2019-11-12 14:32
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2010 оны хэрэгжилтийн тайлан

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ЗААЛТ

ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын “Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулах”-д шүүх эрх мэдэл, хууль тогтоомжийн эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлнэ.
1. 1.1. Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж эерэг талыг бэхжүүлэхийн хамт  давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад чиглэсэн судалгааг төрийн байгууллага түүний дотор хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах үүрэг бүхий байгууллага нэгжийн захиалгаар тодорхой сэдэв, чиглэл, томоохон хуулиар дагнасан болон харьцуулсан судалгаа хийж, талууд болон олон нийтийн оролцоотойгоор судалгааны тайланг хэлэлцүүлэх, дүгнэх, хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ. Хууль тогтоомжийн үр нөлөө дээшлүүлэх, санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн нийт 15 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж судалгааны ажлын тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн болно.

Судалгааг хийхдээ  судалгааны ажлын сэдэв, цар хүрээ, өнөөгийн практик туршлага зэргийг харгалзан  ярилцлага, анкет, түүхчлэх, тандалт,  харьцуулалтын зэрэг шинжлэх ухааны бусад аргуудыг ашигласан болно.

Мөн судалгааг хийх явцад болон дууссаны дараа эрдэмтэн, судлаачид, практикийн хуульчид,  холбогдох гадаад, дотоодын хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл,  сонирхогч этгээд зэргийг хамруулсан эрдэм шинжилгээний бага хурал хийж хэлэлцүүлсэн. Ингэж эрдэм шинжилгээний хурал хийх, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, илтгэл тавих зэрэг үйл ажиллагаа хэдийнээ тогтсон заншил болжээ. Үүнд олон улсын чанартай эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан нь бий.

Түүнчлэн судалгаа тус бүрийг олон нийтэд хүргэх, танилцуулах үүднээс тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Хууль зүйн мэдээ сонин, Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд өгүүлэл, нийтлэл нийтлүүлэх, www.legalinfo.mn, www.legalinstitute.mn цахим хуудсаар мэдээлэх, өөрийн номын сангийн уншлаганд өгөх, сонирхогч иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, мөн бусад хэвлэл хэрэгслээр ярилцлага өгөх зэрэг байдлаар ажилласан байна.

Дор дурьдсан судалгааны ажлуудыг хийсэн байна:

–       Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчны төлөв байдал, тулгамдсан асуудал;

–       Компанийн эрх зүй дэх охин компанийн хариуцлагын асуудал;

–       Үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэл, түүний үр дагавар ;

–       Үүргээ гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй эмч, эмнэлгийн ажилтны иргэдэд учруулж буй гэм хорыг арилгах зарим асуудал;

–       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүхэд хэрэглэж буй практик;

–       Захиргааны хариуцлага оногдуулах субъектийн хүрээ, түүний эрх зүйн байдал, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавих хяналтын талаархи зохицуулалтыг судлах;

–       Төрийн албаны үүсэл, хөгжил судалгаа;

–       Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах;

–       Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн этгээдийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй байдал судалгаа;

–       Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах;

–       Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг ба Иргэний хуулиар зохицуулсан үүргийн гүйцэтгэлээс үүссэн хэрэг маргааныг зааглан ялгах аргачлал боловсруулах;

–       Өршөөл үзүүлэх тухай хуулийн үр нөлөөг судлах;

–       Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх;

–       Орон сууцны талбайн хэмжээ тогтоох аргачлалтай холбоотой эрх зүйн актыг судлах;

–       Шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүйн судалгаа;

–       Хүний эрхийн талаархи олон улсын гэрээ, конвенциудыг судалж, конвенцид нэгдэн орох талаар тойм судалгаа хийх.

–       Зүүн хойт Азийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн өнөөгийн байдлыг судлах;

–       МУ, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгаа;

2. 1.2. Судалгааны үр дүнд тулгуурлан хууль тогтоомжийн салбаруудаар сектор тус бүрийн чиглэлээр уул судалгааг гүнзгийрүүлнэ. Судалгааг гүнзгийрүүлэн судлах, суурь судалгаа хийхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, 2009 онд “Шүүх эрх мэдлийн хүрээний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээнд уялдуулах, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга зам” сэдэвт судалгаа хийсэн. Уг судалгааг 2010 онд хувийн эрх зүйн талаас нь “Шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүй” сэдэвтэйгээр үргэлжлүүлэн судалсан болно.
3. 1.3. Шүүх эрх мэдлийн болон түүнд оролцдог байгууллагууд / шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, өмгөөлөх байгууллага/-аас хууль хэрэглэж байгаа практикийг УДШ, УЕП, ШЕЗ, МӨХ-ны захиалгаар жил бүр сэдэвчлэн судалж, эрдэм шинжилгээний дүгнэлт, санал, зөвлөмж, хойшлуулшгүй зарим зүйл заалтаар холбогдох хуулийг оновчтой болгох төсөл гаргаж, захиалагчид нийлүүлэн, хуульчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад ашиглана. 2010 оны байдлаар  УДШ, УЕП, ШЕЗ, МӨХ зэрэг байгууллагын захиалгаар судалгааны ажил хийгдээгүй байна.  Харин Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг илрүүлэх ажлын хүрээнд хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хийхдээ онол, практикийн судалгааг хослуулан хийж ирсэн. Практикийн судалгааг хийхдээ шүүх эрх мэдлийн болон түүнд оролцдог байгууллагатай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум дүүргийн бүх шатны шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, өмгөөллийн байгууллагын хуульчид, ажилтантай байнга хамтран ажилладаг. Мөн судалгааны үр дүн, тайланг холбогдох байгууллагын оролцоотой хэлэлцүүлж, санал зөвлөмжийг хүргүүлж ажилласан.

Судалгааны ажилд салбарын эрдэмтэд,  судлаачид,  мэргэжлийн өндөр мэдлэг, ажлын туршлагатай шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагын практик ажилтнуудыг татан оролцуулах замаар судалгааны ажлын хүрээг тэлж, агуулга ач холбогдлыг гүнзгийрүүлэхэд анхаарч байна.

4. 1.4. МУИС, Цагдаагийн академи зэрэг их, дээд сургуультай хамтран криминологийн цаг үеийн судалгааг хийхээс гадна уул асуудлын орчин үеийн онолын үндэслэлийг судалж, энэ чиглэлээр судалгааны ажлын шинжлэх ухааны үндэслэлийг шинэчлэх онол-арга зүйн бааз, хүний нөөцийг бүрдүүлэх цогц арга хэмжээ авна. Тус хүрээлэн нь Цагдаагийн ерөнхий газартай криминологийн судалгааны чиглэлээр  хамтран ажиллах тухай санамж бичигт 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурж хамтран ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн зорилго нь МУ-д гарч буй гэмт явдлын шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан онол, практикийн талаас судлах, гэмт явдлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах арга тактикийг зөв сонгон тодорхойлох замаар иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангахад оршино. Энэхүү санамж бичгийн хүрээнд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн статистикийн мэдээллийг ЦЕГ-аас хүлээн авч судалгааны ажилд ашиглан дүн шинжилгээ хийсэн.

Нийслэлийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүний хүрээнд судалгааны ажлын хамтарсан төлөвлөгөө болон удирдамжийг батлан хэрэгжилтийг зохион байгуулж хамтран ажилласан.

Санамж бичгийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийтийн харилцааны хэлтэстэй хамтран “Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, Золгүй байдлаар амь насаа алдаж буй хэрэг учралын шалтгаан нөхцөл /ЭХ-ийн 95 дугаар зүйл/” гэсэн хоёр судалгааг гүйцэтгэж тайланг боловсруулав. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад анх удаа “Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах багийг цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжүүд /Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтэс/-эд туршилтаар байгуулан, тэдгээрийн ажиллах журам, аргачлалыг хамтран боловсруулж, цагдаагийн нийт 80 ажилтанд криминологийн сургалт зохион байгуулав.

5. 1.5. Үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний уялдаа, зөрчилдөөний талаар суурь чанарын судалгаа явуулж, шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга замыг тодорхойлж, шүүхийн практикт нэвтрүүлэх санал, зөвлөмж гарган УДШ болон дагнасан шүүхүүдэд шилжүүлнэ. /2009-2012/ Тус хүрээлэнгийн 2010 онд хийсэн судалгааны ажлуудын дийлэнхи нь хавсарга  судалгаа байсан. Гэхдээ эдгээрээс анх удаа судлагдсан буюу шинэлэг судалгаанууд байсан. Тухайлбал, “Компанийн эрх зүй дэх охин компанийн хариуцлагын асуудал” сэдэвт судалгаа нь нэлээд шинэлэг бөгөөд суурь судалгааны түвшинд үнэлэгдэхүйц болсноороо ач холбогдолтой юм. Компанийн эрх зүйд охин компанийн хариуцлага ямар байх ёстой болон ямар тохиолдолд түүний хариуцлагыг толгой компани хариуцах талаар судлан тодорхой санал болон хуулийн этгээд байх шалгууруудыг судалгааны үр дүнгээр гаргасан. Урьд нь энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй, төрийн холбогдох байгууллагуудаас энэ төрлийн мэдээлэл олох боломж туйлын хомс байсан нь багагүй бэрхшээлтэй байлаа.

“Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн этгээдийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй байдал” сэдэвт судалгааны үр дүнд тодорхой санал, аргачлал бүхий тайланг боловсруулсан.  “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн иргэний сэтгэл зүйд учирсан хохирлын хэмжээ /зэрэглэл/-г тогтоох аргачлал боловсруулсан нь Монголд  анх удаа хийсэн, онол-практикийн чухал ач холбогдолтой санал гэж үзэж байна.

Судалгааны ажлын тайланг ХЗДХЯ-нд хүргүүлсэн болно.

6. 1.6. Хууль тогтоомжийн дэд акт (Засгийн газар, яамдын тогтоол, захирамж, тушаал, заавар зэрэг норматив акт)-ыг дагнан судлах бүтэц бий болгож, энэ талаар ХЗДХЯ-ны хүлээсэн үүргийг ханган биелүүлэхэд арга зүй, аргачилсан тус дэмжлэг үзүүлэхүйц судалгааг төгөлдөршүүлнэ. /2009-2012/ 2010 онд энэ чиглэлийн судалгааны ажил хийгээгүй болно.
7. 1.7. Нэгдсэн ангиллын дагуу Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоом-жийн он дараалсан бүрэн эмхтгэлийн цуврал ботиудыг бэлтгэн 2009 онд багтаан гаргаж практик хэрэглээнд нийлүүлнэ.

Энэ зорилтын 1.3-т заасан арга хэмжээг гүнзгийрүүлэн 1206 оноос өдгөө хүртлэх Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэлийг бэлтгэж, эхний ботиудыг нийтэлж цаашид үргэлжлүүлнэ.

/2009-2010/

Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн эмхтгэл 4 ботийн 2 дахь удаагийн өөрчлөлтийн багц хэвлэгдсэн. Сурталчилгааны ажил хийж байна.

Монгол Улсын түүхэнд холбогдох 1206-2009 он хүртэлх хууль тогтоомжийг нийт 16 ботиор хэвлэн гаргаад байна. Түүхэн боть эмхтгэл гаргах ажил дууссантай холбогдуулан номын нээлтийг хийж, “Монголын эрх зүйн түүхэн хөгжил ирээдүйн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны 9 дүгээр сарын 10-нд хийсэн.

Зорилт 2.

ХЗҮХ-ийн дүрэмд заасан чиг үүргийн дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр хууль зүйн магистрын болон хууль зүйн докторын зэрэг олгох сургалт явуулах, түүнчлэн  шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад албаны хуульчдын үргэлжилсэн сургалтыг тогтмолжуулан боловсронгуй болгоно.

8. 2.1. Шүүгч, прокурор, бусад хуульч 30 багц цагийн хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж Шүүгчдийн сургалтад экстернат болон клиник сургалтын арга нэвтрүүлнэ.

/2009-2012/

“Хууль зүйн үргэлжилсэн сургалтын 2010-2013 оны хөтөлбөр”, сургалтын төлөвлөгөөний дагуу 2010 онд нийт 155 удаагийн 1056 цагийн 5446 хүн хамрагдсан сургалт зохион байгуулсан байна.

Үүнээс прокурор нарт тусгай сургалт 1 удаагийн 80 цагийн 21 хүн хамрагдсан, сэдэвчилсэн сургалт 105 удаагийн 612 цагийн 4717 хүн хамрагдсан, бусад сургалт 45 удаагийн 352 цагийн 611 хүн хамрагдсан, дотоод сургалт 4 удаагийн 12 цагийн 97 хүн хамрагдсан сургалтуудыг тус тус зохион байгуулсан байна.

Сургалтын ерөнхий хороогоор сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлж байх шинэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Ерөнхий хороо нь 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх аргачлалыг баталсан.  Улмаар “Хүний эрх, хөгжил төв”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Шүүхийн ерөнхий зөвлөл”, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөрийн Эрх зүй судлаачдын холбоо гэсэн 5 байгууллагаас сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлж, нийт 38 багц цагийн сургалтуудыг зохион байгуулсан.

Сургалтыг хүртээмжтэй болгох үүднээс танхимын бус арга, хэлбэрийг өргөжүүлэх, тухайлбал, хуульч зайны сургалт хэлбэрээр болон бие даан суралцах боломжийг бодитой хэрэгжүүлэх арга замыг судалж тогтоох зорилт тавьж, үүний дагуу нийтлэг чиглэлийн сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж “Үндсэн хуулийн эрх зүй” -1 багц цагийн сургалтын видео бичлэгийг хийсэн.

9. 2.2. Үргэлжилсэн болон сонгон сургалтын сургагч багш нарын тусгай сургалт зохиож чанарыг дээшлүүлэх, сургалтын гарын авлага (суралцах ном товхимол, эх сурвалж, CD, DVD кино зэрэг)-ын хүртээмж чанарыг дээшлүүлнэ.

/2009-2012/

Сургалтын гарын авлагын судалгаа гаргаж, шаардлагатайг дахин хэвлүүлэх, шинээр боловсруулсан гарын авлагыг чанартай хэвлүүлэх арга хэмжээний хүрээнд тус хүрээлэн нь 2010 онд “Хууль зүйн үргэлжилсэн сургалт-2010 он”, “Хуульч сонгон шалгаруулах шалгалтад  оролцогчдод зориулсан гарын авлага”, “Бодлого бодох аргачлал”, “Хуульчийн сорилгын хураамж-2010 он”, “Авлигын гэмт явдал”, “Хүн худалдах худалдан авах гэмт хэрэг”, “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг шийдвэрлэх нь” /Хуульчдад зориулсан гарын авлага/, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь шинжилгээ” зэрэг гарын авлагуудыг гаргасан байна.
10. 2.3. Хуульчдын болон шүүгчдийн сонгон шалгаруулалтад бэлтгэх тусгай сургалтыг гэрээ-захиалгаар зохион байгуулж, гарын авлагаар тогтмол хангаж, энэ талаар ХЗДХЯ-наас бодлого тодорхойлж хэрэгжүүлэхэд туслан гүйцэтгэнэ. /2009-2012/ ХЗДХЯ-ны чиг үүрэгт хамаарах буюу ХСШОТБЗөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлэн 2010 оны Хуульчдын сонгон шалгаруулалтад бэлтгэж 3 удаагийн 72 цагийн сургалт зохион байгуулсан. Ингэхдээ  сургагч багш, их, дээд сургуулийн багш нартай гэрээ байгуулан хичээл заалгасан. Сургалтанд дээр дурьдсан гарын авлагаар хангаж сургалтанд ашигласан.
11. 2.5. Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг “Эрх зүйн туслалцааны төв”, орон нутгийн албадтай хамтран зохион байгуулна.

/2009-2021/

Хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд тус хүрээлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслөөс хамтарч Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт болон “Конрад Аденауэр сан”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Монголын Нотариатчдын танхим хамтран Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт зориулсан сургалтанд тус тус оролцсон. Энэ ажлын хүрээнд “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэл, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ийн талаар мэдээлэл өгч, ашиглах хэрэглэх заавар өгч, ярилцлага хийж ажилласан.
Зорилт 3.

Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэн шинэ арга барил нэвтрүүлнэ.

12. 3.1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /ЭЗМНС/-д оруулах мэдээллийн эх сурвалжийн дутууг гүйцээж, программ хангамжийг сайжруулах, сүлжээг өргөтгөн үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх асуудал боловсруулж ХЗДХЯ-нд тавьж шийдвэрлүүлнэ.

/2009-2012/

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цахим санд орсон Засгийн газрын 1998 оноос 2009 оны тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг /Дээд шүүхийн тайлбар 1992 оноос өнөөг хүртэл/, Үндсэн хуулийн цэцийн тогтоол, дүгнэлт /1992 оноос өнөөг хүртэл/-ийг эх бичвэртэй тулган хянасан.

Мөн 1992 оноос 1998 он хүртэл Засгийн газрын тогтоолуудын файл хэлбэрээр байхгүйгээс эх хувиас нь шивж оруулж байна.

Хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг эрх зүйн мэдээлийн санд оруулан ажиллаж байна. Оруулсан болон ангилсан хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж байна.

Эрх зүйн мэдээллийн санд дараах тоо бүхий эрх зүйн актууд орсон байна. Үүнд:

  1. Монгол Улсын хууль                                               439
  2. Ерөнхийлөгчийн зарлиг                                           140
  3. Улсын Их Хурлын тогтоол                         1090
  4. Олон улсын гэрээ, конвенци                                  145
  5. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр               163
  6. Засгийн газрын тогтоол                                           3054
  7. Улсын Дээд шүүхийн тогтоол                                 172
  8. Сайдын тушаал                                                        820
  9. УИХ-аас томилогддог байгууллагуудын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр                                                161

10.  Агентлагийн даргын тушаал                                   240

11.  Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж         70

12.  Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр                    72

2. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг сайжруулах: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ, сангийн ашиглалтыг сайжруулан системд тулгамдаж буй интернет холболтын хурдыг өсгөх асуудлыг шийдвэрлэсэн.

2010 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ЭЗМНС-ийн сүлжээний хурдыг 4 MB-аар нэмэгдүүлэх сүлжээний холболтыг шалгаж холбуулсан. Холболт хийгдсэнээс хойш  “МCS” компанийн инженеруудтай хамтран хурдыг сар бүр шалгаж  хурдыг сайжруулах  гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр нийлүүлж буйг хянан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 4 MB-н хурдаар хэвийн ажиллаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шалгахдаа дараах хурд хэмжигчийг ашиглав. Үүнд: adsl.mng.net, speedtest.net, snmp.mcscom.mn

www.legalinfo.mn сайтын програмын эх код болон суурь классууд өгөгдлийн сангийн бүтэц, программ хангамжийг сайжруулах талаар судлан тус системийн зохиогчийн шинэчлэгдсэн АУС /агуулгын удирдлага систем/-ийн дагуу сайжруулан хөгжүүлэх нь зөв гэж үзсэн. Шинэчлэгдсэн хувилбар нь 2005 оноос хойш 4 удаа сайжирч гарсан ба олон тооны нэмэлт модуль нэмэгдсэн байна.

Мөн ЭЗМНС-ийн програм хангамж, аюулгүй ажиллагааны талаар санал бэлтгэж ХЗДХЯ-нд 2010 оны 6 дугаар сарын 25-ны 1/324 тоот албан бичгээр санал танилцуулсан.

Үүний үр дүнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програм хангамжийг сайжруулалтын асуудлаар 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тус хүрээлэн, Дэлхийн банк, ХЗДХЯ-ны  Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар болон “Интерактив” ХХК-ны төлөөлөгчид оролцсон 4 талт  уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програм хангамжийг сайжруулалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулах шийдэлд хүрсэн.

ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Т.Бат-Өлзий даргаар уламжлан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулахаар хурлын протокол, сайжруулалтын талаархи санал, танилцуулга, судалгааг хүргүүлсэн болно. Улмаар ЭЗМНС-ийн програм хангамж, аюулгүй ажиллагааны талаарх бусад шийдлийг  ХЗДХЯ хариуцаж, тус хүрээлэн хамтрах байдлаар оролцох юм. Цаашид эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програм хангамжийг сайжруулах, oracle 10g өгөгдлийн баазыг шинэчлэн сайжруулан удирдаж байх шаардлагатай юм. Учир нь баазад нэмэгдэн орж байгаа эрх зүйн акт тогтмол нэмэгдэж байгаа. Мөн эрсдлээс хамгаалах нөөц системийг бий болгох шаардлагатай байгаа юм.

www.Legalinfo.mn сайттай холбоотой мэдээлэл, хэрэглэх зааврын талаар 312513 дугаарын утсаар тухай бүрт нь зохих ёсны хариултыг өгсөн.

Эдгээрээс гадна www.legalinfo.mn сайтыг олон нийтэд сурталчилах үүднээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл”-өөс зохион байгуулсан “Хуулийн яармаг өдөрлөг”-т оролцсон, мөн цаг үеийн шинэ мэдээ, мэдээллийг уг цахим хуудсын мэдээллийн санд оруулж байна. Мөн “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүл, www.legalinstitute.mn, өдөр тутмын гурван сонины тэргүүн нүүрэнд /”Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сонин, “Зууны мэдээ” сонин/, Үндэсний олон нийтийн радио, телевизээр 1 удаагийн давтамжтайгаар тус тус сурталчилсан.

Дээрх ажлуудыг хийснээрээ сайтын ашиглалт, ажиллагаа сайжирч, хандалтын тоо өссөн дүнтэй байна. www.legalinfo.mn сайтад 2010 онд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-д 569357 удаагийн хандалт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хандалтын тоо буураагүй эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна.

13. 3.2. ЭЗМНС-г ашиглах боломжийг өргөжүүлэх талаар судалж, танилцуулах, мэргэжилтэй ажилтнаар бэхжүүлж үйлчилгээний чанарыг сайжруулна.

/2009-2012/

ЭЗМНС-ийг портал сайт болгон өргөжүүлэх ажлын хүрээнд загвар дизайн болон програм хангамжийг боловсруулан локал серверт тестлэн ажилуулаад байна. Програм хангамжийг боловсруулахдаа нээлттэй эхийн програм хангамжид суурилсан бөгөөд зарим нэг хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэхүү төсөл (http://home.legalinstitute.mn) нь ЭЗМНС (http://www.legalinfo.mn) болон шинээр хийгдсэн Эрдэм шинжилгээ (http://research.legalinstitute.mn/), Хууль зүйн зөвлөгөө (http://advice.legalinstitute.mn/), Зайны сургалт (http://training.legalinstitute.mn/), Статистик (http://statistic.legalinstitute.mn/), Номын сан, худалдаа (http://library.legalinstitute.mn/) гэсэн 6 сайтаас бүрдсэн портал сүлжээ юм. Одоогийн байдлаар энэхүү сүлжээ сайт нь туршилтын хувилбараар ажиллаж байгаа бөгөөд цаашид бааз болон эх кодыг нэгтгэн сайжруулсан хувилбар гаргах болно. Мөн агуулгын хувьд баяжиж илүү өнгө үзэмжтэй амьд сайт болох юм.

Портал сайтад оруулах мэдээллийн агуулгыг тодорхойлох, мэдээ, мэдээллээр хангах, ажиллах хүний нөөц боловсон хүчний судалгааг гаргах зорилгоор www.legalinfo.mn сайтын програмын эх код болон суурь классуудыг судлан, шинээр бий болох эрх зүйн портал сайтад нийтлэх контентыг тодорхойлох ажлыг хийсэн. Мөн портал сайтыг байнгын ажиллагаатай амьд сайт байлгахын тулд түүн дээр ажиллах боловсон хүчний мэдлэгийн түвшин, ур чадварын талаарх судалгааг гаргасан.

14. 3.3. Хууль тогтоомжийн системчилсэн болон он дарааллын эмхтгэл, тайлбар, шүүхийн практикийн эмхтгэл хэвлэн, нийтлэн түгээх ажлыг (арилжааны) аж ахуйн тооцооны үндсэн дээр өргөтгөж, хүн амыг хууль тогтоомжийн тогтмол мэдээллээр хангах ажлыг тогтмолжуулна.                                     /2009-2021/ Монгол Улсын хууль 4 ботид 2008 оны 5 дугаар сарын 30-наас 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 160 хуульд нэмэлт, өөрчлөлт орж 40 хууль шинээр нэмэгдэн орж, 6 хууль хүчингүй болсон. Үүнээс үндэслээд нийт дөрвөн ботид 800-1000 нүүр хуудас солигдож өөрчлөгдсөн. Өөрчлөлтийг ботиудад тусган эхийг бэлтгэх ажлыг хийж дуусган хэвлэлтээс гарсан. 4 ботийн өөрчлөлтийг өмнө нь худалдаж авсан байгууллага, иргэдэд хүргэх, шинээр захиалга авах зэрэг худалдан борлуулах, сурталчилах ажлыг хийсээр байна. Цаашид нэгдсэн ангиллын дагуу Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын 4 ботийн  шинэчлэлтийг жилд 2 удаа гүйцэтгэж байхаар 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан болно.

Мөн www.legalinfo.mn цахим хуудсын хууль тогтоомж, эрх зүйн актын дутууг гүйцээх, оруулсныг дахин хянах, ангилах, системчлэх, ашиглалтыг сайжруулахаар ажиллаж байна.  Мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг өргөтгөн  үндэсний хэмжээнд өрсөлдөхүйц портал сайт болгохоор зорьж, бэлтгэл ажил, холбогдох судалгааг хийж байна.

15. 3.4. Хэвлэлийн бэсрэг үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулах, улмаар аж ахуйн тооцоонд түшиглэн ашигтай, чанартай үйлдвэрлэл эрхэлдэг байдалд хүргэх                                    /2009-2012/ Хүрээлэнгийн Хэвлэх үйлдвэр болон зарим үйл ажиллагааг эдийн засгийн эргэлтэнд оруулж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэртэй болох асуудлаар судалж байна.
16. 3.5. Одоо эрхлэн гаргаж буй “Хууль дээдлэх ёс”, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүл, “Хууль зүйн мэдээ” сонины тоог нэмэгдүүлэн, нийтлэлийн чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авна. /2009-2021/ Хууль зүйн мэдээлэл сэтгүүлийн хавтасны өнгө загварыг өөрчлөн шинэчилсэн загвараар гаргаж байна. Тус сэтгүүлд 2010 оны 1 дүгээр сараас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг, хавсралтын хамт бүрэн эхээр нь гаргаж байна.

Захиалгын тоог нэмэгдүүлэх талаар ХЗДХЯ-аар дамжуулан Монгол Улсын  Засгийн Газрын хэрэг Эрхлэх газарт ”Хууль зүйн мэдээлэл“ сэтгүүлийг аймаг, нийслэлийн ЗДТГ-аар дамжуулан засаг захиргааны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрт хүргэх ажилд туслалцаа үзүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэн албан бичиг явуулсан. Монгол Улсын  ЗГХЭГ-аас  ”Хууль зүйн мэдээлэл“ сэтгүүлийг төрийн  байгууллагын хэвлэл захиалгад оруулж, үр нөлөөг нь сурталчлах талаар олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдөр чиглэл өгсөн. Үүний дагуу төрийн байгууллагуудад тус сэтгүүлийг захиалах талаар албан бичиг хүргүүлсэн. Мөн төрийн бус байгууллагуудад тус сэтгүүлийг захиалах талаар санал хүргүүлсэн. Тухайлбал, Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Авлигатай тэмцэх газар, Архивийн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхим, Улсын ерөнхий прокурорын газар гэх мэт.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын 2.5.1-д Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтлүүлнэ. Мөн 2.5.2-д Шийдвэрүүдийг зөвхөн улсын нэгдсэн  бүртгэлд бүртгэж, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж заасан.

Дээрх өөрчлөлттэй холбоотойгоор “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн гаралтын тоонд өөрчлөлт орж 2010 оны 4 дүгээр улирлаас эхлэн 14 хоног тутамд 1 дугаар гаргадаг байсныг нэмэгдүүлэн 7 хоног тутамд 1 дугаар, сард нийт 4 дугаар гаргахаар төлөвлөн ажиллаж холбогдох шуудангийн байгууллагуудад гаралтын тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан албан бичиг хүргүүлж, хамтран ажиллаж байна. 2010 онд  тус сэтгүүл нийт 30 дугаар гарсан ба нийт 120 гаруй нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт нийтэлсэн байна. Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 4 байгууллагаар дамжуулан 22900 ширхэг сэтгүүл түгээсэн нь өмнөх оноос захиалгын тоо өссөн дүнтэй байна.

“Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг www.legalinfo.mn, www.legalinstitue.mn сайтуудад байршуулж сурталчилсан.

17. 3.6. Хууль тогтоомж хялбаршуулан тайлбарласан гарын авлага, CD, DVD, кино цомог бэлтгэж түгээх, радио телевизээр нэвтрүүлэх ухуулгын төрөл бүрийн хэлбэрээр хууль сурталчилах ажлыг өргөтгөж, энэ талаар ХЗДХЯ, хууль хамгаалах төв, орон нутгийн байгууллагатай өргөн хамтарч ажиллана.                                     /2009-2021/ Нээлттэй мэдээллийн өдөрлөгт 3 удаа, Хууль зүйн номын үзэсгэлэнд 16 удаа оролцож, мөн зохион байгуулж ажилласан байна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэдээллийн самбар, утсаар болон ажилтнууд биечлэн Төрийн албаны шалгалт, Хуульчдын сонгон шалгаруулалт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг цаг үеийн мэдээ, мэдээлэл, хууль эрх зүйн ном, сонин, сэтгүүлээр үзэсгэлэн худалдаа гаргаж иргэдэд үйлчилж ажиллаа.

Хууль тогтоомж сурталчилах зорилгоор телевиз, радио, сонин сэтгүүлд 21 удаагийн ярилцлага өгсөн. Мөн цаг үеийн мэдээг тухай бүр нь өдрийн сонин болон Хууль зүйн мэдээ сонингоор дамжуулан олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүл-4, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүл-30, “Хууль зүйн мэдээ” сонин-24 удаа тус бүр графикийн дагуу хэвлэн түгээсэн.

www.legalinfo.mn сайтад 2010 онд нийт 569357 иргэн хандсан байна.  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн шинэ мэдээ буланг хууль зүйн холбогдолтой мэдээ мэдээллээр шинэчлэн, дотоод засвар үйлчилгээг тухай бүр хийж ажилласан байна. Сүлжээний хэрэглэгчдийн тоо байнга өсөж ирсэн бөгөөд эхний үед цөөхөн хэдэн тооны төрийн байгууллагын ажилтнуудын хэрэглээ байсан бол өнөөдөр хэрэглэгчдийн хүрээ нэмэгдэн эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, судлаач эрдэмтэд, цаашилбал иргэдийн өдөр тутмын байнгын хэрэглээ болж байна.

18. 3.7. Дотоодын болон олон улсын онол, практикийн болон эрдэм шинжилгээний бага хурал, семинар, ярилцлага хийж, судалгааны үр дүнд үндэслэсэн шинжлэх ухааны ном, зохиол бичих, орчуулан нийтлэх ажлыг тогтмол зохионо.                                                 /2009-2021/ “Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх нь” сэдэвт олон улсын бага хурлыг МУИС, Цагдаагийн академи, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнтэй хамтарч зохион байгуулж, хуралд хэлэлцсэн эрдэм шинжилгээний илтгэлийн эмхтгэлийг ном болгон хэвлүүлэх ажлыг зохион байгуулав.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон НҮБ-ын “Шудрага, ил тод байдлыг хангах нь”  төслөөс зарласан “Авлигатай тэмцэх үндэсний стратеги боловсруулах” тендерт багаар шалгарч төслийн зөвлөхөөр ажиллаж байна.

19. 3.8. Хүрээлэнгийн дэргэдэх хууль зүйн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулж үйлчилгээг өргөтгөхийн хамт эрдэм шинжилгээний номын санг үүсгэн байгуулах, ном зүйн лавлах тойм гаргах ажлыг шинээр эхэлж хийнэ.  /2009-2012/ 2010 онд давхардсан тоогоор нийт 6837 уншигчид 13 мянган ширхэг ном, гарын авлага, сэтгүүл, хэвлэл уншлагын танхимаар олгож үйлчилсэн байна. Өнгөрсөн онд шинээр 147 төрлийн 321 ширхэг номоор фондоо баяжуулсан.

2010 оны 9 дүгээр сард номын сангийн LIV4U програмын шинэчлэлийг хийж номын сангийн фондыг хуваан байршуулж эхэлсэн.

20. 3.9. Хуульчдын клуб байгуулах боломжийг судлан, асуудал боловсруулан ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад хандана.

/2009-2012/

Хуульчдын клуб байгуулах боломжийг судалсан. Улмаар 2011 оны 1 дүгээр улиралд клуб байгуулагдаж холбогдох байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна.

Зорилт 4.

Тус байгууллагыг хууль зүйн сургалт-эрдэм шинжилгээний хүрээлэн болгож өргөтгөсөнтэй холбогдуулан хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлнэ.

21. 4.1. Хүрээлэнгийн дэргэд магистрантур, улмаар докторантур нээж практик хуульчдаас сонгон шалгаруулах журмаар элсэлт явуулж, сонирхогчдын боловсролыг шинэ түвшинд хүргэж эхэлнэ.

/2010-2012, цаашид жил бүр/

2011 онд судлахаар төлөвлөгдсөн болно.
22. 4.2. Байгууллага улсын төсвийн эх үүсвэрээс гадна хүний болон мэдээлэл, материалын дотоод нөөц боломжоо ашиглан төлбөртэй үйлчилгээ / төлбөрт сургалт, захиалгат судалгаа хийх, ном, гарын авлага гаргах гэх зэрэг/ үзүүлж өөрийн үйл ажиллагаанаас олох орлогыг нэмэгдүүлснээр ажилтны цалин хөлс, урамшууллыг адил төстэй сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны цалин, урамшууллаас багагүй байхаар тогтооно. /2009-2012/ Хүрээлэнгийн хэвлэх үйлдвэр, сонин сэтгүүл, телестуди, номын худалдаа зэрэгт  тулгуурлан төсвийн бус орлогын эх үүсвэрийг бий болгох үүднээс Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай судалж 2010 оны 10 дугаар сард Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улмаар ХЗДХЯ-нд санал хүргүүлсэн. Энэ асуудал дэмжигдвэл албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил, мэргэжилд нь чадваржуулах, хүний нөөцийг бэхжүүлэх, байгууллагын материаллаг баазыг сайжруулах зэрэг асуудлыг шийвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
23. 4.3. Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тухай Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр, төслийн хүрээнд ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр тус Хүрээлэнгийн ажилтнуудын орон сууцны хэрэгцээг хангах арга хэмжээ авна.

/2009-2012/

Энэ ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамрагдах боломжтой 6 /Д.Мөнхжаргал, Х.Ариунсүрэн, Ж.Соёлмаа, Т.Ганчимэг, Б.Энх-Амгалан, А.Түвшинтулга/ албан хаагчийн материалыг зохих журмын дагуу бүрдүүлэн ХЗДХЯ-нд 2010 оны 1 дүгээр сарын 8-нд хүргүүлсэн. Дээрх албан хаагчдын зээллэгт хамрагдах асуудлын шийдвэрлэлтийн талаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн холбогдох хүмүүстэй холбоотой ажиллаж байна. Одоогийн байдлаар 4 хүний орон сууцны зээлийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байгаа. Түүнчлэн дээрхи асуудалтай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас барьж буй “Хилчин өргөө” цогцолборт ХЗДХЯ-ны харъяа агентлаг, байгууллагын нийт 100 албан хаагч орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой талаар хил хамгаалах ерөнхий газрын холбогдох ажилтантуудыг ирүүлэн орон сууцны асуудлаар мэдээллийн цаг зохион байгуулж танилцуулга, мэдээлэл хийсэн. Дээрхи “Хилчин өргөө” цогцолбортой гэрээ байгуулах Орон сууцны санхүүжилтийн корпорацийн квотод хамрагдсан 1 албан хаагч, Хилийн цэргийн 0119 дүгээр ангитай гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл 70 хувийг ашиглалтанд орсны дараа төлөх нөхцөлтэйгээр хамрагдах 2 албан хаагч, нийт 3 албан хаагчийн нэрийг дэвшүүлж ХЗДХЯ-нд нэрсийг албан бичгээр хүргүүлсэн.

2010 онд зарим албан хаагч байрандаа орж, зарим албан хаагч байрны захиалгаа өгч гэрээ байгуулсан байна.

24. 4.4. Ажилтнуудыг дотоод, гадаадын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад суралцах, судалгаа хийж мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлснээр 2013 он гэхэд нийт багш, эрдэм шинжилгээний ажилтны  30-аас доошгүй хувь нь эрдмийн зэрэг, цолтой болсон байна. /2009-2012/ Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор гадаад дотоодын, урт богино хугацааны сургалтанд албан хаагчдыг хамруулсан байна. Үүнд:

–       Нийт 8 албан хаагчид дотоодын их, дээд сургуулийн магистрантурт сурахтай холбоотой цалинтай чөлөө олгосон.

–        1 албан хаагч Шинэ Зеландын Засгийн газрын ELTO хөтөлбөрийн санхүүжилтээр Вэлингтоны Их сургуулийн Англи хэлний төвд суралцахад цалингүй чөлөө олгосон. /ХЗҮХ-ийн захирлын 2010 оны Б-6 дугаар тушаал /

–       1 албан хаагчид докторын сургалтанд суухтай холбоотой цалинтай чөлөө олгосон. /ХЗҮХ-ийн захирлын 2010 оны Б-27 дугаар тушаал/

–       3 ажилтан өөр мэргэжлээр бакалаврын ангид сурахтай холбоотой цалинтай чөлөө олгосон. /ХЗҮХ-ийн захирлын 2010 оны Б-15,16 дугаар тушаал/

–       2 албан хаагчид Японы “Кюшү” Их Сургуулийн магистрантурт 2 жилийн хугацаатай чөлөө олгосон. /ХЗҮХ-ийн захирлын 2009 оны 71, 72 дугаар тушаал/

–       Эдгээрээс гадна 1 ажилтан “Байгууллагын системт үнэлгээ” сэдэвт сургалтанд, нийт ажилтан байгууллагын дотоод сургалт буюу архив албан хэрэг хөтлөлтийн заавар, хууль зүйн англи хэлний сургалтанд 21 ажилтан тус тус хамрагдсан байна.

–       1 албан хаагч Япон Улсын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Кюшүгийн их сургуулийн магистрын сургалтанд суралцахад нь 1 жилийн хугацаатай чөлөө олгосон.

Мөн 2010 онд тус хүрээлэнгийн 3 албан хаагч Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан байна.

Долоо хоногийн Лхагва гараг бүр албан хаагчдад зориулсан семинар зохион байгуулж хэвшсэн ба нийт 7 удаагийн семинар зохион байгуулагдсан байна. Тухайлбал, тус хүрээлэнд хийгдэж дууссан судалгааны ажлын үр дүнг танилцуулж, хэлэлцүүлсэн. Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (Ph.D) Б.Гүнбилэг “Судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр, МУИС-ийн багш доктор Сэнгэдорж “судлаачдад судалгаа хийх зөвлөмж” сэдвээр, Философи, социологи, Эрх зүйн хүрээлэнгийн ажилтан Д.Энхболд “Эрх зүйн судалгаанд социологийн арга хэрэглэх нь” сэдвээр, Докторант Г.Оюунболд “Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд амьдрахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх бодлого боловсруулах нь” зэрэг сэдвээр тус тус семинар зохион байгуулсан байна.

25. 4.5. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ, телестуди, компьютерийн лабораторийн тоног төхөөрөмж, компьютерийг шинэчлэх, түүний программ-хангамжийг сайжруулах арга хэмжээ авна.       /2010-2012/ 2010 онд ХЗҮХ-ийн компьютерийн лаборатори, ЭЗМНС, Телестудийн тоног төхөөрөмжийг сайжруулан шинэчлэх асуудлаар санал боловсруулан “Дэлхийн банк”-ны төсөлд танилцуулсан. Үүнээс Компьютерийн лабораторийн болон Телестудийн   тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах ажил хийгдсэн.

ЭЗМНС-ийн програм хангамжийг сайжруулахаас гадна техник хангамжийг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Энэхүү асуудлын хүрээнд “Дэлхийн банк”-ны төсөлд санал хүргүүлсэн бөгөөд 2011 онд сервер компьютерийн хурд, сүлжээний аюулгүй байдлыг хангах төхөөрөмж, сүлжээний нэмэлт төхөөрөмжийг авах асуудал шийдэгдэх юм.

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан