2019-09-17 19:25
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2012 оны хагас жилийн тайлан

2012.06.30

Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

2012 ОНД ХИЙСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН НЭР

  1. “Үндсэн  хуулийн эдийн засаг”
  2. “Үндсэн хуулийн эрх зүйн шинэ үеийн хөгжил, цаашдын хандлага”
  3. Жендерийн тэгш байдлын талаарх бусад улсын хууль тогтоомжийн зохицуулалт
  4. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцаан дахь тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
  5. Англо-саксон болон эх газрын эрх зүйн тогтолцоон дахь гэрээний эрх зүйн зохицуулалт
  6. Компани худалдан авах тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал
  7. Орон сууцны даатгалын талаарх бусад улсын эрх зүйн зохицуулалт, онцлог
  8. Малчдын бэлчээрийн газар ашиглах эрх зүйн зохицуулалт
  9. Захиргааны үйл ажиллагааны хуулийн төсөлтэй холбогдох практик

10. Уул уурхайн салбарт усыг зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн зохицуулалт

11. Шинэчлэн батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг судлах

12. Нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн сангийн удирдлагын тухай

13. Олон улсын шүүхэд хандах асуудал

14. Цахим худалдааны олон улсын эрх зүйн зохицуулалт

15. Монгол Улсын Олон улсын гэрээний эрх зүйн хөгжил

16. Монголын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

17. Төрийн эрүүгийн бодлогын онол, практикийн тулгамдсан асуудал

18. Эрүүгийн байцаан шийтгэх хууль дахь шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад хэрэг буцаах талаарх зохицуулалт

19. Кибер орчин дахь гэмт явдлын шалтгаан нөхцөл

20. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох гэмт хэрэг

21. Өмчийн эсрэг хүч хэрэглэсэн гэмт явдал ЭБША-ны явцад хохирогчид учирсан эдийн бус хохирлын хэмжээг тогтоох аргачлал

22. Ялтныг нийгэмшүүлэх асуудал: пенитенциарны сэтгэл судлал

23. Монгол Улсын эрүүгийн эрх зүй, криминологийн хөгжил, төлөвшил, 2030 он хүртэлх чиг хандлага

Эрдэм шинжилгээний бага хурал, семинар, хэлэлцүүлэг, сургалт зэрэг зохион байгуулсан, оролцсон, тэдгээрт илтгэл хэлэлцүүлсэн байдал:

Зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал:

1. “Үндсэн хуулийн маргаан” хэлэлцүүлгийг Шихихутуг дээд сургуультай хамтран 2012 оны 3-р сарын 15-нд зохион байгуулсан.

2. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн агуулга, ач холбогдол” хэлэлцүүлгийг Шихихутуг дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулийн холбогдох тэнхмүүдтэй хамтран 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан.

4. “МУ-ын Захиргааны эрх зүйн тусгай анги” сэдэвт семинарыг МУИС-ийн ХЗС-ийн Захиргааны эрх зүйн тэнхимтэй хамтран 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ХЗҮХ-нд зохион байгуулсан.

5. Монгол Улсын шинэ Үндсэн хууль /1992 он/ батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулж шинээр хэвлэгдсэн “Ардчилсан Үндсэн хууль” номын нээлтийг 2012 оны 2 дугаар сарын 10-нд зохион байгуулав.

6. “Эрх зүйн үзэл баримтлал: шинэ хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУА-ийн Филсофи, социологи, эрх зүйн хүрээлэн, Билиг дээд сургууль хамтран 2012 оын 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан.

7. Япон Улсын Нагоягийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн  профессор Масаки Накамура, профессор Савада нартай 2012 оны 1 дүгээр сард уулзалт зохион байгуулсан.

8. “Спортын эрх зүйн тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХЗҮХ-нд зохион байгуулсан.

Мөн “Чингисийн Монголын хууль цаазын уламжлал ба Төр Хүрхүйн журам” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын сургалтын тогтолцоо” эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, ХЗҮХ, ШУА-ын Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн хамтарсан “Эрх зүйн үзэл баримтлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болон “Залуу эмэгтэчүүдийн дуу хоолой” чуулган, “Эмэгтэйчүүдийн нүдээр Хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого” 7-р чуулганд тус тус оролцсон байна.

Илтгэл:

1. ОХУ-ын Москва хотноо болсон “Үндсэн хуулийн эрх зүй ба улс төр: орчин үеийн харилцан хамаарлын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Эрүүгийн эрх зүй, криминологийн сектороос оролцсон.

2. ОХУ-ын Иркутск хотноо зохион байгуулагдсан “Иргэний эрх зүйн хамгаалалт: Онол практикийн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Иргэн, Эдийн засгийн эрх зүйн секторын эрхлэгч Б.Тэмүүлэн, эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюунбилэг нар 2012 оны 4 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд оролцож, секторын эрхлэгч Б.Тэмүүлэн “Хувийн дүр төрхөө хамгаалуулах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

3. Буриад улсын нийслэл Улан-Уд хотод 4 дэх удаагаа зохион байгуулагдсан “Ази номхон далайн орнууд дахь харьцуулсан эрх зүйн судлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 04 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болсон ба Захиргаа, хүмүүндэгийн эрх зйүн секторын эрхлэгч Р.Мухийт, ЭША А.Түвшинтулга нар оролцов.

4. Энэтхэг улсын Шинэ Дэли хотод зохион байгуулсан Ази-Номхон Далайн орнуудын хуульчдын холбооны 22 дугаар бага хурал 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс дугаар 3 дугаар сарын 3-ны хооронд болсон ба Захиргаа, хүмүүндэгийн эрх зйүн секторын ЭША Л.Амаржаргал илтгэл тавьж оролцсон.

5. 2012 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Чингисийн Монголын хууль цаазын уламжлал ба Төвд хүрхүйн журам” нэр дор зохион байгуулагдсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ой.Дагвадорж оролцов.

6. МУИС  болон Японы Нагоягийн их сургууль хамтран зохион байгуулсан “Дэлхийн Худалдааны байгууллага ба Монгол Улс, Япон Улс” сэдэвт эрдэм шинжилгээний семинарт тус хүрээлэнгийн Олон  улсын эрх зүйн сектороос оролцож “Япон Улс ДХБ-д элссэн түүхэн явдал, онол практикийн ач холбогдол”, “Монгол Улсын  гадаад худалдааны тусгайлсан хуультай байх хэрэгцээ, шаардлага”, “Цахим худалдаа ба ДХБ-ын эрх зүйн баримт бичиг” сэдвээр хэлэлцүүлсэн. (2012 оны 3-р сар)

7. Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол дахь Солонгос эрх зүйн боловсрол төвтэй хамтран 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Монгол  Солонгосын газрын нөхөн олговрын хуулийн тогтолцоо” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний хуралд Олон улсын эрх зүйн секторын бүрэлдэхүүн оролцож, Ж.Соёлмаа, Б.Энх-Амгалан нар Солонгос-Монголын хууль зүйн форумын гишүүнээр бүртгүүлсэн.

8. ЭЭЗКС-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Одонгэрэл Монголын үндэсний татварын ерөнхий газраас зохион байгуулсан “Далд эдийн засаг ба эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт чуулгандЭдийн засгийн гэмт хэргийн талаарх олон улсын ойлголт: АНУ, Япон улсын туршлагаассэдэвт илтгэл хэлэлцүүлсэн.

9. ЭЭЗКС-ын эрдэм шинжилгээний ажилтан С.Билгүүн “Монгол Улс дахь олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдын үйлдсэн гэмт хэргийг харьяалан шийдвэрлэх асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн.

10. ЭЭЗКС-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтүвшин “Олон улсын хэмжээнд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаарх эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн.

11. ЭЭЗКС-ын эрхлэгч Ж.Энхнасан Нийслэлийн шүүхийн 80 жилийн ойд зориулсан “ Шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт онол-практикийн хуралд “ЭБШ хууль дах шүүх хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлийг тус тус бэлтгэж хэлэлцүүлэв.

12. “Үндэсний шуудан” сонинд Орон нутгийн сонгууль, Улсын Их Хурлын сонгуулийг хамт явуулах эрх зүйн үндэслэл зохицуулалтын талаар Захиргаа, хүмүүндэгийн эрх зйүн секторын ЭША А.Түвшинтулга ярилцлага өгөв.

13. 2012 оны 2 дугаар сарын 24-нд “МОНЦАМЭ” агентлагийн “Хурд” мэдээллийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх зүйн зохицуулалтын талаар Захиргаа, хүмүүндэгийн эрх зйүн секторын ЭША А.Түвшинтулга ярилцлага өгөв.

14. Иргэдэд тулгамдсан эрх зүйн нийтлэг асуудал болон бэлэглэлийн гэрээний эрх зүй үр дагаварын талаар 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Шинэ дэлхий” телевизид Захиргаа, хүмүүндэгийн эрх зйүн секторын ЭША А.Түвшинтулга ярилцлага өгөв.

Эрдэм шинжилгээний өгүүлэл:

Үндсэн хуулийн эрх зүй, онол арга зүйн секторын ЭША П.Хишигбаяр “Монгол Улс дахь хүүхдийн эрхийн зөрчил” сэдэвт өгүүллийг “Хууль зүйн мэдээ” сонины 2012 оны дугаар №06 /210/- т нийтлүүлсэн.

Иргэн, эдийн засгийн эрх зүйн секторын ЭШАА Ой.Дагвадорж “Олон улсын эрх зүйн сэтгэлгээний хөгжилд Чингисийн Монголын оруулсан хувь нэмэр” сэдэвт өгүүлэл бичсэн.  

Захиргаа, хүмүүндэгийн эрх зйүн секторын ЭША А.Түвшинтулга “Сонгуулийн пропорциональ тогтолцоо ба Монгол Улсын үндсэн хууль” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2012 оны дугаар №2-т,

“Монгол Улсын дээд шүүхээс хууль тайлбарлах зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж “Монголын төр эрх зүй” сэтгүүлийн 2012 оны дугаар №1-т,

“Шинээр батлагдсан Улсын их хурлын сонгуулийн тухай хууль ба сонгогдох эрх” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2012 оны дугаар №3-т тус тус нийтлүүлэв.

Олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Ж.Соёлмаа “Гадаадын хөрөнгө оруулалтын салбар дахь олон улсын хамгаалалтын асуудал”  сэдвээр “Mining &Money” сэтгүүлийн 2012 оны №006, 007 дугаарт ярилцлага,

“Үнэт цаасны зах зээлд мэдээллийн үнэн зөв байдал, нууцлалын асуудал маш том үүрэг гүйцэтгэдэг” сэдвээр Хууль зүйн мэдээ сонины 2012 оны дугаар №01/25/-д ярилцлага,

Оросын эрх зүйн Академийн “Вестник права” хууль зүйн сэтгүүлд “Международный договор как источник внутреннего права Монголии” сэдвээр эрдэм шинжилгээний нийтлэл тус тус нийтлүүлсэн.

Олон улсын эрх зүйн секторын ЭША Б.Энх-Амгалан ““Нэг улс-хоёр систем дэх эрх зүйн онцлог” асуудал сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2012 оны I улирлын дугаарт,

БНХАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлын талаар судалж “БНХАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хийсэн шинэчлэлийн асуудал ба хүний эрх” сэдэвт өгүүлэл тус тус нийтлүүлэв.

Олон улсын эрх зүйн секторын ЭША Н.Мөнхтуяа “Эвтанаци” сэдэвт өгүүлэл бичиж “Хууль зүйн мэдээ” сонинд,

“Мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын талаарх эрх зүйн зохицуулалт Герман улсын хууль тогтоомжид тусгагдсан байдал” сэдвээр “Хууль зүйн мэдээ” сонины дугаар №06 (210)-д,

тус секторт дадлага хийсэн оюутан Артад Курлекарын бичсэн “Энэтхэг улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба эрх зүйн ухамсарыг төлөвшүүлэх нь”, “Дадлагын ажлын явцад төрсөн сэтгэгдэл”-ийг орчуулан “Хууль зүйн мэдээ” сонины дугаар №08 (212)-д,

“Ардчилал дахь тэгш байх эрх болон эрх мэдлийн тухай: Монгол болон Энэтхэг улсын хувьд шударга байдал, чөлөөт шүүхийн талаарх харьцуулсан дүгнэлт” хэмээх нийтлэлийг орчуулж  “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд,

судлаач Шүи Хуагийн бичсэн “Хил дамнаж хэрэглэгчтэй байгуулсан цахим хэлбэр бүхий гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг нэгдмэл байдлаар тогтоох боломж” сэдэвт  нийтлэлийг түүний хүсэлтээр монгол хэлнээ хөрвүүлж “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд тус тус нийтлүүлэв.

ЭША Г.Халиунаа Цахим худалдааны олон улсын эрх зүйн зохицуулалт судалгааны ажлын хүрээнд “Цахим худалдааны олон улсын загвар хууль батлагдах болсон шалтгаан нөхцөл” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэл бэлтгэж “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн дугаар №3-т нийтлүүлэв.

ЭША Ч.Бат-Уянга “Жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон улсын зохицуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн дугаар №3-т,

“Жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон улсын зохицуулалт” сэдвээр “Хууль зүйн мэдээ” сонины дугаар №10 /214/-т ярилцлага өгсөн.

“Хууль дээдлэх ёс”, “Шударга ёсны хэмжүүр”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал” зэрэг сэтгүүл, “МОНЦАМЭ Мэдээ” сонинд секторын ажилтнууд нийт 4 өгүүлэл нийтлүүлэв.

Эрхлэн гаргасан ном бүтээл, гарын авлага:

“Иргэн та сонгуульд хэрхэн оролцох вэ” гарын авлага бэлтгэж хэвлүүлсэн.

ЭШАА Ой.Дагвадорж XIII-XIV зууны эрх зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл агуулсан сурвалж бичгүүдэд дахин түүвэрлэлт хийж 300 орчим зүйл хэм хэмжээг “Төрийн сүлд өршөө” номдоо нэмэлт оруулан дахин хэвлүүлэхээр эх бэлтгэж дуусав.

“Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн эмхтгэл 4 ботийн 3 дахь өөрчлөлтийн багцыг бэлтгэсэн.

“Захиргааны хариуцлагын тухай хуулийн түүвэр эрхлэн гаргаж байна.

“Газрын харилцаатай холбоотой эрх зүйн актын эмхтгэл”-ийг эрхлэн гаргахаар бэлтгэж байна.

“Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл 2010-2011 он” 17 дугаар ботид орох хуулийг түүвэрлэн бэлтгээд байна.

“Татварын эрх зүйн гарын авлага” бичиж байгаа бөгөөд гарын авлагын бүтцийг гаргаж, оруулах кейсийг сонгосон. Статистик мэдээлэл болон шүүхийн практик судалж байгаа.

“Үндсэн хууль ба эрх зүйт ёс-IV” гавьяат хуульч, ХЗҮХ-ийн хүндэт зөвлөх Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийн эмхтгэлийг эрхлэн гаргаж байна.  

ХЗҮХ-ийн Судалгааны ажлын тайлан 2003-2009 он, 2010-2011 он 2 боть болгон эрхлэн гаргасан.

“Консулын эрх зүй”, “Гадаад харилцаа”, “Эрдэс баялгийн эрх зүйн тойм” номуудыг хэвлэгдэн гарсан.

“Монгол Улсын криминологи” сэдэвт онол-арга зүйн номыг сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагын  20 гаруй эрдэмтэн, судлаач, практик ажилтны бүрэлдэхүүнтэй зохиогчийн баг туурвин ажиллаж байна. Бүтээлийн явц 90 хувьтай байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд багтан гарна.

“Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалтын гарын авлагыг эрхлэн гаргаж байна.

—–ооОоо—–

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан