2019-09-16 23:02
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЗҮХ-ийн 2010 оны үйл ажиллагааны тайлан

ИРГЭН, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН СЕКТОР

Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Байгууллагын 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус сектор нь нийт 4 судалгаа хийхээр төлөвлөсөн. Мөн “ҮЦТТТХТ” ХХК-ийн захиалгаар 1 судалгааг нэмж гүйцэтгэж байна. Түүнчлэн эхний хагас жилийн байдлаар 2 судалгааг төлөвлөгөөнд заагдсан хугацаанд дуусган хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

1. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчны төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт судалгаа:

Судалгааны ажлын зорилго нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчны төлөв байдлыг судлан түүнд тулгамдсан асуудлыг олж тогтоон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль тогтоомжид оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн саналыг боловсруулахад оршино.

Судалгааны ажлыг хийхдээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай холбоотой хууль тогтоомжийг судалж, онол, практикийн ном сурах бичгийг судалж, олон улсын гэрээ ба хуулиудын хоорондын давхардал, зөрчил, хийдлийг тогтоох ажил хийсэн. Мөн гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт буюу олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн дүрмийг орчуулан судалсан.

Нийслэлийн шүүхийн иргэний хэргийн төрөлжсөн архивт сууж хэргүүдийн шийдвэртэй танилцаж сэдэвтэй холбоотой шийдвэрийг хувилж судалгаанд ашигласан. 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд байгуулагдсан Иргэний танхимд зохион байгуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцон санал дэвшүүлж /саналаа бичгээр өгсөн/, иргэдийн саналыг судалгаанд тусгах зэрэг ажлуудыг хийлээ.

ХЗДХЯ-ны “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн  төсөл”-ийг Ерөнхийлөгчийн тамгын газрын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн  төсөл”-тэй харьцуулан судалсан. Улмаар уг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан уг төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Судалгааны үр дүнд хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг олж тогтоон, түүнийг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар тодорхой саналуудыг тусгасан болно.

Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр /интернет, сонин сэтгүүл г.м/ гарч байгаа нийтлэл, нэвтрүүлэг болон судалгааны ажилтай холбогдолтой мэдээнүүдийг түүвэрлэн судалсан судалгаанд холбогдолтой мэдээлэл цуглуулсан.

Судалгааны ажлын үр дүнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчин бүрдсэн гагцхүү түүний хэрэгжилт нь муу, иргэд болон сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг дутмаг байна гэж үзсэн.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаар зүйл болон 3, 4 дүгээр зүйлийн хэрэгжилт хангалтгүй байна. Түүний илрэл тус хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан. Гэсэн хэдий ч орон нутгийн засаг захиргааны байгууллагууд өөрийн харъяаны мэдээллийн хэрэгсэлтэй байсаар байгаа.

Глоб интернэшнл ТББ-аас хийсэн “Нэр төр сэргээх хэрэг ба цензур” судалгааны ажлын үр дүнд сэтгүүлчдийн үйл ажиллгаанд саад учруулаад байгаа гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хуулиас хасах гэдэг саналыг судалгааны баг  үгүйсгэсэн.

Мөн судалгааны баг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу санал, зөвлөмж боловсруулсан.

Судалгааны ажилтай холбоотой сэдвээр “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн №1 дугаарт өгүүлэл нийтлүүлсэн.

Судалгааны үр дүнг холбогдох байгууллагуудад явуулсан бөгөөд Глоб интенэшнл ТББ-аас зохион байгуулсан хуралд ХЗДХЯ-ны дэд сайд болон Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Эрдэнэбат нар манай тайлангийн холбогдох хэсгийг дурьдаж байсан.

Энэхүү судалгааны ажил нь 2010 оны 6 дугаар сарын 30-нд дуусч судалгааны тайлан, танилцуулгын хамт тус хүрээлэнгийн 2010 оны 1/343 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

2. “Үүргээ гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй эмч, эмнэлэгийн ажилтны иргэдэд учруулж буй гэм хорыг арилгах зарим асуудал” сэдэвт судалгаа:

Судалгааны ажлын зорилго нь эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх зүйн орчны төлөв байдлыг судлах, үүргээ гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй эмч, эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэх хариуцлагын талаарх эрх зүйн орчныг судлан тулгамдаж буй асуудлыг олж тогтооход оршино.

Судалгааны ажлыг хийхдээ өмгөөлөгчид болон орон нутгийн шүүгчдээс санал асуулгын хуудсаар судалгаа авсан. Мөн хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдсан 140 прокуророос /3 дугаар сарын 11, 18/, 20 өмгөөлөгчөөс /3 дугаар сарын 12-ны өдөр/ санал асуулгын хуудсаар судалгаа авсан.

Мөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаанд ашигладаг албан бусаар нийтлэгдсэн хуулиудын эмхтгэл буюу гарын авлагатай танилцаж, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг судалсан.

Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны үйл ажиллагааны талаарх гомдол, мэдээлэлтэй танилцах боломжоор хангаж хамтран ажиллах тухай албан бичгийг явуулсны үр дүнд тус яамны мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлага, сурвалжлагын аргаар судалгаа хийсэн. 2005-2008 онд ЭМЯ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэнтэй танилцаж, дүгнэлт хийхийн зэрэгцээ сонин, хэвлэлээс судалгаанд ашиглагдах баримтыг цуглуулсан.

Нийслэлийн шүүхийн архивт сууж, эмч, эмнэлгийн ажилтны хариуцагчаар татагдсан хэргүүдийг түүвэрлэсэн.

Мөн нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хандан судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх тухай албан бичиг хүргүүлж, прокуроруудтай уулзаж, судалгааны ажилтай холбоотой шийдвэрлэгдсэн болон  хянагдаж байгаа хэргийн материалтай эрүүгийн хэрэгтэй танилцаж  тэмдэглэл хийсэн.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын байцаагч н.Ганбаа, Эмчилгээний ахлах байцаагч Д.Оюунчимэг, ЭМЯ-ны Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн П.Баярмаа, “Арьсны өвчин судлалын төв”-ийн эмч, судлаач н. Мөнхбаяр болон Мэргэжлээс шалтгаалах өвчнийг тогтоох эмнэлгийн эмч Болороо, эмч н.Алтанцэцэг, сувилагч нартай уулзаж ярилцлагын аргаар судалгаа хийж,  холбогдох тайлан судалгаа, статистик баримт цуглуулан ажилласан.

Мөн Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, иргэдийн саналыг судалгаанд тусгахаар Эх нялхасын эрдэм шинжилгээний төвөөр үйлчлүүлж байсан иргэдээс санал асуулгын хуудсаар судалгаа авсан.

www.legalinfo.mn сайтад байгаа Эрүүл мэндийн сайдын нийт 73 тушаалыг уншиж судлан судалгаанд холбогдох 7 тушаалыг сонгон авч судалсан.

Судалгааны ажлын үр дүнд: Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэд нь хохирлоо эдийн болон эдийн бус гэж төрөлжүүлэн нэхэмжилдэггүй, иргэдийн эрх зүй мэдлэг хангалттай бус, хохирлоо төлүүлэхээр шүүхэд хандаж байгаа тохиолдол харьцангуй цөөн, хохирлоо нөхөн төлүүлэхээр тухайн эмнэлгийн байгууллагад ханддаг ч захиргаа нь ямар нэг арга хэмжээ авдаггүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Мөн хөндөгдөж буй асуудлыг даатгалын эрх зүйгээр зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.

Уг судалгааны үр дүнгээр эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад зориуллж 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургалт зохион байгуулсан.

3. “Компанийн эрх зүй дэх охин компанийн хариуцлагын асуудал” сэдэвт судалгаа:

Уг судалгааны ажлын зорилго нь Толгой ба охин компанийн хариуцлагын эрх зүйн орчин, мөн чанарыг судлан, одоогийн эрх зүйн зохицуулалтын давуу болон сул талыг илрүүлж, судалгааны үр дүнг холбогдох албан тушаалтан болон олон нийтэд танилцуулахад оршино.

Судалгааны ажлыг хийхдээ удирдамжид заасны дагуу гадаад орнуудын туршлагыг өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулах аргад суурилан хийлээ. Энэхүү судалгаа нь нэлээд шинэлэг бөгөөд суурь судалгааны түвшинд үнэлэгдэхүйц болсноороо ач холбогдолтой юм. Компанийн эрх зүйд охин компанийн хариуцлага ямар байх ёстой болон ямар тохиолдолд түүний хариуцлагыг толгой компани хариуцах талаар судлан тодорхой санал болон хуулийн этгээд байх шалгууруудыг судалгааны үр дүнгээр гаргасан. Урьд нь энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй, төрийн холбогдох байгууллагуудаас энэ төрлийн мэдээлэл олох боломж туйлын хомс байсан нь багагүй бэрхшээлтэй байлаа.

Судалгааны ажлын үр дүнд: Охин компаний эд хөрөнгө нь бүрэн тусгаарлагдаагүй, толгой компани охин компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, ажилчид нь бүрэн тусгаарлагдаагүй, бие биенийхээ үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргадаг, өрийг төлдөг, охин компанийн эрх бүхий албан тушаалтан аливаа шийдвэр гаргахдаа толгой компанийн шууд зааварчилгаа, удирдамжийг авдаг гэх мэт бие даасан хуулийн этгээд гэхээсээ илүүтэйгээр толгой компанийн нэгж, салбарын шинжийг агуулсан байгаа нь тогтоогдсон.

Мөн судалгааны үр дүнд толгой компанийн хязгаарлагдмал хариуцлагыг нэвтлэх үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор Хуулийн этгээд байх шинжийг үгүйсгэх шалгуур үзүүлэлт, Хязгаарлагдмал хариуцлагыг нэвтлэх тухай нэхэмжлэлийг хангах нийтлэг үндэслэлийг тогтоох шалгуур үзүүлэлтийг боловсруулсан.

Судалгааны үр дүнгээр бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага гаргасан.

Компанийн эрх зүйтэй холбогдох орчуулгыг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны №1 дугаарт нийтлүүлсэн. Тус хүрээлэнгийн 2010 оны 1/333 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

4. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүхээс хэрэглэж буй практик  /2004 оноос хойшхи  нэмэлт/ сэдэвт судалгаа:

Уг судалгааны ажлын зорилго нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүхээс хэрхэн хэрэгжүүлж байгаа шүүхийн практик /2004 оноос хойших нэмэлт, өөрчлөлтүүд/-ийг судлан, тулгамдаж буй асуудлыг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үр нөлөөг судлан тогтоох, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхэд санал зөвлөмж боловсруулахад оршино.

Судалгааны ажлын хүрээнд мэдээлэл цуглуулах, сонгосон субъектээс ярилцлагын аргаар судалгаа авах, анхан шатны шүүхийн шийдвэрийг уншиж судлах, давж заалдах гомдол гаргаж байгаа шалтгаан нөхцлийг судлах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Шүүгчдээс авах судалгааг ганцаарчлан ярилцах аргаар хийх нь илүү үр дүнтэй гэж үзэж, төвийн дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд оролцож тэмдэглэл хийж шүүгч, өмгөөлөлгч, хуулийн зөвлөхүүдтэй уулзаж, ярилцлагын аргаар судалгаа хийсэн.

Судалгааны үр дүн: Судалгааны үр дүнд 2004 оноос хойших нэмэлт өөрчлөлтийг шүүх хангалттай биелүүлж байгаа, нэмэлт өөрчлөлт ороогүй зүйл заалтыг анхан шатны шүүхээс хэрэглэхэд тулгамдаж буй асуудлыг олж тогтоосон. ИХШХШТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Улсын дээд шүүхээс тайлбарлах шаардлагатай хэд хэдэн зүйл байна гэж үзсэн.

Эрдэм шинжилгээний бусад ажил

“Үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэл, түүний үр дагавар” судалгааны ажлыг “ҮЦТТТХТ” ХХК-ийн захиалгаар 2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Энэ төрлийн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх, хууль бус хэлцлийн шалтгаан нөхцлийг судлах, асуулгын аргаар иргэдээс судалгаа авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн шүүгч болон холбогдох бусад албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт ярилцлага зохион байгуулсан бөгөөд уг уулзалтад секторын  эрдэм шинжилгээний 4 ажилтан тус тусын сэдвээр танилцуулга хийсэн. Судалгааны тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн.

“Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох нь” сэдэвт судалгааг Эрүүгийн эрх зүй, криминологийн сектороос хийж гүйцэтгэсэн ба гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалтыг орчуулах байдлаар хамтран оролцсон.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал, хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөөний 3.17, байгууллагын 2010 оны үйл ажиллагааны 18.1-т заасан “Монгол Улс дахь хувийн эрх зүйн салбарын хөгжил-100 жил” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажилтай холбоотой төсөв хөрөнгийн төслийг гаргаж удирдлагад танилцуулсан.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын захиалгаар “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргийг шийдвэрлэх нь /Хуульчдад зориулсан гарын авлага/”-ыг бичих бүрэлдэхүүнд орж гарын авлага хэвлэгдэн гарсан.

ЭШДэА Ц.Одмаа, Д.Тамир нар  Эрүүгийн эрх зүй, криминологийн сектороос хийж гүйцэтгэсэн “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох нь” сэдэвт судалгааны ажилд хамтран оролцсон.

Ц.Одмаа, Б.Солонго нар хуульч сонгон шалгаруулах салбар хороодын нарийн бичгийн даргаар ажиллаж, хуульчдаас шалгалт авсан.

ЭШДаА Б.Наранцацрал 2010 оны 9 дүгээр сараас эхлэн ХЗДХЯ-ны Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөрийн ажлын хэсэгт ажиллаж МҮОНТВ-ээр гарч байгаа ТҮ нэвтрүүлгийн Хуулийн буланд 7 хоног бүр нэвтрүүлэг бэлтгэж өгч байгаа.

ЭШДаА Б.Солонго “Нотариатын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь” судалгааны ажилд хамтран оролцсон. Завхан, Говь-Алтай аймгуудад “Хөдөлмөрийн эрх зүй”, “Гэр бүлийн эрх зүй” сэдвээр иргэдэд 4 цагийн хичээл тус тус заасан. “Гэрээ” үлгэрчилсэн загвар 2009 номыг дахин хянасан

Д.Тамир Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын захиалгаар “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргийг шийдвэрлэх нь /Хуульчдад зориулсан гарын авлага/”-ыг бичих бүрэлдэхүүнд орж тодорхой хэсгийг бичиж нэгтгэсэн, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг”, “Өв залгамжлал, шүүхийн практик” сэдвээр нийт 8 багц цагийн хичээл заасан мөн “Насанд хүрээгүй этгээдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг” сэдвээр 1 багц цагийн хичээл заасан.

Секторын ажилтнууд СЗХ-ны 5 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд “Хадгаламж зээлийн хоршооны өөрийн хөрөнгөөр хүлээх хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдвээр оролцсон.

ЭШДэА Р.Болормаа “Хөдөлмөрийн гэрээ” сэдвээр  хуульчдад зориулсан сургалтын хүрээнд 1 багц цагийн хичээл заасан.

Хоёр. Хэвлэн нийтлэх чиглэлээр

1. Тус секторын Хүрээлэнгийн 2010 оны ажлын төлөвлөгөөнд тусгасаны дагуу “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (тусгай анги)” бүтээлийг Хууль зүйн мэдээлэл сурталчилгааны төвтэй хамтран хэвлэн гаргахаар төлөвлөсөн манай сектор хянаад Мэдээлэл сурталчилгааны төвд өгсөн байгаа. Манай сектороос хамаарах зүйлгүй болсон.

2.”Хөдөлмөрийн харилцаанд баримтлах эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” I, II боть хэвлүүлэхээр төлөвлөсөний дагуу хийж Мэдээлэл сурталчилгааны төвд хүлээлгэн өгсөн байгаа. Манай сектороос хамаарах зүйлгүй болсон.

3. “Компаний эрх зүй дэх охин компанийн асуудал” сэдвээр бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага гаргахаар төлөвлөсөн боловч судалгааны үр дүнг хэлэлцээд сургалтын  төвтэй хамтран хуульчдад зориулсан сургалтын гарын авлага болгохоор тохиролцсон 2010 оны 12 дугаар сарын 27-оос өмнө эх бэлтгэлд өгнө.

4. Бизнесийн эрх зүйн нэр, томъёоны тайлбар толь” гаргахаар төлөвлөсөн МУИС-ХЗС-ийн Олон улсын эрх зүйн тэнхимийн багш Б.Амарсанаатай ярилцаж тохиролцсоны дагуу уг бүтээлийг хянуулсан. 2010 оны 12 дугаар сарын 27-ны дотор эх бэлтгэлд өгнө.

Секторын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрдэм шинжилгээний ажилтан Б.Солонго “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө” сэдвээр, Ц.Одмаа Компанийн эрх зүйн /орчуулга/ сэдвээр, Б.Наранцацрал “Орчин тойрондоо аюултай зүйл, аюултай үйл ажиллагаанаас учруулсан гэм хорыг арилгах, түүний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр, Д.Тамир “Эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлөх асуудал” сэдвээр Хууль дээдлэх ёс сэтгүүлд Эдийн бус хохирлын тухай зарим асуудал сэдвээр Монголын төр эрх зүй сэтгүүлд, “Өв хүлээн авах эрхийн зарим асуудал” сэдвээр Хууль дээдлэх ёс сэтгүүлд, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь эдийн бус хохирлын талаарх иргэний нэхэмжлэлийг хангах асуудалд” гэсэн сэдвээр Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлд  тус тус өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Төлөвлөгөөнд заасны дагуу ЭШДэА Р.Болормаа “1911 оноос хойшхи Иргэний эрх зүйн сэтгэлгээний түүхэн хөгжил” сэдэвт нийтлэл хэвлүүлэхээр “Хууль дээдлэх ёс сэтгүүлд өгсөн. Төлөвлөгөөнд тусгагдсан секторын ажилтнуудын хэвлэн нийтлэх ажил бүгд хэвлэгдсэн.

Гурав. Бусад ажлын хүрээнд

Ажилтнууд заагдсан хуваарийн дагуу иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажилласан. Мөн хийж буй судалгаа болон бусад ажлын талаар “Монгол” телевиз, Монголын радиогийн “Хурд” агентлаг, МҮРТ-ын “Цагийн хүрд” хөтөлбөр, SBN TV, TV5 SHUUD, UBS телевизэд тус тус ярилцлага өгсөн. Захиргаа болон эрдэмтэн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь биелүүлж ажилласан.

Дөрөв. Сургалт, семинар зохион байгуулах

Энэ жилийн төлөвлөгөөнд “ИХШХША дахь мэтгэлцээний зарчмыг хангах нь” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал, “Эмч, эмнэлгийн ажилтан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс иргэдэд учирсан гэм хорыг арилгах асуудал” сэдвээр хуульчдад зориулсан сургалт зохион байгуулна гэж тус тус төлөвлөсөн байсан боловч судалгааны ажлын үр дүнгээс шалтгаалан “ИХШХША дахь мэтгэлцээний зарчмыг хангах нь” сэдвээ “ИХШХША дахь хариуцагчийн хариу тайлбар” гэсэн нэртэйгээр зохион байгуулсан.

“Эмч, эмнэлгийн ажилтан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс иргэдэд учирсэн гэм хорыг арилгах асуудал” сэдвээр хуульчдад зориулсан сургалт зохион байгуулах байсан боловч судалгааны тайлангийн үр дүнгээс шалтгаалан уг сургалтыг хуульчдад биш эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт болгон 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан.

Тав. Хүний нөөцийн талаар

Тус сектор нь эрдэм шинжилгээний дэд ажилтан 2, дадлагажигч ажилтан 2, секторын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Р.Болормаа “Шихихутуг” ХЗДС, Б.Наранцацрал “Отгонтэнгэр” их сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалж эрдмийн зэргээ дээшлүүлсэн. Мөн ажилтнууд нь өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж төрөл бүрийн сургалт хөтөлбөрт тогтмол хамрагдаж байна.

ЗАХИРГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН СЕКТОР

Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

1. Орон сууцны талбайн хэмжээ тогтоох аргачлалтай холбоотой эрх зүйн актыг судлах:

Судалгааны ажлын зорилго нь орон сууцны талбайн хэмжээг тогтоох аргачлал, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг судлан, тэдгээрийн онол практикийн үндэслэлийг тодорхойлоход оршино.

Өмнө мөрдөгдөж байсан хууль, хуулийн дэд актуудыг түүвэрлэн судалсан. Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжуудаас холбогдох зүйл заалт, хэсгүүдийг түүвэрлэн нэгтгэсэн. Судалгааны ажлыг хийж байх хугацаанд “Орон сууцны талбайн хэмжээг тогтоох стандарт” батлагдсан ба судалгаандаа ашигласан.

Шүүхийн практик шийдвэрүүдийг цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийх үндсэн дээр практикт тулгамдаж буй хэрэг маргаанууд гарах болсон шалтгаан нөхцлүүдийг тодорхойлох оролдлого хийсэн. Холбогдох 47 хэргийн материалыг судалгаанд ашигласан.

Орон сууцны талбайн хэмжээнээс үүдсэн маргаан бүхий иргэний хэргүүдэд оролцож байсан өмгөөлөгч, шүүгч, мэргэжлийн хяналтын байцаагч нартай уулзаж ярилцлага хийсэн. Мөн шинэ Стандартыг боловсруулахад оролцсон Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн, Геодези, зураг зүйн газрын мэргэжилтнүүдтэй уулзаж тодруулга ярилцлага хийсэн.

Судалгааны ажлын үр дүнд дүгнэлт, санал бүхий тайланг бичиж гаргасан. Үр дүнд урьд өмнө сууцны талбайн хэмжээг худалдах, худалдан авах гэрээнд хавсралтаар оруулж байх шаардлага тавигддаггүй байсныг өөрчилж заавал оруулж, гэрээний салшгүй нэг хэсэг болгон зохицуулснаараа уг стандартын хэрэгжих боломж нөхцлийг дээшлүүлсэн гэж үзэж байна.

2. Захиргааны хариуцлага оногдуулах субъектийн хүрээ, түүний эрх зүйн байдал, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавих хяналтын талаархи зохицуулалтыг судлах:

Тус судалгааны ажлын зорилго нь Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдал, хүрээ, түүний хэргийн харъяалал, захиргааны зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын талаарх зохицуулалтыг нийтийн эрх зүйн онолын үүднээс судалж, тэдгээрийн онол арга зүйн үндэслэлийг тодруулахад оршино.

Судалгааны хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан 196 хуулийн зохицуулалтуудыг түүвэрлэсэнээс  Захиргааны хариуцлага тогтоосон 10 хуулийн холбогдох заалтад харьцуулсан шинжилгээ хийв. Тэдгээр хуулийн заалтуудыг нэгтгэж, хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлэх ажлыг хийж, гүйцэтгэсэн. Ингэхдээ дараах байдлаар судалсан.

  1. Нийт захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон зүйл заалтыг судалж дараах байдлаар судалгааг гаргасан. Үүнд:

–       Захиргааны зөрчилд ногдуулж буй шийтгэлийн төрөл хэмжээгээр /торгох, тусгайлан олгосон эрх хасах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах, баривчлах/

–       Захиргааны шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр ногдуулахаар заасан зүйл заалтаар

–       Захиргааны шийтгэл ногдуулах эрх бүхий субьектын төрлөөр

–       Захиргааны зөрчлийн бүрэлдэхүүн нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдхүүнтэй ижил төстэй давхардсан байдлаар тусгагдсан зүйл, заалтын судалгаа

  1. Захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг тогтоосон. Үүнд:

–       Нийт захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг тогтоож системчлсэн.

–       Захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах санал боловсруулсан.

  1. Захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон зүйл, заалтыг бүлэглэсэн.

–       Захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон зохицуулалтыг нэгтгэн төрөлжүүлж, зөрчлүүдийг хамгаалж буй ашиг сонирхол, нйигмийн харилцааны ойролцоо төрлөөр бүлэглэсэн. Ийнхүү бүлэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай анги болон бусад орны захиргааны хариуцлагын хууль тогтоомжийг судалсан.

–       Захиргааны зөрчлөөс эрүүгийн гэмт хэрэгт хамаарах, Эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэргээс захиргааны зөрчилд хамаарах зөрчил, гэмт хэргийг ялгаж санал боловсруулсан.

Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газруудаас холбогдох судалгааны статистик мэдээ, тоо баримтыг судалж холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцсон.

Захиргааны шийтгэл ногдуулах эрх бүхий албан хаагчдаас санал асуулгын хуудсаар одоогийн “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийн талаар санал асуулга авсан.

Судалгааны ажлын явцад “Захиргааны зөрчлийн ойлголт, бүрэлдэхүүнийг тодорхойлох асуудал” судалгааг хийж, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны №1 дугаарт өгүүлэл нийтлүүлсэн. Уг судалгааны ажлын тайланг эцэслэж, хянах ажил хийгдэж байна.

Уг судалгаатай холбоотой ХЗДХЯ-ны захиалгаар “Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил”-ын хүрээнд захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээгээр ангилалт хийсэн. Захиргааны шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр, ногдуулж буй субьектын төрлөөр, захиргааны зөрчлийн бүрэлдхүүн нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ижил төстэй, давхардсан байдлаар тусгагдсан зүйл, заалтын судалгаа, захиргааны хариуцлагын хэм, хэмжээ тогтоосон зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрлийг тогтоох, тэдгээрийг системчлэх, хэм, хэмжээ тогтоосон зүйл заалтыг бүлэглэх зэрэг ажлуудыг хийж, тайланг бичиж, захиалагчид ХЗҮХ-ийн 1/285 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тайлан нийт 929 хуудас болсон. Мөн “Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”-ыг судалж саналаа ХЗДХЯаманд хүргүүлсэн.

3. Төрийн албаны шинэтгэл, түүний эрх зүйн хөгжил судалгаа: Судалгааны ажлын зорилго нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Монгол Улсын Үндсэн хууль,Төрийн албаны хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын талаархи бусад хуулийг харьцуулан судалж, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай тал, бүлэг, зүйл хоорондын хийдэл, давхардал, зөрчлийг илрүүлэх үнэлгээ хийх явдалд оршино.

Судалгааны хүрээнд: Батлагдсан удирдамжийн дагуу судалгааны ажлыг хийсэн. УИХ-ын Тамгын газраас 1994 оны “Төрийн албаны хууль”-ийн архивын материалтай танилцаж, төрийн албаны эрх зүйн түүхийг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш судалсан болно. Энэ үеийн нийгмийн харилцааг 1915-1918 онд үйлчилж байсан хууль зүйн гол эх сурвалж болох 65 дэвтэрээр эмхтгэсэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ээр зохицуулж байсан. Энэхүү хууль зүйлийн бичигт төрийн захиргааны асуудлыг хөндсөн 9 дэвтэр байгааг судалсан.

Монгол Улсын төрийн албанд холбогдох эрх зүйн актыг 1911-1921 он хүртэл түүвэрлэн гаргасан. 1960-1990, 1992-1994, 1994-2002 оны үеийн төрийн албаны хууль тогтоомж дахь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг шинжлэн судлах ажлыг хийсэн.

Төрийн албаны тухай хуульд 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийн гол утга агуулгад дүн шинжилгээ хийсэн ба Монгол Улсын төрийн албан хаагчийн захиргааны эрх зүйн байдлыг тогтоох зарим асуудлыг судалсан. Мөн гадаад орнуудын харьцуулсан судалгааг хийж байна. Үүний хүрээнд АНУ, ОХУ, Герман улсын төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг судалж байна. Судалгааны ажлын тайланг эцэслэн нэгтгэж байгаа болно.

Эрдэм шинжилгээний бусад ажил

“Богд хаант улсын бүрэн эрхт байдал, төрийн байгууллагын асуудал ном”: МУИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургуулийн түүхийн тэнхимийн багш Ж.Урангуатай гэрээ байгуулан ажиллаж байна.

“Ардын засгийн шүүх, түүний байгууллагууд ном”: Тус хүрээлэнгийн Зөвлөх Б.Чимид хийхээр тохиролцсоны дагуу ажиллаж байна.

“Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг, мөн чанар ном”: Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг, мөн чанар” ном эх бэлтгэлийн шатанд явж байна. /хэмжээ: В5 24 х/х 300 ширхэг/

“Улсын дээд, доод хурлын учир, түүхэн үүрэг, үр дагавар ном”: МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш доктор, профессор Ж.Гэрэлбадрахтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн ажлын хэсгийн материалууд болон иргэний танхимаар хэлэлцүүлсэн саналуудтай танилцсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан.

Хоёр. Сургалт, семинар

Тус сектор нь энэ хугацаанд номын өдөрлөг, илтгэлийн уралдаан зохион байгуулсан байна. Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, оюутны шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Илтгэлийн уралдааны төлөвлөгөө, өргөмжлөл, анонсны загварыг боловсруулан батлуулж, уралдаанд судлаач, оюутнаас ирүүлсэн илтгэлийг шүүгч нарт хувилан тарааж хурлын зохион байгуулалтын ажлыг хариуцан хийсэн.

2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг эрх зүйн талаар зохицуулах журмын тухай хуулийн үзэл баримтлал” нээлттэй хэлэлцүүлэг  зохион байгуулсан.

Үндсэн хуулийн эрх зүй хуульчийн багц цаг хангах 16 цагийн хичээл заасан  /Р.Мухийт/

Үндсэн хуулийн эрх зүй-3 багц цаг хангах 12 цагийн хичээл, “Нийтээр дагаж мөрдөх шийдвэр”-ийн талаар 1,5 багц цаг хангах 6 цагийн хичээл тус тус заасан. /Л.Амаржаргал/

Гурав. Хэвлэн нийтлэх чиглэлээр

Эрдэм шинжилгээний өгүүлэл:

Захиргааны зөрчлийн ойлголт, бүрэлдэхүүнийг тодорхойлох асуудал сэдэвт өгүүлэл “Хууль дээдлэх ёс”, “Монголын төр, эрх зүй” 2010 №2 сэтгүүлд нийтлүүлсэн. /Ж.Долгорсүрэн/

“Захиргааны хариуцлагын тухай Монгол Улсын хууль тогтоомжийн өнөөгийн байдал, чиг хандлагын тухайд” сэдэвт өгүүлэл “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 2010 №1 (59)-д нийтлүүлсэн. /Ж.Долгорсүрэн/

“Монгол Улсын төрийн албан хаагчийн захиргааны эрх зүйн байдлыг тогтоох зарим асуудал ”сэдэвт өгүүлэл “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн  2010 №3-т нийтлүүлсэн. /Ж.Долгорсүрэн/

“Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах ажлыг илүү энгийн ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэх нь чухал” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэл бичиж “Өмгөөлөгч”, “Хууль дээдлэх ёс”, “Эрх зүй” сэтгүүл, “Үнэн” сонинд ¹0/80 тус тус нийтүүлсэн. /А.Түвшинтулга, Г.Оюунболдтой нар хамтран/

“Монгол Улсад хууль тогтоомжийг хэвлэн нийтэлж ирсэн түүхэн тойм” эрдэм шинжилгээний өгүүлэл “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны №1-д нийтлүүлсэн. / А.Түвшинтулга, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн “Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв”-ийн эрдэм шинжилгээний  ажилтан, докторант Б.Батбаяртай хамтран/

Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, оюутны шилдэг илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийн эмхтгэл

“Үндсэн хууль ёс ба үндэсний эрх зүйн тогтолцоо” 2009.6.19-нд болсон олон улсын бага хурлын эмхтгэлийг хэвлүүлсэн.

“Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”-ыг судалж саналаа ХЗДХЯаманд хүргүүлсэн. “Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал” сэдэвт судалгааны ажлын /4 хэсэг, 87 хуудас/ талаар сектор дотроо санал солилцсон. ЭША Ж.Долгорсүрэн “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын зарчим, онцлог” сэдвээр өгүүлэл бичиж хэвлэлтэнд шилжүүлсэн.

Хэвлүүлсэн ном, товхимол

Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл 1206-2009 он 16 боть төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж 16 боть бүтээлийг хэвлэлд бэлтгэж хэвлүүлсэн. Хэмжээ: А4 750 х/х

Монгол Улсын хууль 4 боть эмхтгэлийн 2009-2010 оны 7 дугаар сарыг хүртлэх хугацааны өөрчлөлтийг багцыг ЭЗМНС-ийн холбогдох ажилтны хамт хийж хэвлүүлсэн.

Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа /асуулт-хариулт, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл УБ., 2010 он хэмжэ: А5, 4.6х/х 500 ширхэг

Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг УБ., 2010 он /эмхтгэн хэвлэлд бэлтгэж хэвлүүлсэн/ хэмжээ: В5 24 х/х 300 ширхэг

Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл 1206-2009 оны 16 боть бүтээлийн танилцуулгыг хэвлүүлсэн хэмжээ: А5 нугалбар 500 ширхэг

Үндсэн хуульт ёс ба үндэсний эрх зүйн тогтолцоо олон улсын симпозиумын илтгэлийн эмхтгэл хэвлэгдсэн /100 нүүр/

Үндсэн хууль ба эрх зүйт ёс”-II илтгэлийн эмхтгэл хэвлэгдсэн. (95 нүүр)

Мэдээлэл, сурталчилгаа лавлагаа: “Үнэн сонины” 2010 оны 4 дүгээр сарын 29-ний ¹0/80 “Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах ажлыг илүү энгийн ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэх нь чухал” сэдвээр Хууль тогтоомжийг хэвлэн нийтлэж ирсэн үйл явц, өнөөгийн нөхцөл байдал, ХЗҮХ-ийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн сурталчилгаа, хэвлэн нийтлэх үйл явцын талаар ярилцлага нийтлүүлсэн.

“Шууд тв” телевизид: Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцаан дахь зөрчлийн асуудлаар, Тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтын талаар, Иргэний хуулийн өмчлөх эрхийн холбогдох заалтын талаар тус тус тайлбар ярилцлага өгсөн.

Монголын хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооны 2010 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 14/61 тоот албан бичгийн /хууль зүйн зөвлөгөө лавлагаа хүссэн/ хариу төслийг бэлтгэж, уг байгууллагад Нийгмийн даатгалын тухай хууль дахь сайн дурын даатгалын асуудлаар лавлагаа, зөвлөгөөг бичгээр бэлтгэж хариуг өгсөн.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг танилцуулах ажлыг хийсэн. Энэ үеэр байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн ном, гарын авлагыг худалдан борлуулах болон иргэдэд хууль зүйн лавлагаа, зөвлөгөө өгөх ажлыг хийсэн.

Байгууллагын цахим хуудас www.legalistitute.mn–д эрдэм шинжилгээний 3 өгүүлэл, нийтлэл оруулсан, секторын хэвлүүлсэн номын жагсаалтыг шинэчлэн засаж өгсөн.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn–д “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл” 1206-2009 оны 16 ботийн талаар сурталчилгаа, мэдээллийн төслийг бэлтгэж холбогдох техникийн ажилтнаар байрлуулуулсан.

Гурав. Бусад ажлын хүрээнд

Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэх “Монгол Улсын эрх зүйн тогтолцооны төлөв байдал, чиг хандлага судалгаа”-ны  санхүүжилтийн талаар БСШУЯамны ШУТГазрын дарга Ө.Сүхбаатар, ШУТСангийн захирал н.Ган-Эрдэнэ нартай уулзав. Санхүүжилтийг төслийн баримт бичигт заасны дауу олгуулах талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвалд албан тоот хүргүүлээд байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Албани, Австри Улсын Үндсэн хуулиас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалтыг түүвэрлэн Орос хэлнээс орчуулга хийсэн.

Монгол Улсын Хуульч эрдэмтдийн буюу Хууль зүйн доктор /Ph.D; Sc.D/  хамгаалсан сэдэв, он, хүйс, одоо ажиллаж буй газрын тухай мэдээллийг холбогдох ном болон эрдэмтэн багш нар, зарим сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан нараас тодруулан судалгааг /11 хуудас/ хийсэн.

“Монгол Улсын Албан татварын эрх зүй” номын өдөрлөгийг ФСЭЗХ, Татварын албатай хамтран зохион байгуулахад урилга, хөтөлбөр болон заалны ажлыг хариуцан зохион байгуулсан.

Р.Мухийт: Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг өргөн барих журмын тухай хуулийг шинэчлэх Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. МХАҮТ-ын дэргэдэх Хуулийн зөвлөхүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Хуулийн яармаг, өдөрлөг”-ийн зохион байгуулалтын ажилд оролцсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гадаад орны /6 улс/  Үндсэн хуулиас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалтыг түүвэрлэн Орос, англи хэлнээс орчуулсан /8 нүүр/. Хууль зүйн доктор /Ph.D; Sc.D/  хамгаалсан сэдэв, он, хүйс, одоо ажиллаж буй газрын тухай мэдээллийг холбогдох ном болон эрдэмтэн багш нар, зарим сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан нараас тодруулан бэлтгэсэн /11 хуудас/. Б.Чимид, Р.Мухийт, Б.Сансар, Х.Наранцацрал орчуулга хийсэн.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрддөг хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судлан тогтоож, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах талаар санал боловсруулах Ажлын дэд хэсэг байгуулах тушаалын төсөл боловсруулж батлуулав. Тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, ажлын хэсгийн гүшүүдтэй ярилцаж ажлын хуваарилалт хийсэн.

Швейцарийн хөгжлийн агентлагийн саналаар “Нэг цонхны үйлчилгээ”-г суманд нэвтрүүлэх хэрэгцээг судлах судалгааны ажлын удирдамж боловсруулав (ИЭЗЭЗСектор оролцсон).

Р.Мухийт, Х.Наранцацрал: Захиргааны хариуцлагын тухай хуулийн судалгаанд туслах шинжтэй оролцож 351 хуулиас Засаг дарга, байгаль хамгаалагчтай холбоотой заалт мөн зөрчил гаргахад тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашигласан заалтыг түүвэрлэсэн.

А.Түвшинтулга, Х.Наранцацрал, Б.Сансар нар батлагдсан хуваарийн дагуу биечилэн болон 1982 утсаар зөвлөгөө өгсөн.

Х.Наранцацрал: 2010-04-12-нд Төрийн ордонд болсон “Парламентын хяналт” хэлэлцүүлэгт Б.Чимид багшийнПарламентын хяналт шалгалтыг төгөлдөржүүлэх нь” илтгэлийн гар бичмэлийг бичиж, нийт 8 удаа 120 нүүр засварыг оруулж бэлэн болгосон /25 нүүр/. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн ажлын хүрээнд “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн гар бичмэлийн эх бэлтгэл болон түүний нэмэлт засварыг хийсэн.

Хил хамгаалах ерөнхий газрын хүсэлтийн дагуу Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хилийн боомтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг өргөн барих журмын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

Хууль тогтоомжийг иргэдэд хүргэх, сурталчлах асуудлаар 1974, 1979, 1993 онд гарч байсан эрх зүйн актын талаар сурвалжлан ЗГХЭГ-ын хууль тогтоомжийн лавлагааны сангаас хуулбарлан олж, тайлбар товчлол хийж эрдэмтэн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн.

Захиргаа, аж ахуйн хэлтсийн даргын даалгавараар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр хийж буй ХЗДХЯ-ны харьяа агентлаг Архивын ерөнхий газрын албан хаагчдын албан хэрэг хөтлөлт, бичиг баримтын үзлэг шалгалтын ажилд оролцсон.

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СЕКТОР

Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

1. “Шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүй” судалгаа:

Судалгааны ажлын зорилго нь Шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүйг тодорхойлоход оршино. Энэ судалгааны ажлын хүрээнд Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, МУ-ын Иргэний хууль болон холбогдох бусад МУ-ын хууль тогтомжийг судлахаар төлөвлөсөн болно.

Судалгааны ажлын удирдамж, нарийвчилсан төлөвлөгөөг баталсан. Судалгаанд хэрэглэгдэх эх сурвалжууд буюу хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тодорхойлж, /GATT буюу Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, МУ-ын Иргэний хууль болон холбогдох бусад эрх зүйн актууд/ мөн холбогдох бусад материалуудыг судалсан.

Тодруулбал, Судалгаанд холбогдох баримт материалуудыг цуглуулж судлагдахаар товолсон эх сурвалжуудыг тогтоосон хуваарийн дагуу харьцуулан судалж байна. Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн /ТХЕХ/ түүхэн хөгжил, агуулга, зорилго, ач холбогдол, хэлэлцээрт тусгагдсан заалтуудыг бүлэг бүлгээр хэсэгчлэн судлаж байна. Мөн ТХЕХ-ийн нэр томъёонууд МУ-ын хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан эсэх талаар судалсан. Мөн 2000 оноос хойших Арбитрын шүүхээр шийдвэрлэгдсэн олон улсын худалдаатай холбоотой хэрэг маргаануудыг үзэж судлаж холбогдох статистик тоо баримтуудыг судалсан болно. Тухайлбал, 1992 оноос өнөөг хүртэл Монголын Үндэсний Арбитраар шийдвэрлэгдсэн хэрэг маргаануудыг ажиглахад дийлэнх хэсэг нь буюу 43%-ийг худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан, мөн бараа нийлүүлэх тухай гэрээнээс үүдэлтэй маргаан 16%-ийг, хөрөнгө оруулалтын гэрээнээс үүссэн маргаан 13%-ийг эзэлж байна. 1992 оноос 2000 он хүртэлх маргаануудын хариуцагч нь ихэнхдээ МУ-ын хуулийн этгээд оролцож байсан бол 2000 оноос хойших маргаанууд дээр МУ-ын хуулийн этгээдүүд нэхэмжлэгч тал болж оролцох байдал нь харьцангуй нэмэгдсэн байна .

Судалгааны үр дүнд: ТХЕХ нь олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээний нэг хэсэг нь мөн. ТХЕХ нь өөрөө бүхэлдээ худалдаатай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан хэлэлцээр учраас үүнтэй холбоотой үүсэх хэрэг маргаанууд нь  зайлшгүй арбитрын шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Санал, зөвлөмж: Цаашдаа олон улсын худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа талууд хоорондоо байгуулж буй гэрээ хэлцлээг тодорхой бичиж, гэрээгээр зохицуулагдах харилцаа бүрийг нэг бүрчлэн зүйл заалт болгон тусгаж өгөх шаардлагатай. Ингэж тусгаагүйгээс болж Монголын Үндэсний Арбитраар 1992 оноос хойш шийдвэрлэгдсэн хэрэг маргаануудын дийлэнх нь гэрээгээ буруу эсхүл бүрэн гүйцэд боловсруулаагүйгээс үүссэн байх жишээтэй.

Шүүхийн практик дээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болох, гэрээнд заагдсан харилцан хүлээх үүргээ буруу эсхүл бүрэн гүйцэд ойлгоогүйгээс хохирох зэрэг үйлдлүүд маш их тохиолдсон байна. Иймээс ялангуяа худалдаанд оролцогч талууд гэрээгээ байгуулахдаа олон улсын загвар гэрээ хэлэлцээрүүдийг ашиглаж байх хэрэгтэй.

Дотоодын үндэсний  зах зээлийг олон улсын практикт ойртуулахад худалдааны бодлого, зохицуулалтыг улам боловсронгуй болгох, түүнийг дэлхийн нийтийн жишигт ойртуулах, эрүүл, соёлтой худалдааг дэмжин хөгжүүлэх асуудлыг төрийн бодлогын түвшинд тодорхойлон, худалдааны эрх зүйн орчинг бий болгож, бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зохистой, менежментийн өндөр чадавхитай бүтцийг бий болгох шаардлагатай байна.

Худалдааг дэмжих талаарх төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх, үүргийг тодорхойлон, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.

Энэхүү судалгааны ажлын явцад “ ТХЕХ нь ОУХЭЗ-н хэм хэмжээ болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн №3-т нийтлүүлсэн. Судалгааны ажлын тайланг ХЗДХЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна.

2. “Зүүн хойт Азийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн өнөөгийн байдал” сэдэвт судалгаа:

2010 оны 3 дугаар сарын 1-нээс эхэлсэн. Тус судалгааны ажлыг АНУ-ын Ази, Номхон Далайн аюулгүй байдлын судалгааны төв болон ОХУ-ын Владивостокийн Алс Дорнодын Их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөөг харилцан тохиролцож эхлүүлсэн. Бүс нутгийн аюулгүй байдлын талаарх олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн судалгааг хийж гүйцэтгээд байна. Энэ хугацаанд хамтран ажиллах талаар ОХУ болон АНУ-н талтай 2 удаа уулзалт зохион байгуулсан.

Буриадын Их сургуулиас зохион байгуулсан “Ази Номхон Далайн бүсийн улс орнуудын Төрийн болон эрх зүйн систем: ОХУ-тай хамтран ажиллах боломж” сэдэвт III дахь ОУЭШБХ-ын хүрээнд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: шинэ бодит байдал” сэдвээр илтгэл бэлтгэн хүргүүлсэн.

“АНУ-ын Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны Төв”-өөс АНУ-ын Хавайн нийслэл Хонулулу хотод 2010 оны 8 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Бүсийн аюулгүй байдлын хөгжил: Үндэсний үнэт зүйлс ба бүсийн асуудлууд” сэдэвт семинарт бэлтгэж, тус хүрээлэнгээс оролцож илтгэл хэлэлцүүлсэн.

2010 оны 11 дүгээр сарын 6-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Зүүн хойт Азийн далай тэнгисийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдсан семинарт тус хүрээлэнгээс оролцож “Далайд гарцгүй орнуудын эрх зүйн байдал: Монгол Улсын жишээ” сэдвээр илтгэл бичиж, хэлэлцүүлсэн. Мөн семинарын 1 өдрийн хуралдаан, бие даасан группын үйл ажиллагааг удирдаж, тус группээс гаргасан саналыг биечлэн/англи хэл дээр/ боловсруулж нэгдсэн саналд оруулав.

Семинарын үеэр тус Төвийн удирдлага болох АНУ-ын генерал А.Смиттэй ярилцаж “Зүүн хойт Азийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн асуудлууд” төсөл хэрэгжүүлэх талаар ярилцаж, харилцан тохиролцоонд хүрсэн. 2011 онд тус төвөөс зохион байгуулах бага хурлыг Улаанбаатар хотноо хийлгэхээр урьдчилан тохиролцсон болно.

2010 онд зохион байгуулагдсан семинаруудын үр дүнгээр тус Төвийн сургалтыг дүүргэсэн сертификат олгогдсон. Сертификат авснаар тус Төвийн номын сан, судалгааны материалтай танилцах эрх авсан.

Зүүн Хойд азийн Аюулгүй байдлын олон улсын эрх зүйн тогтолцоог гаргаж ирэхийн тулд Европын Холбооны болон АСЕАН-ы олон улсын эрх зүйн тогтолцоог харьцуулан судалсан.

3. “МУ, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгаа”:

Судалгааны ажлын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын Эрүүгийн хуулийн зохицуулалтыг харьцуулан судлахад оршино.

Судалгааны ажлын хүрээнд: ОХУ-ын Владивостокын Алс Дорнодын Улсын их сургуультай хамтран 2010 онд тус судалгааны ажлыг хийж гүйцэтгэх талаар 2009 оны сүүлээр удаа дараа хэлэлцсэний үндсэн дээр хамтран ажиллаж байна.

Судалгааны ажил эхэлсэн хугацаанаас хойш судалгааны ажлын удирдамж, ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөөг боловсруулсан.

Удирдамжийн дагуу 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хууль, 1996 оны ОХУ-ын Эрүүгийн хуулийг тус тус судлахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Эрүүгийн хууль, ОХУ-ын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийг Монголоос-Орос, Оросоос-Монгол хэл рүү тус тус буулгах ажлыг хийсэн. Улмаар ОХУ ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн.  Харьцуулсан судалгааг хийхдээ В.Н.Маркелов “Уголовное право МНР”, Б.Даваасамбуу “Уголовное право МНР:Часть общая”, В.И.Малиновский “Уголовно-сравнительное правоведение”, Цвайгерт К., Кетц Х. “Введение в сравнительное правоведение в сфере частного права” зэрэг номнуудыг тус тус судалсан.

Тус судалгааны ажлын хүрээнд 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Хуулийн этгээдийн эрх зүйн байдал, хариуцлага: харьцуулсан эрх зүйн асуудал”  сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, оролцогчдын хэлэлцүүлсэн илтгэлүүдээр эмхтгэл гаргасан.

Судалгааны ажлын удирдамжийн дагуу энэхүү судалгаа нь 2011 онд дуусахаар төлөвлөгдсөн. Монгол Улс, ОХУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангиар харьцуулсан судалгааны тайланг бэлтгэсэн.

Ирэх жил хоёр орны эрүүгийн хуулийн тусгай ангиар харьцуулсан судалгаа хийхээр төлөвлөж байна.

4. Хүний эрхийн талаархи олон улсын гэрээ, конвенциудыг судалж, конвенцид нэгдэн орох талаар тойм судалгаа хийх:

Судалгааны ажлын удирдамж, календарчилсан төлөвлөгөөг батлан, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенци, тэдгээрийн дотор Монгол Улсын нэгдэн ороогүй гэрээ, конвенцийн эх сурвалжийн судалгаа хийсэн.

Судалгааны ажлын хүрээнд нийт олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд тулгуурлан холбогдох конвенци болон зөвлөмжийн шинжтэй баримт бичгийн санг бүрдүүлэн орчуулж, ангиллаар жагсаалт гаргав.

Тус судалгаа нь МУ нэгдэн орох шаардлагатай гэрээ конвенцийн жагсаалтыг гаргах төдий байдлаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан байсан боловч Эрдэмтэн нарийн бичгийн дарга, тус судалгааны ажлын удирдагчаас өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу судалгааны онол практикийн үндэслэл, харгалзан үзэх шалгуурын асуудлыг боловсруулах шаардлагатай гэж үзэн нэмэлт ажлуудыг хийсэн.

МУ-ын нэгдэн орсон болон нэгдэж ороогүй  хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн талаар судалгаа гаргав.

Нэн даруй нэгдвэл зохих конвенцийн нэрсийг гаргаж судалсан хугацаанд НҮБ-ын “Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт протокол” болон  “Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлт”-ийг Монгол Улс 2010 оны 4 дүгээр сард тус тус соёрхон баталсан болно.

Эдгээр шинээр нэгдсэн гэрээ конвенцийг таниулах, сурталчлах ажлын хүрээнд иргэдэд  танилцуулга бэлтгэж хичээл заасан.

Монгол Улс нэгдэн орох шаардлагатай олон улсын хүний эрхийн\ гэрээ конвенцийн жагсаалт:

  1. НҮБ-ын  Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол
  2. Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын Хоёр дахь Нэмэлт Протокол / Цаазаар авах ялыг халах зорилго бүхий /
  3. Бүх цагаач ажилчид ба тэдгээрийн гэр бүлийн эрх ашгийг хамгаалах тухай конвенц
  4. Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц
  5. Аархусын конвенц –  Байгаль орчны асуудлаар мэдээлэл олж авах, шийдвэр гаргахад оролцох, шүүхэд хандах эрхийн  тухай конвенц

Эдгээрийн дотроос нэн даруй нэгдэн орох шаардлагатай гэрээ конвенц:

  1. Бүх цагаач ажилчид ба тэдгээрийн гэр бүлийн эрх ашгийг хамгаалах тухай конвенц
  2. НҮБ-ын  Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол
  3. Аархусын конвенци –  Байгаль орчны асуудлаар мэдээлэл олж авах, шийдвэр гаргахад оролцох, шүүхэд хандах эрхийн  тухай конвенц

Монгол Улс нэгдэн орох шаардлагатай олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг судлан тодорхойлоход  харгалзах шалгуурыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

  1. Гэрээний албан ёсны нэр, монгол нэр , товч танилцуулга, батлагдсан огноо
  2. Гэрээнд нэгдэн орох улс төр, эдийн засаг, нийгмийн үндэслэл, хэрэгцээ, шаардлага
  3. Хууль зүйн үндэслэл / Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж буй эсэх/
  4. Гэрээнд нэгдэн орсноор үүсэх үр дагавар, ач холбогдол
  5. Гэрээнд нэгдэн ороход  гарах зардал, санхүүгийн асуудал
  6. МУ-ын Гадаад Харилцааны Яамны баримталж буй чиглэл
  7. Бусад орны жишиг

Энэхүү судалгааны ажил үндсэндээ дууссан бөгөөд одоогоор судалгааны тайланг эцсийн байдлаар бэлтгэж байна.

Мөн энэхүү судалгааны ажлын үр дүнд ”Олон улсын гэрээнд нэгдэн ороход судалгаатай хандах асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл “Хууль дээдлэх ёс” сэтгүүүлийн 2010 оны №3-т нийтлүүлсэн.

Судалгааны ажлын тайланг тус хүрээлэнгийн 2010 оны 1/554 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

Эрдэм шинжилгээний бусад ажил

“1911 оноос хойших олон улсын эрх зүйн сэтгэлгээний хөгжил” сэдвээр илтгэл тавьж, “Хууль дээдлэх ёс сэтгүүлд нийтлэх: Энэ арга хэмжээний хүрээнд 1911 оноос хойшхи хууль тогтоомжоос олон улсын эрх зүйтэй холбоотой материал, эх сурвалжуудыг цуглуулж, илтгэл бичиж байна.

Хоёр. Сургалт, семинар

2010 оны Монгол Улс, Солонгос Улсын хамтарсан “Байгаль орчны эрх зүй: тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал: 2010 оны 7 дугаар сарын 7-нд зохион байгуулсан.

ОХУ-ын Владивостокын Эдийн Засаг, Үйлчилгээний Улсын их сургуулийн ХЗС-ийн захирал, профессор Г.И.Мальцевагийн айлчлалыг зохион байгуулж, санамж бичгийн төсөл бэлдсэн, санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ, ХЗҮХ-ийн удирдлага болон албан хаагчидтай уулзах уулзалтыг тус тус зохион байгуулсан болно.

2010 оны 6 дугаар сарын 17-19-ний өдөр Буриад Улсад зохион байгуулагдсан “Ази Номхон Далайн бүсийн улс орнуудын Төрийн болон эрх зүйн систем: ОХУ-тай хамтран ажиллах боломж” сэдэвт 3  дахь ОУЭШБХ-д ХЗҮХ-ээс оролцсон илтгэлийг ЭША Ж.Соёлмаа бэлтгэж, хүргүүлсэн.

АНУ-ын Хавайн нийслэл Гонулулу хотод 2010 оны 8 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд, АНУ-ын Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны Төвөөс зохион байгуулсан “Бүсийн аюулгүй байдлын хөгжил: үндэсний үнэт зүйлс ба бүсийн асуудлууд” сэдэвт семинарт секторын эрхлэгч Ц. Эрдэнэболд оролцож илтгэл хэлэлцүүлсэн.

МУ-ын шинээр нэгдэн орсон олон улсын конвенцийн талаар иргэдэд зориулсан сургалтын хөтөлбөр гаргаж, танилцуулга бэлтгэсэн бөгөөд ХЗСТ-тэй хамтран 2010 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулсан.

МУ, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгааны чиглэлээр ШУА-ийн ФСЭЗХүрээлэн, МУИС-ийн ХЗС-тай хамтран 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр семинар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Секторын эрхлэгч Ц.Эрдэнэболд Зүүн Хойд Азийн Ауюлгүй байдлын судалгааны Төвөөс зохион байгуулсан оролцож төгсөгчийн диплом авсан.

Секторын эрхлэгч Ц. Эрдэнэболд 2010 оны 11 дүгээр сарын 6-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Зүүн хойт Азийн далай тэнгисийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдсан семинарт оролцож “Далайд гарцгүй орнуудын эрх зүйн байдал: Монгол Улсын жишээ” гэсэн сэдвээр илтгэл бичиж, хэлэлцүүлсэн.

Секторын ажилтнууд 2010 оны 10 дугаар сараас эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт ХЗҮХ-ээс зохион байгуулагддаг бүх дотоод сургалт, семинарт оролцсон. Мөн ЭША Б.Энх-Амгалан “Олон улсын гэрээнд нэгдэн ороход судалгаатай хандах асуудал” сэдвээр, ЭША Ж.Соёлмаа “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтолцоог судлах” төслийн үр дүнгийн талаар, ЭША Г.Халиунаа “Шүүх эрх мэдлийн хүрээнд ОУХЭЗ хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн.

ЭША Ж.Соёлмаа 8 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд 1 дүгээр салбар хороог хариуцсан нарийн бичгээр ажилласан.

ЭША Ж.Соёлмаа 2010 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн “Хуулийн этгээдийн эрх зүйн байдал, хариуцлага: харьцуулсан эрх зүйн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажилд оролцсон.

ЭША Ж.Соёлмаа 2010 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Даяаршилын нөхцөл дэх нийгэм улс төрийн үйл явц” ОУЭШБХ-д оролцсон.

2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Монголын эрх зүйн түүхэн хөгжил, ирээдүйн хандлага” сэдэвт бага хурлын бэлтгэл ажилд оролцсон.

2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан Академич Ж.Амарсанаагийн  “Тал нутгийн хууль” хүндэтгэлийн лекцийн зохион байгуулалтын ажилд оролцсон.

ЭША Б.Энх-Амгалан, Ж.Соёлмаа  нар 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон.

ЭША Ж.Соёлмаа 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Зөгийн үүр-эрх зүй, судалгаа шинжилгээ” салбар хэлэлцүүлэгт оролцсон

ЭША Ж.Соёлмаа 2010 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Хөвсгөл аймаг, Мөрөн хотод, ЭША Г. Халиунаа 10 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт Хуульчдын кредит олгох сургалтын зохион байгуулагчаар тус тус ажилласан.

Гурав. Хэвлэн нийтлэх чиглэлээр

Гадаадын хөрөнгө оруулалт /эрх зүйн асуудал/ нэг сэдэвт бүтээлийг бэлтгэж, хэвлэлтэнд шилжүүлсэн. /МУИС-ийн ХЗС, ШУА-ийн ФСЭЗХ хамтран/

“Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт” эрх зүйн баримт бичгүүдийг судлан үзэж, холбогдох олон улсын гэрээ, МУ-ын хуулийн түүвэрлэлтийг хийсэн. Номын эхийг бэлтгэж, редакторлуулсан. Номыг хэвлэлтэнд өгсөн. /МУИС-ийн ХЗС, ШУА-ийн ФСЭЗХ хамтран/

ЭША Б.Энх-Амгалан “Олон улсын гэрээний хуулийн тайлбар” номыг хэвлүүлэх ажлыг хариуцан ажиллаж, тус номны хэвлэлийн ISBN-ийг авсан бөгөөд хэвлэлтэнд шилжүүлэхэд бэлтгэж байна.

2010 оны 11 дүгээр сард ЭША Ж.Соёлмаа, Г.Халиунаа нар Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Ажлын албатай хамтран “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдэд зориулсан гарын авлага, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” бэлтгэл ажилд оролцохоор тохиролцсон.

Нийтлэл, өгүүлэл:

ЭША Б.Энх-Амгалан “Олон улсын гэрээнд нэгдэн ороход судалгаатай хандах асуудал” сэдвээр Хууль дээдлэх ёс сэтгүүлийн №3-т өгүүлэл нийтлүүлсэн.

ЭША Ж.Соёлмаа, “Гадаад орнуудын дотоод худалдааны эрх зүйн зохицуулалтын онцлог” өгүүлэл Хууль дээдлэх ёс сэтгүүлийн №3-т хэвлүүлсэн.

ЭША Г.Халиунаа “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээ болох нь” сэдвээр  Хууль дээдлэх ёс сэтгүүлийн №3-т өгүүлэл нийтлүүлсэн.

ЭША Ж.Соёлмаа “ОХУ дахь дотоод худалдааны эрх зүйн зохицуулалт” сэдвээр, ЭША Б.Энх-Амгалан “Үндсэн хуулийн орчуулга хууль зүйн орчуулгын үндсэн төрөл болох нь” сэдвээр тус тус Хууль дээдлэх ёс сэтгүүлийн №4-т өгүүлэл хэвлүүлэхээр бэлтгэж байна.

ЭША Б.Энх-Амгалан ХЗҮХ-ийн “Хууль зүйн мэдээ” сонинд судалгааны ажлын үр дүн, тайланг  танилцуулсан хэлбэрээр ярилцлага,  “Монголын мэдээ”-д Монгол Улс нэгдэн орох шаардлагатай олон улсын хүний эрхийн гэрээ сэдвийн хүрээнд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 2 дахь нэмэлт Протокол буюу цаазаар авах ялыг халахад чиглэсэн протоколд нэгдэх шаардлагатай эсэх асуудлаар яриа өгсөн.

Дөрөв. Бусад ажлын хүрээнд

Б.Чимидийн нэрэмжит Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан, “Архивын сургалт”, “Хуулийн төслийг боловсруулах арга зүй” сургалт, “Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх төвийг боловсронгуй болгох нь” сэдэвт семинарт тус тус секторын бүрэлдэхүүнээр оролцсон.

120 орны Үндсэн хуулийг судлах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Исланд улс, Бүгд найрамдах Ирланд улс, Бүгд Найрамдах Колумб улс, Бүгд найрамдах Чад улс, Камбожийн Вант Улс болон Швейцарын Холбооны Улсын Үндсэн хуулиудаас холбогдох хэсгийг түүвэрлэн орчуулсан.

ХЗДХЯ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу ХЗҮХ-ийн 2002 оноос хойшхи гадаад харилцааны түүхийн талаар материал бэлтгэсэн.

Монголын олон улсын эрх зүйн нийгэмлэгийн нарийн бичгийн даргын хувиар Ж. Соёлмаа улсын бүртгэлд бүртгүүлэх ажил, тамга, албан бланк бэлтгэх ажлуудыг тус тус хийсэн. Монгол Улс, олон улсын хооронд байгуулсан давхар татварын талаарх 2 талт хэлэцээрүүдийг эмхтгэлээ.

2010 оны ХЗҮХ-ийн web сайтад оруулах мэдээллийг шинэчлэн боловсруулж  хүлээлгэн өгсөн. ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудын дунд зохиогдсон, ШШҮХ-ийн 5 жилийн ойн нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээнд Б. Энх-Амгалан сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээнд оролцсон.

Захиргаанаас өгсөн  үүрэг даалгаварын дагуу төлбөрийн чадваргүй иргэдийн судалгааг Монгол Улсын Статистикийн Үндэсний Хороо болон Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас тус тус авлаа.

Хүрээлэнгийн архивт баримт шилжүүлэх журмын дагуу холбогдох материал, баримт бичгүүдийг цэгцэлж архивт шилжүүллээ.

2010 оны Үр дүнгийн гэрээний дагуу мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хүрээнд гадаад хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэх үүднээс ажлын бус цагаар www.cleverlearn.com, www.englishonlineclasses. com, Riviera legal English зэрэг сайтуудын англи хэлний мэдлэг дээшлүүлэх цахим сургалтанд хамрагдсан.

Олон улсын гадаад худалдааны  талаар холбогдох мэдээ материалуудтай танилцан уншиж судаллаа Гадаад улс орнуудын дотоод худалдааны эрх зүйн зохицуулалтын талаар судалсан.

Захиргаанаас баталсан хуваарийн дагуу иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгсөн.

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ, КРИМИНОЛОГИЙН СЕКТОР

Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор  нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр болон 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ажлаа улирлаар төлөвлөж, гүйцэтгэлийг сар бүр дүгнэж, энэ онд дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллав.

Хүрээлэнгийн 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус сектор  эрдэм шинжилгээ, сургалт, хэвлэн нийтлэх чиглэлээр нийт 8  ажил гүйцэтгэхээс төлөвлөсөн хугацаанд нь 2 ажлыг бүрэн дуусгаж, бусад 6 ажлыг зохих удирдамж, чиглэлийн дагуу биелүүлж ажиллав.

Секторын төлөвлөгөөнд 7 ажил нэмж тусгасныг бүрэн биелүүлсэн буюу төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэж байна. Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажлыг чиглэл тус бүрээр танилцуулбал:

Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

1. Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сэдэвт судалгааг өнгөрсөн онд эхэлсэн судалгааны ажлыг хугацаанд нь дуусгаж, тодорхой санал, аргачлал бүхий тайланг захиалагчид хүлээлгэн өгөв.

Энэхүү судалгааг Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектортой хамтран гүйцэтгэсэн бөгөөд тус секторын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Тамир, эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Одмаа нарын гадаадын зарим улсын хуулийн зохицуулалт, шүүхийн практикийн талаар англи, орос хэлнээс орчуулан бэлтгэсэн материалыг судалгааны тайлан, санал, аргачлал боловсруулахад ашиглав.

Судалгааны дүнд боловсруулсан “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн иргэний сэтгэл зүйд учирсан хохирлын хэмжээ /зэрэглэл/-г тогтоох аргачлал нь Монголд  анх удаа хийсэн, онол-практикийн чухал ач холбогдолтой санал гэж үзэж байна.

2. Өршөөл үзүүлэх хуулийн үр нөлөө” сэдэвт судалгааг гүйцэтгэж тайланг бичиж байна. Энэ ажлын хүрээнд Нийтдээ 1911 оноос хойш эдүгээг хүртэл гарсан өршөөл үзүүлэх тухай зарлиг, хууль, бусад актыг харьцуулан  судалж, дүн шинжилгээ хийв.

3. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх: судалгааны ажлыг 2 дугаар улиралд эхэлсэн. Үүнд: судалж буй сэдвийн онцлогийг харгалзан удирдамжийг ХЗДХ-ийн сайд, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын даргаар батлуулж, судалгааны багийг тагнуул, цагдаагийн байгууллагын эрдэмтэн-судлаачдаас бүрдүүлэв. Ажлын хүрээнд тагнуул, цагдаагийн байгууллага, тэдгээрийн сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллав. Судалгааг 2010 оны 12 дугаар сард дуусган тайлан бичиж байна. Энэ судалгааны хүрээнд ТЕГ, ЦЕГ, Цагдаагийн академи, ХЗҮХ-ийн хамтарсан “Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хэрэгжилт” эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны 6 дугаар сард хамтран зохион байгуулав.

4. Хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах: Судалгааны ажлын хүрээнд кейс судалгаа болон статистик тоо баримт, шүүхийн таслан шийтгэх тогтоол зэргийг цуглуулсан. Энэ судалгаанд Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан “Криминологийн чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичгийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн байгууллагын холбогдох нэгж, ажилтнуудыг татан оролцуулсан.

Хагас жилийн тайлан бичих энэ үед насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоон мэдээ, статистик бусад үзүүлэлтийг судлах, зарим эрүүгийн хэргийн материалыг унших, хүүхдийн эрхийг хамгаалах талаархи эрх зүйн зохицуулалтыг судлах зэрэг ажлыг гүйцэтгэж, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захиалга, санхүүжилтээр “Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт дүн шинжилгээний тайлан хэвлүүлэв.

Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан санамж бичгийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийтийн харилцааны хэлтэстэй хамтран “Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, Золгүй байдлаар амь насаа алдаж буй хэрэг учралын шалтгаан нөхцөл /ЭХ-ийн 95 дугаар зүйл/” гэсэн хоёр судалгааг гүйцэтгэж тайланг боловсруулав. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад анх удаа “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах багийг цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжүүд / Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтэс/-эд туршилтаар байгуулан, тэдгээрийн ажиллах журам, аргачлалыг хамтран боловсруулж, цагдаагийн нийт 80 ажилтанд криминологийн сургалт зохион байгуулав.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын захиалгаар хийж буй “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд өмгөөлөгч, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нартай 4 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хүүхдийн бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэрэг” сэдэвт гарын авлагыг боловсруулж,  нийт 70 ажилтанд сургалт зохион байгуулав.

5. “Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судлах” нь сэдэвт судалгааг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын захиалгаар секторын төлөвлөгөөнд тусган гүйцэтгэж, тайланг тус байгууллагад хүргүүлэв. Судалгааны удирдамж, төлөвлөгөөний дагуу Нийслэлийн зарим дүүрэг, аймгийн цэргийн штаб, ХХЕГ-ын харъяа анги байгууллагын офицер, ахлагч, цэргийн хугацаат алба хаагчдын дунд ярилцлагын болон анкетийн судалгаа хийж, цэргийн алба хааж байхдаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн  хүмүүстэй ял эдэлж буй хорих ангид нь биечлэн уулзаж, холбогдол хэргийн шалтгаан нөхцлийн талаар асууж ярилцав. Түүнчлэн бусдыг санаатайгаар алсан нэр бүхий этгээдэд холбогдох эрүүгийн 4 хэргийн материалыг  архиваас уншиж судлав.

Тайланг захиалагчид хүлээлгэн өгч, “Монголын төр, эрх зүй”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал”, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд тайланг нийтлүүлж судалгааны дүнг олны хүртээл болгов.

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг ба Иргэний хуулиар зохицуулсан үүргийн гүйцэтгэлээс үүссэн хэрэг маргааныг зааглан ялгах аргачлал боловсруулах” сэдэвт судалгааг Өнгөрсөн онд явуулсан санал асуулгын судалгааны явцад шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагчийн гаргасан хүсэлтийн  дагуу хийж гүйцэтгэж байна. Судалгааны удирдамжийг боловсруулан батлуулж, Нийслэлийн нийт дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас дээрх сэдвээр эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрүүдийг хуулбарыг олж авах, эрүүгийн хэргийн бүртгэл, тайлантай танилцах зэрэг ажил хийжээ. энэ онд багтаан аргачлал, сургалтын гарын авлага гаргахаар ажиллаж байна.

“Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавих хяналтын талаархи   зохицуулалт” сэдэвт судалгааг Захиргаа, хүмүүнлэгийн сектортой хамтран гүйцэтгэж байна. Судалгааны ажлын хүрээнд удирдамжийг батлуулж, эх сурвалжийн болон гадаад улсын хуулийн зохицуулалтыг судлах ажлыг эхлэн гүйцэтгэж байна. ын асуудлыг тусгайлан судлав. Тайлан, дүгнэлтийг Захиргааны хариуцлагын тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай харьцуулан авч үзэхээр холбогдох байгууллагатай тохироод байгаа болно.

Олон улсын эрх зүйн сектортой хамтран “Монгол Улс, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгаа” хийх төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах байгууллагатай харилцаа тогтоож, судалгааны ажлын удирдамжийг батлуулсан. Олон улсын эрх зүйн сектортой хамтран 2010-2011 онд гүйцэтгэхээр төлөвлөсийн дагуу хоёр хуулийн ерөнхий ангийг оросоос монгол хэлэнд, монголоос орос хэлэнд тус тус  орчуулж дуусгав.

Дээрх судалгаануудаас гадна Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шүүхийн практикт хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолуудыг нэг бүрчлэн судлаж дүн шинжилгээ хийв. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  биелэлтийг судалсан өнгөрсөн оны судалгааны үргэлжлэл болгон Эрүүгийн хуульд заасан материаллаг бүрэлдэхүүнтэй зарим гэмт хэргийн объектив талын шинжийг түүвэрлэн судалгаа хийхээр төлөвлөсөн ч секторын хүний нөөцийн дутагдлаас хамааран хугацаанд нь биелүүлж амжаагүй болно.

Дашрамд дурдахад, 2009 онд гүйцэтгэсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг томоохон хуулийн биелэлтийн судалгааг цаашид тодорхой бүлэг, зүйл болон онол практикийн маргаантай асуудлаар улам гүнзгийрүүлэн судлах  шаардлагатай.

Эрдэм шинжилгээний бусад ажил

Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд “Эрүүгийн хуулийн түүхэн уламжлал”, “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн түүхэн уламжлал” сэдэвт бүтээлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “ Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв”-тэй хамтран 2010-2011 онд гаргахаар урьдчилан тохирч, эхний ээлжинд 1911 оноос 1926 оны хооронд гарсан монголын эрүүгийн эрх зүйн зохицуулалтын талаарх материалыг түүвэрлэн авч дүгнэлт хийж эхлээд байна.

“Гэрч, хохирогчийн хамгаалалт” сэдэвт судалгааны тендерт оролцсон   /тендерт  оролцсон багуудаас хоёрт орсон/,

“Монгол Улсын криминологи: уламжлал, шинэчлэл” сэдэвт криминологчдын уулзалт- ярилцлагыг зохион байгуулж, криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлаар гарсан саналыг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргад товч танилцуулга хүргүүлэв.

“Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хөгжлийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Тагнуулын ерөнхий газрын судалгааны төвтэй хамтран зохион байгуулав.

Криминологийн судалгааны асуудлаар Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах тухай Санамж бичиг үйлдэж, эн тэргүүнд Нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтран хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах чиглэлээр ажиллахаар “Судалгааны ажлын хамтарсан төлөвлөгөө” гаргав.

Нээлттэй нийгэм форумын бодлогын судлаачийн хөтөлбөрт хамрагдаж “Шоронгоос суллагдсан хүмүүсийг нийгэмд амьрахад нь туслалцаа дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт бодлогын судалгааг ажилтан Г.Оюунболд  гүйцэтгэв. “Гадаад орны нээлттэй, хаалттай хорих ангийн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын хууль тогтоомжтой харьцуулах нь” сэдвээр 7 улсын  нээлттэй, хаалттай хорих ангийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, тодорхой санал бүхий  тайланг захиалагч / ХЗХДЯ/-д  хүргүүлэв.

“Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх нь” сэдэвт олон улсын бага хурлыг МУИС, Цагдаагийн академи, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнтэй хамтарч зохион байгуулж, хуралд хэлэлцсэн эрдэм шинжилгээний илтгэлийн эмхтгэлийг ном болгон хэвлүүлэх ажлыг зохион байгуулав.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон НҮБ-ын “Шудрага, ил тод байдлыг хангах нь” төслөөс зарласан “Авлигатай тэмцэх үндэсний стратеги боловсруулах” тендерт багаар шалгарч төслийн зөвлөхөөр ажиллаж байна.

2009 онд гүйцэтгэсэн судалгаанд үндэслэн “Монгол Улсын Эрүүгийн болон болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт 3 удаагийн 6 цагийн сургалт явуулсан ба намрын сургалтаар шүүгч, прокуроруудтай дээрх хуулиудын хэрэгжилтийн тухай асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын захиалгаар хийж буй “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд өмгөөлөгч, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нартай 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хүүхдийн бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэргийг шийдвэрлэх нь”  гарын авлагыг боловсруулав.

Азийн сангийн захиалгаар хийж буй “Хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд шүүгч прокурорын чадавхийг сайжруулах нь” төслийн хүрээнд шүүгч, прокурор нартай нийт 2 удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, “Хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх нь” гарын авлагын эхний хувилбарыг боловсруулж холбогдох байгуулагад хянуулах, санал авахаар хүргүүлэв.

Хоёр. Сургалт, семинар

Секторын эрдэм шинжилгээний ажилтнууд эрдэм шинжилгээний хуралд оролцож дор дурдсан сэдвээр илтгэл бэлтгэж хэлэлцүүлжээ. Үүнд:

  • Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн байгууллагаас хамтран зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион явуулах нь“ сэдэвт онол – практикийн бага хуралд “Шинэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын онцлог” сэдвээр,
  • ХЗДХЯ, ШШГЕГ-аас хамтран зохион байгуулсан “Монгол улсын хорих байгууллагын төрөл, дэглэмийг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлэх тухай” хэлэлцүүлэгт “Гадаадын улс орнуудын хорих ялын нээлттэй хаалттай систем” сэдвээр,
  • ХЗДХЯ-ны зохион байгуулсан “Галт зэвсгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох” хэлэцүүлэгт “Галт зэвсгийн хяналтын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт” сэдвээр,
  • “Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийн хамгаалалтыг сайжруулах нь” ОУХБ, ХЭҮТ-өөс зохион байгуулсан шийдвэр гаргагчдад нөлөөлөх уулзалтад “Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өрсөн хүүхдийн эрхийн хамгаалах хууль зүйн боломж” сэдвээр эрдэм шинжилгээний ажилтан докторант Г.Оюунболд илтгэл хэлэлцүүлжээ.
  • “Монгол Улсын криминологи: Уламжлал, шинэчлэл” сэдвээр эрдэмтэн, судлаачдын уулзалт, хэлэлцүүлгийг 4 дүгээр сард зохион байгуулж, гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, ГХУСАЗЗ-д хүргүүлсэн байна
  • ЦЕГ, ЗЦГ, Зам тээврийн газар гэх мэт нийт 6  байгууллагатай хамтран “Зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл” эрдэм шинжилгээний бага хуралд “Орчин үеийн зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах аргачлал” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, онол практикийн бага хурлын эмхтгэлд нийтлүүлсэн.
  • УБЕГ-ын 70 жилийгн ойд зориулсан “Улсын бүлтгэлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бага хуралд “Хуурамч баримт бичиг үйлдэх гэст хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах уу” сэдвээр илтгэл тавьж оролцсон.
    • Тус секторын эрдэм шинжилгээний ажилтнууд тайлангийн хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол нөхөн төлүүлэх зэрэг сэдвээр нийт 80 цагийн хичээл заажээ.

Гурав. Хэвлэн нийтлэх чиглэлээр

Хүрээлэнгийн 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал” номыг хууль, түүнтэй адилтгах бусад шийдвэрийн эмхтгэл хэлбэрээр, “Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал” номыг “Монголын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хөгжил /1911-1990/” нэртэйгээр монголын эрх зүйн түүхэн дэх эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хөгжлийн судалгаа хэлбэрээр МУИС-ын Хууль зүйн сургуулийн дэргэдэх Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвтэй хамтран эрхлэн гаргахаар ХЗҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргад танилцуулж, номын төлөвлөгөөг гаргасан.

Секторын эрдэм шинжилгээний ажилтнууд судалгааны ажлын сэдвээр сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл 4-ийг бичиж /2 өгүүлэл нийтлэгдсэн/, “Хууль зүйн мэдээ”, “Үндэсний тойм” зэрэг сонинд гэмт хэргийн тухай цуврал нийтлэлүүд тогтмол гаргаж, Монгол телевизийн “Энэ талаар ярилцъя” нэвтрүүлэгт “Цаазаар авах ялын  тухай”, “Эрүүгийн хуульд оруулах нэмэлт ,өөрчлөлтийн талаар”  тус бүр 30 минутын яриа, “Ийгл” телевизийн “Гадаадын иргэдийн эрх зүйн байдал, ялтан шилжүүлэх “ талаархи нэвтрүүлэгт дээрх сэдвээр ярилцлага өгсөн байна.

Дөрөв. Хүний нөөцийн талаар

Сектор нь эрхлэгч, эрдэм шинжилгээний  4 ажилтан, нийт 5 орон тоотой. Тайлангийн хугацаанд эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одончимэг 4 дүгээр сарын 2-ны өдрөөс, Ц.Баттуяа  5 дугаар сарын 31-ний өдрөөс тус тус өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тэдгээрийн оронд эрдэм шинжилгээний ажилтан авахаар Захиргааны хэлтэстэй хамтран сонгон шалгаруулалт явуулсан  боловч  шалгаруулалтын болзолыг хангасан санал ирээгүй болно. Энэ хугацаанд Д.Сумъяацэрэн 6 дугаар сарын 9-ний өдрөөс, З.Билгүүнийг 6 дугаар сарын 2-ны өдрөөс,   Э.Бадралыг 10 дугаар сарын  4-ний өдрөөс, Ц.Цэлмэгийг 10 дугаар сарын 6-ны өдрөөс тус тус томилон ажиллуусан байх бөгөөд З.Билгүүн 7 хоног ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, Д.Сумъяацэрэн 9 дүгээр сарын 17-ноос 3 сарын чөлөө авсан байх ба Э.Бадралыг 11 дүгээр сарын 30-ны өдрөөс, Ц.Цэлмэгийг 12 дугаар сарын 6-ны өдрөөс өөр ажилд шилжүүлэн томилж оронд нь М.Өсөхийг 12 дугаар сарын 6-ны өдрөөр тус секторт томилжээ.

Үүнээс үзвэл тус секторын судлаачдын бүрэлдэхүүн олонтаа өөрчлөгдөж, ажлын байр удаан хугацаагаар эзэнгүйрч, мэргэжлийн мэдлэг, ажлын дадлага багатай  шинэ ажилтнаар  хүний нөөцийг бүрдүүлж байсан зэрэг нь секторын төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд зохих хүндрэл учруулж, тогтвор  суурьшилтай ажиллаж буй бусад судлаачийн ажлын ачааллыг хэт ихэсгэж байв.

Цаашид секторыг хүний нөөцийн хувьд тогтвортой байлгах, ажилтнуудыг судалгааны тодорхой чиглэл, сэдэв асуудлаар дагнуулан мэргэшүүлэх, магистрантур, докторантурын сургалтад хамруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнтэй уялдуулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга зам: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны дунд хугацааны стратегийн хүрээнд эрүүгийн эрх зүй, криминологийн секторын  эрдэм шинжилгээний судалгааны үндсэн чиглэлийг урьдчилан  зөв тодорхойлох замаар монголын эрүүгийн эрх зүйн эдүгээ тулгамдсан болон Монгол Улсын хөгжлийн ойрын төлөвд зохицуулалт нэн шаардлагатай болох асуудлыг онож судлах. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Хүрээлэнгийн удирдлагатай хамтран:

–       секторыг өндөр мэдлэг, туршлага, ур чадвартай ажилтнаар бэхжүүлэх;

–       гадаад улсын эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг судалж, дотоодын хууль тогтоомжтой харьцуулсан судалгаа хийх;

–       одоо ажиллаж буй ажилтнуудыг судалгааны арга зүйд түргэн суралцуулах, аттестатчлах, гадаад, дотоодын сургуульд тулгамдсан сэдвээр суралцаж судалгаа хийх, магистр, докторын зэрэг хамгаалах явдлыг хөхиүлэн дэмжих;

–       эрдэм шинжилгээний ажилтны ажлын үнэлэмжийг илүү тодорхой болгох, ажил дүгнэх, цалин хөлс, урамшууллын шинэ арга механизмыг олж нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /ЭЗМНС/-д оруулах мэдээллийн эх сурвалжийн дутууг гүйцээж, үндэсний хэмжээний эрх зүйн портал сайт болгох талаар арга хэмжээ авах: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цахим санд орсон Засгийн газрын 1998 оноос 2009 оны тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг /Дээд шүүхийн тайлбар 1992 оноос өнөөг хүртэл/, Үндсэн хуулийн цэцийн тогтоол, дүгнэлт /1992 оноос өнөөг хүртэл/-ийг эх бичвэртэй тулган хянасан. /Хавсралт 1/

Мөн 1992 оноос 1998 он хүртэл Засгийн газрын тогтоолуудын файл хэлбэрээр байхгүйгээс эх хувиас нь шивж оруулж байна.

Хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг эрх зүйн мэдээлийн санд оруулан ажиллаж байна. Оруулсан болон ангилсан хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж байна.

Эрх зүйн мэдээллийн санд дараах тоо бүхий эрх зүйн актууд орсон байна. Үүнд:

  1. Монгол Улсын хууль                                              439
  2. Ерөнхийлөгчийн зарлиг                                       140
  3. Улсын Их Хурлын тогтоол                                    1090
  4. Олон улсын гэрээ, конвенци                               145
  5. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр                      163
  6. Засгийн газрын тогтоол                                        3054
  7. Улсын Дээд шүүхийн тогтоол                              172
  8. Сайдын тушаал                                                      820
  9. УИХ-аас томилогддог байгууллагуудын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр                                           161

10. Агентлагийн даргын тушаал                               240

11. Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж 70

12. Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр              72

Эрх зүйн актын хяналтын хувь /карт/ хөтлөх ажлын хүрээнд эрх зүйн актуудыг он дарааллаар нь эмхтгэн нэгтгэх ажил явагдаж байгаа. Дутуу байгаа хуулиудыг гүйцээж байгаа бөгөөд хяналтын хувийг байршуулах, хадгалах зэрэг тусгай зориулалтын өрөө байхгүйн улмаас удаашралтай явагдаж байна.

www.Legalinfo.mn сайттай холбоотой мэдээлэл, хэрэглэх зааврын талаар 312513 дугаарын утсаар тухай бүрт нь зохих ёсны хариултыг өгсөн.

Эдгээрээс гадна www.legalinfo.mn сайтыг олон нийтэд сурталчилах үүднээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл”-өөс зохион байгуулсан “Хуулийн яармаг өдөрлөг”-т оролцсон, мөн цаг үеийн шинэ мэдээ, мэдээллийг уг цахим хуудсын мэдээллийн санд оруулж байна. Мөн “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүл, www.legalinstitute.mn, өдөр тутмын гурван сонины тэргүүн нүүрэнд /”Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сонин, “Зууны мэдээ” сонин/, Үндэсний олон нийтийн радио, телевизээр 1 удаагийн давтамжтайгаар тус тус сурталчилсан. /Хавсралт 2/

Дээрх ажлуудыг хийснээрээ сайтын ашиглалт, ажиллагаа сайжирч, хандалтын тоо өссөн дүнтэй байна. www.legalinfo.mn сайтад 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 514043 хэрэглэгч хандсан байна.

ЭЗМНС-ийг портал сайт болгон өргөжүүлэх ажлын хүрээнд загвар дизайн болон програм хангамжийг боловсруулан локал серверт тестлэн ажилуулаад байна. Програм хангамжийг боловсруулахдаа нээлттэй эхийн програм хангамжид суурилсан бөгөөд зарим нэг хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэхүү төсөл (http://home.legalinstitute.mn) нь ЭЗМНС (http://www.legalinfo.mn) болон шинээр хийгдсэн Эрдэм шинжилгээ (http://research.legalinstitute.mn/), Хууль зүйн зөвлөгөө (http://advice.legalinstitute.mn/), Зайны сургалт (http://training.legalinstitute.mn/), Статистик (http://statistic.legalinstitute.mn/), Номын сан, худалдаа (http://library.legalinstitute.mn/) гэсэн 6 сайтаас бүрдсэн портал сүлжээ юм. Одоогийн байдлаар энэхүү сүлжээ сайт нь туршилтын хувилбараар ажиллаж байгаа бөгөөд цаашид бааз болон эх кодыг нэгтгэн сайжруулсан хувилбар гаргах болно. Мөн агуулгын хувьд баяжиж илүү өнгө үзэмжтэй амьд сайт болох юм.

Портал сайтад оруулах мэдээллийн агуулгыг тодорхойлох, мэдээ, мэдээллээр хангах, ажиллах хүний нөөц боловсон хүчний судалгааг гаргах зорилгоор www.legalinfo.mn сайтын програмын эх код болон суурь классуудыг судлан, шинээр бий болох эрх зүйн портал сайтад нийтлэх контентыг тодорхойлох ажлыг хийсэн. Мөн портал сайтыг байнгын ажиллагаатай амьд сайт байлгахын тулд түүн дээр ажиллах боловсон хүчний мэдлэгийн түвшин, ур чадварын талаарх судалгааг гаргасан.

2. Сүлжээний хурдыг нэмэгдүүлж, программ хангамж, аюулгүй ажиллагааны талаар судалж, санал боловсруулах: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ, сангийн ашиглалтыг сайжруулан системд тулгамдаж буй интернет холболтын хурдыг өсгөх асуудлыг шийдвэрлэсэн. 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ЭЗМНС-ийн сүлжээний хурдыг 4 MB-аар нэмэгдүүлэх сүлжээний холболтыг шалгаж холбуулсан. Холболт хийгдсэнээс хойш  “МCS” компанийн инженеруудтай хамтран хурдыг сар бүр шалгаж  хурдыг сайжруулах  гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр нийлүүлж буйг хянан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 4 MB-н хурдаар хэвийн ажиллаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шалгахдаа дараах хурд хэмжигчийг ашиглав. Үүнд: adsl.mng.net, speedtest.net, snmp.mcscom.mn

www.legalinfo.mn сайтын програмын эх код болон суурь классууд өгөгдлийн сангийн бүтэц, программ хангамжийг сайжруулах талаар судлан тус системийн зохиогчийн шинэчлэгдсэн АУС /агуулгын удирдлага систем/-ийн дагуу сайжруулан хөгжүүлэх нь зөв гэж үзсэн. Шинэчлэгдсэн хувилбар нь 2005 оноос хойш 4 удаа сайжирч гарсан ба олон тооны нэмэлт модуль нэмэгдсэн байна.

Мөн ЭЗМНС-ийн програм хангамж, аюулгүй ажиллагааны талаар санал бэлтгэж ХЗДХЯ-нд 2010 оны 6 дугаар сарын 25-ны 1/324 тоот албан бичгээр санал танилцуулсан.

Үүний үр дүнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програм хангамжийг сайжруулалтын асуудлаар 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тус хүрээлэн, Дэлхийн банк, ХЗДХЯ-ны  Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар болон “Интерактив” ХХК-ны төлөөлөгчид оролцсон 4 талт  уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програм хангамжийг сайжруулалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулах шийдэлд хүрсэн.

ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Т.Бат-Өлзий даргаар уламжлан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулахаар хурлын протокол, сайжруулалтын талаархи санал, танилцуулга, судалгааг хүргүүлсэн болно. Улмаар ЭЗМНС-ийн програм хангамж, аюулгүй ажиллагааны талаарх бусад шийдлийг  ХЗДХЯ хариуцаж, тус хүрээлэн хамтрах байдлаар оролцох юм. Цаашид эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програм хангамжийг сайжруулах, oracle 10g өгөгдлийн баазыг шинэчлэн сайжруулан удирдаж байх шаардлагатай юм. Учир нь баазад нэмэгдэн орж байгаа эрх зүйн акт тогтмол нэмэгдэж байгаа. Мөн эрсдлээс хамгаалах нөөц системийг бий болгох шаардлагатай байгаа юм.

3. Эрх зүйн мэдээллийн ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гар утаст суурилсан эрх зүйн контентийн болон wap технологийн үйлчилгээг нэвтрүүлэх арга хэмжээ авах: Эрх зүйн мэдээллийн ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гар утаст суурилсан эрх зүйн контентийн болон wap технологийг ашиглаж эхлээд байна. Өнгөрсөн оноос “Монгол контент” компанитай байгуулсан гэрээний дагуу иргэдэд зориулж сар бүр тодорхой тооны эрх зүйн асуулт, хариултын контентийг хэрэглэгчдэд нийлүүлж, одоогийн байдлаар 20 гаруй гол хуулиудыг гар утсанд тохируулан байршуулаад байна.

Агуулга удирдлагын системд суурилсан гар утасны WAP технологийн контентийн системийг бүрэн угсарч дууссан. Уг систем нь бусад сайтын адил интернетийн орчинд өөрийн гэсэн хандах домайн нэр, хост сервертэй ажиллах шаардлагатай байдаг. Иймд тухайн системийг өдөр тутмын энгийн хэрэглээнд оруулахын тулд өндөр хурдны интернет гарцад домайн нэр, хостинг хийх шаардлагатай юм. Тиймээс домайн нэр, хосттой болох асуудлыг судалж байна.

Энэ нь сүүлийн үеийн бүх төрлийн гар утасны вап харуулагчийн тусламжтайгаар эрх зүйн мэдээлэл дамжуулах техникийн нөхцөлийг бүрдүүлэн ажиллуулсан. Хэмжээ нь 250х250 пиксель /цэг/ байдаг.  250х250 пиксельд 300 хүртэлх тэмдэгт /үсэг/ багтана. Иймд хэмжээ ихтэй хуулийг харуулахдаа хууль нь бүлгээр, бүлэг нь зүйлээр тус тус багцлагдана. ЭЗМНС-ийн WAP хувилбарын мэдээллийн санг баяжуулж байна.

WAP хувилбараас гадна тусгай дугаарт иргэдээс SMS хүлээн авч хариултыг бичих, дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөгөө мэдээллийн WAP хуудсаас авдаг байхаар санал боловсруулан холбогдох удирдлагуудад мэдэгдсэн. Энэхүү ажил ХЗДХЯ-ны эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрт буюу ХЗҮХ, Дэлхийн банкны “ХЗСҮС төсөл”-өөр санхүүжиж, шийдвэрлэгдэхээр яригдаж байгаа.

4. Хууль тогтоомжийг интернетэд байршуулж буй талаар судалж, ХЗДХЯ-нд танилцуулах: Хууль тогтоомж олон нийтэд түгээж буй веб сайтын жагсаалтыг нэг бүрчлэн гаргасан /Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн г.м/. Хэрэглэгчид их ордог веб сайтуудаас нь эхлэн хууль тогтоомжийг хэрхэн түгээж буй талаар, нэмэлт, өөрчлөлт болон хөдөлгөөнийг оруулсан эсэх талаар судалсан. Судалгаанаас харахад интернетэд хууль тогтоомжийг байршуулах талаар зохицуулсан эрх зүйн орчин байхгүйгээс вэб сайтуудад хууль тогтоомж нийтлэх асуудал учир дутагдалтай байна. Одоогийн байдлаар олон нийт өргөнөөр ордог, хууль тогтоомж байршуулсан 50 гаруй веб сайтыг судалсан. Уг сайтуудаас нэлээдгүй зөрчил илэрсэн. Заримаас нь дурдвал: Албан эх сурвалж нь тодорхойгүй, баталсан хууль тогтоомжийг өөрсдийн дураар өөрчилсөн, огноо нь байхгүй, нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулаагүй анх баталсан байдлаар гэх мэт зөрчил илэрсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд танилцуулахаар товч тайлан бичиж, танилцуулга бэлтгэсэн.  

5. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг захиалах талаар Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан засаг захиргааны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрээр захиалуулах арга хэмжээг үргэлжлүүлэх: Хууль зүй мэдээлэл сэтгүүлийн хавтасны өнгө загварыг өөрчлөн шинэчилсэн загвараар гаргаж байна. /Хавсралт 3/

Тус сэтгүүлд 2010 оны 1 дүгээр сараас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг, хавсралтын хамт бүрэн эхээр нь гаргаж байна. 2010 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар нийт 115 нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт нийтэлсэн. Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 4 байгууллагаар 14.668 ширхэг сэтгүүл борлуулаад байна.

“Хууль зүй мэдээлэл” сэтгүүлийн 2009 он болон 2010 оны эхний хагас жилийн   захиалгын талаарх харьцуулалтыг хийсэн. /Хавсралт 3/

Захиалгын тоог нэмэгдүүлэх талаар ХЗДХЯ-аар дамжуулан Монгол Улсын  Засгийн Газрын хэрэг Эрхлэх газарт ”Хууль зүйн мэдээлэл“ сэтгүүлийг аймаг, нийслэлийн ЗДТГ-аар дамжуулан засаг захиргааны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрт хүргэх ажилд туслалцаа үзүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэн албан бичиг явуулсан. Монгол Улсын  ЗГХЭГ-аас  ”Хууль зүйн мэдээлэл“ сэтгүүлийг төрийн  байгууллагын хэвлэл захиалгад оруулж, үр нөлөөг нь сурталчлах талаар олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдөр чиглэл өгсөн. Үүний дагуу төрийн байгууллагуудад тус сэтгүүлийг захиалах талаар албан бичиг хүргүүлсэн. Мөн төрийн бус байгууллагуудад тус сэтгүүлийг захиалах талаар санал хүргүүлсэн. Тухайлбал, Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Авлигатай тэмцэх газар, Архивийн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхим, Улсын ерөнхий прокурорын газар гэх мэт.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын 2.5.1-д Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтлүүлнэ. Мөн 2.5.2-д Шийдвэрүүдийг зөвхөн улсын нэгдсэн  бүртгэлд бүртгэж, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж заасан.

Дээрх өөрчлөлттэй холбоотойгоор “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн гаралтын тоонд өөрчлөлт орж 2010 оны 4 дүгээр улирлаас эхлэн 14 хоног тутамд 1 дугаар гаргадаг байсныг нэмэгдүүлэн 7 хоног тутамд 1 дугаар, сард нийт 4 дугаар гаргахаар төлөвлөн ажиллаж холбогдох шуудангийн байгууллагуудад гаралтын тоог нэмэгдүүлэсэнтэй холбогдуулан албан бичиг хүргүүлсэн. 2010 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар тус сэтгүүл нийт 28 дугаар гараад байна.

Сэтгүүлийн ач холбогдол болон хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд тус хүрээлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслөөс хамтарч Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт болон “Конрад Аденауэр сан”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Монголын Нотариатчдын танхим хамтран Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт зориулсан сургалтанд тус тус оролцож “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн талаар мэдээлэл өгч, ярилцлага хйисэн. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг www.legalinfo.mn, www.legalinstitue.mn сайтуудад байршуулж сурталчилсан. /Хавсралт 4/

6. Нэгдсэн ангиллын дагуу Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын 4 ботийн шинэчлэлийг эрхлэн гаргах: Монгол Улсын хууль 4 ботид орох эхний өөрчлөлтийг ботиудад тусган эхийг бэлтгэж 2010 оны 3 дугаар сард хэвлүүлж дуусгасан. Монгол Улсын хууль 4 ботид 2008 оны 5 дугаар сарын 30-наас 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 160 хуульд нэмэлт, өөрчлөлт орж 40 хууль шинээр нэмэгдэн орж 6 хууль хүчингүй болсон. Үүнээс үндэслээд нийт дөрвөн ботид 800-1000 нүүр хуудас солигдож өөрчлөгдсөн.

Өөрчлөлтийн багцын хэвлэгдсэн талаарх мэдээллийг “Хууль зүйн мэдээ”, “Хууль дээдлэх ёс, “Хууль зүйн мэдээлэл”, “Нийслэл таймс”, “Үндэсний шуудан” зэрэг сонин, сэтгүүл, www.legalinfo.mn , www.taniinom.mn , МӨХ-ны цахим хуудсанд тавиад байна.

Мөн тус өөрчлөлтийн багцын талаар холбогдох зарим төрийн байгууллагад /21 аймгийн ЗДТГ, 13 яам, УИХТГ, ЗГ/ мэдээллийг  албан бичгээр хүргүүлсэн. Иргэд бусад худалдан авагч нарт утсаар болон бусад хэрэгслээр мэдээллийг хүргэх ажлыг хийсэн.

Түүнчлэн Монгол Улсын хууль 4 боть эмхтгэлийг ашиглах, хадгалах тухай аргачилсан зөвлөмжийг ХЗҮХ-ийн захирлын 2009 оны 11 дүгээр сарын 23 өдрийн тушаалаар баталуулсан. Уг зөвлөмжийг “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтлүүлсэн.

Хэрэглэгчдэд дөхөм болгох үүднээс тус өөрчлөлтийн багцыг хэрхэн хийх зааварчилгааг боловсруулж хэвлүүлэн өөрчлөлтийн багцын хамт нэг багцад оруулан бэлтгэсэн.

Цаашид бусад байгууллага, иргэдэд дээрх өөрчлөлтийн багцын мэдээллийг хүргэх сурталчлах, бүртгэл хөтлөх,  худалдах ажлыг хамтатган  хийж  байна.

Тус Монгол Улсын хууль 4 боть эмхтгэлийн 2 дахь удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хийж хэвлэлийн эх бэлтгэлийн шатандаа явж байна. Энэхүү өөрчлөлтөд /2010 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд/ нийт шинэчилсэн болон шинээр 28, нэмэлт, өөрчлөлт орсон 50, хүчингүй болсон 8 хууль тус тус ороод байна.

7. Монгол Улсын түүхэнд холбогдох /1206-2008/ он дараалсан хуулийн эмхтгэлийг бэлтгэн 16 ботиор хэвлэн гаргана: Монгол Улсын түүхэнд холбогдох 1206-2009 он хүртэлх хууль тогтоомжийг нийт 16 ботиор хэвлэн гаргаад байна. Түүхэн боть эмхтгэл гаргах ажил дууссантай холбогдуулан номын нээлтийг хийж,  “Монголын эрх зүйн түүхэн хөгжил ирээдүйн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны 9 дүгээр сарын 10-нд хийсэн. Түүхэн ботийн нэгдсэн тайланг гаргасан болно.

Тус 16 ботийн бүтцийг харуулбал:

Ботийн дугаар

Хамаарах огноо

Хуудасны тоо

/А4 нүүр/

I

1206-1910

620

II

1911-1926 V сар

633

III

1926.VI сар-1936

693

IV

1937-1958.X сар

584

V

1958 XI сар-1970

622

VI

1971-1985.IV

601

VII

1985 V сар-1992

631

VIII

1993-1994

636

IX

1995-1997 III сар

601

X

1997.IV сар-1999 IV сар

626

XI

1999 V сар-2000

691

XII

2001

592

XII

2002

740

XIV

2003-2005.X сар

689

XV

2005.XI-2007

675

XVI

2008-2009

701

Эдгээр 16 ботид: 6000 орчим эрх зүйн акт ороод байгаа болно. Цаасны хэмжээ А4, нэг боть нь 500-1000 нүүр болж байгаа болно.

Энэхүү түүхэн боть гаргах ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хууль (1924, 1940, 1960, 1992 он) тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтийн хамтаар Монгол-Англи хэлээр номыг 500 хувь,  “Олон улсын үндсэн хуулийн оршил” (Анхдугаар үндсэн хууль батлахад ашигласан судалгааны сурвалж) номыг 250 хувь, “Монгол Улсын Үндсэн хууль /монголчуудын хэрэглэж ирсэн зургаан гол бичиг үсэг, 10 зүйл тэгээр бүтээсэн/“ номыг 500 хувийг тус төслийн хүрээнд эрхлэн гаргасан.             Түүнчлэн судалгааны ажлын хүрээнд “Монгол Улсад хууль тогтоомжийг хэвлэн нийтэлж ирсэн түүхэн тойм” эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж “Хууль дээдлэх ёс”, “Өмгөөлөгч” сэтгүүлд тус тус нийтлүүлсэн. “Үнэн сонины” 2010  оны 4 дүгээр сарын 29-ний ¹0/80 “Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах ажлыг илүү энгийн ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэх нь чухал” сэдвээр Хууль тогтоомжийг хэвлэн нийтэлж ирсэн үйл явц, өнөөгийн нөхцөл байдлын талаар өгүүлэл, ярилцлага нийтлүүлсэн.

Компьютерийн төв:

ХЗҮХ-гийн вэб сайтыг  2007 онд зохиогдсон байсан  Жуумла 1.0.13 системээс  хамгийн сүүлд гарсан Жуумла 1.5.14 хувилбарт шилжүүлсэн бөгөөд агуулгыг Захиргааны хэлтсээс тависан шаардлагын дагуу бүрдүүлэв.
Үүний дагуу Маgicnet  компанийн DNS (domain name server)-ээс www.legalcenter.mn домайныг www.legalinstitute болгон шилжүүлсэн. Сайтын шилжүүлэлт, дотоод категори зохион байгуулалт, өгөгдлийн сангийн тохиргоог хийсэн. 2010 онд мэндэлсэн www.legalinstitute.mn сайт өдгөө 4 хуудас мэдээлэл болон танилцуулах 78 ширхэг контент агуулсан өргөн агуулгатай сайт болжээ. Мөн идэвхи чармайлт гарган хөгжүүлсний үр дүнд загвар болон дизайны дахин давтагдашгүй скрипт програм болсон. /http://www.legalinstitute.mn сайтыг үзэх/.         Захирлын мэндчилгээ, Номын сан, Интернэт үйлчилгээний төв, Монгол Улсын хууль 4 боть, ХЗҮХ-ийн танилцуулга зэргээс бүрдсэн контент солигддог модулийг угсарснаар сайтын өнгө үзэмж улам сайжирсан. /http://www.legalinstitute.mn сайтыг үзэх/

Байгууллагын нийт ажилтнуудын и-мэйлийг @legalinstitute.mn гэсэн бүртгэлээр google apps технологи дээр суурилууллаа. Нийт 50 ширхэг бүртгэл үүсгэн ажилтнуудад хайчилбараар тараасан. Цаашид энэхүү и-мэйл хаяглалтын хэрэглээг хэвшүүлэх, хэрэглэгчдэд хялбар ойлгомжтой байлгах ажлыг зохион байгуулах юм.

Засвар үйлчилгээ, системд үүсгэгдсэн эрх: Сар тутамд дунджаар 17 удаагийн засвар үйлчилгээ /форматлах/ хийсэн бөгөөд жилийн хугацаанд нийт 213 удаагийн засвар үйлчилгээг хийсэн байна. /Хавсралт 4/

Байгууллагын нийт ажилтнуудын компьютерт Касперски антивирусыг сонгон авч, түүнийг худалдаалдаг KPM компаниас 50 ширхэг 1 жилийн эрхтэй лицензийг худалдан авч, нийт ажилтнуудын компьютерт суулгасан. Одоогоор 43 ширхэг лицензийг суулгасан үлдсэн 7 лиценз нь ажилтны хүсэлтээр хүлээгдэж байгаа.

Хуульчдын зайны сургалтын эрх зүйн портал сайтын хүрээнд системийг боловсруулахад шаардлагатай програмын болон бүтцийн судалгаа, шинжилгээг хийсний үндсэн дээр туршилтын хувилбар гарган ажиллуулж байна. Цаашид уг системийг илүү боловсронгуй болгох програм хангамжийн болон хэрэглэгчийн хязгаарлалтын системийн судалгааг хийж нэвтрүүлэх юм.

ХЗҮХ-ийн нийт ажилтнуудын компьютерийн техникийн ажиллагааг сайжруулахад шаардлагатай эхний ээлжийн сэлбэг, тоног төхөөрөмжийн төрөл, чанар, үнийн судалгааг 4-р сард комьютерийн худалдааны төвүүдээр явж гаргасан. 5 газрын үнийн судалгааг гаргаж холбогдох удирдлагуудад танилцуулснаас Би Си Ти ХХК –ийг сонгон гэрээ байгуулж, 16 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг худалдан авч ХЗҮХ-ийн ажилтнуудын компьютерийн хүчин чадлыг сайжруулсан.

Байгууллагын ажилтнуудын ирцийг бүртгэхэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах болсон бөгөөд төхөөрөмжийг үүдний хэсэгт суурилуулан, сүлжээний кабель болон цахилгааны утсыг далдалсан.

Нийт 5 ширхэг камер шатсаныг шинээр сольж тавьсан. Мөн цахилгаан буруулагч 2 ширхэг блокыг 1 болон 2 давхарт суурилуулсан. 5-р давхарын хяналтын камер нь тэжээлийн болон шугамын доголдлоос болж ажиллахгүй болсоныг бүрэн засварлаж ажиллуулав. Харуулын хяналтын компьютер нь сэнсний үрэлтийн чимээ гаргаж, тог баригч нь ажиллахгүй болсныг шуурхай засварлан хүлээлгэн өгөв. ХЗҮХ-ийн автомашины зогсоолын шинэ хаалтыг хянах зориулалттай нэмэлт камерийг суурилуулж ажиллагаанд оруулсан.

2010 оны туршид цахилгааны тасалдалын улмаас үүссэн серверийн хэвийн бус ажиллагааг засаж ажилласан. Үүнд амралтын өдрүүдэд серверийн тасалдсан үйл ажиллагааг жигдрүүлэн ажилласан.

Мүүдл системийн хэрэглэгчийн фрофайл болон бүргэлийн системийн талаар судалгаа хийж, үзүүлэлтийг дэлгэрэнгүй тайлбарласан.

ХЗҮХ-ийн нийт компьютеруудын элэгдлийн зэргийг тогтоож, цаашид шинэчлэх шаардлагатай бөгөөд шинэчлэх үечлэлийн төлөвлөгөө боловсруулан танилцуулав. Мөн компьютеруудын хурд болон багтаамжийг сайжруулах талаар судалгаа хийж, мөн ажилтан, нэгж тус бүрээс шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг авч нийт сэлбэг хэрэгслийн тооцоог гаргасан. Байгууллагын 1 давхарт иргэдийн мэдээллийн дэлгэцийг байрлуулж VGA уртасгагч кабель болон компьютерийг бэлтгэн угсарч, мэдээллийг бэлтгэн ажиллуулсан. Цаашид тогтмол мэдээлэл гаргах болно.

ХЗДХЯ-ны 2009-2012 онд ЭЗМНС-ийг програм хангамжийн болон сүлжээний хувьд сайжруулан, хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулан хянуулсан. Үр дүнгийн гэрээг ЗААХ-ээс гаргасан ерөнхий загварын дагуу боловсруулсан.

ХЗҮХ-ийн нийт компьютеруудын элэгдлийн зэргийг тогтоож, цаашид шинэчлэх шаардлагатай бөгөөд 2010-2013 он хүртэл ХЗҮХ–ийн компьютеруудыг шинэчлэх төлөвлөгөө боловсруулан удирдлагуудад танилцуулав.

ХЗҮХ-ийн компьютерийн лабораторийг сайжруулах санал боловсруулан “Дэлхийн банк”-ны төслийн ажилтнуудад хүргэсэн. Энэ санал дэмжигдэн захиалсан тоног төхөөрөмжийг Компьютерийн лабораторийн эрхлэгч хүлээн аваад байна.

Хуульчийн албан бус сургалтын хөтөлбөрийн дагуу шүүгчдэд зориулсан компьютерийн сургалт интернет хэрэглээ, сүлжээ сэдвээр 2 цагийн хичээл заасан.

Долоо хоног бүрийн 3 гарагт олон нийтэд зориулсан нээлттэй эрдэм шинжилгээний семинар зохион байгууллах ажлын семинарын материал сайтад нийтлэх, мэдээллийн самбарт гаргах, анги танхим, техник хэрэгслийг бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ХЗҮХ-ийн ашигладаггүй компьютеруудыг 2 давхарын цахилгаан шит болон 3 давхар дахь серверийн өрөөнд хураадаг байсан. Энэхүү эмх замбараагүй байдлыг арилгах үүднээс холбогдох удирдлагуудаас зөвшөөрөл аван 205 тоот өрөөний нэг хэсгийг агуулах болгон компьютеруудаа хураасан.

Хуульчдийн зайны сургалтын системийн мэдээллийн баазаас мэдээлэл хэвлэх програм зохиох боломжтой эсэх талаар хийх дүгнэлтэд шаардлагатай техникий шаардлагыг гаргаж, гэрээний загварыг гаргав. ХЗДХЯ-наас ирүүлсэн хууль тогтоомжийн сурталчилгааны талаар мэдээлэл бэлтгэн явуулсан. ХЗДХЯ-наас ирүүлсэн мэдээлэл технологийн чиглэлээр хийгдсэн төсөл, хөтөлбөр болон хийгдэх ажлын талаар танилцуулга бэлтгэн явуулсан. Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй компьютерийн танхим түрээслэх гэрээ байгуулсан.

Компьютерийн лабораторийг түрээслэх болон сургалт явуулахад ихэнх нь эвдрэлтэй ба сүлжээний доголдолтой байсан нь ихээхэн хүндрэлтэй байсан. Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх үүднээс бүх компьютераа алгасалгүй форматлан зохих програмуудыг суулгаж, мөн сүлжээний холболтуудыг шинэчлэв.

ХЗДХЯ-ны мэргэжилтэн Эрдэнэцэцэгтэй хамтран “Эм-Си-Эс” электроникс компани дээр ЭЗМНС-д сайжруулалт, интернет холболтын хурдны асуудлаар тус компаний ерөнхий менежер Батзориг, инженер Цэрэнтогтох нартай уулзалт хийсэн. Үүний дагуу сайжруулах шаардлагатай зүйлсийн талаарх санал бэлтгэсэн. ХЗДХЯ, Дэлхийн банкинд ЭЗМНС-ийн сайжруулалтын талаар санал бэлтгэн танилцуулсан.

ХЗДХЯ-ны эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд үр бүтээлтэй оролцсон. Тусгай зочид хүлээн авах арга хэмжээ, олон нийтэд зориулсан талбайн арга хэмжээнд гүйцэтгэх түвшинд оролцов.

ХЗҮХ-ийн ажилтнуудын компьютерын засвар болон ашиглаж буй техник хэрэгслийг бүртгэх, эргээд хариуцлага тооцохын тулд ажилтан бүрт дэвтэр нээж, гарын үсэг цуглуулсан.

Цаашдын зорилт:

–       Интернетэд холбогдоогүй сумдын хуулийн хэлтэст www.legalinfo.mn сайтыг хэрхэн хүргэх талаар холбогдох техникийн судалгааг хийж танилцуулах.

–       ЭЗМНС-ийг вэб технологийн шинэ үе рүү оруулах, програм хангамжийг шинэчлэн сайжруулах саналыг Компьютерийн төвөөс “Дэлхийн банк”-ны төсөлд хүргүүлсэн. Энэ саналыг хэрэгжүүлснээр 2011 онд ЭЗМНС нь цоо шинэ технологид суурилсан хурдтай аюулгүй ажиллагаатай эрх зүйн портал сайт болно.

–       ЭЗМНС-ийн програм хангамжийг сайжруулахаас гадна техник хангамжийг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Энэхүү асуудлын хүрээнд “Дэлхийн банк”-ны төсөлд санал хүргүүлсэн бөгөөд ирэх онд сервер компьютерийн хурд, сүлжээний аюулгүй байдлыг хангах төхөөрөмж, сүлжээний нэмэлт төхөөрөмжийг авах шаардлагатай байгаа.

“Хууль зүйн мэдээ” сонин:

“Хууль зүйн мэдээ” сонины 2010 оны ¹1-24 дэх дугаарын мэдээллийг цуглуулж, боловсруулж, бичиж, эхийг бэлтгэж, хэвлэлтэнд шилжүүлж,  шуудан, харьяа байгууллагуудад түгээсэн.

“Хууль зүйн мэдээ” сонины 2010 оны эхний хагас жилийн байдлаар №1-24 дугаарт Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойтой холбоотой дараах материал нийтлэгдсэн.

¹1  “VIII Богд Жавзандамба хутагт 1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч болох нь”,

¹ 2  “Богдын тухай Монголын түүх судлалд өгүүлсэн нь”,

¹4 “Олноо өргөгдсөн Монгол Улсын үеийн засаг захиргааны зохион байгуулалт”,

¹5 “Барон бол Монголд элэгтэй шашин, ёс заншлыг нь хүндэтгэн үздэг цөөхөн Европ хүний нэг байв”,

¹6  “Богдын шарилыг залах сүм байгуулах гэрээ бичиг”

¹ 7 “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн тухайд өгүүлэх нь”  гарчигтай 1 нүүр материал нийтлэгдсэн. /Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан/

¹ 8 “Жавзандамба хутагтад холбогдох манж баримтаас… “ гарчигтай 1 нүүр материал /ҮТА-ын ажилтан Л.Хантөгс/

¹10  “Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны сайд Намсрай” гарчигтай 1 нүүр материал

¹11 “Шүүх яамнаас бусдын нохойг санаатай болоод санамсаргүйгээр алсан хүнийг хэрхэн шийтгэх тухай бичиг” гарчигтай 1 нүүр материал

¹ 12 “Шүүх яамны түүхээс” гарчиг бүхий нийтлэлүүд тус тус нийтлэгдсэн.

¹ 13 “Богдын хишиг тараах зарлиг”

¹15 Хотгойдын гүн Чингүнжавын 300 жилийн ойд зориулсан “Чингүнжавд холбогдох түүхэн баримтаас” гарчиг бүхий нийтлэлүүд тус тус нийтлэгдсэн.

¹ 19  1911- оноос 1990 он хүртэлх шүүх яам, прокуорын газрын дарга нарын он дараалсан нэрсийн жагсаалтыг Архивын ерөнхий газраас авч нийтэлсэн

¹ 20  1911- оноос 1990 он хүртэлх шүүх яам, прокурорын газрын дарга нарын он дараалсан нэрсийн жагсаалтыг Архивын ерөнхий газраас авч нийтэлсэн.

¹ 23 Төрийн хэргийг шашнаас хамгаалах тухай хууль /хагас нүүр/

“Хууль зүйн мэдээ” сонинд иргэн, эдийн засгийн сектороос хийсэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хийсэн судалгааны ажлыг тоймлон нийтэлсэн.

Сонины сурталчилгааны баннерыг сайтад байрлуулсан.  “Цэгц үг” Эрх зүйч сэтгүүлчдийн клубыг албан ёсоор нээж үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр төлөвлөсөн боловч ХЗДХЯ-наас болон ХЗҮХ-ийн дарга нар клуб байгуулахыг  одоогоор дэмжээгүй байна. Үүнд санхүүгийн болон бодлогын хүчин зүйлс нөлөөлсөн.

2010 онд хийгдсэн шинэчлэлт, нийтлэлийн бодлого: Сонин одоогоор Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой, Хууль зүйн албаны 100 жилийн ойд зориулсан булан, Ханнс-Зайдел, Эрх зүйн боловсролын академийн хамтарсан булан тогтмол булан, Шинээр: Судлаач ярьж байна, хуульч, эрдэмтдийн намтар уран бүтээлийн булангуудыг гаргаж байна.

“Хууль зүйн мэдээ” сониныг хадаас /дагнасан/ сэдэвтэйгээр гаргахын тулд өөрчлөн шинэчлэх шаардлагатай. Үүнд нийтлэлийн бодлогын хувьд:

  • 70 хувийг төрийн албан хаагчдад /хадаас сэдэв/
  • 20 хувийг эрдэмтэн, судлаач,мэргэжилтнүүдэд /хадаас сэдэв/
  • 10 хувийг олон нийтэд чиглүүлэх. /хадаас сэдэв/

2010 оны зарим дугаарыг нэг сэдвээр дагнан гаргасан. Мөн төрийн албан хаагчдад зориулсан чөлөөт булан нээх. Үүнд сонирхол, ховор цуглуулга, спорт, урлагийн амжилтыг бусдад мэдээлж, таниулахад чиглэнэ.

Сонин 2010 онд харьяа байгууллагууд болон нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Дэлхийн банкны “Хууль зүйн үйлчилгээг сайжруулах төсөл, Ханнс Зайделийн сан мэдээлэл авах хүрээнд голчлон хамтран ажиллалаа. Түүнчлэн ХЗҮХ-ийн Сургалтын төв болон бусад секторуудын мэдээллийг нийтэлсэн.

“Хууль зүйн мэдээ” сонин 2010 онд дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд формат өөрчлөх, нүүрээ нэмэх, үнээ нэмэх асуудлыг шийдэж чадсан. /2010 оны III улирлаас үнийг 500 төгрөг болгосон/

Цаашдын зорилт:

–       “Хууль зүйн мэдээ” сониныг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн дараа орох албан ёсны, мэдээллийн тэнцвэрийг хангасан, хууль хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, мэдээллийн стандартын шаардлагыг хангасан салбарын хэмжээний цорын ганц сонин болгох. Үүнтэй холбоотой хүний нөөц дутагдалтай байгааг анхаарах хэрэгтэй байна.  Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газраас эрхлэн гаргадаг 10 хоног тутмын сонин ”Эх орны манаа”-г эрхлэгч, сурвалжлагч, дизайнер нийлсэн 10 хүн эрхлэн гаргаж байна.

–       2011 онд ”Хууль зүйн мэдээ” сониныг санхүүгийн хувьд дэмжих төсөл олох зэрэг ажлуудыг төлөвлөж байна. Түүнчлэн “Шударга, хүмүүнлэг” хөтөлбөр болон Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүссэний 100 жил, Хууль зүйн албаны 100 жилийн ойд зориулж нийтлэлийн бодлогоо чиглүүлнэ.

–       “Хууль зүйн мэдээ” сонинд нийтлэл, мэдээлэл өгсөн байгууллага, иргэнд өгөх урамшууллын системтэй болох.

–       Сонины зөвлөлийг шинэчлэн баталж, зөвлөлийн хуралдааныг хийх.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүл:

Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны №1, №2, №3, №4 буюу жилийн бүх дугаарт  “Хууль зүйн албаны 100 жил” тусгай буланд нийтлэл, өгүүлэл нийтэлсэн. /Хавсралт 10/

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны ¹1-т ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан “Монгол Оросын 1912 оны найрамдлан гэрээ” өгүүллийг нийтэлсэн.

Сэтгүүлийн 2010 оны ¹2-т Архивын ерөнхий газраас Хууль зүйн албаны 100 жилийн ойтой холбоотой материал авсан. Мөн “Үнэт цаасны зах зээлийн хуулийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдэвт судалгааны тайлан нийтэлсэн.

Сэтгүүлийн 2010 оны ¹3-т “Богдын хишиг тараах зарлиг” Үндэсний төв архивын Лавлагаа, мэдээлэл судалгааны төвөөс холбогдох материал авч нийтэлсэн.

Сэтгүүлийн 2010 оны ¹4-т “Шүүх яамнаас бусдын нохойг санаатай болоод санамсаргүйгээр алсан хүнийг хэрхэн шийтгэх тухай бичиг”, “Шүүх яамны түүхээс” сэдэвт өгүүлэл тус тус нийтлэгдсэн.

Сэтгүүлийн зөвлөл өөрчлөгдөж, шинэчлэгдсэнтэй холбогдуулан хүрээлэнгийн захирлын тушаал гарсан. Зөвлөлийн хурлыг зохион байгуулсан. Энэ хурлаар хэлэлцсэний дагуу сэтгүүлийн агуулга формат, хэмжээ зэргийг шинэчилж өөрчилсөн.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлд Эрдэм шинжилгээний секторүүдээс эцсийн байдлаар бэлэн болсон тайлангуудыг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд тухай бүр нийтэлсэн. Туршилтын шатанд хийгдэж буй Legalinstitute портал сайтын “Эрдэм шинжилгээ” буланг хариуцан хөтөлж, тухай бүр баяжилт хийсэн. “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн сурталчилгааны баннерыг Legalinstitute.mn, Legalinfo.mn болон зарим блогд байршуулсан. Mongolian Law Review сэтгүүл англи хэл дээр гаргахтай холбоотой ажлуудыг хийсэн.

Цаашдын зорилт: Сэтгүүлийн маркетинг, PR, сурталчилгааны ажлыг шинэ түвшинд гаргаж, гүйцэтгэх, Гадаад өнгө үзэмжийг улам сайжруулах.

Есөн туг” телестуди:

“Есөн туг” телестудийн ажлын хүрээнд дараах ажлуудыг хийсэн байна. үүнд:

Сургалтын гарын авлага CD, DVD бэлтгэх, хүртээмж чанарыг сайжруулна: “Үндсэн хуулийн эрх зүй” онлайн хичээлийн бичлэг, эвлүүлэг хийсэн. “Иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцаа” сэдэвт сургалтын бичлэг хийсэн. Байгууллагын зардлаар хурлын танхимд техникийн тохиргоо, засвар хийлгэж, Студийн Sony DSR 250p камерийн хуурай зай цэнэглэгчийг засварлуулсан.

Сургалтын танхимийн тоног төхөөрөмжийн доголдлыг арилгана: Сургалт, семинар, зохион байгуулахад техникийн доголдолгүй болно. Техникийн доголдолыг цаг тухай бүрт нь багасгаж ажилласан.

“Есөн туг” телестудийн тоног төхөөрөмж, программ-хангамжийг сайжруулах: Ажил үйлчилгээ техникийн доголдолгүй, чанартай шуурхай болох. Техникийн доголдолыг цаг тухай бүрт нь багасгаж ажилласан.

–       “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн мэдээллийн булангийн зураг авалт, эвлүүлэг, нэвтрүүлэг хийсэн.

–       Эрх зүйн сурталчилгааны реклам, шторк тогмол нэвтрүүлж эхэлсэн.

–       Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 22 мэдээ, мэдээлэл бичиж архивлан хадгалсан.

–       Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний 5 бичлэг гүйцэтгэж архивласан.

–       Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийн болон эрх зүйн нэгдсэн системийн шторк. Нийт 8 шторк бэлтгэсэн.

–       Студийн эвлүүлгийн компьютерийн праграм хангамжийг дахин шинэчилэн засварласан.

–       “Хууль-шударга ёс” аяны хүрээнд хүлээн авалтын техник үйлчилгээ, бэлэн байдал

–       “Хууль-шударга ёс” аяны хүрээний нээлийн ажиллагааны техникийн бэлэн байдал /Сүхбаатарын талбайд/

–       ЭНБД Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны үйл ажиллагааны бичлэг

–       Үндсэн хууль батлагдсаны ойн баярыг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн уулзалт хурлын үйл ажиллагааны бичлэг

–        ЭНБД Б.Чимидийн МУ-ын Хөдөлмөрийн баатар авсан тухай бичлэг

–       ЭНБД Б.Чимидийн “Боловсрол” ТВ-д хийсэн Ардчиллын тухай уран сайхны нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хуулж авсан.

–       “Зар сурталчилгаа ба гэм хор” сэдэвт хэвлэлийн бага хурлын бичлэг

–       ХЗҮХ-ийн ахмадуудыг сар шинийн баяраар хүлээн авсан үйл ажиллагааны бичлэг

–       “Есөн туг” телестудэд бүтээгдсэн “Атрын 50 жил” 5 бүлэг баримтат киног DVD болгож студийн архивт хадгалсан.

–       Студийн эвлүүлгийн програм хангамжийг дахин шинэчлэн засварласан.

–       “хуулийн яармаг өдөрлөг”-өөр зохион байгуулар арга хэмжээний бэлтгэл ажил, техникийн бэлэн байдлыг хангаж бэлтгэсэн.

Номын сан:

Нийт 6748 уншигчид 9473 ном болон сонин сэтгүүл уншлагын танхимаар олгосон. Нийт 372 уншигчид үнэмлэх шинээр нээсэн. Нийт 407 уншигчид үнэмлэхний эрхийг нэг жилээр сунгасан. Номын сангийн хувилах үйлчилгээнд давхардсан тоогоор 35 төрлийн ном 4 төрлийн сэтгүүлээс нийт 5160 хуудас материал хувилсан. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээнээс нийт 2300 хуудас эрх зүйн акт хэвлэж,лавлагаа өгсөн.

Номын санд худалдан авах шинэ номуудад захирлаар цохолт хийлгэн худалдан авсан. Үүнд: 74 төрлийн 409 монгол номоор фондоо баяжуулсан. Мэдээллийн самбарын мэдээллийг тогтмол шинэчлэн гаргасан.

Мэдээллийн самбарт нийтэд хэрэгцээт мэдээллийг төрөлжүүлэн гаргаж байна. Үүнд: Засгийн газрын тогтоол, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Сайдын тушаал болон Агентлагийн даргын тушаал, Хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн жагсаалтыг гаргасан.

2010 оны 9 сард номын сангийн LIV4U програмын шинэчлэлийг хийж номын сангийн фондыг хуваан байршуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 10 номын мэдээлэл орсон байна.

Лавлагаа ном зүй:

2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10:00-18:00 цагт МҮХАҮТ-ын “Үзэсгэлэнгийн танхим”-д  “Хуулийн яармаг, өдөрлөг”-т худалдаалах номын үлдэгдэл, хямдарсан номын жагсаалтыг гаргаж батлуулсан.

2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10:00-18:00 цагт МҮХАҮТ-ын “Үзэсгэлэнгийн танхим”-д  “Хуулийн яармаг, өдөрлөг”-т номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

2010 оны 3 дугаар сарын 26-нд Б.Чимидийн Хөдөлмөрийн баатрын мялаалга цайллаганд  Б.Чимидын бүтээлүүдээр номын үзэсгэлэн гаргасан.

Шинэ номын мэдээ болон шинэ номын үзэсгэлэнг 23 төрлийн номоор 5 удаа гаргасан.

“Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 1-20 дахь дугаарт нийтлэгдсэн материалын товъёог гаргасан. “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтлэгдсэн материалын товъёог шинэчлэн гаргасан.

“Гэмт явдалтай тэмцэх асуудал”сэтгүүлд нийтлэгдсэн материалаар товъёог гаргасан.

”Монголын төр эрх зүй” сэтгүүлд нийтлэгдсэн материалын товъёог гаргасан. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн 1-11 дэх дугаарт нийтлэгдсэн материалын товъёог  гаргасан.

ХЗҮТ-өөс эрхлэн гаргасан номын зохиогчийн эрхийн жагсаалт гаргасан. Номын санд шинээр худалдан авах номын өргөдлийг захиралд бичиж батлуулсан. Үүдэнд байрлах сурталчилгааны дэлгэцэнд гаргах мэдээ бэлтгэсэн. Хотын төв номын сангийн электрон каталогийг уншлагын танхимд байрлуулсан. Номын санд ирсэн 34 иргэнд хуулийн лавлагаа өгсөн.

Бусад ажил:

Ном болон 4 төрлийн сэтгүүлээс нийт 3217 хуудас материал хувилсан. 2010 оны сүүлийн хагас жилийн гадаадын хэвлэл захиалгыг нийт 788300 ₮-өөр “Монгол шуудан” ХХК-д захиалсан. Нийт 254 ширхэг каталогийн карт хэвлэн гаргасан. Өдөр тутмын 2 төрлийн сонин болон 2 төрлийн сэтгүүлийг хавтаслан хаяг наан уншлагад гаргасан. Эрх зүйн мэдээллийн сайтад мэдээ бэлдэж оруулсан. Солонгосын хуулийн 46-47 дахь нэмэлтийг хийсэн. 2010 оны Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ шинэчлэн хийсэн. 2010 оны  ХЗМТ-ийн Номын сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган батлуулсан. ХЗМТ-ийн нийт ажилтнуудын Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг нэгтгэн ХЗМТ-ийн даргад танилцуулсан. Сэтгүүлчдийн клубын нээлтэнд сэтгүүлчдэд тараах номын жагсаалт гаргаж ХЗМТ-ийн даргаар батлуулж  Хууль зүйн мэдээ сонины  ХНБ Ундармаад хүлээлгэн өгсөн. Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төсөлд Номын сангийн програм шинэчлэх тухай санхүүжилт хүссэн  хүсэлт бичиж өгсөн. ХЗҮХ-ийн удирдах албан тушаалтнуудын хэвлэл захиалгын мэдээг ХЗМТ-ийн даргад гаргаж өгсөн. Номын сангийн эрхлэгч нь Соёлын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2010 оны Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс авсан.

Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр дахь ХЗҮХ-ийн хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцсон. Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох санал боловсруулж өгсөн. 2010 оны номын сангийн тооллого хийсэн. Үүнд: 574 төрлийн 746 ширхэг орос ном , 493 төрлийн 869 ширхэг англи ном ,187 төрлийн 7430 ширхэг монгол ном. 2010 оны Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ шинэчлэн хийсэн. Соёлын дээд сургуулийн номын сан-мэдээлэл ангийн оюутан М.Динаг номын сандаа үйлдвэрлэлийн дадлага хийлгэж тодорхойлолт гаргаж өгсөн. 2010 оны зуны цагийн хувиарын төсөл бичиж захирлаар батлуулсан. 2010 оны зуны цагийн хувиарын төсөл бичиж захирлаар батлуулсан. Номын сангийн фондонд эрдэм шинжилгээний бүтээл авах тухай албан тоот МУИС, Цагдаагийн академи, БХИС, Отгонтэнгэр ИС, Орхон ИС , Шихихутаг ИС-д тус тус явуулсан. Номын сангийн бүрэгч машиныг шинэчлэн авсан.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Номын худалдаагаар худалдсан номын тооцоог хавсралтаар үзүүлэв. авсралт-5/

ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТЫН ТӨВ

1. “Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2010-2013 оны нэгдсэн төлөвлөгөө”-тэй хуульч болон сонирхогч этгээд танилцах боломж бүрдүүлэх:

“Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2010-2013 оны нэгдсэн төлөвлөгөө”-тэй хуульч болон сонирхогч этгээд танилцах боломж бүрдүүлэх зорилгоор “Хуульчийн үргэлжилсэн сургалт 2010” гарын авлага гаргаж, байгууллагын цахим хуудас /www.legalinstitute.mn/-т байрлуулсан.

2. 2010 оны хуульчийн үргэлжилсэн сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах: “Хууль зүйн үргэлжилсэн сургалтын 2010-2013 оны хөтөлбөр”-ийг батлуулсан. Энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хууль зүйн үргэлжилсэн сургалт явагдаж байна. 2010 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар нийт 109 удаагийн 780 цагийн 4840 хүн хамрагдсан сургалт зохион байгуулсан байна. Үүнээс хуульчдад зориулсан сургалт нь 104 удаагийн 688 цагийн 4722 хуульч хамрагдсан сургалтуудыг зохион байгуулсан байна. /Зохион байгуулсан сургалтын дэлгэрэнгүй хавсралт-6/

3. 2011 онд төлөвлөсөн сургалтад шинээр нэвтрүүлэх сэдвийг нийтэд зарлаж, сургалтын хөтөлбөр, гарын авлагын талаар санал авах ажил зохион байгуулах: 2011 онд төлөвлөсөн сургалтад шинээр нэвтрүүлэх сэдвийг нийтэд зарлах үүднээс “Өдрийн сонин”, “Нийслэл таймс” сонинд тус тус зар гаргасан. УДШ-ийн шүүгч Б.Бат-Эрдэнэ санал ирүүлсэн. Эрүүгийн хэргийн зүйлчлэл сэдвийг сонгосон ба 2011 оны төлөвлөгөөнд оруулаад байна.

4. Сургалтын ерөнхий хороогоор сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлж байх шинэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах: Сургалтын ерөнхий хороо 4 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж Сургалтын хөтөлбөр магадлан итгэмлэх аргачлалыг баталсан. Үүний дагуу 2010 онд тодорхой сургалтыг магадлан итгэмжилсэн болно. /Хавсралт- 7/

5. Багц цагийн биелэлтийн бүртгэл тооцоог MOODLE программд бүрэн шилжүүлэх: Багц цагийн биелэлтийн бүртгэл тооцоог MOODLE программд бүрэн шилжүүлэх:   Хуульчдын кредит цагийн биелэлтийг 3 жилийн байдлаар буюу 2008-2010 оны мөчлөгөөр нэгтгэж, хуульч бүр нийт 30 кредит цаг биелүүлсэн эсэхийг 2011 оны эхээр анх удаа дүгнэх ба түүнээс хойш дахин 3 жилийн мөчлөг эхэлнэ. Үүнтэй холбоотой хуульчдын кредит цагийн биелэлтийг бүртгэх тогтолцоог боловсронгуй болгож бүртгэлийг ”Excel” програмаас “Moodle” програмд бүрэн шилжүүлж,  Улсын хэмжээнд хуульч сонгон шалгаруулах шалгалтад тэнцэж гэрчилгээ авсан  5735 хүний мэдээллийг оруулсан.

Мөн хуульчдыг  багц цагийн тооцооны дэвтэртэй болгож улмаар Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, 21 аймгийн хууль зүйн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Монголын банкуудын холбоо, Цагдаагийн ерөнхий газар, болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус хуульчийн дэвтэр тараах тухай мэдээлэл хүргүүлж энэхүү дэвтрийг тарааж байна. Одоогийн байдлаар багц цаг гүйцсэн хуульчдад 920 дэвтэр тараагдсан байна.

6. Сургалтын гарын авлагын судалгаа гаргаж, шаардлагатайг дахин хэвлүүлэх, шинээр боловсруулсан гарын авлагыг чанартай хэвлүүлэх, CD гаргах: Сургалтын гарын авлагын судалгаа гаргаж, шаардлагатайг дахин хэвлүүлэх, шинээр боловсруулсан гарын авлагыг чанартай хэвлүүлэх арга хэмжээний хүрээнд тус хүрээлэн нь 2010 онд “Хууль зүйн үргэлжилсэн сургалт-2010 он”, “Хуульч сонгон шалгаруулах шалгалтад  оролцогчдод зориулсан гарын авлага”, “Бодлого бодох аргачлал”, “Хуульчийн сорилгын хураамж-2010 он”, “Авлигын гэмт явдал”, “Хүн худалдах худалдан авах гэмт хэрэг”, “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг шийдвэрлэх нь” /Хуульчдад зориулсан гарын авлага/, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь шинжилгээ” зэрэг гарын авлагуудыг гаргасан байна.

Сургалтыг хүртээмжтэй болгох үүднээс танхимын бус арга, хэлбэрийг өргөжүүлэх, тухайлбал, хуульч зайны сургалт хэлбэрээр болон бие даан суралцах боломжийг бодитой хэрэгжүүлэх арга замыг судалж тогтоох зорилт тавьж, үүний дагуу нийтлэг чиглэлийн сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж “Үндсэн хуулийн эрх зүй” -1 багц цагийн сургалтын видео бичлэгийг хийсэн.

7. Эн тэргүүнд сурталчилах шаардлагатай гэрээ, конвенцийг тодорхойлж, хялбаршуулсан танилцуулга бэлтгэж, хэвлүүлэх, 8. Иргэдэд зориулсан сургалт зохион байгуулж, танилцуулга тараах: 2010 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Иргэдэд зориулсан “Шинээр нэгдэн орсон гэрээ, конвенциудыг сурталчлах, таниулах” сэдэвт сургалтыг Баянгол, Хан-уул дүүргийн хороодод зохион байгуулсан. Нийт 92 хүн хамрагдсан.

Бусад ажил: Шүүгч, прокурор нарт зориулсан сургалтын 2010 оны календарчилсан төлөвлөгөөг дахин нягталж, ойлгоход хялбар байдлаар хүснэгтлэн гаргасан. Өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч нарт зориулсан сургалтын сэдвийн жагсаалтыг гаргаж, сар бүр явагдсан сургалтын мэдээллийг тогтмол хөтөлсөн.

Сургалтын төвийн гурван ажилтны ажил үүргийн хуваарийг оновчтой болгон өөрчилж ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлуулсан.

Ахлах багш: Эрүүгийн эрх зүйн чиглэлээр бусад хуульч нарт сургалт зохион байгуулах, Эрх зүйн албан бус сургалтын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Сургалт зохион байгуулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотриатчдын танхим, Хууль зүйн их, дээд сургуулиуд, Төслүүдтэй хамтарч ажиллах, Хуульчдад 1-2 сэдвээр 10-аас доошгүй цагийн хичээл заах.

Сургалтын менежер: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, бусад баримт бичиг боловсруулах, Сургалттай холбоотой гарын авлага бэлтгэх ажлыг  зохион байгуулах, Захиргааны эрх зүйн чиглэлээр бусад хуульчид, ХЗҮХ-ийн ажилтан нарт дотоод сургалт зохион байгуулах, Сургалтын маркетингийн үйл ажиллагааг хариуцан явуулах, Сургалтын төвийн менежментэд туслалцаа үзүүлэх.

Арга зүйч багш: Хуульчдын багц цагийн биелэлтэд хяналт тавьж, багц цагийн бүртгэлийг хөтлөх, Иргэний эрх зүйн чиглэлээр бусад хуульчдад зориулсан сургалт зохион байгуулах, Хуульчдад 1 жилд 1-2 сэдвээр хичээл бэлтгэж 10-аас доошгүй цагийн хичээл заана, Moodle program-аар мэдээлэл оруулах, гаргаж авах, нууцлалыг хариуцах, Сургалтын маркетингийн үйл ажиллагаанд оролцох.

Эрх зүйн албан бус сургалтын хүрээнд 2010 оны төлөвлөгөөний дагуу  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 67 тушаалын 2 дугаар хавсралтын ”Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” батлагдсаны дагуу ажлын хэсэгт сургалтын төвийн багш нар ажилласан.

Дотоод зохион байгуулалт:

Сургалтын төв нь 2010 онд  эрхлэгч /эрхлэгч С.Сүхбаатар 2010 оны 11 сард чөлөөлөгдөж 12 сараас Ц.Цэлмэг томилогдсон/,  Ахлах багш Т.Ганчимэг, Арга зүйч багш  В.Оюун-Эрдэнэ, Сургалтын төвийн менежер /Д.Цэцэгдарийг жирэмсэний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацаанд Д.Мэнджаргал түр ажиллаж байгаа/ гэсэн бүрэлдэхүүнтэй  ажилласан болно.

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгээс 2010 онд зохион байгуулсан сургалтын ажилд үндсэн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнуудаас гадна хууль зүйн их, дээд сургуулийн  багш нар,  шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг практикийн хуульчдыг  татан оролцуулсаны үндсэн дээр төлөвлөгөөгөө биелүүллээ.

Түүнчлэн  эрдэм шинжилгээний секторын эрхлэгч нар, эрдэм шинжилгээний ажилтнууд болон бусад сургагч багш нараар сургалтын гарын авлага бэлтгүүлсэний үндсэн дээр   төлөвлөгөөт болон захиалгат сургалтад хичээл заалгах ажлыг зохион байгууллаа. Цаашид Хүрээлэнгийн ажилтнуудын нөөц бололцоог ашиглах, эрдэм шинжилгээний ажилтнуудаар хичээл заалгах ажлыг үргэлжлүүлэн явуулах ба ингэхдээ  тэдний заах арга зүйг сайжруулах бодлого барьж ажилласан.

Хууль зүйн сургалтын төв нь хууль, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, Хууль зүйн их дээд сургуулиуд, эрх зүйн шинэтгэлийн төслийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан явуулахад онцгой анхаарч ирлээ.

Хуульчдын үргэлжилсэн сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх, үнэлэхэд шүүх эрх мэдлийн байгууллагын оролцоо,дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын ерөнхий хорооны хурлыг удаа дараа зохион байгуулж тусгай сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэн, сургалт магадлан итгэмжлүүлэх санал материалын дагуу нийт 6 байгууллагын сургалтыг магадлан итгэмжлээд байна. Шүүгчийн сургалтын дэд хорооны дарга Ц.Амарсайхан, Прокурорын сургалтын дэд хорооны дарга Б.Бат-Орших, Өмгөөлөгчдийн сургалтын дэд хорооны даргаар З.Сүхбаатар, Монголын Нотариатчдын Танхимын сургалтын дэд хорооны даргаар Ч. Баянжаргал, МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Мэндсайхан, Ц.Энхцэнгэл, УЕПГазрын ШТТХ-ийн дарга Б.Бат-Орших,  нар идэвхи зүтгэлтэй ажиллалаа. Цаашид Сургалтын Ерөнхий хорооны дарга өөрчлөгдсөнтэй холбоотойгоор  дэд хороодын зарим гишүүнийг өөрчлөх, хуралдааныг үр бүтээлтэй явуулах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ЗАХИРГАА, АЖ АХУЙН ХЭЛТЭС

1. ХЗҮХ-ийн бизнес төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах: Байгууллагын материаллаг баазыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хүрээлэнгийн бизнес төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөнд тусгагдсанаар Хэвлэх үйлдвэрийн 2010 онд хэвлэх нийт бүтээгдэхүүн ном товхимол, гарын авлага, хуулиудын эмхтгэл, Улсын Дээд шүүхийн тогтоол, Монгол Улсын хууль 4 ботийн шинэчлэлийг эрхлэн гаргах зэргээс нийтдээ 22.332.342 төгрөгийн цэвэр ашиг олохоор тооцоолсо. 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тооцоог хийж байна.

2. Хүрээлэнгийн компьютер, хэвлэгч, хувилагч машины зүй зохистой хэрэглээг хангах арга хэмжээ авах: Энэ ажлыг Хууль зүйн мэдээллийн төвтэй хамтран хэрэгжүүлэхээр 2010 оны төлөвлөгөөнд тусгагдсан. ХЗМТ-тэй хамтран ажилтнуудын компьютерийн бүрэн бүтэн байдлын судалгаа хийж шаардлагатай байгаа сэлбэг хэрэгслийн жагсаалтыг гаргасан. Үүний үндсэн дээр ХЗҮХ-ийн нийт ажилтнуудын компьютерийн техникийн ажиллагааг сайжруулахад шаардлагатай эхний ээлжийн сэлбэг, тоног төхөөрөмжийн төрөл, чанар, үнийн судалгааг комьютерийн худалдааны төвүүдээр явж гаргасан. Үнийн судалгааг гаргаж Өмч хамгаалах байнгын зөвлөлөөр хэлэлцүүлж “Би Си Ти” ХХК –ийг сонгон гэрээ байгуулж, 2184600 төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг худалдан авч ХЗҮХ-ийн ажилтнуудын компьютерийн хүчин чадлыг сайжруулсан.

Мөн хүрээлэнгийн нийт компьютеруудын элэгдлийн зэргийг тогтоож, цаашид шинэчлэх шаардлагатай бөгөөд шинэчлэх үечлэлийн төлөвлөгөө боловсруулсан. Үүнээс гадна компьютеруудын хурд болон багтаамжийг сайжруулах талаар судалгаа хийж, ажилтан, нэгж тус бүрээс шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг авч нийт сэлбэг хэрэгслийн тооцоог гаргасан. Судалгааны үр дүнд 53 ширхэг компьютерийг бүрэн шинэчлэхээр 2011 оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.

3. Байгууллагын ажил, үйлчилгээний стандартыг мөрдөж хэвшүүлэх: Энэхүү ажлын хүрээнд байгууллагын ажил, үйлчилгээний стандартыг мэдээллийн самбаруудад байрлуулж, үйлчилгээ авч байгаа иргэдээс үйлчилгээний чанар, харьцааны тал дээр саналаа ирүүлэх саналын хайрцаг ажиллуулан ирсэн саналын хүрээнд тухай бүр нь зохих арга хэмжээг авдаг байхаар ажиллаж байгаа. Хууль зүйн мэдээллийн төвтэй хамтран албан хаагчид үйлчилгээний стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөж байгаатай газар дээр нь танилцан, холбоо харилцааны тал дээр гаднаас ирж байгаа дуудлага, дотуур утсаар хариу өгч байгаа байдалтай танилцан гарсан дүгнэлтийг Захирлын зөвлөлийн хурлаар нэгжийн удирдлагуудад танилцуулсан.

Мөн гарын хээний бүртгэлийн системийг 1 дүгээр сарын 18-наас эхлэн шинэээр нэвтрүүлж, цаг ашиглалтын бүртгэлийн системээр цагийн хоцролт, таслалттай албан хаагчдын мэдээллийг гарган холбогдох шат дараатай арга хэмжээг авч байгаа. Түүнчлэн өвчтэй, захиргаанаас чөлөөтэй үеийн шалтгааны тайланг гарган сар бүрийн цалинг бодоход үндэслэл болгож хэвшүүлээд байна.

Түүнчлэн Захиргаа, аж ахуйн хэлтэс нь удаа дараа хөөцөлдөж хуучин ЗААХ-ийн ГХХН-ийн ажилтнаар ажиллаж байсан С.Эрдэнэболдын дэмжлэгтэйгээр “Хутагт груп”-ийн хандиваар байгууллагын хүлээлгийн танхимд телевизтэй болсон. Энэ нь хүрээлэнгийн үйл ажиллагаа болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн өөрчлөлт, шинэчлэлт зэрэг мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай, боловсон байдлаар танилцуулах бүрэн боломжтой болсон. Түүнчлэн үүний тусламжтайгаар зөвхөн олон нийт төдий биш байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг бүх давхарт хүргэх нэгдсэн программыг Хууль зүйн мэдээллийн төвтэй хамтран боловсруулж байна.

4. Хүрээлэнгийн албан хаагчдад зориулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн заавар” сэдэвт дотоод сургалтыг 2010 оны 1 дүгээр сарын 20-нд. Архивын ерөнхий газраас мэргэжилтэн Д.Дариймааг урьж ирүүлэн ажилтнуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар сургалт зохион байгуулсан.

5. Албан хаагчдад зориулсан англи хэлний сургалтын талаар судалж, зохих арга хэмжээ авах: Энэхүү ажлын хүрээнд оны эхэнд хүрээлэнгийн нийт албан хаагчдын хэлний мэдлэгийн талаарх нэгдсэн судалгааг гаргасан бөгөөд судалгаанд орсон 62 албан хаагчдийн 53 /85.5%/ нь хамгийн түгээмэл суралцсан хэл нь англи хэл байсан бөгөөд дараа нь орос /45.1%/, герман /11.3%/, япон /4.8%/, солонгос /3.2%/, франц /1.6%/ гэх зэрэг хэлүүд байлаа. Англи хэлний мэдлэгийн түвшиний талаар хүн тус бүрээр гаргасан судалгаанаас үзэхэд 14.7% нь огт мэдлэггүй, 69.3% нь анхан буюу дунд түвшиний мэдлэгтэй 16.1%  нь гүнзгий буюу ахисан түвшиний мэдлэгтэй гэсэн үзүүлэлт гарсан. Эдгээрээс TOEFL, IELTS-ийн оноотой 5-н хүн л байсан бөгөөд Тус хүрээлэнгийн Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүйн секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Л.Амаржаргал Шинэ Зеландын Засгийн газрын ELTO хөтөлбөрийн санхүүжилтээр 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай Вэлингтоны Викториа Их сургуулийн Англи хэлний төвд суралцаж төгсөөд ирсэн.

Мөн Тус хүрээлэнгийн Иргэн, эдийн засгийн эрх зүйн секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Одмаа нь Хүрээлэн дээр зарлагдсан Япон Улсын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Кюшүгийн Их сургуулийн магистрын сургалтад 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай суралцаж байгаа. Албан хаагчдын хэлний мэдлэгийн талаарх гаргасан судалгаанд үндэслэн захиргаанаас хууль зүйн сургалтын төвтэй зөвшилцөн байгууллагын нөөц бололцоог ашиглан сургалтын төвийн эрхлэгч С.Сүхбаатар Хууль зүйн англи хэлний сертификаттай сургалтыг 4 сард зохион байгуулсан.

Цаашид хүрээлэнгийн хүний нөөцийг хөгжүүлэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад зайлшгүй шаадлагатай олон улсын хэлний шалгалтын өндөр оноотой албан хаагчдыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын санхүүгийн боломжийг харгалзан байгууллага дээрээ англи хэлний сургалт үргэлжлүүлэн зохион байгуулахаар сургалтын байгууллага, багш нартай холбогдон ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Гадаад харилцааны яамнаас АБНЕУ-ын Египетын сангийн шугамаар хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрт албан хаагчдаа хамруулах хүсэлтээ гарган албан хаагчдийн холбогдох материалыг албан бичгээр хүргүүлсэн.

6. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж батлуулах: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах 2011-2013 онд хэрэгжүүлэх 2 үе шат бүхий хөтөлбөрийг боловсруулан батлуулсан. Энэхүү хөтөлбөрт албан хаагчдын ажлын байрны нөхцөл, хангамжийг сайжруулах, ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр сургалтанд хамруулах тогтолцоог бий болгох, амьдралын нөхцөлийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх болон албан хаагчдын биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг хамгаалах зэрэг асуудлуудыг тусгасан бөгөөд 2011 оны төсвийн жилээс хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай авч эхлэнэ.

7. Албан хаагчдыг 4000 айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх: Энэ ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамрагдах боломжтой 6 /Д.Мөнхжаргал, Х.Ариунсүрэн, Ж.Соёлмаа, Т.Ганчимэг, Б.Энх-Амгалан, А.Түвшинтулга/ албан хаагчийн материалыг зохих журмын дагуу бүрдүүлэн ХЗДХЯ-нд 2010 оны 1 дүгээр сарын 8-нд хүргүүлсэн. Дээрх албан хаагчдын зээллэгт хамрагдах асуудлын шийдвэрлэлтийн талаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн холбогдох хүмүүстэй холбоотой ажиллаж байна. Одоогийн байдлаар 1 хүний орон сууцны зээлийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байгаа. Түүнчлэн дээрхи асуудалтай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас барьж буй “Хилчин өргөө” цогцолборт ХЗДХЯ-ны харъяа агентлаг, байгууллагын нийт 100 албан хаагч орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой талаар хил хамгаалах ерөнхий газрын холбогдох ажилтантуудыг ирүүлэн орон сууцны асуудлаар мэдээллийн цаг зохион байгуулж танилцуулга, мэдээлэл хийсэн. Дээрхи “Хилчин өргөө” цогцолбортой гэрээ байгуулах Орон сууцны санхүүжилтийн корпорацийн квотод хамрагдсан 1 албан хаагч /А.Түвшинтулга/, Хилийн цэргийн 0119 дүгээр ангитай гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл 70 хувийг ашиглалтанд орсны дараа төлөх нөхцөлтэйгээр хамрагдах 2 албан хаагч /Д.Тамир, Б.Ундармаа/, нийт 3 албан хаагчийн нэрийг дэвшүүлж ХЗДХЯ-нд нэрсийг албан бичгээр хүргүүлсэн.

8. Дотоод дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, гарын авлага гаргах

ХЗҮХ-ийн Захирлын 2009 оны 81 дүгээр тушаалар батлагдсан Хүрээлэнгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дотоод дүрэм, журмыг бүхэлд нь судалж, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Хүрээлэнгийн хэмжээнд нийт 40 нэр бүхий дүрэм, журам хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрээс одоогийн нөхцөл байдалд тохироогүй, хэрэглэгддэггүй боловч  хүчин төгөлдөр хэвээр байгаа зарим журмууд байна. Тодруулбал, Шинэчлэн баталсан журам – 6, нэмэлт, өөрчлөлт оруулсан журмын төсөл– 17, хүчингүй болгох саналтай журам- 6, чиглэл авах саналтай журам -7 байна.

Дүрэм журмуудыг судалж санал буюу төсөл боловсруулахдаа байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр буюу Захиргаа, аж ахуйн хэлтэс, Хууль зүйн сургалтын төв, Хууль зүйн мэдээллийн төв, эрдэм шинжилгээний сектор гэсэн 4 бүлэг болгон хувааж, холбогдох нэгжүүдээс тухайн журамтай холбоотой асуудлаар санал авсан болно. Улмаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа журмын үндэслэл, агуулга, зохицуулалт, ХЗДХСайдын 2009 оны 62, 33 дугаар тушаалаар батлагдсан хүрээлэнгийн бүтэц, орон тоо, болон дүрэмд нийцүүлж журмуудын төслийг бэлтгэлээ. Нийт 40 гаруй хууль тогтоомжийг судалсан байна. Одоогийн байдлаар журмын шинэ төсөл, холбогдох саналын хамт ЭНБ-ийн дарга хянуулахаар бэлтгээд байна.

9. Ажилчдад зориулсан зуслангийн газрыг ашиглах талаар судалж, санал танилцуулах: Тус хүрээлэнгийн зуслангийн газар нь СХД-ийн 22-р хороо Баянголын аманд байршилтай 1 га талбай бүхий газар юм. Уг зуслангийн газрыг хэрхэн ашиглах талаар өмнөх удирдлагын үед байгууллагын 8 ажилтны зуслангийн газрын зориулалтаар ашиглах төлөвлөгөө гаргаж байсан байна.

Энэ асуудлаар дахин судалгаа хийсэн ба Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн газрын СХД хариуцсан архитектор н.Энхтүвшинтэй уулзаж инженерийн шугам сүлжээний талаар тодруулга авса болно. Цэвэр, бохир ус, дулааны шугам нь одоогоор Бор толгой буюу манай газрын баруун хэсэгт 900 метрийн орчимд хэсэгчлэн хийгдсэн ба ойрын 5 жилд шугам холболт авах төлөвлөгөөтэй юм байна. Иймд зах зээлийн өнөөгийн нөхцөлд зөвхөн 8 ажилтан бус нийт ажилтнуудынхаа нийгмийн баталгаанд илүү анхаарах зорилгоор зуслангийн газар дээр ажилчдын орон сууцны барилга бариулах байдлаар ашиглах хувилбар нь оновчтой байна. Үүний нэг боломж нь дээр дурьдсанаар ойрын ирээдүйд дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус “Найрамдал” зуслан хүртэл тавигдах ба тэр хавьд газар авсан иргэд, байгууллага салаалж авах төлөвлөгөөтэй юм байна.

Бусад ажил:

Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны 2009-2010 оны ажлын төлөвлөгөө, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж зохион байгуулах төлөвлөгөө зэрэг дээд газрын тогтоол, шийдвэртэй нягт уялдуулан хүрээлэнгийн нэгжүүдээс санал авч, байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөрт заасан зорилтуудыг тусган ХЗҮХ-ийн 2010 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулсан. Улмаар төлөвлөгөөг нэгжүүдэд хүргэж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байна.

“Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-ын оролцоо” чуулга уулзалтаас гаргасан зөвлөмж болон Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны байгууллагын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хэрэгжүүлэх үүднээс нэгжүүдээс санал авч тус бүр төлөвлөгөө боловсруулж батлуулж, улмаар хэрэгжилтийг зохион байгуулж ажилаж байна. Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоол нь төрийн байгууллагын тухайн жилийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөхөд шалгуур үзүүлэлтийн нэг болсон тул цаашид энэ тогтоолыг хэрэгжилтийг холбогдох нэгжүүд хангаж ажиллах хэрэгтэй.

Мөн дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн мэдээг 2010 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын байдлаар гарган тус тус ХЗДХЯ-нд 1/201, 1/307, 1/421, 1/600 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмын дагуу 1-11 дүгээр сарын  статистик мэдээллийг 1/62, 1/94, 1/180, 1/227, 1/268, 3/335, 1/411, 1/514 тоот албан бичиг болон www.statistic.mojha.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

ХЗҮХ-ийн 2009 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг 2010 оны 2 дугаар сарын 25-нд 1/52 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Улмаар хяналт шинжилгээ, үнэлгээний эцсийн дүнгээр ХЗДХЯ-ны нийт 8 агентлаг, байгууллагаас хүрээлэн 2 дугаарт байрт шалгарсан байна.

Мөн Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан 2009 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн үнэлгээ хийж, 2010 оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний төсөл /нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт /-ийг  бэлтгэж 2010 оны 1 дүгээр сарын 11-нд 1/34 тоот  албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Мөн Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг 2010 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

ХШҮ-ний чиглэлээр ажилтан О.Одонтунгалаг ХЗДХЯ, ГТХАН-ээс хамтран зохион байгуулсан “Байгууллагын системт үнэлгээ” сургалтанд 2010 оны 2 дугаар сарны 5-ны өдөр, 4 дүгээр сарын 12-16-ны өдөр, 9 дүгээр сарын 3,4-ний өдөр тус тус суусан.

Байгууллагын нэг давхарт байрлуулах санал хүсэлтийн хайрцагны дэргэд байрлуулах “Саналын хуудас”-ны загварыг бэлтгэсэн. Саналын хайрцагийг шинээр хийлгэсэн ба уг хайрцагаар уламжилсан санал хүсэлт, өргөдөл  гомдлыг долоо хоног бүрийн Даваа гарагт шалган холбогдох нэгжийн удирдлага, ажилтанд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч эхлээд байна.

Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны байгууллагын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хэрэгжүүлэхэд байгууллагын нүүр царай болох цахим хуудсыг шинэчлэх шаардлага зайлшгүй гарсан. Тиймээс хүрээлэнгийн вэб сайтыг шинэчлэх ажлыг санаачлан ХЗМТ-ийн ажилтан Ч.Батзориг, Б.Даваажав нартай хамтран ажилласан. Хүрээлэн үндсэн үйл ажиллагаа болон нэгжүүдийн үйл ажиллагаа танилцуулга, байгууллагын тайлан, төлөвлөгөө зэрэг төрийн байгууллагын цахим хуудаст байх ёстой мэдээ, мэдээллийг оруулах боломж бүхий  цахим хуудастай болсон.

Байгууллагын нэг давхарт байрлуулах санал хүсэлтийн хайрцагны дэргэд байрлуулах “Саналын хуудас”-ны загварыг бэлтгэсэн. Саналын хайрцагийг шинээр хийх ажлыг хяналт тавьж ажилласан ба уг хайрцагаар уламжилсан санал хүсэлт, өргөдөл  гомдлыг долоо хоног бүрийн Даваа гарагт шалган холбогдох нэгжийн удирдлага, ажилтанд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч хэвшиж байна.

ХЗҮХ-ийн дотоод дүрэм, журмыг шинэчлэх ажлын хүрээнд журмуудын төслийг ЗААХ-ийн даргад танилцуулж, ЭНБ-ийн дарга болон захиралд хянуулах шатандаа явж байна.

Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны байгууллагын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хэрэгжүүлэхэд байгууллагын нүүр царай болох цахим хуудсыг шинэчлэх шаардлага зайлшгүй гарсан. Тиймээс хүрээлэнгийн вэб сайтыг шинэчлэх ажлыг санаачлан ХЗМТ-ийн ажилтан Ч.Батзориг, Б.Даваажав нартай хамтран ажилласан. Хүрээлэн үндсэн үйл ажиллагаа болон нэгжүүдийн үйл ажиллагаа танилцуулга, байгууллагын тайлан, төлөвлөгөө зэрэг төрийн байгууллагын цахим хуудаст байх ёстой мэдээ, мэдээллийг оруулах боломж бүхий  цахим хуудастай болсон. Байгууллагын цахим хуудаст тус хүрээлэнгийн 2010 оны төлөвлөгөө, тайлан, стратеги хөтөлбөр зэргийг бэлтгэж, байрлуулсан.

ХЗҮХ-ийн хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судлан тогтоох ажлын дэд хэсэгт орж холбогдох тайланг ХЗДХЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна.

ХЗДХЯ-ны агентлаг, байгууллагын хооронд зохион байгуулсан спортын 5 төрөлт тэмцээн, Хуулийн төв байгууллагуудын хооронд  зохион байгуулсан спортын 5 төрөлт тэмцээнд тус тус снүүкер биллиард, сагсан бөмбөгийн төрөлд оролцсон.

Түүнчлэн хугацаатай албан бичигт тухай бүр хариуг нь өгч ажилласан.

Өргөдөл гомдлын мэдээ

Энэ хугацаанд нийт 109 өргөдөл ирсэн. Үүнээс иргэдээс 5 өргөдөл ирсэн.

1. Ц.Шийрэв /01/ БГД-ийн 14 дүгээр хорооны Олон нийтийн байцаагч Хууль эрх зүйн холбогдолтой ном, товхимол, гарын авлага хүсэх тухай

2. Н.Дэжидмаа /10/ Өвөрхангай аймгийн Хужирт сум “Хууль зүйн мэдээ” сонины тухай

3. Б.Ариунзаяа /26/ МУИС-ийн оюутан Номын сангийн тухай

4. Б.Эрдэнэмөнх /35/ МУИС-ийн оюутан Ном хүсэх тухай

5. Ш.Энхмаа /101/ МӨХ-ний гишүүн өмгөөлөгч Кредит цаг цуглуулах сургалтаас чөлөөлүүлэх тухай.

Нийт 109 өргөдлөөс бүгд шийдвэрлэгдсэн байна.

Ирсэн, явсан бичгийн мэдээ

Ирсэн, явсан албан бичгийг хөтлөх, удирдах ажилтанд танилцуулах, удирдлагаас өгсөн зааврын дагуу холбогдох ажилтанд хүргэх, бүртгэл хяналтын карт хөтлөх, явуулах баримт бичигт дугаар олгох, шуудангаар явуулах зэрэг бичиг хэргийн урсгалын хэвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Ирсэн бичгийн мэдээг 7 хоног тутам гарган, хугацаатай бичгийн шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, тухай бүр нь удирдлагад мэдээ гаргаж, тагилцуулж хэвшсэн.

Ирсэн, явсан албан бичгийг хөтлөх, удирдах ажилтанд танилцуулах, удирдлагаас өгсөн зааврын дагуу холбогдох ажилтанд хүргэх, бүртгэл хяналтын карт хөтлөх, явуулах баримт бичигт дугаар олгох, шуудангаар явуулах зэрэг бичиг хэргийн урсгалын хэвийн үйл ажиллагаа хангагдан ажилласан болно.

А-4, А-5, захирлын тушаал гэсэн 3 төрлийн хэвлэмэл хуудсыг Үндэсний Архивын газарт захиалан  хийлгэсэн байна. Бүх төрлийн хэвлэмэл хуудсыг нэр төрлөөр ангилан, бүртгэл хөтлөн олгож, нийт 2302 албан хэвлэмэл хуудсыг дугаарлан, 1449 албан бланкан дээр албан бичиг, 330 тушаалын баланкан дээр тушаал хэвлэн гаргасан.

Энэ хугацаанд хүрээлэнгээс нийт 874 албан бичиг яван, 576 албан бичигт дугаар өгсөн. Үүнээс 5 албан бичиг нь гадаад руу явсан. 208 албан бичгийг цаг тухайд нь өөрийн биеэр хүргэж өгч, 4 дүгээр сараас хойш 231 албан бичиг шуудангаар хүргүүлсэн байна.

Энэ хугацаанд нийт 432 албан бичиг гадны байгууллагаас ирсэн. Үүнээс хугацаатай буюу хариу шаардсан – 99 албан тоот байсан бөгөөд 12.10-нд /94, 98, 99/, 12.15-нд /95, 97/ хариу нь явах 5 албан бичгээс бусдын хариу нь явсан.

Хугацаа хэтэрсэн 14 албан бичиг. Үүнд:

1.3/50 /03/ 4 сектор 2010.01.11- явах байсан 01.20-нд явсан /ажлын 7 хоног/

2.1/73 /14/ О.Одонтунгалаг 02.05-02.09 /ажлын 2 хоног/

3.1/78 /12/ Ц.Эрдэнэболд 01.29-02.19 /ажлын 15 хоног/

4.1/86 /15/ Р.Мухийт 02.16-02.23 /ажлын 5 хоног/

5.3/88 /18/ Б.Даваажав 02.22-02.24 /ажлын 2 хоног/

6.1/189 /27/ С.Сүхбаатар 04.02-04.08 /ажлын 4 хоног/

7.1/282 /44/ Ж.Соёлмаа 2010.06.04- явах байсан 06.07-нд явсан /ажлын 1 хоног/

8.1/310 /49/ Т.Ганчимэг 06.18-06.21 /ажлын 1 хоног/

9.3/432 /64/ В.Оюун-Эрдэнэ 09.15-02.20 /ажлын 3 хоног/

10.3/443 /66/ Б.Даваажав 09.15-09.23 /ажлын 6 хоног/

11.1/450 /71/ В.Оюун-Эрдэнэ 09.24-02.28 /ажлын 2 хоног/

12.1/488 /80/ Э.Өнөрбаяр 10.18-10.19 /ажлын 1 хоног/

13.1/492 /83/ Э.Өнөрбаяр 10.25-10.26 /ажлын 1 хоног/

14.1/527 /92/ Б.Энх-Амгалан 11.15-11.16 /ажлын 1 хоног/

Утсаар хариу өгсөн /17, 21, 31, 32, 36, 68, 79, 82, 89, 93/ -10, мейлээр хариу өгсөн /13, 23, 40, 73/ -4, амаар хариу өгсөн /24, 41, 43, 81, 86, 91, 96/ -7 байна.

Шууд шилжүүлсэн бичгэнээс 14 бичигт /23, 31, 69, 86, 107, 110, 114, 128, 129, 130, 174, 178, 211, 308/ хариу төлөвлөж явуулсан байна.

Архивын тайлан мэдээ

Энэ хугацаанд нийт 82 хадгаламжийн нэгжтэй харьцан 14 хадгаламжийн нэгжийг олгож, 107 хуулбар хувь олгон, давхардсан тоогоор 62 ажилтанд үйлчилсэн.

Мөн архивын баримт бичгүүдийг үдэж хавтаслан, дотоод товъёог үйлдэж, баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн байнга хадгалах, түр хадгалах, санхүүгийн баримтыг тус тусад нь ангилан  байршуулсан. Архивын ерөнхий газраас мэргэжилтэн Д.Дариймааг урьж ирүүлэн ажилтнуудад Архив, бичиг хэргийн талаар сургалт зохион байгуулсан.

Гадаад харилцаа, хүний нөөц

– Хууль зүй, дотоод хэргийн яамруу 2009 оны гадаад арга хэмжээний тайлан, Сургалтын нэгдсэн тайланг боловсруулж заасан хугацаанд хүргүүлсэн.

– Үр дүнгийн гэрээний нэгдсэн загварыг боловсруулан Захирлаар батлуулж 2010 оны 1 дүгээр сарын 13-нд дээрх асуудлаар нийт албан хаагчдын хурлыг зохион байгуулсан.

– Цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар судлан цалингийн 15 хувийн нэмэгдлийг 3 дугаар сарын 1-нээс эхлэн олгож байна. Мөн үйлчилгээний ажилчдын хувцасыг жигдрүүлж шинэ хувцастай болгосон.

– Тус хүрээлэнгийн 2010 оны нийт албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийн саналыг нэгжүүдээс авч нэгтгэн тушаалын төслийг боловсруулан 1 дүгээр улиралд батлуулсан.

– Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2010-2011 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд суралцуулах мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч байгаатай холбогдуулан хүрээлэнгийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага, судалгаанд үндэслэн гадаад улсын их, дээд сургуульд суралцах мэргэжлийн чиглэлийн захиалгыг ирүүлсэн хүснэгтийн дагуу гаргаж, 2010-2011 оны хүний нөөцийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгах саналын хамт ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Мөн БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд IT-ийн чиглэлээр сургалтанд хамрагдах сонирхолтой компьютерийн лабораторын эрхлэгч Б.Даваажав, телестудийн эрхлэгч П.Энхтайван нарын холбогдох материалыг ХЗДХЯ-д шилжүүлсэн. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр /JDS/-д хамрагдах сонирхолтой Компьютерийн лабораторийн эрхлэгч Б.Даваажав, Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүйн секторын эрдэм шинжилгээний ажилтан Л.Амаржаргал, Ерөнхий нягтлан бодогч Г.Ариунсарнай нийт 3 албан хаагчийг тус хөтөлбөрт хамруулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Түүнчлэн Монгол-Австралийн тэтгэлэгт хөтөлбөр /МASP/, Тайваны Азийн их сургууль, Япон улсын Засгийн газрын Хүний нөөцийг хөгжүүлэх /JDS/ тэтгэлэгт хөтөлбөр болон Залуу удирдагч хөтөлбөр, Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зэрэг магистр, докторт суралцах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан талаар тухай бүр мэдээллийн самбаруудад байрлуулан албан хаагчдад танилцуулсан.

-ХЗДХЯ-наас харъяа салбарууддаа Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судалж хэрэгжүүлэх төлөвлөгөөнд санал бэлтгэн, судалж нэвтрүүлэх Европын холбооны хууль, дүрэм, журам, норм, норматив, стандартуудын талаарх саналыг 9 сарын 24-ны өдөр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

– Монголын Нээлттэй Нийгэм Форум, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслөөс Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зарласан “Төлбөрийн чадваргүй иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгох боломжийг судалж, санал боловсруулах судалгааны ажил”-д тус хүрээлэнгийн судалгааны багт орон 4 сарын хугацаанд ажилласан.

– Тус хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа

  • Байгууллагын хөгжлийн одоогийн түвшин, хэтийн чиг хандлага
  • Шийдвэл зохих тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам
  • Байгууллагын хэмжээний технологи болон хүний нөөцийн наад захын шаардлагын талаар
  • Байгууллагын хэмжээнд цаашид баримтлах бодлого, анхаарах асуудлууд
  • Байгууллагын судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийн хэрэгжилт, бэрхшээлүүдийн талаарх санал, дүгнэлтийг дээрх асуудлаар нэгж бүрээс авсан санал дээр тулгуурлан боловсруулж ХЗДХЯ-нд албан бичгээр хүргүүлсэн.

– Тайлангийн хугацаанд гадаад харилцаа, хүний нөөцийн болон бусад чиглэлээр нийт 126 тушаал, 74 албан бичгийг боловсруулан гаргасан байна.

– Тус хүрээлэн дээр зохион байгуулагдсан арга хэмжээ, гадаад болон дотоодын төлөөлөгчдийг хүлээн авах уулзалт зохион байгуулах, сар шинийн баярыг тохиолдуулан байгууллагын ахмад настнуудыг хүлээн авах, тэтгэмж олгох арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулж захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг тухай бүр хэрэгжүүлж, хэлтсийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан.

Инженер, менежер

Тус хүрээлэнгийн барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж засвар үйлчилгээ, тохируулгыг цаг тухай бүрд нь хийн ашиглалтын явцад үүссэн гэмтлийг шуурхай засварлаж үзлэг төлөвлөгөөний дагуу засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэсний үр дүнд хэрэглээний ус, дулаан, цахилгаан хангамжийн ямар нэгэн доголдол гаргалгүй ажилласан ба менежерийн ажлын хүрээнд харуул үйлчилгээний ажилчдын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, зааварчилгаа өгөх, хяналт тавих, өдөр бүр рапорттай танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулж, тэдний хүчин чармайлтаар гадна дотор цэвэрлэгээ,байгууллагын доторхи эмх цэгц, эд аж ахуйн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг ханган, хүрээлэнгийн ажилтнуудын тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Ашиглалтын явцад үүссэн доорхи гэмтлүүдийг засварлав. Үүнд: Дээврийн 2 удаагийн нэмэлт засвар, хаалга цонхны тохиргоо, шатны бариул, гишгүүр төмөр, ариун цэврийн өрөөнүүдийн хаалганы нугас, бариул зэрэгт тогтмол засвар хийж нэгдүгээр давхрын хаалганы шил,хаалганы татуурга, хоёр гуравдугаар давхрын ариун цэврийн өрөөний хаалганы татуурга, шилэн фасадны таван давхрын усны хамгаалалт төмрийг шинээр нэмж нэг давхрын цайны өрөөний холигчийг иж бүрдлээр нь, хоёр гурван давхрын ариун цэврийн өрөөнд сантехникийн 2ш муфьта, тройник тус тус сольсон. Хүйтэн усны тоолуурыг лабораториар баталгаажуулж, хүйтэн усны 3ш шүүр, ялтсан бойлерийн тохиргоо,2ш хаалт сольж, 4ш крант, 3ш ус хураагуурт засвар, дулааны гадна худагт 2ш хаалтын засвар, салхивчийн сорох хэсгийн шүүрийг сар бүр цэвэрлэн, моторыг удирдлагаар өдөр бүр ажиллуулж, цахилгаан унтраалга 5ш, шалны болон ханын 4ш разетка, дотор 70ш гэрлийн ламп сольж засварласан. УБЦТСүлжээ ХК-аар ТП-124д гал хамгаалагч солиулж фаз дутуу ирж байсныг засварласан.Холбооны 9 гэмтэл, 4ш монтаж, дохиолол хамгаалалын 2ш тэжээлийн блок,1ш камер нэмж суурилуулж камеруудын гэмтлийг засварласан.

Цаг бүртгэх шинэ төхөөрөмж, хананд TV, зэргийг шинээр хийж бэхэлсэн. Гадна тохижилтоор 32ш нарс болон гацуур, 21ш долоогоно, хайлаас 50ш, 40ш шар хуас тарьж 50м2 талбай зүлэгжүүлэн 2ш цэцгийн мандал тарьж усалж арчилж байгаа бөгөөд авто зогсоолын хаалтыг шинэчилж удирдлагатай хаалтаар сольж суурилуулсан. Мөн цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг сайжруулахын тулд хивс угаадаг машин болон өндөр хүчин чадлын тоос сорогч авч өгсөн.

Тус хүрээлэн нь хүн олноор үйлчлүүлдэг үйлчилгээний байгууллага учраас гадна дотор тохижилт эд хөрөнгөнд гэмтэл учруулах нь их ба эвдрэл гэмтлийг тухай бүрт нь засварлан үйлчилгээний бусад байгууллагуудтай хийсэн гэрээг шинэчилж хамтран ажиллаж байна.

Санхүү, нярав

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар тушаалын хавсралтаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг нийт 69 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан бөгөөд “Үндсэн хуулийн эрх зүй, онол арга зүйн сектор” байгуулагдаж амжаагүйтэй холбогдон одоогоор 62 /ажилтны бүрэлдэхүүнээс одоогоор 62 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

1. Санхүүжилт

Улсын төсвийн санхүүжилтаас 562.038.600 төгрөг авсан, үндсэн үйл ажиллагааны (бусад хуульчдад явуулсан төлбөртэй сургалт, хуулийн бичвэрийн хяналтын хөлс) орлогоос 184.925.638 төгрөг, туслах үйл ажиллагааны (ном борлуулалтын орлого, хэвлэх үйлдвэрийн орлого тв студи, заалны түрээс, номын сангийн үйлчилгээ, 1982 тусгай дугаар, интернетийн үйлчилгээ, сурталчилгаа зэрэг ) орлогоос 86.633.759,60 төгрөг, бусад төсөл арга хэмжээний 33.283.000 төгрөгийн орлого оруулж нийт 304.842.397,6 төгрөгийн орлогыг бий болгосон байна.

¹

Орлогын төрөл / Хугацаа

Нийт

1

Төлбөртэй сургалт /тс/

183,996,444.0

2

Хуулийн бичвэрийн хяналтын хөлс

929,194.0

Үндсэн үйл ажиллагаа

184,925,638.0

3

Номын худалдаа

62,557,363.8

4

МУ-ын ХТХТ-ийн худалдаа

3,036,000.0

5

Хэвлэх үйлдвэр

7,215,500.0

6

ТВ студи

980,000.0

7

Заалны түрээс

5,225,500.0

8

Номын сангийн үйлчилгээ

2,319,000.0

9

“1982” тусгай дугаараас

1,922,740.8

10

Интернет

298,980.0

11

Зар сурталчилгаа

1,058,675.0

Туслах үйл ажиллагаа

86,633,759.6

Буцаалт

12,999,740.9

13

төсөл

33,283,000.0

Бусад /хаагдах/ акт, тэтгэмж

1,212,958.7

Нийт

319,055,097.2

Бодит орлого

304,842,397.6

2. Зардал

Үйл ажиллагааны зардлын төсөв нь 693.571.300 төгрөг бөгөөд 7 дугаар сарын 31-нийг хүртэл 287.477.627,09 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны зардал, төсөл арга хэмжээний 43.183.000 төгрөгний зардлыг нийтдээ 330.660.627,09 төгрөгний зардал гаргасан нь төсвийн зарлагын зарцуулалт 63.49 хувьтай байна.  (287.477.627,09*100/452.791.400) Дотоод албан томилолт, харуул хамгаалалтын зардал зарцуулалтгүй байна. Сангийн сайдын 2010 оны 3 дугаар сарын 9-ий өдрийн 48 дугаар тушаалын 5 дугаар зүйлд заасны дагуу зардлын бүлгийн дүнгээс хэтрүүлсэн зардал байхгүй болно.

Үзүүлэлт

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Зарцуулах үлдэгдэл

УРСГАЛ ЗАРЛАГЫН ДҮН

693,571.3

531,651.4

161,919.90

Бүлэг1. Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил

250,906.0

225,415.0

25,491.04

Үндсэн цалин

237,172.5

219,207.9

17,964.56

Нэмэгдэл урамшил

13,733.5

6,207.0

7,526.48

Бүлэг2. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл

27,599.9

24,965.1

2,634.79

Тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл

22,581.7

22,581.70

Байгууллага төлөх ЭМД-ын хураамж

5,018.2

5,018.20

Бүлэг3. Байгууллагын тогтмол зардал

37,108.3

16,967.8

20,140.49

Гэрэл цахилгааны зардал

23,114.6

9,446.6

13,667.96

Түлш, халаалт

12,484.1

6,614.5

5,869.56

Цэвэр, бохир ус

1,509.6

906.6

602.96

Бүлэг 4. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зардал

142,019.2

78,964.2

63,054.98

Бичиг хэргийн зардал

13,841.9

14,690.1

(848.23)

Ном, хэвлэл авах

113,321.0

54,460.0

58,860.97

Шуудан, холбоо

5,607.8

5,221.9

385.93

Тээвэр (шатахуун)

9,248.5

4,592.2

4,656.31

Бүлэг 5. Эд хогшлын зардал

6,772.0

6,445.1

326.91

Хөдөлмөр хамгаалалын хэрэглэл

1,962.0

1,122.2

839.85

Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс

4,810.0

5,322.9

(512.94)

Бүлэг 6. Томилолт, зочны зардал

149,066.9

124,616.6

24,450.30

Дотоод албан томилолт

3,583.8

170.1

3,413.70

Гадаад зочны зардал

1,933.4

2,155.0

(221.63)

Давтан сургалтын зардал

141,003.2

117,697.2

23,306.01

Гадаад сургалт семинарт оролцох зардал

2,546.5

4,594.3

(2,047.78)

Бүлэг 7. Бусад бараа үйлчилгээний зардал

37,804.1

25,902.4

11,901.71

Урсгал засвар

24,294.1

17,252.5

7,041.62

Аудит, зэрэглэл тогтоох їйлчилгээний хєлс (дотоод)

835.0

835.0

0.00

Тээврийн хэрэгслийн даатгал

412.0

623.5

(211.52)

Харуул, хамгаалалтын хөлс

1,725.0

1,485.0

240.00

Тээврийн хэрэгслийн оншилгоо

300.0

120.0

180.00

Нэг удаагийн буцалтгүй урамшуулал

8,668.0

4,447.4

4,220.61

Газрын төлбөр

1,320.0

880.0

440.00

Тээврийн хэрэгслийн татвар

250.0

259.0

(9.00)

Зардлын зүйл тус бүрээр хяналт тогтоох зардлын зүйл

42,294.9

28,375.2

13,919.69

Нормын хувцас зөөлөн эдлэл

800.0

200.0

600.00

Холбооны суваг ашигласны төлбөр

31,580.5

21,040.6

10,539.90

Төвлөрсөн арга хэмжээ

3,788.3

2,072.1

1,716.20

Эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын хєлс

5,100.1

4,342.31

757.79

Хог хаягдал устгах, цэвэрлэх

1,026.0

720.2

305.80

3. Авлага

2010 оны эхэнд авлагын бүртгэлд 63,477,038.57 байсан бөгөөд тухайн тайлант хугацаанд 45,679,300 төгрөг болгож бууруулсан байна. Энэ авлага нь дараа тооцоогоор үүсгэсэн ХЗҮХүрээлэнгийн гэрээт борлуулагч, гадны гэрээт борлуулагч нарт борлуулуулахаар өгсөн номны авлага болно.

4. Өглөг

ХЗҮХ нь 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 6.056.800 өглөгтэй байна.

5. Бараа материал

Бараа материалын хувьд тайлант хугацааны эхэнд 127,716,898.52 төгрөг байсан бөгөөд 119,915,402.28 төгрөгийн бараа материалтай болж 7,801,496.24 төгрөгийн хэвлэх үйлдвэрийн түүхий эд материал (дуусаагүй үйлдвэрлэл), бичиг хэргийн материал, хангамжийн материал, ном зэрэг бараа материалаар буурсан байна.

6. Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийн хувьд “Хутугт”ХХК-ны хандиваар телевизор нэмэгдсэн. Төрийн өмчийн хорооны 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/1187 дугаар тогтоолын дагуу 53 ширхэг компьютерийг актлаж данснаас хассан бөгөөд 1,298,452.20 төгрөгийн элэгдлийн зардлын үлдэгдэл байсныг үндсэн хөрөнгө данснаас хассаны гарзад бүртгэгдсэн байна.

Хэвлэх үйлдвэр

Хэвлэх үйлдвэр нь 2010 онд 6 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан болно.

Хэвлэх үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ажлын хувцас, нормын сүүг сар болгон олгож хэвшүүлсэн. 2010 онд хэвлэх ном, сэтгүүл, сонин, хэвлэлийн бүтээгдэхүүн, хэрэглэгдэх бараа материал түүхий эдийн тооцоог гаргаж ажилласан. Тоног төхөөрөмжүүдийн үзлэг хийж багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн ажилтнуудад хариуцуулан картжуулсан.

Тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг засварчин Д.Даштөмөр, цахилгаанчин Н.Төмөрхүүгээр шалгуулан шаардлагатай засвар үйлчилгээ төсвийг батлуулан хийлгэв. Ажилтнуудад 14 хоног тутамд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч ажилласан.

Хэвлэх үйлдвэрийн бизнес төлөвлөгөө, аж ахуйн тооцоонд оруулахтай холбогдсон тооцоо, судалгаа, дүгнэлтүүдийг хийж Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан. 2011 онд хэвлэх хэвлэлийн захиалгыг авч нэгдсэн тооцоо хийж, 2011 оны 1-р улиралд хэвлэх үйлдвэрт шаардлагатай материалын захиалыг санхүүд өгсөн.

Хэвлэх үйлдвэрт 2010 онд нийт 101 нэр төрлийн 66575 ширхэг ном, сонин, сэтгүүл хэвлэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав. /Хавсралт-8/

Товч дүгнэвэл: ХЗҮХ-ийн 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ЗААХ нь 9 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан. Үүнээс төлөвлөгөөт хугацаа хэтэрсэн 1 арга хэмжээ байгаа буюу  дотоод дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, гарын авлага гаргах ажил юм. Бусад арга хэмжээний тухайд төлөвлөгөө ёсоор хийгдэж байна.

Захиргаа, аж ахуйн хэлтэс нь ХЗҮХ-ийн төлөвлөгөө, дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийн мэдээг ХЗДХЯ-нд тогтоосон хугацаанд мэдээлж, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөн, материал бүрдүүлэлт, албан хаагчдын нийгмийн байдалд дэмжлэг үзүүлэх, гадаад, дотоодын сургалтанд хамруулах, хамтын ажиллагаа бүхий гадаад, дотоодын байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн хэвийн ажиллагааг хангаж, цалин хөлсийг хугацаанд нь олгож, байгууллагын санхүүгийн хэвийн ажиллагааг хангаж, хэвлэх үйлдвэр нь зохих хэмжээнд ашигтай ажилласан байна.

Түүнчлэн байгууллагын барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, цаг тухайд нь хийж, ашиглалтын явцад үүссэн гэмтлийг шуурхай засварлан, ус дулаан, цахилгааны ямар нэг доголдолгүй ажилласан. Харуул, үйлчилгээний ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгууллагын эмх цэгц, аж ахуйн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, ажилтнуудын тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан.

Товчхондоо байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангаж, чанартай сайн зохион байгуулж ажилласан.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

/2010.12.20/

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан