2017-11-18 20:48
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“E-KHUTUCH.MN” ЦАХИМ ХУУДСЫГ БҮТЭЭХ ТӨСЛИЙН БАГТ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвд төслийн ажилтан 1 § “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хүрээнд

“e-khutuch.mn” цахим сангийн агуулгыг сэдвийн хүрээнд боловсруулах, мэдээлэл цуглуулах, боловсруулах

§ Эрх зүйн мэдээлэл лавлагааны шугамаар ирсэн асуулт хүсэлтэд хариу бэлтгэх

§ Холбогдох байгууллага мэргэжилтнүүдтэй харилцаж хамтран ажиллах

§  Эрх зүйч

§  Иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, судалгаа хийх зэрэг ажлыг хийж байсан туршлагатай;

§  Багаар ажиллах чадвартай;

§  Компьютерийн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх;

§  Баримт бичиг, мэдээлэл  богино хугацаанд боловсруулах чадвар эзэмшсэн байх;

§  Төслийн ажилд явцын хяналт тавих чадвар эзэмшсэн байх;

§  Тогтвор суурьшилтай, ачаалал дааж ажиллах;

§  Эрх зүйн мэдээллийг энгийн ойгомжтой хүртээмжтэй арга хэлбэрээр боловсруулах, хүргэх чадвартай;

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн товч намтар, зураг 2 хувь;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн  17:00 цагийн дотор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд биечлэн авч ирнэ үү. Утас: 11-315735

Төрөл: Ил тод байдал, Хүний нөөц