2019-11-14 17:37
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2011 оны хэрэгжилтийн тайлан

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ЗААЛТ

ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын “Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулах”-д шүүх эрх мэдэл, хууль тогтоомжийн эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлнэ.
1. 1.1. Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж эерэг талыг бэхжүүлэхийн хамт  давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад чиглэсэн судалгааг төрийн байгууллага түүний дотор хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах үүрэг бүхий байгууллага нэгжийн захиалгаар тодорхой сэдэв, чиглэл, томоохон хуулиар дагнасан болон харьцуулсан судалгаа хийж, талууд болон олон нийтийн оролцоотойгоор судалгааны тайланг хэлэлцүүлэх, дүгнэх, хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ. 2011 онд тус хүрээлэн нь нийт 28 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс 16 нь ХЗДХЯ-ны захиалгат судалгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 22 дугаар тушаалын дагуу тус яамнаас боловсруулж буй дор дурдсан сэдэв бүхий 16 хуулийн төсөлтэй холбогдох судалгааны ажлыг Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу хийж, шинжлэх ухааны үндэстэй, тодорхой санал дүгнэлт бүхий тайлан гаргаж ХЗДХЯ-нд тогтоосон хугацаанд хүргүүлсэн.

  1. “Дампуурлын тухай хуулийн хэрэгжилт, төлөв байдал, тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах арга зам”
  2. “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь”
  3. “Арбитрын тухай хуулийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээл эрх зүйн орчныг сайжруулах арга зам”
  4. “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлж буй өнөөгийн байдал, эрх зүйн орчныг сайжруулах арга зам”
  5. “Шүүхийн болон шүүхийн өмнөх шатанд эвлэрэл, зуучлалын эрх зүйн харилцааг зохицуулах хэрэгцээ, шаардлага”
  6. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам”
  7. “Төрийн бус байгууллагын санхүүгийн орчны эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”
  8. “Монголын иргэний нийгэм болон ТББ-ын төлөвшлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”
  9. “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэхэд төрөөс тавих хяналт, хягаарлалтын боломж, харьцуулсан судалгаа /бусад орнуудын эрх зүйн зохицуулалт/”

10.  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах арга зам”

11.  “МУ-ын хилийн тухай хуулийн хэрэгжилт, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах нь”

12.  “Мэдээллийн Монцамэ агентлагийн өнөөгийн байдал, түүний эрх зүйн байдлыг тодорхойлох нь”

13.  “Захиргааны үйл ажиллагааны нийтлэг харилцааг зохицуулах хэрэгцээ, шаардлага”

14.   “Харъяатын тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага” сэдвээр судлах

15.   “Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга зам”

16.  “Өршөөл үзүүлэх тухай УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх /биелүүлэх/ журмын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам”

Дээрхээс гадна ХЗҮХ-ийн Стратеги хөтөлбөрийн хүрээнд дараах нэр бүхий судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр нь:

  1. “Хөрөнгийн зах зээл дэх Үнэт цаасны арилжаатай холбоотой хэлцлүүд” “Даатгалын эрх зүй”
  2. “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах газрын эрх зүйн зохицуулалт, түүний практик”
  3. “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж буй байдал”
  4. Алагчлахгүй байх тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн зохицуулалт ба МУ-ын хуулийн уялдаа холбоо, хэрэгжилтийн судалгаа
  5. Эрдэс баялгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт
  6. “Монголын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт”
  7. “Эрүүгийн хуулийн XXIII бүлгийн 202,204-207,214,2141 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн онолын болон криминологи судалгаа”
  8. “Монгол Улсын криминологи”  /Он дамжин хийгдэнэ/
  9. “Төрийн эрүүгийн бодлого ба гэмт хэрэгт тооцох, эс тооцох тухай асуудал”  /Он дамжин хийгдэнэ/

10.  “Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал”

11.  “Сонгуулийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудал”

12.  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх эрхийн хэрэгжилт мониторинг, үнэлгээний судалгаа”

Он дамжин хийх судалгааны хувьд явцын тайлан гаргаж, бусад судалгааны ажлуудыг бүрэн дуусч тайланг захиалагчид хүргүүлсэн. Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Судалгаа тус бүрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлж, санал зөвлөмж боловсруулж, судалгааны ажлыг хийх явцад болон дууссаны дараа холбогдох байгууллага, албан тушаалтныг оролцуулан нийт 12 удаа эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, ном, гарын авлага гаргаж, Хууль дээдлэх ёс”, “Монголын төр эрх зүй”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал”, “Монцамэ мэдээ” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүл, бусад сонинд 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, байгууллагын цахим хуудас www.legalinstitute.mn–т байршуулах замаар олон нийтэд хүргэн танилцуулж ажилласан байна.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

2. 1.2. Судалгааны үр дүнд тулгуурлан хууль тогтоомжийн салбаруудаар сектор тус бүрийн чиглэлээр уул судалгааг гүнзгийрүүлнэ. Судалгааг гүнзгийрүүлэн судлах, суурь судалгаа хийхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Төрийн эрүүгийн бодлого ба гэмт хэрэгт тооцох, эс тооцох тухай асуудал” сэдэвт суурь судалгааг 2011 оноос эхлэн судалсан ба 2012 оны төлөвлөгөөний дагуу гүнзгийрүүлэн “Гэмт хэрэгт тооцох, эс тооцох тухай асуудал” /criminalization and decriminalization/, “Монгол Улсын Эрүүгийн хууль дахь ялын тогтолцоо, ялын үр нөлөөний харилцан уялдааны  асуудал”-ыг тус тус  судалж байгаа  болно.

Мөн 2011 онд хийсэн “Монголын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт” сэдэвт судалгааны ажил он дамжин хийх судалгаа юм.

Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн судалгааг нарийвчлан судалж байгаа 2012 онд “Уул уурхайн салбарт усыг зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгааг хийж байна.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

3. 1.3. Шүүх эрх мэдлийн болон түүнд оролцдог байгууллагууд / шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, өмгөөлөх байгууллага/-аас хууль хэрэглэж байгаа практикийг УДШ, УЕП, ШЕЗ, МӨХ-ны захиалгаар жил бүр сэдэвчлэн судалж, эрдэм шинжилгээний дүгнэлт, санал, зөвлөмж, хойшлуулшгүй зарим зүйл заалтаар холбогдох хуулийг оновчтой болгох төсөл гаргаж, захиалагчид нийлүүлэн, хуульчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад ашиглана. Дээр дурьдсанаар ХЗДХЯ-ны захиалгат 16 хуулийн төсөлтэй холбоотой судалгааг хийж гүйцэтгэв. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг илрүүлэх ажлын хүрээнд хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хийхдээ онол, практикийн судалгааг хослуулан хийж ирсэн. Практикийн судалгааг хийхдээ шүүх эрх мэдлийн болон түүнд оролцдог байгууллагатай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум дүүргийн бүх шатны шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, өмгөөллийн байгууллагын хуульчид, ажилтантай байнга хамтран ажилладаг. Мөн судалгааны үр дүн, тайланг холбогдох байгууллагын оролцоотой хэлэлцүүлж, санал зөвлөмж боловсруулахад эдгээр байгууллагын саналыг тусгадаг болно.

Судалгааны ажилд салбарын эрдэмтэд,  судлаачид,  мэргэжлийн өндөр мэдлэг, ажлын туршлагатай шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагын практик ажилтнуудыг татан оролцуулах замаар судалгааны ажлын хүрээг тэлж, агуулга ач холбогдлыг гүнзгийрүүлэхэд анхаарч ажилласан.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

4. 1.4. МУИС, Цагдаагийн академи зэрэг их, дээд сургуультай хамтран криминологийн цаг үеийн судалгааг хийхээс гадна уул асуудлын орчин үеийн онолын үндэслэлийг судалж, энэ чиглэлээр судалгааны ажлын шинжлэх ухааны үндэслэлийг шинэчлэх онол-арга зүйн бааз, хүний нөөцийг бүрдүүлэх цогц арга хэмжээ авна. Тус хүрээлэн нь Цагдаагийн ерөнхий газартай криминологийн судалгааны чиглэлээр  хамтран ажиллах тухай санамж бичигт 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурж хамтран ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн зорилго нь МУ-д гарч буй гэмт явдлын шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан онол, практикийн талаас судлах, гэмт явдлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах арга тактикийг зөв сонгон тодорхойлох замаар иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангахад оршино. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2011 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн сар бүрийн статистикийн мэдээллийг ЦЕГ-аас хүлээн авч судалгааны ажилд ашигласан.

2011 онд ХЗҮХ-ийн хийсэн “Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга зам” сэдэвт судалгааны ажлын зарим хэсгийг  Цагдаагийн академи / хуучин нэрээр/-ийн багш магистр Г. Амаржаргал, тус сургуулийн сонсогчдыг оролцуулж гүйцэтгэсэн болно.

“Эрүүгийн хуулийн XXIII бүлгийн 202,204-207,214,2141 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн онолын болон криминологи судалгаа”-ны хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл Дүн шинжилгээний төв, УМБГ, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын албатай хамтран ажилласан.

“Монголын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт” сэдэвт судалгааны хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, ярилцлагын аргаар зарим судалгаа хийв. Шүүхийн болон мөрдөн байцаах байгууллагаас гаргасан энэ төрлийн гэмт хэргийн  статистик мэдээнд дүн шинжилгээ хийж, гадаадын зарим улсын эрүүгийн хууль, холбогдох бусад материалыг судалсан.

Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойд зориулан бүтээсэн ”Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал”, Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал” сэдэвт номыг бичихэд тус хүрэлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын хамт олон МУИС-ийн Монголын төр, эрх зүйн тэнхим,  төр эрх зүй түүх, эрүүгийн эрх зүйн томоохон эрдэмтэд: доктор, профессор Б.Баярсайхан С.Жанцан, түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, туршлагатай хуульч Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй хамтран гүйцэтгэсэн.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

5. 1.5. Үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний уялдаа, зөрчилдөөний талаар суурь чанарын судалгаа явуулж, шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга замыг тодорхойлж, шүүхийн практикт нэвтрүүлэх санал, зөвлөмж гарган УДШ болон дагнасан шүүхүүдэд шилжүүлнэ. /2009-2012/ Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2009 онд “Монгол Улсын олон улсын гэрээний тухай 1993 оны хуульд шинжлэх ухаан, практикийн тайлбар хийх” судалгааны ажил хийсэн ба энэ судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийн зүйл заалтыг олон улсын эрх зүйн эх сурвалжийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн тайлбар хийх ажлыг судлаачдын баг хийж гүйцэтгэсэн. Энэ судалгааны ажлын үр дүнгээр 2011 онд “Олон улсын гэрээний тухай Монгол Улсын дэлгэрэнгүй тайлбар” номыг эрхлэн гаргасан.

Энэхүү ном нь олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, хяналт тавих, цуцлах, хүчин төгөлдөр олон улсын гэрээнд нэгдэн орох, гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Олон улсын гэрээний тухай хуулийг бүхэлд тайлбарласан нь хуулийг зөв хэрэглэх, ойлгоход ач холбогдолтой бүтээл болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон гэрээнд нэгдэн орохдоо анхнаас нь судалгаатай хандах шаардлагатай ба ингэснээрээ Үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний зөрчилдөөний асуудлыг багасгах, уялдаа холбоог сайжруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд учрах бэрхшээлийг багасгах үндэс суурь болох юм.

Мөн энэ зорилтын хүрээнд тус хүрээлэнгийн 2009, 2010 онд хийсэн судалгаанд тулгуурлан “Үндэсний шүүхэд олон улсын гэрээг хэрэглэх нь” сэдвээр хуульчдын үргэлжилсэн сургалтын хичээлийн хөтөлбөр боловсруулж, 2011 оны турш хуульчдын заавал судлах хичээл буюу нийтлэг чиглэлийн сургалтаар хичээл заасан.

Хичээлийн хөтөлбөр нь дараах сэдвүүдтэй:

1. Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний харилцан хамаарал

2. Монгол Улсын олон улсын гэрээг шүүхэд хэрэглэх нь

3.  Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэж ороход судалгаатай хандах асуудал

Агуулга:

Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний харилцан хамаарал. Үндэсний шүүхэд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэх асуудлыг ХЗҮХ-ийн ОУЭЗС-ийн 2009-2010 оны судалгааны материал дээр тулгуурлан заасан. Мөн Монгол Улсын олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн хоорондын зөрчилдөөний асуудлыг хөндсөн.

Хичээлийн хүрээнд Үндэсний хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орж буй олон улсын гэрээний хороондын уялдааг хангах талаар олон улсын гэрээнд нэгдэж ороход судалгаатай хандах, харгалзан үзэх шалгуур асуудлуудын талаар ярилцсан.

Сургагч багш: ЭНБД Б.Гүнбилэг , ОУЭЗС-ийн эрхлэгч Ж.Соёлмаа, ЭША Б.Энх-Амгалан

Хичээлийн цаг: 4 цаг

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

6. 1.6. Хууль тогтоомжийн дэд акт (Засгийн газар, яамдын тогтоол, захирамж, тушаал, заавар зэрэг норматив акт)-ыг дагнан судлах бүтэц бий болгож, энэ талаар ХЗДХЯ-ны хүлээсэн үүргийг ханган биелүүлэхэд арга зүй, аргачилсан тус дэмжлэг үзүүлэхүйц судалгааг төгөлдөршүүлнэ. /2009-2012/ 2009 онд энэ чиглэлийн томоохон судалгааг хийсэн болно.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

7. 1.7. Нэгдсэн ангиллын дагуу Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоом-жийн он дараалсан бүрэн эмхтгэлийн цуврал ботиудыг бэлтгэн 2009 онд багтаан гаргаж практик хэрэглээнд нийлүүлнэ.

Энэ зорилтын 1.3-т заасан арга хэмжээг гүнзгийрүүлэн 1206 оноос өдгөө хүртлэх Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэлийг бэлтгэж, эхний ботиудыг нийтэлж цаашид үргэлжлүүлнэ.

/2009-2010/

Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн эмхтгэл 4 ботийн 3 дахь удаагийн өөрчлөлтийн багцыг эрхлэн гүйцэтгэв.

Монгол Улсын түүхэнд холбогдох 1206-2009 он хүртэлх хууль тогтоомжийг нийт 16 ботиор хэвлэн гаргаад байна. Түүхэн боть эмхтгэл гаргах ажил дууссантай холбогдуулан номын нээлтийг хийж, “Монголын эрх зүйн түүхэн хөгжил ирээдүйн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны 9 дүгээр сарын 10-нд хийсэн.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

Зорилт 2.

ХЗҮХ-ийн дүрэмд заасан чиг үүргийн дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр хууль зүйн магистрын болон хууль зүйн докторын зэрэг олгох сургалт явуулах, түүнчлэн  шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад албаны хуульчдын үргэлжилсэн сургалтыг тогтмолжуулан боловсронгуй болгоно.

8. 2.1. Шүүгч, прокурор, бусад хуульч 30 багц цагийн хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж Шүүгчдийн сургалтад экстернат болон клиник сургалтын арга нэвтрүүлнэ.

/2009-2012/

Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2009 оны 18 дугаар тогтоолоор баталсан Хууль зүйн үргэлжилсэн сургалтын нэгдсэн хөтөлбөрт нийцүүлэн тус хүрээлэн нь 2011 онд нийт 160 удаагийн 810 цагийн 202.5 багц цагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.  2011 онд төлөвлөсөн сургалтуудыг тасралтгүй, бүрэн зохион байгуулсан бөгөөд нэмэлт сургалтуудыг зохион байгуулсан. Нийт 217 удаагийн 1582 цагийн 4946 хүн хамрагдсан сургалт зохион байгуулж төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. 2010 онд Хуульчдын кредит цагийг дүгнэсэнтэй холбогдуулан ХЗДХЯ-тай хамтран багц хангаагүй 1750 хуульчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж Хуульч сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлсэн. Улмаар тэдэнд зориулсан нийтлэг болон мэргэших чиглэлийн  нийт 6 удаагийн 57 багц цагийн нэмэлт сургалтуудыг зохион байгуулсан.

Сургалтын ажилд үндсэн багш, эрдэм шинжилгээний ажилтнаас гадна хууль зүйн их, дээд сургуулийн профессор багш нар болон шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг практикийн хуульчидтай хамтран ажилласан.

Мөн хууль зүйн үргэлжилсэн сургалтыг боловсронгуй болгох чиглэлээр дараах ажлуудыг хийсэн байна. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор тэдгээр хуульчдын гэрчилгээг шууд хүчингүй болгох боломжгүй болсон учир Үргэлжилсэн сургалт явуулах журмыг боловсронгуй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулахаар тогтов. Үүний дагуу тус хүрээлэнгээс 200 гаруй хуульчдын дунд анкетаар болон ярилцлагын аргаар судалгаа хийсний үндсэн дээр Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах санал боловсруулж ХСШОТБЗ-н 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралд танилцуулсан. Мөн сургалтын багц цаг хангах, сургалтын сэдвийн сонголтын асуудлаар хуульчийн үргэлжилсэн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэж ХСШАЭОТБЗ-ийн хуралд танилцуулж, бичгээр саналаа өгсөн.

Сургалтын дэд хорооны хурлыг 2 удаа зохион байгуулж бүрэлдэхүүнээ шинэчлэн баталж цаашид хийх ажлын төлөвлөгөөг батлав.

Хуульчдын үргэлжилсэн сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх, үнэлэхэд шүүх эрх мэдлийн байгууллагын оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын ерөнхий хорооны хурлыг 3  удаа  зохион байгуулж  сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өөрчлөх, сургагч багш нарын нэрс болон хичээлийн сэдвийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн. Хуульчийн үргэлжилсэн сургалтын журмын дагуу 12 байгууллагын сургалт магадлан итгэмжлэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэж 14 сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилж 1 сургалтын сэдэв агуулгын хувьд тодорхой бус ойлгомжгүй байсан учир буцаасан.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

9. 2.2. Үргэлжилсэн болон сонгон сургалтын сургагч багш нарын тусгай сургалт зохиож чанарыг дээшлүүлэх, сургалтын гарын авлага (суралцах ном товхимол, эх сурвалж, CD, DVD кино зэрэг)-ын хүртээмж чанарыг дээшлүүлнэ.

/2009-2012/

“Шүүхийн шинжилгээ”, “Хүн худалдаалах гэмт хэрэг” сургалтын гарын авлагыг Азийн сантай хамтран эрхлэн гаргаж, аймаг, нийслэл дүүргийн шүүгч,  прокуроруудаас сонгон “Хүн худалдаалах” сэдэвт сургагч багш бэлтгэх  сургалтыг  2011 оны  2 дугаар сарын  10-12-ны өдрийн хооронд  зохион байгуулсан ба 30 хүн хамрагдсан. Уг сургалтаар багшлах ур чадвар, заах арга зүйн онцлогийг оруулсан  16  цагийн багтаамжтай  сургалт байв.

НҮБ-ын UNESCO-той хамтран “Хүүхдийн эрх чөлөөний өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт гарын авлага боловсруулсан. 2011 оны 9 дүгээр сарын 27-29-ны  хооронд  “Хүүхдийн эрх хамгаалал” сэдвээр  2 багц цагийн сургалт зохион байгуулсан ба нийт 30 хүн хамрагджээ.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

10. 2.3. Хуульчдын болон шүүгчдийн сонгон шалгаруулалтад бэлтгэх тусгай сургалтыг гэрээ-захиалгаар зохион байгуулж, гарын авлагаар тогтмол хангаж, энэ талаар ХЗДХЯ-наас бодлого тодорхойлж хэрэгжүүлэхэд туслан гүйцэтгэнэ. /2009-2012/ ХСШОТБ Зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлэн 2011 оны Хуульчдын сонгон шалгаруулалтад бэлтгэж  Хуульчдын сонгон шалгаруулалтанд бэлтгэх сургалтыг 7 дугаар сард  2 удаа, 8 дугаар сард 2 удаа нийт 4 удаагийн 48 цагийн сургалтыг зохион байгуулхад 350 орчим   оролцогч  хамрагдсан. Сургалтын агуулга нь Үндсэн хууль захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал,  Эрүүгийн болон Иргэний эрх зүйн эрх зүйн бодлого бодох аргачлал сэдвээр явагдсан. Мөн Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруултад зориулсан “Эрүү, Иргэн, Захиргааны бодлого бодох аргачлал” сэдэвт 8 цагийн сургалтыг 2011 оны 10 дугаар сард зохион байгуулсан.

2011 оны хуульчдын сонгон шалгаруулалтын “Хуульчийн сорилгын хураамж” номыг шинэчлэн гаргасан.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

11. 2.5. Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг “Эрх зүйн туслалцааны төв”, орон нутгийн албадтай хамтран зохион байгуулна.

/2009-2021/

www.legalinfo.mn сайтаас хууль тогтоомжийг түргэн шуурхай, хялбар аргаар, бүрэн эхээр нь олж үзэх боломжтойг иргэд, олон нийт, төрийн болон хувийн хуулийн этгээд зэрэгт сурталчлан таниулах ажлыг жилийн турш улсын хэмжээнд эрхлэн гүйцэтгэсэн. Тухайлбал, 2011 оны 6 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүрэгт ЭЗМНС /www.legalinfo.mn/ болон “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэл, “Хууль зүйн мэдээ” сонин, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн талаар сурталчилсан. Сургалтад хороодын Засаг дарга, Хэсгийн байцаагч, Олон нийтийн байцаагч болон нийгмийн идэвх бүхий иргэд оролцсон. Мөн 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 3- ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгуудын эрх зүйн туслалцааны төвтэй тус тус хамтран ЭЗМНС буюу хууль тогтоомжийг хэрхэн хялбар, түргэн шуурхай олж үзэх талаар сурталчлах арга хэмжээг зохион явуулав. Одоо тус сайтад нийт 470 гаруй хууль, эрх зүйн бусад бүх актуудыг байршуулсан бөгөөд иргэд онлайнаар холбогдон хэрэглэж байна.

Эрх зүйн сурталчилгааг орон нутагт хүргэх дэд бүтцийг боловсронгуй болгох, орон нутгийн засаг захиргаааны байууллага болон Эрх зүйн туслалцааны төвүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Дархан-Уул аймагт хууль зүйн салбарын бүсийн сургалтын төвийг 2011 оны 3 дугаар улиралд нээсэн. Энэхүү бүсийн сургалтын төвийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн видео-конференцийн танхимуудтай холбож зайны сургалт явуулахад шаардагдах техникийн тодорхойлолт үндэслэлийг судлан гаргаж төслийг санхүүжүүлэгч “Дэлхийн банк”-нд санал хүргүүлсэн.

Дархан–Уул аймагт зайны сургалт явуулах зорилгоор тус аймагт байрлах ХЗҮХ-ийн салбарын “Сургалтын бүсчилсэн төв”-ийн заалны дотоод нөхцөл болон техникийн боломж зэрэгтэй танилцан судлаж байна. Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

Зорилт 3.

Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны ажлын хүртээмж, чанарыг дээшлүүлэн шинэ арга барил нэвтрүүлнэ.

12. 3.1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /ЭЗМНС/-д оруулах мэдээллийн эх сурвалжийн дутууг гүйцээж, программ хангамжийг сайжруулах, сүлжээг өргөтгөн үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх асуудал боловсруулж ХЗДХЯ-нд тавьж шийдвэрлүүлнэ.

/2009-2012/

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ: ЭЗМНС-ийн програм хангамж, аюулгүй ажиллагаа, програм хангамжийн сайжруулалтын талаар судалгаа хийсэн. Сүлжээний хамгаалалтын болон вирусны хамгаалалтын програм суулгах талаар мөн судалсан.

Сүлжээ, програм хангамжийг сайжруулах ажилд зориулан системийн шаардлагын шинжилгээ боловсруулах ажлыг зохион байгуулан шаардлагын шинжилгээний төслийг боловсруулсан. Ингэхдээ техникийн сайжруулалтын талаар сүлжээнд холбогдсон байгууллагууд /Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар гэх мэт/ -аас санал авч төсөлд тусгасан ба Дэлхийн банкинд хүргүүлсэн.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн шинэчлэл, програмыг сайжруулахаар ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар, Дэлхийн банкны Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөлтэй хамтран ажилласан. Хууль зүйн үйлчилгээг сайжруулах төслөөс 2 удаа тендер зарласан бөгөөд компаниудын саналыг хүлээн авч шаардлага хангасан компанийг шалгаруулахад оролцсон. Шалгаруулалт бүрд техникийн даалгавар боловсруулах, техникийн тулгамдаж буй асуудал, програмын алдааны тухай мэдээлэл бэлтгэж, техникийн шийдлүүдтэй танилцах зэрэг ажлуудыг хийсэн. Програмын сайжруулалт хийгдсэнээр иргэд олон нийт эрх зүйн мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүлээн авах бололцоо бүрдэх юм. Төлөвлөгөөний дагуу 2011 он дуустал бэлтгэл ажлуудыг хийж 2012 онд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийнэ.

ЭЗМНС-ийн сайтыг портал сайт болгон өргөжүүлэх ажлын хүрээнд сайтын зар сурталчилгаа, баннер байршуулалтыг сайжруулахад анхаарч ажилласан. “ЭЗМНС-ийн сайтад баннер зар сурталчилгаа байршуулах журам”-ыг шинэчлэн батлуулж жишиг үнэ тогтоосон. Компаниудын бүртгэлийг онлайнаар явуулж 300 гаруй хуулийн этгээдийн  бүртгэлийн сантай болсон ба  зар, сурталчилгаа, мэдээлэл явуулж эхэлсэн. ХЗҮХ-гээс эрхлэн гаргаж буй дотоод бүтээгдэхүүний сурталчилгааг сайтад байршуулсан. Тухайлбал:

–      Монгол Улсын хууль 4 боть ном;

–      1206-2009 он дараалсан түүхэн эмхтгэл;

–       Азийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ;

–      Хууль дээдлэх ёс сэтгүүлийн англи дээрх хувилбар “Mongolian Law Review” сэтгүүлийн тухай;

–       Хууль зүйн мэдээлэл эмхтгэлийн баннер;

–       АНУ-д  ST.Thomas нэрэмжит их сургуульд магистрантур суралцуулах мэдээлэл зэргийн сурталчилгааны самбарын баннер;

–      Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн хандалт 2 сая хүрч байгааг тохиолдуулан  2 сая дахь хэрэглэгчийг бүртгэх, мэдээлэх тухай сурталчилгааны баннер;

–      ХЗҮХ-ийн номын сангийн баннер, номын сангийн электрон каталоги;

–       “Ананд Батзаяа” хуулийн фирмийн сурталчилгаа баннер;

Мөн Twitter болон Facebook сайтад холбосон.

Сайтын хандалтыг тогтмол өсгөхийн тулд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн /www.legalinfo.mn/ сайтын шинэ мэдээ буланд эрх зүйн холбогдолтой мэдээ, мэдээлэл буюу хуульчийн сонгон шалгаруулалт, өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтын зар,  хуульчийн үргэлжилсэн сургалтын сар бүрийн хуваарь зэрэг цаг үеийн, өдөр тутмын 160 гаруй мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн хөтөлсөн. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд 2011 онд 885 087 удаагийн хандалт хийгдсэн нь өмнөх жилийн хандалтын тоотой харьцуулахад 55,45 хувиар өссөн дүнтэй байна.

“М-Си-Эс Koм” ХХК өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотойгоор сүлжээний хурдыг сайжруулах гэрээний нөхцөл, нийлүүлэлтийн хурдыг шалган гэрээг шинэчлэн байгуулсан.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн мэдээллийн сан: Монгол Улсын дээд шүүхийн тогтоол /Дээд шүүхийн тайлбар 2007 оноос өнөөг хүртэл/, Засгийн газрын 2010 оны тогтоолуудыг хянаж, эрх зүйн акттай тулгаж, энгийн хайлтын санд оруулсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан аймгуудын Хуулийн хэлтсийн дарга нарт зориулсан сургалтад эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн мэргэжилтэн хичээл заасан.

2011.01.12-ны өдөр болсон ХЗДХЯ, Дэлхийн банк, “Глоб” интернешнлийн хамтарсан “Эрх зүйн мэдээлэл солилцох, үйлдвэрлэх, түгээх нь” зөвлөлдөх уулзалтад орсон.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах мэргэжилтэнтэй уулзаж www.legalinfo.mn сайтад аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэрийг холбох талаар ярилцсан. “TV zone” сэтгүүлд ЭЗМНС-ийн сурталчилгааг байршуулсан.

2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүрэгт “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” бэлтгэх сургалтад Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn сайтын талаарх мэдээллийг хийж, олон нийтэд хүргэсэн байна. Сургалтад хороодын Засаг дарга, Хэсгийн байцаагч, Олон нийтийн байцаагч болон иргэд өргөнөөр оролцсон. Мөн 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ аймгуудад тус тус ЭЗМНС-ийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулав.

Түүнчлэн эрх зүйн мэдээлэл сурталчилгааны чиглэлээр гадаад улсын байгууллагуудтай хамтран ажилласан. Тус хүрээлэн нь 2005 оноос Азийн Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Сүлжээ /АЭЗМНС/-ний гишүүн байгууллагаар элсэн орсон бөгөөд жил бүр АЭЗМНС-ний олон улсын онол арга зүйн бага хуралд оролцдог. АЭЗМНС-ний гишүүн бөгөөд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох БНСУ-ын “Хууль тогтоомжийн судалгааны төв”-тэй байнгын харилцаатай ажилласан. Тухайлбал, БНСУ-ын хүчин төгөлдөр хуулиуд болон тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг тогтмол солилцож ажиллаж ирлээ.

2011 оны 9 сарын 28-аас 30 хооронд Тайвань улсын Тайпэй хотод болсон ALIN /Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ/ хамтын ажиллагаатай гишүүн байгууллагын ээлжит уулзалт хуралд тус хүрээлэнгээс оролцож илтгэл тавьсан. Энэхүү хуралд оролцсоноор бусад гишүүн байгууллагуудтай мэдээлэл солилцох, шинэ дэвшилтэд арга барилыг нэвтрүүлэх, тулгамдсан асуудлаар зөвлөгөө, дэмжлэг авч гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг алхам болсон. Мөн Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээний веб сайтад www.legalinfo.mn сайтыг байршууллаа.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

13. 3.2. ЭЗМНС-г ашиглах боломжийг өргөжүүлэх талаар судалж, танилцуулах, мэргэжилтэй ажилтнаар бэхжүүлж үйлчилгээний чанарыг сайжруулна.

/2009-2012/

ЭЗМНС-ийн аюулгүй ажиллагаа, програм хангамжийн сайжруулалтын талаар судалгаа хийсэн. Сүлжээний хамгаалалтын болон вирусны хамгаалалтын програм суулгах, системийн шаардлагын шинжилгээ боловсруулсан. Ингэхдээ техникийн сайжруулалтын талаар сүлжээнд холбогдсон байгууллагууд /Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар гэх мэт/ -аас санал авч төсөлд тусгасан болно.

ЭЗМНС-ийг сүүлийн үеийн сүлжээ болон серверийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх, програм хангамжийг шинэлэхтэй холбогдуулан нэмэлт тоног төхөөрөмжүүдийг суурилуулах талаар дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Судалгаагаар холбогдох зардлын тооцоог гаргаж Дэлхийн банкны “Хууль зүйн үйлчилгээг сайжруулах төсөл”-д санал танилцуулгыг хүргүүлсэн болно.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

14. 3.3. Хууль тогтоомжийн системчилсэн болон он дарааллын эмхтгэл, тайлбар, шүүхийн практикийн эмхтгэл хэвлэн, нийтлэн түгээх ажлыг (арилжааны) аж ахуйн тооцооны үндсэн дээр өргөтгөж, хүн амыг хууль тогтоомжийн тогтмол мэдээллээр хангах ажлыг тогтмолжуулна.                                     /2009-2021/ Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн эмхтгэл 4 ботийн 2 дахь удаагийн өөрчлөлтийн багц хэвлэгдсэн. Сурталчилгааны ажил хийж ажилласан.  Тухайлбал, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн шүүхийн тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар гэх мэт төрийн байгууллагууд болон холбогдох бусад байгууллагууд руу өөрчлөлтийн багцын захиалга авах тухай албан бичиг хүргүүлж, худалдан борлуулах, сурталчлах ажил хийсэн.

Мөн 2011 онд Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын 4 ботийн 3 дахь удаагийн шинэчлэлтийг эрхлэн гүйцэтгэв. Шинээр болон шинэчлэн батлагдсан 14 хууль, нэмэлт, өөрчлөлт орсон 89 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, пакт, конвенци баталсан 12 хууль, хүчингүй болгосон 2 хууль зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан. Цаашид хууль тогтоомжийг тухай бүр шуурхай хэвлэн гаргах үүднээс УИХ-ын хавар, намрын чуулган дуусах үед шинэчлэлтийг хийж байхаар болсон.

Түүнчлэн “Төрийн албаны тухай эрх зүйн баримт бичгийн эмхтгэл”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “МУ-ын хуулиуд-1 Үндсэн хууль, захиргаа”, “МУ-ын хуулиуд-2 Эрүүгийн эрх зүй, ЭБШЭЗ”,  “МУ-ын хуулиуд-3 Иргэний эрх зүй, ИХШХШЭЗ”, “МУ-ын хууль ИХШХШХ, УДШ-ийн тайлбартай”, “МУ-ын хууль ЭХ, ЭБХШХ, УДШ-ийн тайлбартай”, “Монгол Улсын хуулиуд №18” номнуудыг тус тус эрхлэн гаргасан байна.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

15. 3.4. Хэвлэлийн бэсрэг үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулах, улмаар аж ахуйн тооцоонд түшиглэн ашигтай, чанартай үйлдвэрлэл эрхэлдэг байдалд хүргэх                                    /2009-2012/ ХЗҮХ-ийн бүр орлого улсын төсөвт төвлөрдөг тул Хүрээлэнгийн Хэвлэх үйлдвэр болон зарим үйл ажиллагааг эдийн засгийн эргэлтэнд оруулж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэртэй болох асуудлаар судалж Засгийн газрын тогтоолын төсөл бэлтгэж ХЗҮХ-ийн Удирдар зөвлөлийн хуралд танилцуулж, улмаар ХЗДХЯ-нд танилцуулсан. ХЗДХЯ-наас тодорхой шийдвэр гараагүй.

ХЗҮХ-ийн Хэвлэх үйлдвэр 2011 онд нийт 102 нэр төрлийн 65675 ширхэг ном, сонин, сэтгүүл хэвлэсэн байна.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

16. 3.5. Одоо эрхлэн гаргаж буй “Хууль дээдлэх ёс”, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүл, “Хууль зүйн мэдээ” сонины тоог нэмэгдүүлэн, нийтлэлийн чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авна. /2009-2021/ Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгож, шинжлэх   ухааны онол, практикийн хувьд гүнзгийрүүлэн, хууль зүйн судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сэтгүүлийн ерөнхий зөвлөл, шинжээч эрдэмтдийн зөвлөл, хянан тохиолдуулах зөвлөл гэсэн бүтэцтэйгээр шинэчлэн байгуулсан.

Сэтгүүлийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, УДШ-ийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, МУ-ын Ерөнхий сайдын Хуулийн зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөний газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллага болон хууль зүйн сургалтын байгууллагын төлөөлөх албан тушаалтнуудаас нэг бүрчлэн биечлэн уулзаж санал танилцуулж зөвшилцсөнөөр, мөн шинжээч эрдэмтдийн зөвлөлийг Хууль зүйн шинжлэх ухааны докторуудаас нэг бүрчлэн санал авч зөвшилцсөнөөр  сэтгүүлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулж ХЗҮХ-ийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-11 дугаар тушаалаар баталсан.   Ингэснээр сэтгүүлийн нийтлэлийн бодлого сайжирч, нийтлэл, материалын агуулга, цар хүрээ, үйл ажиллагааг улам сайжруулах өргөн бүрэлдэхүүнтэй болж чадсан. 2012 оноос эхлэн дугаарын гаралтын тоог нэмэгдүүлж жилд дөрвөн дугаар /№1-4/ гардаг байсныг зургаан дугаар /№1-6/ эрхлэн гаргахаар шийдвэрлэсэн ба 2011 онд сэтгүүлийн үйл ажиллагааг өргөжүүлэх томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн.

Түүнчлэн тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг “Хууль зүйн мэдээ” сонины нийтлэлийн бодлого, үр нөлөөг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх зорилгоор холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, тэдгээрийн олон нийттэй харилцах ажилтнуудын бүрэлдэхүүнтэй сонины зөвлөлийг ХЗҮХ-ийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-12 дугаар тушаалаар баталсан. Сонины зөвлөлд Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Архивын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн буюу олон нийттэй харилцах ажилтнуудыг оруулж хамтран ажиллаж байна. Сонин нь жилд №1-24 дугаар гардаг ба сонины өнгө үзэмжийг сайжруулж нүүрийг өнгөтөөр гаргахаар болсон.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

17. 3.6. Хууль тогтоомж хялбаршуулан тайлбарласан гарын авлага, CD, DVD, кино цомог бэлтгэж түгээх, радио телевизээр нэвтрүүлэх ухуулгын төрөл бүрийн хэлбэрээр хууль сурталчилах ажлыг өргөтгөж, энэ талаар ХЗДХЯ, хууль хамгаалах төв, орон нутгийн байгууллагатай өргөн хамтарч ажиллана.                                     /2009-2021/ –       www.legalinfo.mn сайтаас хууль тогтоомжийг түргэн шуурхай, хялбар аргаар, бүрэн эхээр нь олж үзэх боломжтойг иргэд, олон нийт, төрийн болон хувийн хуулийн этгээд зэрэгт сурталчлан таниулах ажлыг жилийн турш улсын хэмжээнд эрхлэн гүйцэтгэсэн. Тухайлбал, 2011 оны 6 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүрэгт ЭЗМНС /www.legalinfo.mn/ болон “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэл, “Хууль зүйн мэдээ” сонин, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн талаар сурталчилсан. Сургалтад хороодын Засаг дарга, Хэсгийн байцаагч, Олон нийтийн байцаагч болон нийгмийн идэвх бүхий иргэд оролцсон. Мөн 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 3- ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгуудад тус тус ЭЗМНС буюу хууль тогтоомжийг хэрхэн хялбар, түргэн шуурхай олж үзэх талаар сурталчлах арга хэмжээг зохион явуулав. Одоо тус сайтад нийт 470 гаруй хууль, эрх зүйн бусад бүх актуудыг байршуулсан бөгөөд иргэд онлайнаар холбогдон хэрэглэж байна.

–       Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг багасгах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор хүрээлэнгийн “Есөн туг” телестудид “АРХИ-21 нас” сэдэвт нэвтрүүлэг бэлтгэсэн. Нэвтрүүлэгт зориулан иргэд болон архи, согтууруулах ундаа зардаг дэлгүүрүүдээр явж сурвалжлага, ярилцлага авч судалгаа хийсэн. Мөн нэвтрүүлэгт зориулан согтууруулах ундаа зарж байгаа pub, ресторануудын тухай сурвалжлага бэлтгэж насны ангиллын талаар мэдээлэл цуглуулсан. Нэвтрүүлгийг бэлтгэж Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр орон даяар цацсан. Мөн Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийн арга хэмжээ болох Эрх зүйн хөтөч нэвтрүүлгийн хүрээнд МҮОНТ-ээр дахин гаргасан.

–       Төрийн тусгай хамгаалалттай газар түүний ашиглалт сэдвээр “Хуулийн цаг” зохиомжит нэвтрүүлгийн үргэлжлэл бэлтгэсэн ба телевизүүдтэй хамтран ажилласан. “Танхайрах” сэдэвт судалгааны ажлыг үндэслэн зохиомж бэлтгэн Эрх зүйн хөтөч нэвтрүүлгийн хүрээнд МҮОНТ-ээр цацуулсан.

–       Олны танил, үзэх дуртай “TV zone” сэтгүүлтэй /7 хоногт 30.000 ширхэг дугаар гарч түгээгддэг/ хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр иргэд, олон нийтэд зориулж хүмүүсийн өдөр тутам тулгардаг эрх зүйн асуудлаар асуулт хариулт болон шинээр батлагдан гарсан хуулийн талаар товч мэдээлэл бэлтгэж сэтгүүлийн дугаар бүрт нийтлүүлсэн. Нийтдээ 180 гаруй мэдээлэл нийтлүүлсэн байна.  Мөн “TV zone” сэтгүүлд ЭЗМНС болон тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, эрх зүйн мэдээлэл сурталчилгааны чиглэлээр сурталчилгааны хуудас байршуулж ажилласан.

–       Хууль зүйн үргэлжилсэн сургалтыг орон нутагт бүсчлэн зохион байгуулсан ажилтай хамтатган орон нутгийн иргэдэд зориулан “Гэр бүлийн эрх зүй”, “Гэрээний эрх зүй”, “Нийгмийн халамжийн эрх зүй”, “Хөдөлмөрийн эрх зүй” сэдвүүдээр хичээл зааж, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

–       Хүрээлэнгийн ажилтнууд хуваарийн дагуу биечлэн болон 19-82 тусгай дугаарын утсаар иргэдэд хууль зүйн анхан шатны үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан. Жилийн турш нийт 1060 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.

–       Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран эрх зүйн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ХЗДХЯ-наас эрхлэн гаргаж байгаа Хууль зүйн боловсрол, олон нийтийн эрх зүй сэдэвт ТВ нэвтрүүлэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн мэдээллийн буланд 14 хоногт 5-8 минутын мэдээллийн хөтөлбөр, бусад баримт материулуудыг тогтмол бэлтгэн ХЗДХЯ-тай хамтран ажилласан.

–       Иргэдэд зориулсан эрх зүйн тайлбартай зурагт цаг тооны бичгийг эрхлэн гаргасан.

–       Хууль тогтоомжийн цуврал эмхтгэлийг шинээр болон шинэчлэн гаргасан. /Тус хүрээлэн энэ онд нийт 99 нэр төрлийн 63000 ширхэг ном, гарын авлага, сонин, сэтгүүл хэвлэсэн байна/  Түүнчлэн хуулийн номын сангаар нийт 7000 гаруй иргэд, оюутан уншигчдад үйлчилсэн байна. www.legalinfo.mn сайтаас  нийт 2000 гаруй хуудас хууль тогтоомж хэвлэж лавлагаа өгсөн.

–       Эрх зүйн сурталчилгааны хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллах зорилт тавьж ажиллалаа. Үүний хүрээнд Монгол Контент ХХК-ийн Мобимедиа үйлчилгээгээр эрх зүйн богино мэдээлэл түгээх асуудлаар гэрээний төсөл бэлтгэн ХЗДХЯ-нд хүргүүлсэн. 1 ширхэг контент 220,000 төгрөг байсныг 50 хувь хямдруулан 110,000 төгрөг болгож гэрээнд тусгасан.

Дэвшүүлсэн зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

18. 3.7. Дотоодын болон олон улсын онол, практикийн болон эрдэм шинжилгээний бага хурал, семинар, ярилцлага хийж, судалгааны үр дүнд үндэслэсэн шинжлэх ухааны ном, зохиол бичих, орчуулан нийтлэх ажлыг тогтмол зохионо.                                                  /2009-2021/ Судалгаа тус бүрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлж, санал зөвлөмж боловсруулж, судалгааны ажлыг хийх явцад болон дууссаны дараа холбогдох байгууллага, албан тушаалтныг оролцуулан нийт 12 удаа эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, ном, гарын авлага гаргаж, Хууль дээдлэх ёс”, “Монголын төр эрх зүй”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал”, “Монцамэ мэдээ” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүл, бусад сонинд 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, байгууллагын цахим хуудас www.legalinstitute.mn –т байршуулах замаар олон нийтэд хүргэн танилцуулж ажилласан байна.

ХЗҮХ-гийн судалгааны секторын эрхлэгч нар 2011 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулсан ОХУ-ын Дээд шүүх болон ОХУ-ын Арбитрын Дээд шүүхийн харьяа Оросын Шүүх эрх мэдлийн Академийн Дорно Сибирийн салбарын олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хуралд оролцсон. “ОХУ болон Ази, номхон далайн бүсийн улс орнуудын шүүхийн тогтолцооны хөгжил: түүх, өнөөгийн нөхцөл байдал, хандлага ба цаашдын хөгжил” сэдвээр зохион байгуулагдсан тус хуралд ХЗҮХ-ийн оролцогч нар илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцсон болно.

Япон улсын Кобэ хотод 2011 оны 8 дугаар сарын 5-аас 9-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн олон улсын Криминологийн 16-р Их хуралд тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд, Б.Одонгэрэл нар оролцлоо.  Энэхүү хурал нь “Глобал нийгэм эдийн засгийн хямрал болон гэмт хэргийн хяналтын бодлого: бүс нутгийн болон үндэсний хүрээн дэх харьцуулалт” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болсон ба хүрээлэнгээс “Монгол Улс дахь компанийн гэмт хэрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцсон.

ОХУ-ын Владивосток хотод 2011 оны 10 дугаар сарын 5-6-нд ОХУ-ын Хууль зүйн яамнаас зохион байгуулах “Даяаршлын үед үндэсний хууль эрх зүйн хөгжил: ОХУ болон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тус хүрээлэнгийн ОУЭЗС-ын эрхлэгч Ж.Соёлмаа, ЭЭЗКС-ын эрдэм шинжилгээний ажилтан Д.Сумъяацэрэн нар илтгэл хэлэлцүүлэн оролцож бусад улстай туршлага хуваалцан санал солилцлоо.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

19. 3.8. Хүрээлэнгийн дэргэдэх хууль зүйн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулж үйлчилгээг өргөтгөхийн хамт эрдэм шинжилгээний номын санг үүсгэн байгуулах, ном зүйн лавлах тойм гаргах ажлыг шинээр эхэлж хийнэ.  /2009-2012/ 2010 оны 9 дүгээр сард номын сангийн LIV4U програмын шинэчлэлийг хийж номын сангийн фондыг хуваан байршуулсан.

2011 онд номын сангаар нийт 9927 иргэд, оюутнууд уншигчдад 13000 гаруй ширхэг ном болон сонин сэтгүүл олгож үйлчилгээ үзүүлсэн.

2011 онд 668 нэр төрлийн 972 ширхэг гадаад дотоодын ном шинээр худалдан авч номын сангийн фонтыг баяжуулсан. Мөн Номын сангийн дүрмийг шинээр батлуулж номын сангийн үнэмлэхийг интернетийн эрхтэйгээр нээдэг болсон нь уншигчдын таалалд нийцсэн. 

Нийт 247 иргэнд уншигчийн үнэмлэхний эрхийг 1 жил хугацаатай шинээр нээсэн. Нийт 299 уншигчид үнэмлэхний эрхийг 1 жилийн хугацаатай сунгалт хийсэн. Номын сангийн хувилах үйлчилгээнд ном болон хууль зүйн сэтгүүлүүдээс нийт 4683 хуудас материал хувилсан. www.legalinfo.mn сайтаас  нийт 2130 хуудас хууль тогтоомж, УИХ, ЗГ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, сайдын тушаал хэвлэж лавлагаа өгсөн.

2011 оны номын тооллогыг хийж гүйцэтгэсэн. Үүнд монгол орос англи хэл дээр нийт 10,500 гаруй ном тоологдсон.

Эрдэм шинжилгээний Номын сан болох зорилготойгоор тус байгууллагын эрдэм шинжилгээний секторуудын хийсэн нийт 45 ширхэг судалгааны тайланг хүлээн авч уншлагад оруулсан. Жагсаалтыг санамж өгөх ном зүй хэлбэрээр гаргасан. Хууль зүйн холбогдолтой нийт 8 нэр төрлийн сэтгүүлийн санамж өгөх ном зүйг шинэчлэн гаргасан.

Олон нийтийн үйл ажиллагаа буюу өдөрлөг, хурал, семинаруудын үеэр ХЗҮХ-ээс эрхлэн гаргасан ном товхимол болон сонин сэтгүүлийн үзэсгэлэн болон номын худалдааг зохион байгуулж оролцсон. Номын сангийн танилцуулгыг шинэчлэн хэвлүүлж нийтэд тараасан.

2012 онд Шинжлэх ухаан технологийн сангийн эрдэм шинжилгээний номын сантай хамтран ажиллах санал хүргүүлж, эрдэм шинжилгээний секторуудын судалгааны ажлыг харилцан солилцож нийтэд хүртээх, мөн томоохон их, дээд сургуулийн оюутнуудын магистр, докторын ажлыг номын сандаа байршуулах зэргээр номын сангийн фондын баяжилтыг хийх зорилт тавьж ажиллаж байна.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

20. 3.9. Хуульчдын клуб байгуулах боломжийг судлан, асуудал боловсруулан ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад хандана.

/2009-2012/

Хуульчдын клуб байгуулах боломжийг судалсан. Улмаар 2011 оны 1 дүгээр улиралд клуб байгуулагдаж холбогдох байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна.  

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

Зорилт 4.

Тус байгууллагыг хууль зүйн сургалт-эрдэм шинжилгээний хүрээлэн болгож өргөтгөсөнтэй холбогдуулан хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлнэ.

21. 4.1. Хүрээлэнгийн дэргэд магистрантур, улмаар докторантур нээж практик хуульчдаас сонгон шалгаруулах журмаар элсэлт явуулж, сонирхогчдын боловсролыг шинэ түвшинд хүргэж эхэлнэ. /2010-2012, цаашид жил бүр/ Магистрантур, докторантурын сургалт явуулдаг 5 хуулийн сургуулийн хичээлийн хөтөлбөрийг судалсан. Мөн хичээлийн хөтөлбөр бэлтгэх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, багш нарын судалгааг гаргасан. Цаашид бэлтгэл ажлын чиглэлээр судалгаа хийх юм.

Зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж тодорхой ажлуудын хийсэн тул 40% биелэлттэй.

22. 4.2. Байгууллага улсын төсвийн эх үүсвэрээс гадна хүний болон мэдээлэл, материалын дотоод нөөц боломжоо ашиглан төлбөртэй үйлчилгээ /төлбөрт сургалт, захиалгат судалгаа хийх, ном, гарын авлага гаргах гэх зэрэг/ үзүүлж өөрийн үйл ажиллагаанаас олох орлогыг нэмэгдүүлснээр ажилтны цалин хөлс, урамшууллыг адил төстэй сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны цалин, урамшууллаас багагүй байхаар тогтооно. /2009-2012/ Хүрээлэнгийн хэвлэх үйлдвэр, сонин сэтгүүл, телестуди, номын худалдаа зэрэгт  тулгуурлан төсвийн бус орлогын эх үүсвэрийг бий болгох үүднээс Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай судалж Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж 2010 оны 10 дугаар сард, 2011 оны 6 дугаар сард ХЗҮХ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улмаар ХЗДХЯ-нд санал танилцуулсан. ХЗДХЯ-наас тодорхой шийдвэр гараагүй.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй байгаа хэдий ч зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авсан, удирдах байгууллагын шийдвэр гараагүй байгаа тул 95 % биелэлттэй.

23. 4.3. Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тухай Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр, төслийн хүрээнд ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр тус Хүрээлэнгийн ажилтнуудын орон сууцны хэрэгцээг хангах арга хэмжээ авна.

/2009-2012/

Энэ ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамрагдах боломжтой 6 /Д.Мөнхжаргал, Х.Ариунсүрэн, Ж.Соёлмаа, Т.Ганчимэг, Б.Энх-Амгалан, А.Түвшинтулга/ албан хаагчийн материалыг зохих журмын дагуу бүрдүүлэн ХЗДХЯ-нд 2010 оны 1 дүгээр сарын 8-нд хүргүүлсэн. Дээрх албан хаагчдын зээллэгт хамрагдах асуудлын шийдвэрлэлтийн талаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн холбогдох хүмүүстэй холбоотой ажиллаж байна. Одоогийн байдлаар 4 хүний орон сууцны зээлийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байгаа. Түүнчлэн дээрхи асуудалтай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас барьж буй “Хилчин өргөө” цогцолборт ХЗДХЯ-ны харъяа агентлаг, байгууллагын нийт 100 албан хаагч орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой талаар хил хамгаалах ерөнхий газрын холбогдох ажилтантуудыг ирүүлэн орон сууцны асуудлаар мэдээллийн цаг зохион байгуулж танилцуулга, мэдээлэл хийсэн. Дээрхи “Хилчин өргөө” цогцолбортой гэрээ байгуулах Орон сууцны санхүүжилтийн корпорацийн квотод хамрагдсан 1 албан хаагч, Хилийн цэргийн 0119 дүгээр ангитай гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл 70 хувийг ашиглалтанд орсны дараа төлөх нөхцөлтэйгээр хамрагдах 2 албан хаагч, нийт 3 албан хаагчийн нэрийг дэвшүүлж ХЗДХЯ-нд нэрсийг албан бичгээр хүргүүлсэн.

2010 онд албан хаагч байрандаа орж, зарим албан хаагч байрны захиалгаа өгч гэрээ байгуулсан байна.  Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

24. 4.4. Ажилтнуудыг дотоод, гадаадын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад суралцах, судалгаа хийж мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлснээр 2013 он гэхэд нийт багш, эрдэм шинжилгээний ажилтны 30-аас доошгүй хувь нь эрдмийн зэрэг, цолтой болсон байна. /2009-2012/ Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын урт богино хугацааны сургалтанд хамруулсан байна. Үүнд:

–       ОХУ-ын Эрх Зүйн Академид тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Гүнбилэг Төр, эрх зүйн тэнхимд “Монгол Улс дахь шилжилтийн үеийн  хууль тогтоомжийн хөгжил, шинэчлэл” сэдвээр докторантурт, ОУЭЗС-ийн эрхлэгч Ж.Соёлмаа Олон улсын эрх зүйн тэнхимд “Монгол Улс, ОХУ-ын Олон улсын эрх зүйн түүхэн уламжлал” сэдвээр аспирантурт, ЭША Д.Тамир “Өв залгамжлалын эрх зүй” аспирантурт тус тус элссэн болно.

–       2 албан хаагч Японы “Кюшү” Их Сургуульд 2 жил сурч магистрын зэрэг хамгаалж ирсэн. /ХЗҮХ-ийн захирлын 2009 оны 71, 72 дугаар тушаал/

–       1 албан хаагч Япон Улсын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Кюшүгийн их сургуульд 1 жилийн хугацаатай сурч магистрын зэрэг хамгаалж ирсэн.

–       Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн ХЗДХЯ болон ГОУХАН /giz/-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслөөс зохион байгуулдаг мониторингийн онол, арга зүй, хууль зүйн салбарын мониторингийн чиглэлээр цуврал сургалтад тухай бүр хамрагдсан.

–       Хүний нөөцийн мэргэжилтэн Удирдлагын академиас зохион байгуулсан “Хүний нөөцйин сургалтын технологи” сэдэвт богино хугацааны сургалтад хамрагдсан.

–       Байгууллагын нийт албан хаагчдад зориулж Шинжлэх ухааны түүхчлэх аргыг судалгаанд ашиглах нь, Илтгэх урлаг, Судалгааны бусад аргуудыг ашиглах нь, Хичээл заах арга зүй, Компьютерийн хичээл График, диаграммыг судалгаанд ашиглах, Харилцааны ёс зүй, Монгол хэлний найруулга зүй, Албан хэрэг хөтлөлт, Байгууллагад, зочин хүлээн авах ёслол хүндэтгэлийн талаар, Архивын бичиг баримт бэлдэж, эмхэтгэж цэгцлэх зэрэг сэдвээр нийт 16 удаагийн 32 цагийн ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулсан байна.

–       Хууль зүйн англи хэлний сургалтанд 25 ажилтан тус тус хамрагдаж сертификат авсан байна.

“Сантис” боловсролын төвтэй хамтран нийт 15 албан хаагч англи хэлний дунд шатны сургалтыг ажлын байран дээр зохион байгуулж сертификат авсан байна.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

25. 4.5. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ, телестуди, компьютерийн лабораторийн тоног төхөөрөмж, компьютерийг шинэчлэх, түүний программ-хангамжийг сайжруулах арга хэмжээ авна.       /2010-2012/ 2011 онд “Дэлхийн банк”-ны “Хууль зүйн үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр ХЗҮХ-ийн “Есөн туг” телестудийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулсан. Үүнд: Камер 2 ш, хальс уншигч 1ш, компьютер 2 ш, зайны энгэрийн микрофон 1 ш, Телевиз 1 ш нийт 30.943.050 үнэ бүхий HDV системийн техникээр шинэчлэн тоноглосон.

“Есөн туг” телестудийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулсан нь эрх зүйн сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулахад иргэд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон олон нийтийн, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран эрх зүйн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн шинэчлэл, програмыг сайжруулахаар ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар, Дэлхийн банкны Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөлтэй хамтран ажилласан. Хууль зүйн үйлчилгээг сайжруулах төслөөс 2 удаа тендер зарласан бөгөөд компаниудын саналыг хүлээн авч шаардлага хангасан компанийг шалгаруулахад оролцсон. Шалгаруулалт бүрд техникийн даалгавар боловсруулах, техникийн тулгамдаж буй асуудал, програмын алдааны тухай мэдээлэл бэлтгэж, техникийн шийдлүүдтэй танилцах зэрэг ажлуудыг хийсэн. Програмын сайжруулалт хийгдсэнээр иргэд олон нийт эрх зүйн мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүлээн авах бололцоо бүрдэх юм. Төлөвлөгөөний дагуу 2011 он дуустал бэлтгэл ажлуудыг хийсэн ба 2012 оны эхээр эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн програмын шинэчлэлтийг хийж дуусгах юм.

2012 оны улсын төсвийн санхүүжилтээр хүрээлэнгийн компьютерийн лабораторийн тоног төхөөрөмж, компьютерийг шинэчилнэ.

Тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн тул 100 % биелэлттэй.

Нэр

Нийт тусгагдсан зорилт

Зорилгын хэрэгжилтийн хувь

2011 он

10%

20%

40%

80%

95%

100%

Дундаж хувь

Оноо

ХЗҮХ

25

1

1

23

97.4%

4.87

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан