2017-09-25 13:20
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“E-KHUTUCH.MN” ЦАХИМ ХУУДСЫГ БҮТЭЭХ ТӨСЛИЙН БАГТ АЖИЛЛАХ ВЕБ МАСТЕР ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын байрны зорилго: “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулах “e-khutuch.mn” цахим сан байгуулах ажилд техник болон програмын шийдэл гаргах, мэдээллийн дизайн боловсруулах, цахим хуудасны хэвийн ажиллагааг хариуцан ажиллах зэрэг болно.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Боловсрол: Мэдээллийн технологи, веб дизайн, график дизайны чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
  2. Ур чадвар: Мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх; асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх; веб програмчлалын хэлний зохих мэдлэгтэй; хэвлэмэлийн загвар гаргах; багаар ажиллах, шуурхай ажиллах, ажлын ачаалал даах.
  3. Тусгай шаардлага: HTML, MySQL, PHP, Javascript зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй байх; Linux, Windows, Unix үйлдлийн системийн мэдлэгтэй; Өргөн хэрэглээний IDE ашиглах чадвартай байх;график дизайн, хэвлэлийн эх бэлтгэх програмууд дээр ажиллах чадвартай байх.

 Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, товч намтар, зураг 2 хувь;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Өмнө хийж байсан график дизайны болон веб дизайны бүтээлүүд хавсаргаж болно.
  6. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2017 оны 8 дугаар сарын 1-ний дотор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд биечлэн авч ирнэ үү. Утас: 315735, 315789

Төрөл: Ил тод байдал, Хүний нөөц