 11, 18/, 20 өмгөөлөгчөөс /3 дугаар сарын 12-ны өдөр/ санал асуулгын хуудсаар судалгаа авсан.
Мөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаанд ашигладаг албан ёсны бусаар нийтлэгдсэн хуулиудын эмхтгэл буюу гарын авлагатай танилцаж, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг судалсан.
ЭМЯ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны үйл ажиллагааны талаарх гомдол, мэдээлэлтэй танилцах боломжоор хангаж хамтран ажиллах тухай албан бичгийг явуулсны үр дүнд тус яамны мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлага, сурвалжлагын аргаар судалгаа хийсэн. 2005-2008 онд ЭМЯ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэнтэй танилцаж, дүгнэлт хийхийн зэрэгцээ сонин, хэвлэлээс судалгаанд ашиглагдах баримтыг цуглуулсан.
Нийслэлийн шүүхийн архивт сууж, эмч, эмнэлгийн ажилтны хариуцагчаар татагдсан хэрэг түүвэрлэсэн. Судалгааны ажил төлөвлөгөөнд заасан хугацаанд явагдаж байна. Энэ ажил 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр дуусна. Судалгааны үр дүнгээр хуулийг зөв хэрэглэх санал, зөвлөмж боловсруулах, хуульчдын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

3. “Компанийн эрх зүй дэх охин компанийн хариуцлагын асуудал” сэдэвт судалгааны хүрээнд хийгдсэн ажлууд: Судалгааны ажлыг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэн, салбарын зарим эрдэмтдээр хянуулан байгууллагын удирдлагад хүлээлгэн өгсөн. Судалгааг удирдамжид заасны дагуу гадаад орнуудын туршлагыг өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулах аргад суурилан хийлээ. Энэхүү судалгаа нь нэлээд шинэлэг бөгөөд суурь судалгааны түвшинд үнэлэгдэхүйц болсноороо ач холбогдолтой юм. Компанийн эрх зүйд охин компанийн хариуцлага ямар байх ёстой болон ямар тохиолдолд түүний хариуцлагыг толгой компани хариуцах талаар судлан тодорхой санал болон хуулийн этгээд байх шалгууруудыг судалгааны үр дүнгээр гаргасан. Урьд нь энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй, төрийн холбогдох байгууллагуудаас энэ төрлийн мэдээлэл боломж туйлын хомс байсан нь багагүй бэрхшээлтэй байлаа. Энэ оны 3, 4 дүгээр улиралд судалгааны үр дүнгээр бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага гаргах, хуульчдын багц цагийн сургалтад дэд сэдэв болгон оруулахаар төлөвлөж байна. Компанийн эрх зүйтэй холбогдох орчуулгыг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны №1 дугаарт нийтлүүлсэн.
4. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүхээс хэрэглэж буй практик /2004 оноос хойшхи нэмэлт/ сэдэвт судалгаа: Судалгааны хүрээнд мэдээлэл цуглуулах, сонгосон субъектээс ярилцлагын аргаар судалгаа авах, анхан шатны шүүхийн шийдвэрийг уншиж судлах, давж заалдах гомдол гаргаж байгаа шалтгаан нөхцлийг судлах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Судалгааг сонгосон субъектээс ярилцлага авах арга дээр суурилан явуулж байна. Шүүгчдээс авах судалгааг ганцаарчлан ярилцах аргаар хийх нь илүү үр дүнтэй гэж үзсэн бөгөөд төлөвлөгөөнд заагдсан хугацаанд дуусгахаар ажиллаж байна.

5. “Үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэл, түүний үр дагавар” судалгааны ажлыг “ҮЦТТТХТ” ХХК-ийн захиалгаар 2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Энэ төрлийн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх, хууль бус хэлцлийн шалтгаан нөхцлийг судлах, асуулгын аргаар иргэдээс судалгаа авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн шүүгч болон холбогдох бусад албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт ярилцлага зохион байгуулсан бөгөөд уг уулзалтад секторын 4 эрдэм шинжилгээний ажилтан тус тусын сэдвээр танилцуулга хийсэн. Судалгааны тайлангийн бүтцийг эхний байдлаар гаргаж, ажилтнууд хуваарилан авсан дэд сэдвүүдийг бичиж байна.

6. Эрүүгийн эрх зүй, криминологийн сектороос хийж гүйцэтгэсэн “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох нь” сэдэвт судалгааны ажилд хамтран оролцож гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалтыг орчуулан өгсөн.

Эрдэм шинжилгээний бусад ажил
Үндэсний эрх чөлөөний хувьсгал, хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөөний 3.17, байгууллагын 2010 оны үйл ажиллагааны 18.1-т заасан “Монгол Улс дахь хувийн эрх зүйн салбарын хөгжил-100 жил” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажилтай холбоотой төсөв хөрөнгийн төслийг гаргаж удирдлагад танилцуулсан.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын захиалгаар “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргийг шийдвэрлэх нь /Хуульчдад зориулсан гарын авлага/”-ыг бичих бүрэлдэхүүнд орж тодорхой хэсгийг бичиж нэгтгэн эхний байдлаар бэлэн болсон.

Секторын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Тамир “Насанд хүрээгүй этгээдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг”, Эрдэм шинжилгээний дэд ажилтан Р.Болормаа “Хөдөлмөрийн гэрээ” сэдвээр хуульчдад зориулсан сургалтын хүрээнд 1 багц цагийн хичээл заасан.

Хоёр. Хэвлэн нийтлэх чиглэлээр
Тус секторын Хүрээлэнгийн 2010 оны ажлын төлөвлөгөөнд тусгасаны дагуу “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (тусгай анги)” бүтээлийг Хууль зүйн мэдээллийн төвтэй хамтран хэвлэн гаргахаар төлөвлөсөн боловч бүтээлийн эх хувийг олж авахад хугацаа алдсан, зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаас шалтгаалан хэвлэгдэж амжаагүй. Одоогоор эрдэм шинжилгээний ажилтнууд бүтээлийн цахим хувилбарыг хянаж байна.
“Бизнесийн эрх зүйн нэр томъёоны тайлбар толь” номыг төлөвлөсний дагуу энэ оны 2 дугаар улиралд багтаан гарахаар ажиллаж байна. МУИС-ХЗС-ийн Олон улсын эрх зүйн тэнхимийн багш Б.Амарсанаатай ярилцаж тохиролцсоны дагуу уг бүтээлийг хянуулж байгаа.
“Хөдөлмөрийн харилцаанд баримтлах эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” номыг гаргахаар баримт бичгүүдийг эмхтгэж эхлээд байна. /40 хувьтай явагдаж байна./
Секторын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Солонго “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө” сэдвээр, эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Одмаа Компанийн эрх зүйн сэдвээр /орчуулга/, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Наранцацрал “Орчин тойрондоо аюултай зүйл, аюултай үйл ажиллагаанаас учруулсан гэм хорыг арилгах, түүний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр, эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Тамир “Эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлөх асуудал” сэдвээр нийт 4 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж “Хууль дэдлэх ёс”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлүүдэд нийтлүүлээд байна.

Гурав. Бусад ажлын хүрээнд
Ажилтнууд заагдсан хуваарийн дагуу иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажилласан. Мөн хийж буй судалгаа болон бусад ажлын талаар “Монгол” телевиз, Монголын радиогийн “Хурд” агентлаг, МҮРТ-ын “Цагийн хүрд” хөтөлбөр, SBN TV, TV5 телевизэд тус тус ярилцлага өгсөн. Захиргаа болон эрдэмтэн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь биелүүлж ажилласан.

Дөрөв. Хүний нөөцийн талаар
Тус сектор нь эрдэм шинжилгээний дэд ажилтан 2, дадлагажигч ажилтан 2, секторын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Р.Болормаа “Шихихутуг” ХЗДС, Б.Наранцацрал “Отгонтэнгэр” их сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалж эрдмийн зэргээ дээшлүүлсэн. Мөн ажилтнууд нь өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж төрөл бүрийн сургалт хөтөлбөрт тогтмол хамрагдаж байна.

ЗАХИРГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН СЕКТОР

Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
1. Орон сууцны талбайн хэмжээ тогтоох аргачлалтай холбоотой эрх зүйн актыг судлах: www.legalinfo.mn сайтаас холбогдох журмуудыг хуулбарлан авч уншиж танилцсан. Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөс орон сууцны талбайн хамжээг тогтоох стандартыг худалдаж авч судалгаандаа ашиглаж байна.
Нийслэлийн шүүхийн архивт сууж иргэний хэргийн 2004-2008 оны материалуудыг уншиж танилцаж дууссан. Үүнд: 43007 хэргийн материалтай танилцсан байна. Үүнээс 51 хэргийн материалыг судалгаанд хэрэглэхээр хуулбарлаж авсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн 2004-2010 оны хооронд шийдвэрлэсэн хэрэг маргаанууд, нийт 1756 хэргийн материалтай танилцаж, судалгаанд ач холбогдолтой 2 хэргийн материалыг хуулбарлан, санхүүгээс 6000 төгрөг гаргуулан, худалдаж авч судалгаандаа хавсаргасан. Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж санал солилцож, мэдээлэл авч, тэмдэглэл хийж авсан. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон хотын архитектурын газрын мэргэжилтнүүдтэй уулзаж тодруулга авсан. Одоо судалгааны тайланг бичихээр ажиллаж байна.
2. Захиргааны хариуцлага оногдуулах субъектийн хүрээ, түүний эрх зүйн байдал, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавих хяналтын талаархи зохицуулалтыг судлах: Судалгааны хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан 196 хуулийн зохицуулалтуудыг түүвэрлэсэн. Тэдгээр хуулийн заалтуудыг нэгтгэж, хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлэх ажлыг хийж, гүйцэтгэсэн. Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газруудаас холбогдох судалгааны статистик мэдээ, мэдээ, тоо баримтыг гаргуулж авахаар ажиллаж байна. Холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцсон. Захиргааны хариуцлага тогтоосон 10 хуулийн холбогдох заалтад харьцуулсан шинжилгээ хийв. Тус хүрээлэнгийн Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүйн секторын эрдэм шинжилгээний ажилтан Доктор, профессор Ж.Долгорсүрэн “Захиргааны зөрчлийн ойлголт, бүрэлдэхүүнийг тодорхойлох асуудал” судалгааг хийж, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны №1 дугаарт өгүүлэл нийтлүүлсэн.
Уг судалгаатай холбоотой ХЗДХЯ-ны захиалгаар “Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил”-ын хүрээнд захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээгээр ангилалт хийсэн. Захиргааны шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр, ногдуулж буй субьектын төрлөөр, захиргааны зөрчлийн бүрэлдхүүн нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ижил төстэй, давхардсан байдлаар тусгагдсан зүйл, заалтын судалгаа, захиргааны хариуцлагын хэм, хэмжээ тогтоосон зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрлийг тогтоох, тэдгээрийг системчлэх, хэм, хэмжээ тогтоосон зүйл заалтыг бүлэглэх зэрэг ажлуудыг хийж, тайланг бичиж, захиалагчид ХЗҮХ-ийн 1/285 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тайлан нийт 929 хуудас.
“Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”-ыг судалж саналаа ХЗДХЯаманд хүргүүлэв.
3. Төрийн албаны шинэтгэл, түүний эрх зүйн хөгжил судалгаа: Төрийн албаны түүхийн талаарх материал цуглуулж байна. Батлагдсан удирдамжийн дагуу судалгааны бэлтгэл ажлыг хийж байна. УИХ-ын Тамгын газраас 1994 оны “Төрийн албаны хууль”-ийн архивын материалтай танилцаж байна. Төрийн албаны эрх зүйн түүхийг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш судалж байна. Энэ үеийн нийгмийн харилцааг 1915-1918 онд үйлчилж байсан хууль зүйн гол эх сурвалж болох 65 дэвтэрээр эмхтгэсэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ээр зохицуулж байсан. Энэхүү хууль зүйлийн бичигт төрийн захиргааны асуудлыг хөндсөн 9 дэвтэр байгааг судалж байна.
Мөн 1911 оноос хойшхи түүхэн эх сурвалжийн /эрх зүйн актын/ судалгааг гаргаж уншин судалж “Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын түүх” /1924-1994 он/-ээр 20 нүүр бичээд байна. Төрийн албаны шинэтгэлийн асуудлаархи материалуудыг цуглуулж байгаа болно.
Эрдэм шинжилгээний бусад ажил
“Богд хаант улсын бүрэн эрхт байдал, төрийн байгууллагын асуудал”, “Ардын засгийн шүүх, түүний байгууллагууд”, “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг, мөн чанар”, “Улсын дээд, доод хурлын учир, түүхэн үүрэг, үр дагавар ном”: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвтэй байгуулах гэрээний төсөл боловсруулан Б.Баярсайханд өгөөд байна. С.Нарангэрэл багштай уулзав. Содовсүрэн автортай “Хувьсгалын өмнөх монголын төр ба хууль цааз” номыг уншиж судлахаар тохиролцов.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн ажлын хэсгийн материалууд болон иргэний танхимаар хэлэлцүүлсэн саналуудтай танилцсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Судалгааны ажлын тайлангийн бүтцийг боловсруулж, энэ дагуу тайлан бичиж байна. Тайлангийн хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн 3 дугаар бүлгийг бичиж дуусгав.

Хоёр. Сургалт, семинар
Тус сектор нь энэ хугацаанд номын өдөрлөг, илтгэлийн уралдаан зохион байгуулсан байна. Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, оюутны шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Илтгэлийн уралдааны төлөвлөгөө, өргөмжлөл, анонсны загварыг боловсруулан батлуулж, уралдаанд судлаач, оюутнаас ирүүлсэн илтгэлийг шүүгч нарт хувилан тарааж хурлын зохион байгуулалтын ажлыг хариуцан хийсэн. Мөн Р.Мухийт “Үндсэн хуулийн эрх зүй” хуульчийн нийт 8 багц цагийн хичээл заасан.
Гурав. Хэвлэн нийтлэх чиглэлээр
Захиргааны зөрчлийн ойлголт, бүрэлдэхүүнийг тодорхойлох асуудал сэдэвт өгүүлэл /Ж.Долгорсүрэн/ “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтлүүлсэн.
Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, оюутны шилдэг илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийн эмхтгэлийг хэвлэлтэнд шилжүүлэхээр бэлэн болоод байна.
“Үндсэн хууль ёс ба үндэсний эрх зүйн тогтолцоо” 2009.6.19-нд болсон олон улсын бага хурлын эмхтгэлийг хэвлүүлсэн.
А.Түвшинтулга, Г.Оюунболдтой нар хамтран “Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах ажлыг илүү энгийн ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэх нь чухал” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэл бичиж “Өмгөөлөгч”, “Хууль дээдлэх ёс”, “Эрх зүй” сэтгүүл, “Үнэн” сонинд ¹0/80 тус тус нийтүүлсэн.
Монгол Улсад хууль тогтоомжийг хэвлэн нийтэлж ирсэн түүхэн тойм эрдэм шинжилгээний нийтлэлийг МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн “Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв”-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Батбаяртай хамтран бичиж “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны эхний дугаарт нийтлүүлсэн.
“Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”-ыг судалж саналаа ХЗДХЯаманд хүргүүлсэн. “Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал” сэдэвт судалгааны ажлын /4 хэсэг, 87 хуудас/ талаар сектор дотроо санал солилцсон. ЭША Ж.Долгорсүрэн “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын зарчим, онцлог” сэдвээр өгүүлэл бичиж хэвлэлтэнд шилжүүлсэн.
Гурав. Бусад ажлын хүрээнд
Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэх “Монгол Улсын эрх зүйн тогтолцооны төлөв байдал, чиг хандлага судалгаа”-ны санхүүжилтийн талаар БСШУЯамны ШУТГазрын дарга Ө.Сүхбаатар, ШУТСангийн захирал н.Ган-Эрдэнэ нартай уулзав. Санхүүжилтийг төслийн баримт бичигт заасны дауу олгуулах талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвалд албан тоот хүргүүлээд байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Албани, Австри Улсын Үндсэн хуулиас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалтыг түүвэрлэн Орос хэлнээс орчуулга хийсэн.
Монгол Улсын Хуульч эрдэмтдийн буюу Хууль зүйн доктор /Ph.D; Sc.D/ хамгаалсан сэдэв, он, хүйс, одоо ажиллаж буй газрын тухай мэдээллийг холбогдох ном болон эрдэмтэн багш нар, зарим сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан нараас тодруулан судалгааг /11 хуудас/ хийсэн.
“Монгол Улсын Албан татварын эрх зүй” номын өдөрлөгийг ФСЭЗХ, Татварын албатай хамтран зохион байгуулахад урилга, хөтөлбөр болон заалны ажлыг хариуцан зохион байгуулсан.
Р.Мухийт: Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг өргөн барих журмын тухай хуулийг шинэчлэх Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. МХАҮТ-ын дэргэдэх Хуулийн зөвлөхүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Хуулийн яармаг, өдөрлөг”-ийн зохион байгуулалтын ажилд оролцсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гадаад орны /6 улс/ Үндсэн хуулиас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалтыг түүвэрлэн Орос, англи хэлнээс орчуулсан /8 нүүр/. Хууль зүйн доктор /Ph.D; Sc.D/ хамгаалсан сэдэв, он, хүйс, одоо ажиллаж буй газрын тухай мэдээллийг холбогдох ном болон эрдэмтэн багш нар, зарим сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан нараас тодруулан бэлтгэсэн /11 хуудас/. Б.Чимид, Р.Мухийт, Б.Сансар, Х.Наранцацрал орчуулга хийсэн.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрддөг хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судлан тогтоож, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах талаар санал боловсруулах Ажлын дэд хэсэг байгуулах тушаалын төсөл боловсруулж батлуулав. Тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, ажлын хэсгийн гүшүүдтэй ярилцаж ажлын хуваарилалт хийсэн.
Швейцарийн хөгжлийн агентлагийн саналаар “Нэг цонхны үйлчилгээ”-г суманд нэвтрүүлэх хэрэгцээг судлах судалгааны ажлын удирдамж боловсруулав (ИЭЗЭЗСектор оролцсон).
Р.Мухийт, Х.Наранцацрал: Захиргааны хариуцлагын тухай хуулийн судалгаанд туслах шинжтэй оролцож 351 хуулиас Засаг дарга, байгаль хамгаалагчтай холбоотой заалт мөн зөрчил гаргахад тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашигласан заалтыг түүвэрлэсэн.
А.Түвшинтулга, Х.Наранцацрал, Б.Сансар нар батлагдсан хуваарийн дагуу биечилэн болон 1982 утсаар зөвлөгөө өгсөн.
Х.Наранцацрал: 2010-04-12-нд Төрийн ордонд болсон “Парламентын хяналт” хэлэлцүүлэгт Б.Чимид багшийн “Парламентын хяналт шалгалтыг төгөлдөржүүлэх нь” илтгэлийн гар бичмэлийг бичиж, нийт 8 удаа 120 нүүр засварыг оруулж бэлэн болгосон /25 нүүр/. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн ажлын хүрээнд “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн гар бичмэлийн эх бэлтгэл болон түүний нэмэлт засварыг хийсэн.
ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СЕКТОР
Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
1. Шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүй судалгаа: судалгааны ажлын удирдамж, нарийвчилсан төлөвлөгөөг баталсан. Судалгаанд хэрэглэгдэх эх сурвалжууд буюу хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тодорхойлж, /GATT хэлэлцээр, МУ-ын Иргэний хууль болон холбогдох бусад эрх зүйн актууд/ мөн холбогдох бусад материалуудыг судалж байна.
2. Зүүн хойт Азийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн өнөөгийн байдлыг судлах: 2010 оны 3 дугаар сарын 1-нээс эхэлсэн. Тус судалгааны ажлыг АНУ-ын Ази, Номхон Далайн аюулгүй байдлын судалгааны төв болон ОХУ-ын Владивостокын Алс Дорнодын Их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөөг харилцан тохиролцож эхлүүлсэн.
Бүс нутгийн аюулгүй байдлын талаарх олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн судалгааг хийж гүйцэтгээд байна. Энэ хугацаанд хамтран ажиллах талаар ОХУ болон АНУ-н талтай 2 удаа уулзалт зохион байгуулсан.
2010оны 8-р сард болох “Бүсийн аюулгүй байдлын хөгжил: үндэсний үнэт зүйлс ба бүсийн асуудлууд” сэдэвт семинарт бэлтгэж байна.
Буриадын Их сургуультай хамтран “Ази Номхон Далайн бүсийн улс орнуудын Төрийн болон эрх зүйн систем: ОХУ-тай хамтран ажиллах боломж” сэдэвт III дахь ОУЭШБХ-ын хүрээнд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: шинэ бодит байдал” сэдвээр илтгэл бэлтгэн хүргүүлээд байна.
3. МУ, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгаа: ОХУ-ын Владивостокын Алс Дорнодын Улсын их сургуультай хамтран 2010 онд тус судалгааны ажлыг хийж гүйцэтгэх талаар 2009 оны сүүлээр удаа дараа хэлэлцсэний үндсэн дээр 2010 оны секторын төлөвлөгөөнд ХЗҮХ-ийн ЭЭЗКСС-тай хамтран хийж гүйцэтгэхээр тусгасан болно.
Секторын хүрээнд судалгааны ажил эхэлсэн хугацаанаас хойш дараах ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд: судалгааны ажлын удирдамж, ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөөг боловсруулсан, ЭЭЗКСС-тай удирдамж, төлөвлөгөөг хэлэлцсэн, эх сурвалжийн судалгааг хийж байна.
Мөн судалгааны ажлын хүрээнд “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаар” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ асуудлын хүрээнд “ХБНГУ болон Франц Улсад Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт”-ын талаар судлан үзсэн. Одоогийн байдлаар удирдамжийн дагуу материал цуглуулж байна.
4. Хүний эрхийн талаархи олон улсын гэрээ, конвенциудыг судалж, конвенцид нэгдэн орох талаар тойм судалгаа хийх: судалгааны ажлын удирдамж, календарчилсан төлөвлөгөөг батлан, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенци, тэдгээрийн дотор Монгол Улсын нэгдэн ороогүй гэрээ, конвенцийн эх сурвалжийн судалгаа хийсэн.
Судалгааны ажлын хүрээнд нийт олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд тулгуурлан холбогдох конвенци болон зөвлөмжийн шинжтэй баримт бичгийн санг бүрдүүлэн орчуулж, ангиллаар жагсаалт гаргав.
МУ-ын нэгдэн орсон болон нэгдэж ороогүй хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн талаар судалгаа гаргав.
МУ-ын нэгдвэл зохих олон улсын хүний эрхийн гэрээний жагсаалт гаргаж тухайлан судалж байна. Нэн даруй нэгдвэл зохих конвенцийн нэрсийг гаргаж судалсан хугацаанд НҮБ-ын “Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт протокол”-д МУ 2010 оны 4 дүгээр сард, “Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлт”-ийг МУ тус тус соёрхон баталсан болно.
Эдгээр шинээр нэгдсэн гэрээ конвенцийг таниулах, сурталчлах ажлын хүрээнд иргэдэд танилцуулга бэлтгэж хичээл заахаар ХЗСТ-тэй хамтран ажиллаж байна.

“Дүрвэгсэдийн эрх зүйн байдлын тухай” конвенци, түүний протоколд нэгдэн орох асуудлаар, мөн “Аархусын конвенци” буюу “Байгаль орчны асуудлаарх аливаа хэрэгт шийдвэр гаргахад мэдээлэл авах, оролцох болон шүүхэд хандах тухай” НҮБ-ын Европын Эдийн Засгийн Хорооноос баталсан конвенцид нэгдэн орох шаардлагтай, ингэснээр иргэдийн оролцооны тодорхой механизмыг хуульчлахад ач холбогдолтой талаар судалж байна.

Эрдэм шинжилгээний бусад ажил
“1911 оноос хойших олон улсын эрх зүйн сэтгэлгээний хөгжил” сэдвээр илтгэл тавьж, “Хууль дээдлэх ёс сэтгүүлд нийтлэх: ЭШБХ зохион байгуулах: 2009 онд байгуулагдсан “Монголын Олон улсын эрх зүйн нийгэмлэг”-тэй хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хоёр. Сургалт, семинар
2010 оны Монгол Улс, Солонгос Улсын хамтарсан “Байгаль орчны эрх зүй: тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал: 2010 оны 7 дугаар сард хийгдэхээр төлөвлөсөн. Зохион байгуулалтын ажлын хүрээнд гадны байгууллагуудтай харилцаж, мэдээллийн захидал орос, монгол, англи хэлнээ бэлтгэж оролцогч нарт хүргүүлсэн. Гэвч Сологосын талаас зохион байгуулах боломжгүй гэсэн тул хурлын ажил хойшлогдсон болно.
ОХУ-ын Владивостокын Эдийн Засаг, Үйлчилгээний Улсын их сургуулийн ХЗС-ийн захирал, профессор Г.И.Мальцевагийн айлчлалыг зохион байгуулж, санамж бичгийн төсөл бэлдсэн, санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ, ХЗҮХ-ийн удирдлага болон албан хаагчидтай уулзах уулзалтыг тус тус зохион байгуулсан болно.
“Ази Номхон Далайн бүсийн улс орнуудын Төрийн болон эрх зүйн систем: ОХУ-тай хамтран ажиллах боломж” сэдэвт III дахь ОУЭШБХ2010 оны 6 сарын 17-19-ний өдрүүдэд Буриадын Улсын их сургуулиас ирүүлсэн мэдээллийн захидлыг монгол хэл рүү хөрвүүлсэн. Оролцох талаар тус байгууллагатай харилцаж, илтгэгчдийн зардлын тооцоог гаргасан.
МУ-ын шинээр нэгдэн орсон олон улсын конвенцийн талаар иргэдэд зориулсан сургалтын хөтөлбөр гаргаж, танилцуулга бэлтгэсэн бөгөөд ХЗСТ-тэй хамтран 2010 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулсан.
МУ, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгааны чиглэлээр ШУА-ийн ФСЭЗХүрээлэн, МУИС-ийн ХЗС-тай хамтран 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр семинар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.
Гурав. Хэвлэн нийтлэх чиглэлээр
Гадаадын хөрөнгө оруулалт /эрх зүйн асуудал/ нэг сэдэвт бүтээлийг бэлтгэж, хэвлэлтэнд шилжүүлсэн. /МУИС-ийн ХЗС, ШУА-ийн ФСЭЗХ хамтран/
“Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт” эрх зүйн баримт бичгүүдийг судлан үзэж, холбогдох олон улсын гэрээ, МУ-ын хуулийн түүвэрлэлтийг хийсэн. Номын эхийг бэлтгэж, редакторлуулсан. Номыг хэвлэлтэнд өгсөн. /МУИС-ийн ХЗС, ШУА-ийн ФСЭЗХ хамтран/
“Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн шинжлэх ухаан, практикийн тайлбар” ном хэвлүүлэх ажлын төлөвлөгөө, номын бүтэц гаргаж, хуулийн тайлбарыг редакцийн зөвлөлд шилжүүлсэн. Редакциар хянагдсан ажлын байдлаас хамааран тооцоход ажлын гүйцэтгэл 90 хувьтай гэж үзэж байна.
Дөрөв. Бусад ажлын хүрээнд
Б.Чимидийн нэрэмжит Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан, “Архивын сургалт”, “Хуулийн төслийг боловсруулах арга зүй” сургалт, “Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх төвийг боловсронгуй болгох нь” сэдэвт семинарт тус тус секторын бүрэлдэхүүнээр оролцсон.
120 орны Үндсэн хуулийг судлах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Исланд улс, Бүгд найрамдах Ирланд улс, Бүгд Найрамдах Колумб улс, Бүгд найрамдах Чад улс, Камбожийн Вант Улс болон Швейцарын Холбооны Улсын Үндсэн хуулиудаас холбогдох хэсгийг түүвэрлэн орчуулсан.
ХЗДХЯ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу ХЗҮХ-ийн 2002 оноос хойшхи гадаад харилцааны түүхийн талаар материал бэлтгэсэн.
Монголын олон улсын эрх зүйн нийгэмлэгийн нарийн бичгийн даргын хувиар Ж. Соёлмаа улсын бүртгэлд бүртгүүлэх ажил, тамга, албан бланк бэлтгэх ажлуудыг тус тус хийсэн. Монгол Улс, олон улсын хооронд байгуулсан давхар татварын талаарх 2 талт хэлэцээрүүдийг эмхтгэлээ.
2010 оны ХЗҮХ-ийн web сайтад оруулах мэдээллийг шинэчлэн боловсруулж хүлээлгэн өгсөн. ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудын дунд зохиогдсон, ШШҮХ-ийн 5 жилийн ойн нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээнд Б. Энх-Амгалан сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээнд оролцсон.
Захиргаанаас өгсөн үүрэг даалгаварын дагуу төлбөрийн чадваргүй иргэдийн судалгааг Монгол Улсын Статистикийн Үндэсний Хороо болон Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас тус тус авлаа.
Хүрээлэнгийн архивт баримт шилжүүлэх журмын дагуу холбогдох материал, баримт бичгүүдийг цэгцэлж архивт шилжүүллээ.
2010 оны Үр дүнгийн гэрээний дагуу мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хүрээнд гадаад хэлний мэдлэг чавдараа дээшлүүлэх үүднээс ажлын бус цагаар www.cleverlearn.com, www.englishonlineclasses. com, Riviera legal English зэрэг сайтуудын англи хэлний мэдлэг дээшлүүлэх цахим сургалтанд хамрагдсан.
Олон улсын гадаад худалдааны талаар холбогдох мэдээ материалуудтай танилцан уншиж судаллаа Гадаад улс орнуудын дотоод худалдааны эрх зүйн зохицуулалтын талаар судалсан.
Захиргаанаас баталсан хуваарийн дагуу иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгсөн.

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ, КРИМИНОЛОГИЙН СУДАЛГААНЫ СЕКТОР

Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр болон 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ажлаа улирлаар төлөвлөж, гүйцэтгэлийг сар бүр дүгнэж, энэ онд дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллав.
Хүрээлэнгийн 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус сектор эрдэм шинжилгээ, сургалт, хэвлэн нийтлэх чиглэлээр нийт 8 ажил гүйцэтгэхээс төлөвлөсөн хугацаанд нь 2 ажлыг бүрэн дуусгаж, бусад 6 ажлыг зохих удирдамж, чиглэлийн дагуу биелүүлж байна.
Секторын төлөвлөгөөнд 7 ажил нэмж тусгасныг бүрэн биелүүлсэн буюу төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэж байна. Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажлыг чиглэл тус бүрээр танилцуулбал:
Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Энэ оны эхний хагасад Хүрээлэнгийн төлөвлөгөөний дагуу 6, секторын төлөвлөгөөнд тусгасан 2, нийт 8 судалгааны 7 ажил гүйцэтгэв.
1. Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сэдэвт судалгааг өнгөрсөн онд эхэлсэн судалгааны ажлыг хугацаанд нь дуусгаж, тодорхой санал, аргачлал бүхий тайланг захиалагчид хүлээлгэн өгөв.
Энэхүү судалгааг Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектортой хамтран гүйцэтгэсэн бөгөөд тус секторын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Тамир, эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Одмаа нарын гадаадын зарим улсын хуулийн зохицуулалт, шүүхийн практикийн талаар англи, орос хэлнээс орчуулан бэлтгэсэн материалыг судалгааны тайлан, санал, аргачлал боловсруулахад ашиглав.
Судалгааны дүнд боловсруулсан “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн иргэний сэтгэл зүйд учирсан хохирлын хэмжээ /зэрэглэл/-г тогтоох аргачлал нь Монголд анх удаа хийсэн, онол-практикийн чухал ач холбогдолтой санал гэж үзэж байна.
2. Өршөөл үзүүлэх хуулийн үр нөлөөг судлах: Судалгааг 3 дугаар улирлаас эхлэн гүйцэтгэхээр төлөвлөсөн ч энэ ажилд нилээдгүй хугацаа шаардагдах байдлыг харгалзан судалгааны удирдамжийг урьдчилан боловсруулж батлуулан, дүн шинжилгээ хийвэл зохих хууль, эрх бүхий байгууллагын бусад шийдвэрийг бүртгэж цуглуулах ажлыг эхлэв.
3. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх: судалгааны ажлыг 2 дугаар улиралд эхэлсэн. Үүнд: судалж буй сэдвийн онцлогийг харгалзан удирдамжийг ХЗДХ-ийн сайд, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын даргаар батлуулж, судалгааны багийг тагнуул, цагдаагийн байгууллагын эрдэмтэн-судлаачдаас бүрдүүлэв.
4. Хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах: Судалгааны ажлын хүрээнд кейс судалгаа болон статистик тоо баримт, шүүхийн таслан шийтгэх тогтоол зэргийг цуглуулсан. Энэ судалгаанд Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан “Криминологийн чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичгийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн байгууллагын холбогдох нэгж, ажилтнуудыг татан оролцуулж байна.
Хагас жилийн тайлан бичих энэ үед насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоон мэдээ, статистик бусад үзүүлэлтийг судлах, зарим эрүүгийн хэргийн материалыг унших, хүүхдийн эрхийг хамгаалах талаархи эрх зүйн зохицуулалтыг судлах зэрэг ажлыг гүйцэтгэж, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захиалга, санхүүжилтээр “Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт дүн шинжилгээний тайлан хэвлүүлэв.
“Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судлах” нь сэдэвт судалгааг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын захиалгаар секторын төлөвлөгөөнд тусган гүйцэтгэж, тайланг тус байгууллагад хүргүүлэв. Судалгааны удирдамж, төлөвлөгөөний дагуу Нийслэлийн зарим дүүрэг, аймгийн цэргийн штаб, ХХЕГ-ын харъяа анги байгууллагын офицер, ахлагч, цэргийн хугацаат алба хаагчдын дунд ярилцлагын болон анкетийн судалгаа хийж, цэргийн алба хааж байхдаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн хүмүүстэй ял эдэлж буй хорих ангид нь биечлэн уулзаж, холбогдол хэргийн шалтгаан нөхцлийн талаар асууж ярилцав. Түүнчлэн бусдыг санаатайгаар алсан нэр бүхий этгээдэд холбогдох эрүүгийн 4 хэргийн материалыг архиваас уншиж судлав. Захиалагчтай тохирсон ёсоор тус байгууллагын даргын зөвлөлөөр тайланг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг төлөвлөхөөр тогтоод байна.
Өнгөрсөн онд явуулсан санал асуулгын судалгааны явцад шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагчийн гаргасан хүсэлтийн дагуу “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг ба Иргэний хуулиар зохицуулсан үүргийн гүйцэтгэлээс үүссэн хэрэг маргааныг зааглан ялгах аргачлал боловсруулах” сэдэвт судалгааг гүйцэтгэж байна. Судалгааны удирдамжийг боловсруулан батлуулж, Нийслэлийн нийт дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас дээрх сэдвээр эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрүүдийг хуулбарыг олж авах, эрүүгийн хэргийн бүртгэл, тайлантай танилцах зэрэг ажил хийжээ.
Захиргаа, хүмүүнлэгийн сектортой хамтран гүйцэтгэх судалгааны хүрээнд “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавих хяналтын талаархи зохицуулалтыг судлах”-аар ажлын удирдамжийг батлуулж, эх сурвалжийн болон гадаад улсын хуулийн зохицуулалтыг судлах ажлыг эхлэн гүйцэтгэж байна.
Олон улсын эрх зүйн сектортой хамтран “Монгол Улс, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгаа” хийх төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах байгууллагатай харилцаа тогтоож, судалгааны ажлын удирдамжийг батлуулав.
Дээрх судалгаануудаас гадна Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шүүхийн практикт хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолуудыг нэгбүрчлэн судлаж дүн шинжилгээ хийв. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн биелэлтийг судалсан өнгөрсөн оны судалгааны үргэлжлэл болгон Эрүүгийн хуульд заасан материаллаг бүрэлдэхүүнтэй зарим гэмт хэргийн объектив талын шинжийг түүвэрлэн судалгаа хийхээр төлөвлөсөн ч секторын хүний нөөцийн дутагдлаас хамааран хугацаанд нь биелүүлж амжаагүй болно.
Дашрамд дурдахад, 2009 онд гүйцэтгэсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг томоохон хуулийн биелэлтийн судалгааг цаашид тодорхой бүлэг, зүйл болон онол практикийн маргаантай асуудлаар улам гүнзгийрүүлэн судлах шаардлагатай.
Эрдэм шинжилгээний бусад ажил
“Гэрч, хохирогчийн хамгаалалт” сэдэвт судалгааны тендерт оролцсон /тендерт оролцсон багуудаас хоёрт орсон/,

“Монгол Улсын криминологи: уламжлал, шинэчлэл” сэдэвт криминологчдын уулзалт- ярилцлагыг зохион байгуулж, криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлаар гарсан саналыг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргад товч танилцуулга хүргүүлэв.
“Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хөгжлийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Тагнуулын ерөнхий газрын судалгааны төвтэй хамтран зохион байгуулав.
Криминологийн судалгааны асуудлаар Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах тухай Санамж бичиг үйлдэж, эн тэргүүнд Нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтран хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах чиглэлээр ажиллахаар “Судалгааны ажлын хамтарсан төлөвлөгөө” гаргав.
2009 онд гүйцэтгэсэн судалгаанд үндэслэн “Монгол Улсын Эрүүгийн болон болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт 3 удаагийн 6 цагийн сургалт явуулсан ба намрын сургалтаар шүүгч, прокуроруудтай дээрх хуулиудын хэрэгжилтийн тухай асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын захиалгаар хийж буй “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд өмгөөлөгч, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нартай 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хүүхдийн бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэргийг шийдвэрлэх нь” гарын авлагыг боловсруулав.

Азийн сангийн захиалгаар хийж буй “Хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд шүүгч прокурорын чадавхийг сайжруулах нь” төслийн хүрээнд шүүгч, прокурор нартай нийт 2 удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, “Хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх нь” гарын авлагын эхний хувилбарыг боловсруулж холбогдох байгуулагад хянуулах, санал авахаар хүргүүлэв.

Хоёр. Сургалт, семинар
Секторын эрдэм шинжилгээний ажилтнууд эрдэм шинжилгээний хуралд оролцож дор дурдсан сэдвээр илтгэл бэлтгэж хэлэлцүүлжээ. Үүнд:

• Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн байгууллагаас хамтран зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион явуулах нь“ сэдэвт онол – практикийн бага хуралд “Шинэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын онцлог” сэдвээр,
• ХЗДХЯ, ШШГЕГ-аас хамтран зохион байгуулсан “Монгол улсын хорих байгууллагын төрөл, дэглэмийг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлэх тухай” хэлэлцүүлэгт “Гадаадын улс орнуудын хорих ялын нээлттэй хаалттай систем” сэдвээр,
• ХЗДХЯ-ны зохион байгуулсан “Галт зэвсгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох” хэлэцүүлэгт “Галт зэвсгийн хяналтын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт” сэдвээр,
• “Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийн хамгаалалтыг сайжруулах нь” ОУХБ, ХЭҮТ-өөс зохион байгуулсан шийдвэр гаргагчдад нөлөөлөх уулзалтад “Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өрсөн хүүхдийн эрхийн хамгаалах хууль зүйн боломж” сэдвээр эрдэм шинжилгээний ажилтан докторант Г.Оюунболд илтгэл хэлэлцүүлжээ.

Гурав. Хэвлэн нийтлэх чиглэлээр
Хүрээлэнгийн 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал” номыг хууль, түүнтэй адилтгах бусад шийдвэрийн эмхтгэл хэлбэрээр, “Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал” номыг “Монголын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хөгжил /1911-1990/” нэртэйгээр монголын эрх зүйн түүхэн дэх эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хөгжлийн судалгаа хэлбэрээр МУИС-ын Хууль зүйн сургуулийн дэргэдэх Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвтэй хамтран эрхлэн гаргахаар ХЗҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргад танилцуулж, номын төлөвлөгөөг хянуулав.
Секторын эрдэм шинжилгээний ажилтнууд судалгааны ажлын сэдвээр сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл 4-ийг бичиж /2 өгүүлэл нийтлэгдсэн/, “Хууль зүйн мэдээ”, “Үндэсний тойм” зэрэг сонинд гэмт хэргийн тухай цуврал нийтлэлүүд тогтмол гаргаж, Монгол телевизийн “Энэ талаар ярилцъя” нэвтрүүлэгт “Цаазаар авах ялын тухай”, “Эрүүгийн хуульд оруулах нэмэлт ,өөрчлөлтийн талаар” тус бүр 30 минутын яриа, “Ийгл” телевизийн “Гадаадын иргэдийн эрх зүйн байдал, ялтан шилжүүлэх “ талаархи нэвтрүүлэгт дээрх сэдвээр ярилцлага өгсөн байна.
Дөрөв. Хүний нөөцийн талаар
Тус секторын эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одончимэг 4 дүгээр сарын 2-ны өдрөөс, Ц.Баттуяа 5 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус ажлаас чөлөөлөгдсөнөөр секторын нэгж ажилтанд ногдох ажлын ачаалал хэт ихсэж, төлөвлөгөөт зарим судалгаа ажлын графикт хугацаанаас хоцрох байдал ажиглагдав.
Эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд бусдаас илүү санаачлагатай ажилласан ба дэд ажилтан Г.Батчимэг өөрийн мэдлэг, туршлагын хэмжээнд хангалттай ажилласан болно.

ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /ЭЗМНС/-д оруулах мэдээллийн эх сурвалжийн дутууг гүйцээж, үндэсний хэмжээний эрх зүйн портал сайт болгох талаар арга хэмжээ авах: ЭЗМНС-ийн цахим санд мэдээллийн эх бичвэртэй Засгийн газрын 2002, 2003, 2008, 2009 оны тогтоолуудыг хянасан. ЭЗМНС-ийн цахим санд мэдээллийн эх бичвэртэй Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг /Дээд шүүхийн тайлбар 1992 оноос өнөөг хүртэл/ эрх зүйн акт тулгаж, энгийн хайлтын санд оруулж байна.
Үндсэн хуулийн цэцийн 1992-2007 он хүртлэх хуралдааны шийдвэрийн нэгдсэн бүртгэл гаргасан. Нийт: Тогтоол 31–ийг хянасан 10 тогтоолын алдаатай орсон хэсэгт засвар оруулсан. Дүгнэлт 95-ыг хянасан, 35 дүгнэлтийн алдаатай орсон хэсэгт засвар оруулсан.
Хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг эрх зүйн мэдээлийн санд оруулан ажиллаж байна. Оруулсан болон ангилсан хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж байна.
ЭЗМНС-ийг портал сайт болгон өргөжүүлэх ажлын хүрээнд загвар дизайн болон програм хангамжийг боловсруулан локал серверт тестлэн ажилуулаад байна. Програм хангамжийг боловсруулахдаа нээлттэй эхийн програм хангамжид суурилсан бөгөөд зарим нэг хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү төсөл нь ЭЗМНС болон шинээр хийгдсэн Эрдэм шинжилгээ, Хууль зүйн зөвлөгөө, Зайны сургалт, Статистик, Номын сан, худалдаа гэсэн 6 сайтаас бүрдсэн портал сүлжээ юм. Одоогийн байдлаар энэхүү сүлжээ сайт нь туршилтын хувилбараар ажиллаж байгаа бөгөөд агуулгын шаардлага хангасан тохиолдолд интернетийн орчинд /МCS электроникс компаний өндөр хурдны сүлжээний төвд байрлуулахаар төлөвлөж байгаа/ ажиллуулан холбогдох тохиргоог хийн удирдана.
2. Сүлжээний хурдыг нэмэгдүүлж, программ хангамж, аюулгүй ажиллагааны талаар судалж, санал боловсруулах: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ, сангийн ашиглалтыг сайжруулан системд тулгамдаж буй интернет холболтын хурдыг өсгөх асуудлыг шийдвэрлэсэн.
2010 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ЭЗМНС-ийн сүлжээний хурдыг 4 MB-аар нэмэгдүүлэх сүлжээний холболтыг шалгаж холбуулсан. Холболт хийгдсэнээс хойш “МCS” компанийн инженеруудтай хамтран хурдыг сар бүр шалгаж хурдыг сайжруулах гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр нийлүүлж буйг хянан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 4 MB-н хурдаар хэвийн ажиллаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шалгахдаа дараах хурд хэмжигчийг ашиглав. Үүнд: adsl.mng.net, speedtest.net, snmp.mcscom.mn
ХЗДХЯ, Дэлхийн банкинд ЭЗМНС-ийн сайжруулалтын талаар санал бэлтгэн танилцуулсан.
www.legalinfo.mn сайтын програмын эх код болон суурь классууд өгөгдлийн сангийн бүтэц, программ хангамжийг сайжруулах талаар судлан тус системийн зохиогчийн шинэчлэгдсэн АУС /агуулгын удирдлага систем/-ийн дагуу сайжруулан хөгжүүлэх нь зөв гэж үзсэн. Шинэчлэгдсэн хувилбар нь 2005 оноос хойш 4 удаа сайжирч гарсан ба олон тооны нэмэлт модуль нэмэгдсэн байна.
3. Эрх зүйн мэдээллийн ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гар утаст суурилсан эрх зүйн контентийн болон wap технологийн үйлчилгээг нэвтрүүлэх арга хэмжээ авах: ЭЗМНС-ийн WAP хувилбарын мэдээллийн санг баяжуулан шинэчилж байна.
4. Хууль тогтоомжийг интернетэд байршуулж буй талаар судалж, ХЗДХЯ-нд танилцуулах: Интернетэд байгаа хууль тогтоомжийн талаар судалгаа хийгдсэн.
5. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг захиалах талаар Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан засаг захиргааны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрээр захиалуулах арга хэмжээг үргэлжлүүлэх: Хууль зүй мэдээлэл сэтгүүлийн хавтасны өнгө загварыг өөрчлөн захиргаагаар батлуулж шинэчилсэн загвараар гаргаж байна. Тус сэтгүүлд 2010 оны 1 дүгээр сараас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг, хавсралтын хамт бүрэн эхээр нь гаргаж байна. Хагас жилийн байдлаар нийт 31 нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт нийтэлсэн.
“Хууль зүй мэдээлэл” сэтгүүлийн 2009 он болон 2010 оны 1 улирлын захиалгын байдлын талаар судалгааны ажил хийсэн. Захиалгын тоог нэмэгдүүлэх талаар ХЗДХЯ-аар дамжуулан Монгол Улсын Засгийн Газрын хэрэг Эрхлэх газарт ”Хууль зүйн мэдээлэл“ сэтгүүлийг аймаг, нийслэлийн ЗДТГ-аар дамжуулан засаг захиргааны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрт хүргэх ажилд туслалцаа үзүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэн албан бичиг явуулсан. Монгол улсын ЗГХЭГ-аас ”Хууль зүйн мэдээлэл“ сэтгүүлийг төрийн байгууллагын хэвлэл захиалгад оруулж, үр нөлөөг нь сурталчлах талаар олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай 2010 оны 5 дугаар 6-ны өдөр чиглэл өгсөн. Үүний дагуу төрийн байгууллагуудад тус сэтгүүлийг захиалах талаар албан бичиг хүргүүлээд байна. Мөн төрийн бус байгууллагуудад тус сэтгүүлийг захиалах талаар санал хүргүүлсэн. Тухайлбал, Дээд шүүх, Өмгөөлөгчдын холбоо, Авлигатай тэмцэх газар, Үндэсний архивийн газар, Монголын нотариатын танхим, Улсын ерөнхий прокурорын газар гэх мэт.

6. Нэгдсэн ангиллын дагуу Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын 4 ботийн шинэчлэлийг эрхлэн гаргах: Монгол Улсын хууль 4 ботид орох эхний өөрчлөлтийг ботиудад тусган эхийг бэлтгэж 2010 оны 3 дугаар сард хэвлүүлж дуусгасан. Монгол Улсын хууль 4 ботид 2008 оны 5 дугаар сарын 30-наас 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 160 хуульд нэмэлт, өөрчлөлт орж 40 хууль шинээр нэмэгдэн орж 6 хууль хүчингүй болсон. Үүнээс үндэслээд нийт дөрвөн ботид 800-1000 нүүр хуудас солигдож өөрчлөгдсөн.
Өөрчлөлтийн багцын хэвлэгдсэн талаарх мэдээллийг “Хууль зүйн мэдээ”, “Хууль дээдлэх ёс, “Хууль зүйн мэдээлэл”, “Нийслэл таймс”, “Үндэсний шуудан” зэрэг сонин, сэтгүүл, www.legalinfo.mn , www.taniinom.mn , МӨХ-ны цахим хуудсанд тавиад байна.
Мөн тус өөрчлөлтийн багцын талаар холбогдох зарим төрийн байгууллагад /21 аймгийн ЗДТГ, 13 яам, УИХТГ, ЗГ/ мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн, иргэд бусад худалдан авагч нарт утсаар болон бусад хэрэгслээр мэдээллийг хүргэх ажлыг хийсэн.
Түүнчлэн Монгол Улсын хууль 4 боть эмхтгэлийг ашиглах, хадгалах тухай аргачилсан зөвлөмжийг ХЗҮХ-ийн захирлын 2009 оны 11 дүгээр сарын 23 өдрийн тушаалаар баталуулсан. Уг зөвлөмжийг “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтлүүлсэн.
Хэрэглэгчдэд дөхөм болгох үүднээс тус өөрчлөлтийн багцыг хэрхэн хийх зааварчилгааг боловсруулж хэвлүүлэн өөрчлөлтийн багцын хамт нэг багцад оруулан боолгож бэлтгэсэн.
Цаашид бусад байгууллага, иргэдэд дээрх өөрчлөлтийн багцын мэдээллийг хүргэх сурталчлах, бүртгэл хөтлөх, худалдах ажлыг хамтатган хийж байна.
7. Монгол Улсын түүхэнд холбогдох /1206-2008/ он дараалсан хуулийн эмхтгэлийг бэлтгэн 16 ботиор хэвлэн гаргана: 1206-2009 он хүртэлх эхний байдлаар нийт 22 ботийн эхийг бэлтгэн хэвлэлтэд шилжүүлсэн. Хэвлэлийн эхний эхийг хянах ботиудад орсон актыг дахин нягтлах, редакцийн засвар оруулах явцад төслийн багийн хурлын шийдвэрээр зарим техник ажиллагаа хийж ботиудыг 18-20 ботид багтаахаар дахин эхийг бэлтгэж байна. Тус ботийн нэг боть нь 500-600 нүүрт багтаан үсгийн фонт 9.5, А4 хэмжээтэй үндсэн хууль тогтоомж, гарчиг, товчилсон үг, ном зүй гэсэн бүтэцтэй хийгдэж байна. Эдгээр ботид нийт 3000 орчим эрх зүйн акт ороод байна.
Төслийн баг 1206-2009 он хүртэлх хууль тогтоомжийг нийт 18-20 ботид багтаан 2010 оны 6 дугаар сард багтаан хэвлэлэлтэд бүрэн шилжүүлэн 8 дугаар сарын эхээр хэвлэлтнээс авахаар төлөвлөн ажиллаж байна.
Компьютерийн төв:
ХЗҮХ-гийн вэб сайтыг 2007 онд зохиогдсон байсан Жуумла 1.0.13 системээс хамгийн сүүлд гарсан Жуумла 1.5.14 хувилбарт шилжүүлсэн бөгөөд агуулгыг Захиргааны хэлтсээс тависан шаардлагын дагуу бүрдүүлэв.
Үүний дагуу Маgicnet компанийн DNS (domain name server)-ээс www.legalcenter.mn домайныг www.legalinstitute болгон шилжүүлсэн.
Сайтын шилжүүлэлт, дотоод категори зохион байгуулалт, өгөгдлийн сангийн тохиргоог Ч.Батзориг, вэбийн дизайныг компьютерийн төвийн ахлах мэргэжилтэн Ч.Өнөрбаяртай нар гүйцэтгэлээ.
Хуульчдын зайны сургалтын эрх зүйн портал сайтын хүрээнд системийг боловсруулахад шаардлагатай програмын болон бүтцийн судалгаа, шинжилгээг хийсний үндсэн дээр туршилтын хувилбар гарган ажиллуулж байна. Цаашид уг системийг илүү боловсронгуй болгох програм хангамжийн болон хэрэглэгчийн хязгаарлалтын системийн судалгааг хийж нэвтрүүлэх юм.
Засвар үйлчилгээ, системд үүсгэгдсэн эрх:
1-р сард: Батчимэг, Одмаа, Мөнхбаяр Амгаланбаяр, Эрдэнэболд, Наранчимэг, Ундармаа, Халиунаа, Наранцацрал нарын компьютеруудыг форматлан зохих програмуудыг суулгасан. Төслийн 8 ширхэг компьютерийн системийн болоод техникийн гэмтлийг оношлож засварласан. Мөн 4 давхарын бүх компьютеруудын дотоод сүлжээний зохион байгуулалтыг хийж шинээр бүлэглэсэн.
2-р сард: Ганчимэг, Баттулга, Мэнджаргал, Дэлгэрмаа, Майцэцэг, Халиунаа, Одонтунгалаг, Эрдэнэтуяа, Б.Наранцацрал, Х.Наранцацрал, Мөнхзул, Ариунсүрэн нарын компьютеруудыг форматлан зохих програмуудыг суулгасан. Төслийн 3 ширхэг компьютерийн системийн болоод техникийн гэмтлийг оношлож засварласан.
3-р сард: Ганчимэг, Цэцэгдарь, Наранчимэг, Одонтунгалаг, Э.Өнөрбаяр, Халиунаа, Болормаа, Мөнхжаргал, Ариунсүрэн, Энхтайван, Мөнхзул, Манлайбаатар, Одончимэг нарын компьютеруудыг форматлан зохих програмуудыг суулгасан. Төслийн 2 ширхэг компьютерийн системийн болоод техникийн гэмтлийг оношлож засварласан.
4-р сард: Ганчимэг, Цэцэгдарь, Мухийт, Амгаланбаяр, Э.Өнөрбаяр, Майцэцэг, Цэрэнлхам, Уянга, Ариунсүрэн, Энхнасан, Мэнджаргал, Солонго, Энх-Амгалан, Халиунаа нарын компьютеруудыг форматлан зохих програмуудыг суулгасан. Төслийн 5 ширхэг компьютерийн системийн болоод техникийн гэмтлийг оношлож засварласан.
5-р сард: ХЗҮХ-ийн нийт ажилтнуудын компьютерт антивирусны програм суулгахтай холбогдуулан бүх компьютеруудыг форматлан зохих програмуудыг суулгасан. Төслийн 5 ширхэг компьютерийн системийн болоод техникийн гэмтлийг оношлож засварласан.
Нийт 5 ширхэг камер шатсаныг шинээр соьж тавьсан. Мөн цахилгаан буруулагч 2 ширхэг блокыг 1 болон 2 давхарт суурилуулсан. 5-р давхарын хяналтын камер нь тэжээлийн болон шугамын доголдлоос болж ажиллахгүй болсоныг бүрэн засварлаж ажиллуулав. Харуулын хяналтын компьютер нь сэнсний үрэлтийн чимээ гаргаж, тог баригч нь ажиллахгүй болсныг шуурхай засварлан хүлээлгэн өгөв.
Байгууллагын нийт ажилтнуудын компьютерт Касперски антивирусыг сонгон авч, түүнийг худалдаалдаг KPM компаниас 50 ширхэг 1 жилийн эрхтэй лицензийг худалдан авч, нийт ажилтнуудын компьютерт суулгасан. Одоогоор 43 ширхэг лицензийг суулгасан үлдсэн 7 лиценз нь ажилтны хүсэлтээр хүлээгдэж байгаа.
ХЗҮХ-ийн нийт ажилтнуудын компьютерийн техникийн ажиллагааг сайжруулахад шаардлагатай эхний ээлжийн сэлбэг, тоног төхөөрөмжийн төрөл, чанар, үнийн судалгааг 4-р сард комьютерийн худалдааны төвүүдээр явж гаргасан. 5 газрын үнийн судалгааг гаргаж холбогдох удирдлагуудад танилцуулснаас Би Си Ти ХХК –ийг сонгон гэрээ байгуулж, 16 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг худалдан авч ХЗҮХ-ийн ажилтнуудын компьютерийн хүчин чадлыг сайжруулсан.
Байгууллагын ажилтнуудын ирцийг бүргэхэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах болсон бөгөөд төхөөрөмжийг үүдний хэсэгт суурилуулан, сүлжээний кабель болон цахилгааны утсыг далдалсан.
2010 оны эхний хагас жилийн туршид цахилгааны тасалдалын улмаас үүссэн серверийн хэвийн бус ажиллагааг засаж ажилласан. Үүнд амралтын өдрүүдэд серверийн тасалдсан үйл ажиллагааг жигдрүүлэн ажилласан.
Мүүдл системийн хэрэглэгчийн фрофайл болон бүргэлийн системийн талаар судалгаа хийж, үзүүлэлтийг дэлгэрэнгүй тайлбарласан.
ХЗҮХ-ийн нийт компьютеруудын элэгдлийн зэргийг тогтоож, цаашид шинэчлэх шаардлагатай бөгөөд шинэчлэх үечлэлийн төлөвлөгөө боловсруулан танилцуулав. Мөн компьютеруудын хурд болон багтаамжийг сайжруулах талаар судалгаа хийж, мөн ажилтан, нэгж тус бүрээс шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг авч нийт сэлбэг хэрэгслийн тооцоог гаргасан. Байгууллагын 1 давхарт иргэдийн мэдээллийн дэлгэцийг байрлуулж VGA уртасгагч кабель болон компьютерийг бэлтгэн угсарч, мэдээллийг бэлтгэн ажиллуулсан. Цаашид тогтмол мэдээлэл гаргах болно.
“Хууль зүйн мэдээ” сонины 2010 оны ¹1-12 дахь дугаарын мэдээллийг цуглуулж, боловсруулж, бичиж, эхийг бэлтгэж, хэвлэлтэнд шилжүүлж, шуудан, харьяа байгууллагуудад түгээсэн.
“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны ¹1-т ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан “Монгол Оросын 1912 оны найрамдлан гэрээ” өгүүллийг нийтэлсэн. Сэтгүүлийн 2010 оны ¹2-т Үндэсний архивын ерөнхий газраас Хууль зүйн албаны 100 жилийн ойтой холбоотой материал авсан. Мөн “Үнэт цаасны зах зээлийн хуулийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдэвт судалгааны тайлан нийтэлсэн.
Сэтгүүлийн зөвлөл өөрчлөгдөж, шинэчлэгдсэнтэй холбогдуулан хүрээлэнгийн захирлын тушаал гарсан. “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн удирдамж, зөвлөмж, ирүүлж байгаа материалд тавигдах шаардлагыг зэргийг боловсруулж Зөвлөлд танилцуулсан. Зөвлөлийн хурал болон зөвлөлийн ажиллах журмыг төсөл байдлаар боловсруулсан. Мөн Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Зөвлөлд танилцуулсан.
“Есөн туг” телестудийн ажлын хүрээнд дараах ажлуудыг хийсэн байна. үүнд:
Сургалтын гарын авлага CD, DVD бэлтгэх, хүртээмж чанарыг сайжруулна: Техникийн туршилтын ажил бүрэн гүйцэд хийгдсэн. Нийслэлээс алслагдсан орон нутагт амьдарч буй хуульч эрхэлсэн ажлаасаа хөндийрөлгүй мэргэшлээ онлайн хэлбэрээр дээшлүүлэх боломж нэмэгдэнэ.
Сургалтын танхимийн тоног төхөөрөмжийн доголдлыг арилгана: Сургалт, семинар, зохион байгуулахад техникийн доголдолгүй болно. Техникийн доголдолыг цаг тухай бүрт нь багасгаж ажилласан.
“Есөн туг” телестудийн тоног төхөөрөмж, программ-хангамжийг сайжруулах: Ажил үйлчилгээ техникийн доголдолгүй, чанартай шуурхай болох. Техникийн доголдолыг цаг тухай бүрт нь багасгаж ажилласан.
– ЭНБД Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны үйл ажиллагааны бичлэг
– Үндсэн хууль батлагдсаны ойн баярыг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн уулзалт хурлын үйл ажиллагааны бичлэг
– ЭНБД Б.Чимидийн МУ-ын Хөдөлмөрийн баатар авсан тухай бичлэг
– ЭНБД Б.Чимидийн “Боловсрол” ТВ-д хийсэн Ардчиллын тухай уран сайхны нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хуулж авсан.
– “Зар сурталчилгаа ба гэм хор” сэдэвт хэвлэлийн бага хурлын бичлэг
– ХЗҮХ-ийн ахмадуудыг сар шинийн баяраар хүлээн авсан үйл ажиллагааны бичлэг
– “Есөн туг” телестудэд бүтээгдсэн “Атрын 50 жил” 5 бүлэг баримтат киног DVD болгож студийн архивт хадгалсан.
– Студийн эвлүүлгийн програм хангамжийг дахин шинэчлэн засварласан.
– “хуулийн яармаг өдөрлөг”-өөр зохион байгуулар арга хэмжээний бэлтгэл ажил, техникийн бэлэн байдлыг хангаж бэлтгэсэн.
Номын сан:
Нийт 2729 уншигчид 6424 ном болон сонин сэтгүүл уншлагын танхимаар олгосон. Нийт 162 уншигчид үнэмлэх шинээр нээсэн. Нийт 211 уншигчид үнэмлэхний эрхийг нэг жилээр сунгасан. Номын сангийн хувилах үйлчилгээнд давхардсан тоогоор 35 төрлийн ном 4 төрлийн сэтгүүлээс нийт 3217 хуудас материал хувилсан. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээнээс нийт 774 хуудас эрх зүйн акт хэвлэж,лавлагаа өгсөн.
Номын санд худалдан авах шинэ номуудад захирлаар цохолт хийлгэн худалдан авсан. Үүнд: 23 төрлийн 97 монгол номоор фондоо баяжуулсан. Номын ерөнхий дансанд 23 төрлийн 97 ширхэг монгол ном, 3 ширхэг англи ном дансалж номын сангийн электрон каталогид мэдээг оруулан ялтас наан уншлаганд гаргасан. Мэдээллийн самбарын мэдээллийг 6 удаа шинэчлэн гаргасан.
Мэдээллийн самбарт нийтэд хэрэгцээт мэдээллийг төрөлжүүлэн гаргаж байна. Үүнд: Засгийн газрын тогтоол, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Сайдын тушаал болон Агентлагийн даргын тушаал, Хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн жагсаалт.
Лавлагаа ном зүй:
2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10:00-18:00 цагт МҮХАҮТ-ын “Үзэсгэлэнгийн танхим”-д “Хуулийн яармаг, өдөрлөг”-т худалдаалах номын үлдэгдэл, хямдарсан номын жагсаалтыг гаргаж батлуулсан.
2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10:00-18:00 цагт МҮХАҮТ-ын “Үзэсгэлэнгийн танхим”-д “Хуулийн яармаг, өдөрлөг”-т номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.
2010 оны 3 дугаар сарын 26-нд Б.ЧимидынХөдөлмөрийн баатрын мялаалга цайллаганд Б.Чимидын бүтээлүүдээр номын үзэсгэлэн гаргасан.
Шинэ номын мэдээ болон шинэ номын үзэсгэлэнг 23 төрлийн номоор 5 удаа гаргасан.
“Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 1-20 дахь дугаарт нийтлэгдсэн материалын товъёог гаргасан. “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтлэгдсэн материалын товъёог шинэчлэн гаргасан.
“Гэмт явдалтай тэмцэх асуудал”сэтгүүлд нийтлэгдсэн материалаар товъёог гаргасан.
”Монголын төр эрх зүй” сэтгүүлд нийтлэгдсэн материалын товъёог гаргасан. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн 1-11 дэх дугаарт нийтлэгдсэн материалын товъёог гаргасан.
ХЗҮТ-өөс эрхлэн гаргасан номын зохиогчийн эрхийн жагсаалт гаргасан. Номын санд шинээр худалдан авах номын өргөдлийг захиралд бичиж батлуулсан. Үүдэнд байрлах сурталчилгааны дэлгэцэнд гаргах мэдээ бэлтгэсэн. Хотын төв номын сангийн электрон каталогийг уншлагын танхимд байрлуулсан. Номын санд ирсэн 34 иргэнд хуулийн лавлагаа өгсөн.
Бусад ажил:
Ном болон 4 төрлийн сэтгүүлээс нийт 3217 хуудас материал хувилсан. 2010 оны сүүлийн хагас жилийн гадаадын хэвлэл захиалгыг нийт 788300 ₮-өөр “Монгол шуудан” ХХК-д захиалсан. Нийт 254 ширхэг каталогийн карт хэвлэн гаргасан. Өдөр тутмын 2 төрлийн сонин болон 2 төрлийн сэтгүүлийг хавтаслан хаяг наан уншлагад гаргасан. Эрх зүйн мэдээллийн сайтад мэдээ бэлдэж оруулсан. Солонгосын хуулийн 46-47 дахь нэмэлтийг хийсэн. 2010 оны Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ шинэчлэн хийсэн. 2010 оны ХЗМТ-ийн Номын сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган батлуулсан. ХЗМТ-ийн нийт ажилтнуудын Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг нэгтгэн ХЗМТ-ийн даргад танилцуулсан. Сэтгүүлчдийн клубын нээлтэнд сэтгүүлчдэд тараах номын жагсаалт гаргаж ХЗМТ-ийн даргаар батлуулж Хууль зүйн мэдээ сонины ХНБ Ундармаад хүлээлгэн өгсөн. Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төсөлд Номын сангийн програм шинэчлэх тухай санхүүжилт хүссэн хүсэлт бичиж өгсөн. ХЗҮХ-ийн удирдах албан тушаалтнуудын хэвлэл захиалгын мэдээг ХЗМТ-ийн даргад гаргаж өгсөн. Номын сангийн эрхлэгч нь Соёлын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2010 оны Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс авсан.
Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр дахь ХЗҮХ-ийн хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцсон. Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох санал боловсруулж өгсөн. 2010 оны номын сангийн тооллого хийсэн.Үүнд: 574 төрлийн 746 ширхэг орос ном , 493 төрлийн 869 ширхэг англи ном ,187 төрлийн 7430 ширхэг монгол ном.
2010 оны Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ шинэчлэн хийсэн. Соёлын дээд сургуулийн номын сан-мэдээлэл ангийн оюутан М.Динаг номын сандаа үйлдвэрлэлийн дадлага хийлгэж тодорхойлолт гаргаж өгсөн. 2010 оны зуны цагийн хувиарын төсөл бичиж захирлаар батлуулсан.

ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТЫН ТӨВ

1. “Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2010-2013 оны нэгдсэн төлөвлөгөө”-тэй хуульч болон сонирхогч этгээд танилцах боломж бүрдүүлэх: Хууль зүйн үргэлжилсэн сургалт 2010 гарын авлага 500 ширхэг хэвлэн гаргасан. 100 ширхэг зарагдсан.
2. 2010 оны хуульчийн үргэлжилсэн сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах: 2010 оны хуульчийн үргэлжилсэн сургалт төлөвөгөөний дагуу тасралтгүй явагдсан.
3. 2011 онд төлөвлөсөн сургалтад шинээр нэвтрүүлэх сэдвийг нийтэд зарлаж, сургалтын хөтөлбөр, гарын авлагын талаар санал авах ажил зохион байгуулах: 2011 онд төлөвлөсөн сургалтад шинээр нэвтрүүлэх сэдвийг нийтэд зарлах үүднээс “Өдрийн сонин”, “Нийслэл таймс” сонинд тус тус зар гаргасан. УДШ-ийн шүүгч Б.Бат-Эрдэнэ санал ирүүлсэн. Эрүүгийн хэргийн зүйлчлэл сэдвийг сонгосон.
4. Сургалтын ерөнхий хороогоор сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлж байх шинэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах: Сургалтын ерөнхий хороо 4 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж Сургалтын хөтөлбөр магадлан итгэмлэх аргачлалыг баталсан.
Дараах сургалтыг магадлан итгэмжилсэн болно. Үүнд:
1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 79, 90 дүгэээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” сэдэвт 6 багц цагийн сургалт.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Дундын өмчөөс үүсэх үүрэг” сэдэвт 2 багц цагийн сургалт
3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх” сэдэвт 2 багц цагийн сургалт
4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” сэдэвт 2 багц цагийн сургалт
5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах” сэдэвт 2 багц цагийн сургалт
6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт 2 багц цагийн сургалт
7. Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” 1 багц цагийн сургалт
8. Хүний эрх хөгжил төвийн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэрчид стратегиийн өмгөөлөл үзүүлэх” сэдэвт 12 багц цагийн сургалт

5. Багц цагийн биелэлтийн бүртгэл тооцоог MOODLE программд бүрэн шилжүүлэх: Багц цагийн бүртгэл тооцоог Moodle программд бүрэн шилжүүлэх бэлтгэл ажил хийгдсэн. Бүх хуульчдийн мэдээллийг оруулхаар бэлэн болсон.

6. Сургалтын гарын авлагын судалгаа гаргаж, шаардлагатайг дахин хэвлүүлэх, шинээр боловсруулсан гарын авлагыг чанартай хэвлүүлэх, CD гаргах: Сургалтын гарын авлагын судалгааг гаргасан. Үүнд:
1. Авилгын гэмт явдал,
2. Хуульчийн үргэлжилсэн сургалт 2010 гарын авлагыг хэвлүүлсэн.
3. Хүний эрх, эрх чөлөө, нэр төрийн эсрэг гэмт хэрэг,
4. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь шинжилгээ гарын авлага,
5. “Хуульчийн сорилгын хураамж” номны тест бэлтгэх,
6. Хуульч сонгон шалгаруулах шалгалтад оролцогчдод зориулсан гарын авлага
7. Хуульч сонгон шалгаруулах шалгалтад бэлтгэгчдэд зориулсан “Хууль зүйн бодлого бодох аргачлал” -2010 он номын эх бэлдээд байна
8. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг
9. Гэрээний бус үүрэг гарын авлаганд нэмэлт өөрчлөлт хийхээр зохиогчид байгаа.
7. Эн тэргүүнд сурталчилах шаардлагатай гэрээ, конвенцийг тодорхойлж, хялбаршуулсан танилцуулга бэлтгэж, хэвлүүлэх, 8. Иргэдэд зориулсан сургалт зохион байгуулж, танилцуулга тараах: 2010 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Иргэдэд зориулсан “Шинээр нэгдэн орсон гэрээ, конвенциудыг сурталчлах, таниулах” сэдэвт сургалтыг Баянгол, Хан-уул дүүргийн хороодод зохион байгуулсан. Нийт 92 хүн хамрагдсан.
Бусад ажил: Шүүгч, прокурор нарт зориулсан сургалтын 2010 оны календарчилсан төлөвлөгөөг дахин нягталж, ойлгоход хялбар байдлаар хүснэгтлэн гаргасан. Өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч нарт зориулсан сургалтын сэдвийн жагсаалтыг гаргаж, сар бүр явагдсан сургалтын мэдээллийг тогтмол хөтөлсөн.
Сургалтын төвийн гурван ажилтны ажил үүргийн хуваарийг оновчтой болгон өөрчилж ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлуулсан.
Т.Ганчимэг: Эрүүгийн эрх зүйн чиглэлээр бусад хуульч нарт сургалт зохион байгуулах, Эрх зүйн албан бус сургалтын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Сургалт зохион байгуулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотриатчдын танхим, Хууль зүйн их, дээд сургуулиуд, Төслүүдтэй хамтарч ажиллах, Хуульчдад 1-2 сэдвээр 10-аас доошгүй цагийн хичээл заах.
Д.Цэцэгдарь: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, бусад баримт бичиг боловсруулах, Сургалттай холбоотой гарын авлага бэлтгэх ажлыг зохион байгуулах, Захиргааны эрх зүйн чиглэлээр бусад хуульчид, ХЗҮХ-ийн ажилтан нарт дотоод сургалт зохион байгуулах, Сургалтын маркетингийн үйл ажиллагааг хариуцан явуулах, Сургалтын төвийн менежментэд туслалцаа үзүүлэх.
Д.Мэнджаргал: Хуульчдын багц цагийн биелэлтэд хяналт тавьж, багц цагийн бүртгэлийг хөтлөх, Иргэний эрх зүйн чиглэлээр бусад хуульчдад зориулсан сургалт зохион байгуулах, Хуульчдад 1 жилд 1-2 сэдвээр хичээл бэлтгэж 10-аас доошгүй цагийн хичээл заана, Moodle program-аар мэдээлэл оруулах, гаргаж авах, нууцлалыг хариуцах, Сургалтын маркетингийн үйл ажиллагаанд оролцох.
Хуульчийн үргэлжилсэн сургалт 2010 гарын авлагыг нийт 500 ш хэвлүүлсэн.
Эрх зүйн албан бус сургалтын хүрээнд 2010 оны төлөвлөгөөний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 67 тушаалын 2 дугаар хавсралтын ”Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” батлагдсаны дагуу ажлын хэсэгт сургалтын төвийн багш нар ажиллаж байгаа болон багш Т.Ганчимэг нь 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалтад оролцон нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Иргэн, эдийн засгийн сектортай хамтран “Эмч эмнэлэгийн байгууллагын ажилтан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учируулсан гэм хорыг арилгаж байгаа байдал” судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Эрх зүйн албан бус сургалтын хүрээнд 20 аймагт иргэдэд зориулсан “Хөдөлмөрийн хаирлцаа” сэдвээр 4 цагийн сургалтыг зохион байгуулж сургагч багшаар нь ЭША нар хичээл зааж байна.
Орон нутаг дах хуульчдын бүсчилсэн сургалтыг нэг удаа найман бүсд хуваан 2010 оын 6 дугаар сарын 10 өдрөөс зохион байгуулж байна.
Орон тооны бус зөвлөлийн шийдвэрээр “Багц цагийн тооцооны дэвтэр”-ыг хэвлэн гаргасан. “Хуульчдийн дэвтэр” –т нийт хуульчдын бүртгэх эхний бэлтгэл хийж байна. Бүртгэлийн дараа нийт хуульчдад танилцуулж 2008, 2009 онд хангасан багц цагийн биелэлттэй танилцуулна.
Canada улсын дадлагчжигч оюутанаар иргэний эрх зүйн судалгаа хийлгэж гарын авлганы бэлтгэл ажлыг эхэлсэн. Хууль зүйн бодлого бодох аргачлал 2010 ном хяналтанд байгаа.

ЗАХИРГАА, АЖ АХУЙН ХЭЛТЭС

1. ХЗҮХ-ийн бизнес төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах: Байгууллагын материаллаг баазыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хүрээлэнгийн бизнес төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөнд тусгагдсанаар Хэвлэх үйлдвэрийн 2010 онд хэвлэх нийт бүтээгдэхүүн ном товхимол, гарын авлага, хуулиудын эмхтгэл, Улсын Дээд шүүхийн тогтоол, Монгол Улсын хууль 4 ботийн шинэчлэлийг эрхлэн гаргах зэргээс нийтдээ 22.332.342 төгрөгийн цэвэр ашиг олохоор байгаа. Тайлангийн хугацаанд одоогоор нийт 42 нэр төрлийн 32.330 ширхэг ном, сэтгүүл, сонин, гарын авлага бэлтгэсэн бөгөөд үүнээс …………….. төгрөгийн ашигтай ажиллаж байна.

2. Хүрээлэнгийн компьютер, хэвлэгч, хувилагч машины зүй зохистой хэрэглээг хангах арга хэмжээ авах: Энэ ажлыг Хууль зүйн мэдээллийн төвтэй хамтран хэрэгжүүлэхээр 2010 оны төлөвлөгөөнд тусгагдсан. ХЗМТ-тэй хамтран ажилтнуудын компьютерийн бүрэн бүтэн байдлын судалгаа хийж шаардлагатай байгаа сэлбэг хэрэгслийн жагсаалтыг гаргасан. Үүний үндсэн дээр ХЗҮХ-ийн нийт ажилтнуудын компьютерийн техникийн ажиллагааг сайжруулахад шаардлагатай эхний ээлжийн сэлбэг, тоног төхөөрөмжийн төрөл, чанар, үнийн судалгааг комьютерийн худалдааны төвүүдээр явж гаргасан. Үнийн судалгааг гаргаж Өмч хамгаалах байнгын зөвлөлөөр хэлэлцүүлж “Би Си Ти” ХХК –ийг сонгон гэрээ байгуулж, 2184600 төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг худалдан авч ХЗҮХ-ийн ажилтнуудын компьютерийн хүчин чадлыг сайжруулсан.
Мөн хүрээлэнгийн нийт компьютеруудын элэгдлийн зэргийг тогтоож, цаашид шинэчлэх шаардлагатай бөгөөд шинэчлэх үечлэлийн төлөвлөгөө боловсруулсан. Үүнээс гадна компьютеруудын хурд болон багтаамжийг сайжруулах талаар судалгаа хийж, ажилтан, нэгж тус бүрээс шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг авч нийт сэлбэг хэрэгслийн тооцоог гаргасан. Судалгааны үр дүнд 53 ширхэг компьютерийг бүрэн шинэчлэхээр 2011 оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.
3. Байгууллагын ажил, үйлчилгээний стандартыг мөрдөж хэвшүүлэх: Энэхүү ажлын хүрээнд байгууллагын ажил, үйлчилгээний стандартыг мэдээллийн самбаруудад байрлуулж, үйлчилгээ авч байгаа иргэдээс үйлчилгээний чанар, харьцааны тал дээр саналаа ирүүлэх саналын хайрцаг ажиллуулан ирсэн саналын хүрээнд тухай бүр нь зохих арга хэмжээг авдаг байхаар ажиллаж байгаа. Хууль зүйн мэдээллийн төвтэй хамтран албан хаагчид үйлчилгээний стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөж байгаатай газар дээр нь танилцан, холбоо харилцааны тал дээр гаднаас ирж байгаа дуудлага, дотуур утсаар хариу өгч байгаа байдалтай танилцан гарсан дүгнэлтийг Захирлын зөвлөлийн хурлаар нэгжийн удирдлагуудад танилцуулсан.
Мөн гарын хээний бүртгэлийн системийг 1 дүгээр сарын 18-наас эхлэн шинэээр нэвтрүүлж, цаг ашиглалтын бүртгэлийн системээр цагийн хоцролт, таслалттай албан хаагчдын мэдээллийг гарган холбогдох шат дараатай арга хэмжээг авч байгаа. Түүнчлэн өвчтэй, захиргаанаас чөлөөтэй үеийн шалтгааны тайланг гарган сар бүрийн цалинг бодоход үндэслэл болгож хэвшүүлээд байна.
Түүнчлэн Захиргаа, аж ахуйн хэлтэс нь удаа дараа хөөцөлдөж хуучин ЗААХ-ийн ГХХН-ийн ажилтнаар ажиллаж байсан С.Эрдэнэболдын дэмжлэгтэйгээр “Хутагт груп”-ийн хандиваар байгууллагын хүлээлгийн танхимд телевизтэй болсон. Энэ нь хүрээлэнгийн үйл ажиллагаа болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн өөрчлөлт, шинэчлэлт зэрэг мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай, боловсон байдлаар танилцуулах бүрэн боломжтой болсон. Түүнчлэн үүний тусламжтайгаар зөвхөн олон нийт төдий биш байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг бүх давхарт хүргэх нэгдсэн программыг Хууль зүйн мэдээллийн төвтэй хамтран боловсруулж байна.

4. Хүрээлэнгийн албан хаагчдад зориулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн заавар” сэдэвт дотоод сургалтыг 2010 оны 1 дүгээр сарын 20-нд. Архивын ерөнхий газраас мэргэжилтэн Д.Дариймааг урьж ирүүлэн ажилтнуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар сургалт зохион байгуулсан. Энэ хугацаанд 14 хадгаламжийн нэгжтэй харьцан 7 хадгаламжийн нэгжийг олгож, 32 хуулбар хувь олгон, давхардсан тоогоор 22 ажилтанд үйлчилсэн. Мөн архивын баримт бичгүүдийг үдэж хавтаслан, дотоод товъёог үйлдэж, баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн байнга хадгалах, түр хадгалах, санхүүгийн баримтыг тус тусад нь ангилан байршуулсан. Мөн нэгжүүдээс өмнөх онуудын баримт материалуудыг бүрдүүлэн авч байна.
5. Албан хаагчдад зориулсан англи хэлний сургалтын талаар судалж, зохих арга хэмжээ авах: Энэхүү ажлын хүрээнд хүрээлэнгийн нийт албан хаагчдын хэлний мэдлэгийн талаарх нэгдсэн судалгааг гаргасан бөгөөд судалгаанд орсон 62 албан хаагчдийн 53 /85.5%/ нь хамгийн түгээмэл суралцсан хэл нь англи хэл байсан бөгөөд дараа нь орос /45.1%/, герман /11.3%/, япон /4.8%/, солонгос /3.2%/, франц /1.6%/ гэх зэрэг хэлүүд байлаа. Англи хэлний мэдлэгийн түвшиний талаар хүн тус бүрээр гаргасан судалгаанаас үзэхэд 14.7% нь огт мэдлэггүй, 69.3% нь анхан буюу дунд түвшиний мэдлэгтэй 16.1% нь гүнзгий буюу ахисан түвшиний мэдлэгтэй гэсэн үзүүлэлт гарсан. Эдгээрээс TOEFL, IELTS-ийн оноотой 5-н хүн л байгаа бөгөөд цаашид хүрээлэнгийн хүний нөөцийг хөгжүүлэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад зайлшгүй шаадлагатай олон улсын хэлний шалгалтын өндөр оноотой албан хаагчдыг нэмэгдүүлэхийн тулд дээрх судалгаанд үндэслэн 4 дүгээр улиралд хүрээлэн дээр англи хэлний сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

6. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж батлуулах: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах 2011-2013 онд хэрэгжүүлэх 2 үе шат бүхий хөтөлбөрийг боловсруулан батлуулсан. Энэхүү хөтөлбөрт албан хаагчдын ажлын байрны нөхцөл, хангамжийг сайжруулах, ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр сургалтанд хамруулах тогтолцоог бий болгох, амьдралын нөхцөлийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх болон албан хаагчдын биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг хамгаалах зэрэг асуудлуудыг тусгасан бөгөөд 2011 оны төсвийн жилээс хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай авч эхлэхээр бэлтгэл ажлаа хийж эхлээд байна.

7. Албан хаагчдыг 4000 айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх: Энэ ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамрагдах боломжтой 6 /Д.Мөнхжаргал, Х.Ариунсүрэн, Ж.Соёлмаа, Т.Ганчимэг, Б.Энх-Амгалан, А.Түвшинтулга/ албан хаагчийн материалыг зохих журмын дагуу бүрдүүлэн ХЗДХЯ-нд 2010 оны 1 дүгээр сарын 8-нд хүргүүлсэн. Дээрх албан хаагчдын зээллэгт хамрагдах асуудлын шийдвэрлэлтийн талаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн холбогдох хүмүүстэй холбоотой ажиллаж байна. Одоогийн байдлаар 1 хүний орон сууцны зээлийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байгаа. Түүнчлэн дээрхи асуудалтай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас барьж буй “Хилчин өргөө” цогцолборт ХЗДХЯ-ны харъяа агентлаг, байгууллагын нийт 100 албан хаагч орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой талаар хил хамгаалах ерөнхий газрын холбогдох ажилтантуудыг ирүүлэн орон сууцны асуудлаар мэдээллийн цаг зохион байгуулж танилцуулга, мэдээлэл хийсэн. Дээрхи “Хилчин өргөө” цогцолбортой гэрээ байгуулах Орон сууцны санхүүжилтийн корпорацийн квотод хамрагдсан 1 албан хаагч /А.Түвшинтулга/, Хилийн цэргийн 0119 дүгээр ангитай гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл 70 хувийг ашиглалтанд орсны дараа төлөх нөхцөлтэйгээр хамрагдах 2 албан хаагч /Д.Тамир, Б.Ундармаа/, нийт 3 албан хаагчийн нэрийг дэвшүүлж ХЗДХЯ-нд нэрсийг албан бичгээр хүргүүлсэн.

8. Дотоод дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, гарын авлага гаргах
ХЗҮХ-ийн Захирлын 2009 оны 81 дүгээр тушаалар батлагдсан Хүрээлэнгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дотоод дүрэм, журмыг бүхэлд нь судалж, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан билээ. Хүрээлэнгийн хэмжээнд мөрдөгдөж байгаа нийт 39 нэр бүхий дүрэм, журам байна.
Дүрэм журмуудыг судалж санал буюу төсөл боловсруулахдаа байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр буюу Захиргаа, аж ахуйн хэлтэс, Хууль зүйн сургалтын төв, Хууль зүйн мэдээллийн төв, эрдэм шинжилгээний сектор гэсэн 4 бүлэг болгон хувааж, холбогдох нэгжүүдээс тухайн журамтай холбоотой асуудлаар санал авсан болно. Улмаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа журмын үндэслэл, агуулга, зохицуулалт, ХЗДХСайдын 2009 оны 62, 33 дугаар тушаалаар батлагдсан хүрээлэнгийн бүтэц, орон тоо, болон дүрэмд нийцүүлж журмуудын төслийг бэлтгэлээ. Нийт 40 гаруй хууль тогтоомжийг судалсан байна. Одоогийн байдлаар журмын шинэ төсөл, холбогдох саналын хамт захиралд хянуулахаар өгөөд байна.
9. Ажилчдад зориулсан зуслангийн газрыг ашиглах талаар судалж, санал танилцуулах: Тус хүрээлэнгийн зуслангийн газар нь СХД-ийн 22-р хороо Баянголын аманд байршилтай 1 га талбай бүхий газар юм. Уг зуслангийн газрыг хэрхэн ашиглах талаар өмнөх удирдлагын үед байгууллагын 8 ажилтны зуслангийн газрын зориулалтаар ашиглах төлөвлөгөө гаргаж байсан байна.
Энэ асуудлаар дахин судалгаа хийсэн ба Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн газрын СХД хариуцсан архитектор н.Энхтүвшинтэй уулзаж инженерийн шугам сүлжээний талаар тодруулга авса болно. Цэвэр, бохир ус, дулааны шугам нь одоогоор Бор толгой буюу манай газрын баруун хэсэгт 900 метрийн орчимд хэсэгчлэн хийгдсэн ба ойрын 5 жилд шугам холболт авах төлөвлөгөөтэй юм байна. Иймд зах зээлийн өнөөгийн нөхцөлд зөвхөн 8 ажилтан бус нийт ажилтнуудынхаа нийгмийн баталгаанд илүү анхаарах зорилгоор зуслангийн газар дээр ажилчдын орон сууцны барилга бариулах байдлаар ашиглах хувилбар нь оновчтой байна. Үүний нэг боломж нь дээр дурьдсанаар ойрын ирээдүйд дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус “Найрамдал” зуслан хүртэл тавигдах ба тэр хавьд газар авсан иргэд, байгууллага салаалж авах төлөвлөгөөтэй юм байна.
Бусад ажил:
Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны 2009-2010 оны ажлын төлөвлөгөө, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж зохион байгуулах төлөвлөгөө зэрэг дээд газрын тогтоол, шийдвэртэй нягт уялдуулан хүрээлэнгийн нэгжүүдээс санал авч, байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөрт заасан зорилтуудыг тусган ХЗҮХ-ийн 2010 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулсан. Улмаар төлөвлөгөөг нэгжүүдэд хүргэж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байна.
“Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-ын оролцоо” чуулга уулзалтаас гаргасан зөвлөмж болон Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны байгууллагын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хэрэгжүүлэх үүднээс нэгжүүдээс санал авч тус бүр төлөвлөгөө боловсруулж батлуулж, улмаар хэрэгжилтийг зохион байгуулж ажилаж байна. Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоол нь төрийн байгууллагын тухайн жилийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөхөд шалгуур үзүүлэлтийн нэг болсон тул цаашид энэ тогтоолыг хэрэгжилтийг холбогдох нэгжүүд хангаж ажиллах хэрэгтэй.
Мөн дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн мэдээг 2010 оны 1 дүгээр улирлын байдлаар гарган ХЗДХЯ-нд 1/201 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмын дагуу 1, 2, 3, 4, 5 дугаар сарын статистик мэдээллийг 1/62, 1/94, 1/180, 1/227, 1/268 тоот албан бичиг болон www.statistic.mojha.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.
ХЗҮХ-ийн 2009 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг 2010 оны 2 дугаар сарын 25-нд 1/52 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Улмаар хяналт шинжилгээ, үнэлгээний эцсийн дүнгээр ХЗДХЯ-ны нийт 8 агентлаг, байгууллагаас хүрээлэн 2 дугаарт байрт шалгарсан байна.
Мөн Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан 2009 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн үнэлгээ хийж, 2010 оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний төсөл /нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт /-ийг бэлтгэж 2010 оны 1 дүгээр сарын 11-нд 1/34 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.
Байгууллагын нэг давхарт байрлуулах санал хүсэлтийн хайрцагны дэргэд байрлуулах “Саналын хуудас”-ны загварыг бэлтгэсэн. Саналын хайрцагийг шинээр хийлгэсэн ба уг хайрцагаар уламжилсан санал хүсэлт, өргөдөл гомдлыг долоо хоног бүрийн Даваа гарагт шалган холбогдох нэгжийн удирдлага, ажилтанд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч эхлээд байна.
Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны байгууллагын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хэрэгжүүлэхэд байгууллагын нүүр царай болох цахим хуудсыг шинэчлэх шаардлага зайлшгүй гарсан. Тиймээс хүрээлэнгийн вэб сайтыг шинэчлэх ажлыг санаачлан ХЗМТ-ийн ажилтан Ч.Батзориг, Б.Даваажав нартай хамтран ажилласан. Хүрээлэн үндсэн үйл ажиллагаа болон нэгжүүдийн үйл ажиллагаа танилцуулга, байгууллагын тайлан, төлөвлөгөө зэрэг төрийн байгууллагын цахим хуудаст байх ёстой мэдээ, мэдээллийг оруулах боломж бүхий цахим хуудастай болсон.
Өргөдөл гомдлын мэдээ
Энэ хугацаанд нийт 32 өргөдөл ирсэн. Үүнээс иргэдээс 3 өргөдөл ирсэн. Тухайлбал, Ц.Шийрэв БГД-ийн 14 дүгээр хорооны Олон нийтийн байцаагч Хууль эрх зүйн холбогдолтой ном, товхимол, гарын авлага хүсэх тухай, Н.Дэжидмаа Өвөрхангай аймгийн Хужирт сум “Хууль зүйн мэдээ” сонины тухай, Б.Ариунзаяа МУИС-ийн оюутан Номын сангийн тухай.
Нийт 32 өргөдлийн 29 шийдвэрлэсэн, 3 шийдвэрлэгдээгүй байна. Энэ нь Б.Цэрэнлхамын Цалин нэмэгдүүлэх болон нормын сүүний тухай 2 өргөдөл, В.Оюун-Эрдэнийн чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилд орох хүсэлтэй байгаа тухай.
Ирсэн, явсан бичгийн мэдээ
Ирсэн, явсан албан бичгийг хөтлөх, удирдах ажилтанд танилцуулах, удирдлагаас өгсөн зааврын дагуу холбогдох ажилтанд хүргэх, бүртгэл хяналтын карт хөтлөх, явуулах баримт бичигт дугаар олгох, шуудангаар явуулах зэрэг бичиг хэргийн урсгалын хэвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Ирсэн бичгийн мэдээг 7 хоног тутам гарган, хугацаатай бичгийн шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, тухай бүр нь удирдлагад мэдээ гаргаж, тагилцуулж хэвшсэн.
4 төрлийн хэвлэмэл хуудсыг ҮАГ-т захиалан хийлгэсэн байна. Бүх төрлийн хэвлэмэл хуудсыг нэр төрлөөр ангилан, бүртгэл хөтлөн олгож, нийт 983 албан хэвлэмэл хуудас дугаарлан, 718 албан бланкан дээр албан бичиг, 141 тушаалын баланкан дээр тушаал хэвлэн гаргасан.
Энэ хугацаанд хүрээлэнгээс нийт 435 албан бичиг яван, 268 албан бичигт дугаар өгсөн. Үүнээс 3 албан бичиг нь гадаад руу явсан. 208 албан бичгийг цаг тухайд нь өөрийн биеэр хүргэж өгч, 4 дүгээр сараас хойш 224 албан бичиг явсанаас 124 албан бичиг шуудангаар хүргүүлсэн байна.
Энэ хугацаанд нийт 171 албан бичиг гадны байгууллагаас ирсэн. Үүнээс хугацаатай 43 албан тоот байсан бөгөөд 11 /16/, 7 /43/ сард хариу нь явах 2 албан бичгээс бусдын хариу нь явсан.
Гадаад харилцаа, хүний нөөц
Үр дүнгийн гэрээний нэгдсэн загварыг боловсруулан Захирлаар батлуулж 2010 оны 1 дүгээр сарын 13-нд дээрх асуудлаар нийт албан хаагчдын хурлыг зохион байгуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яамруу 2009 оны гадаад арга хэмжээний тайлан, Сургалтын нэгдсэн тайланг боловсруулж заасан хугацаанд хүргүүлсэн.
Цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар судлан ур чадварын 15 хувийн нэмэгдлийг 3 дугаар сарын 1-нээс эхлэн олгож байна. Мөн үйлчилгээний ажилчдын хувцасыг жигдрүүлж шинэ хувцастай болгосон.
Тус хүрээлэнгийн 2010 оны нийт албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийн саналыг нэгжүүдээс авч нэгтгэн тушаалын төслийг боловсруулан 1 дүгээр улиралд батлуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2010-2011 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд суралцуулах мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч байгаатай холбогдуулан хүрээлэнгийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага, судалгаанд үндэслэн гадаад улсын их, дээд сургуульд суралцах мэргэжлийн чиглэлийн захиалгыг ирүүлсэн хүснэгтийн дагуу гаргаж, 2010-2011 оны хүний нөөцийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгах саналын хамт ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Мөн БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд IT-ийн чиглэлээр сургалтанд хамрагдах сонирхолтой компьютерийн лабораторын эрхлэгч Б.Даваажав, телестудийн эрхлэгч П.Энхтайван нарын холбогдох материалыг ХЗДХЯ-руу явуулсан байгаа.
Тус хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминологийн судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтны орон тоо гарсантай холбогдуулан эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авах талаар өдөр тутмын хэвлэл, хүрээлэнгийн вэб сайтуудад ажлын зар тавин холбогдох материалыг 4 дүгээр сарын 7-оос 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хүлээн авч ирсэн материалуудаас шаардлага хангасан материалуудыг Захиргаанд танилцуулан одоо шинээр ажилтан томилогдон ажиллаж байна.
Тайлангийн хугацаанд гадаад харилцаа, хүний нөөцийн болон бусад чиглэлээр нийт 56 тушаал, 27 албан бичгийг боловсруулан гаргасан байна.
Тус хүрээлэн дээр зохион байгуулагдсан арга хэмжээ, гадаад болон дотоодын төлөөлөгчдийг хүлээн авах уулзалт зохион байгуулах, сар шинийн баярыг тохиолдуулан байгууллагын ахмад настнуудыг хүлээн авах арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулж захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг тухай бүр хэрэгжүүлж, хэлтсийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан.

Инженер, менежер
Тус хүрээлэнгийн барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж засвар үйлчилгээ, тохируулгыг цаг тухай бүрт хийн ашиглалтын явцад үүссэн гэмтлийг шуурхай засварлан үзлэг төлөвлөгөөний дагуу засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэсний үр дүнд ус, дулаан, цахилгааны ямар нэгэн доголдолгүй ажилласан ба менежерийн ажлын хүрээнд харуул үйлчилгээний ажилчдын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, зааварчлага өгч, хяналт тавин, өдөр бүр рапорттай танилцан илэрсэн зөрчлийг арилгуулж, тэдний хүчин чармайлтаар гадна дотно цэвэрлэгээ, байгууллагын доторхи эмх цэгц, эд аж ахуйн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг ханган, хүрээлэнгийн ажилтнуудын тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Ашиглалтын явцад үүссэн доорхи гэмтлүүдийг засварлав. Үүнд: Дээврийн 2 удаагийн нэмэлт засвар, хаалга, цонхны тохиргоо, шатны бариул, гишгүүр төмөр, ариун цэврийн өрөөнүүдийн хаалганы нугас, бариул зэрэгт тогтмол засвар хийн шилэн фасадны V давхрын нэг цонхны усны хамгаалалт төмрийг шинээр нэмж, I давхрын цайны өрөөний (V) холигчийг иж бүрдлээр, II,III давхрын ариун цэврийн өрөөнд сантехникийн 2 ш муфта, тройник тус тус сольсон. Хүйтэн усны тоолуурыг лабораториар баталгаажуулж, хүйтэн усны 3ш шүүр, ялтсан бойлерийн тохиргоо, 2ш хаалтанд сальник сольж, 4ш крант, 3ш ус хураагуурт засвар, дулааны гадна худагт 2ш хаалтны засвар, салхивчийн сорох хэсгийн шүүрийг сар бүр цэвэрлэн, моторыг удирдлагаар өдөр бүр ажиллуулж, цахилгааны унтраалга 5ш, шалны болон ханын 4ш розетка, дотор 25ш гэрлийн ламп сольж засварласан. УБЦТүгээх Сүлжээ ХК болон зүүн төвийн засвар үйлчилгээний хүмүүст удаа дараа шаардлага тавиж ТП-124д гал хамгаалнагч солиулж фаз дутуу ирж байсныг засварласан. Холбооны 4ш гэмтэл, 2ш монтаж, дохиолол хамгаалалтын 2ш тэжээлийн блок нэмж суурилуулж камеруудын гэмтлийг засварласан.
Цаг бүртгэх шинэ төхөөрөмж, хананд TV, санал хүсэлтийн хайрцаг тавцан зэргийг шинээр хийж бэхэлсэн. Гадна тохижилтоор 50м.кв талбайг шинээр зүлэгжүүлж, 2ш цэцгийн мандалд цэцэг тарьж усалж арчилж байна. Ж.Самбуугийн хөшөөний тохижилтын асуудлаар хот, дүүргийн албаны хүмүүст удаа дараагийн хүсэлтийг албан бичгээр явуулж өөрийн биеэр хөөцөлдсөний үр дүнд “Ж.Самбуу сан”-гийн хөрөнгөөр тохижилт хийлгэн, тэдний хөрөнгөөр нэг үйлчлэгчид нэмэлт цалин өгүүлж арчлуулж байна. Авто зогсоолын гинжний шонгийн 8ш болт сольж, гэрлийн 3ш шонд засвар, шилэн кабель шинээр татахад гэмтсэн алаг хавтангийн засварыг хийсэн. III, IV, V давхруудын дугуй заалны болон 8ш өрөөний хивсэнцэрийг зориулалтын машинаар угааж цэвэрлэсэн. Салхивчийн асуудлаар хөрөнгө шийдүүлэхээр төрийн өмчийн хорооны мэргэжилтэнд газар дээр нь үзүүлж танилцуулсан ба ТӨХ-ны хуралд оруулж шийдвэрлүүлэхээр холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн.
Тус хүрээлэн нь хүн олноор үйлчлүүлдэг үйлчилгээний байгууллага учраас гадна дотно тохижилт эд хөрөнгөд гэмтэл учруулах нь их ба эвдрэл гэмтлийг тухай бүрт нь засварлан үйлчилгээний бусад байгууллагуудтай хийсэн гэрээг шинэчилж хамтран ажиллаж байна.
Санхүү, нярав
Энэ хугацаанд жижиг мөнгөн сангаас 7984021 төгрөгийн бэлэн мөнгө Төрийэ сангаас авч зохих журмын дагуу 7984021 төгрөгийн зарлагын гүйлгээ хийв.
Хэвлэх үйлдвэрийн материал 13184500 төгрөгийн материал орлогод авч 7409000 төгрөгийн материал зарлагадсан байна. Нийт 29500000 ном орлогод авсан.
Номын дэлгүүрүүдэд болон албан хэрэгцээ, сургалтанд зориулж нийт 11500000 төгрөгийн номын гүйлгээ хийв.
Санхүүгийн үйл ажиллагааны тайланг хавсралтаар үзүүлэв.
Хэвлэх үйлдвэр
Хэвлэх үйлдвэрт 2010 оны эхний хагас жилийн байдлаар 42 нэр төрлийн 32330 ширхэг ном, сонин, сэтгүүл хэвлэсэн байна. /дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав/
Товч дүгнэвэл: ХЗҮХ-ийн 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ЗААХ нь 9 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан. Үүнээс төлөвлөгөөт хугацаа хэтэрсэн 1 арга хэмжээ байгаа буюу дотоод дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, гарын авлага гаргах ажил юм. Бусад арга хэмжээний тухайд төлөвлөгөө ёсоор хийгдэж байна.
Захиргаа, аж ахуйн хэлтэс нь ХЗҮХ-ийн төлөвлөгөө, дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийн мэдээг ХЗДХЯ-нд тогтоосон хугацаанд мэдээлж, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөн, материал бүрдүүлэлт, албан хаагчдын нийгмийн байдалд дэмжлэг үзүүлэх, гадаад, дотоодын сургалтанд хамруулах, хамтын ажиллагаа бүхий гадаад, дотоодын байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн хэвийн ажиллагагг хангаж, цалин хөлсийг хугацаанд нь олгож, байгууллагын санхүүгийн хэвийн ажиллагааг хангаж, хэвлэх үйлдвэр нь зохих хэмжээнд ашигтай ажилласан байна.
Түүнчлэн байгууллагын барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, цаг тухайд нь хийж, ашиглалтын явцад үүссэн гэмтлийг шуурхай засварлан, ус дулаан, цахилгааны ямар нэг доголдолгүй ажилласан. Харуул, үйлчилгээний ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгууллагын эмх цэгц, аж ахуйн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, ажилтнуудын тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан.
Товчхондоо байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангаж, чанартай сайн зохион байгуулж ажилласан.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан