2019-09-16 23:07
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2013 оны хагас жилийн тайлан

Нэг. Удирдлага зохион байгуулалт

хүрээлэнгийн жилийн төлөвлөгөөг батлан төлөвлөгөөний дагуу ажилласан. Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, ур чадварын нэмэгдэл олгох журмыг 2012 оны 12 сарын 04-ний өдрийн Б-129 тоот тушаалаар баталсан ба журмын дагуу сар бүр ажилтны ажлын

Уг тайланд ХЗҮХ-ийн ХЗСудТ-ийн 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын биелэлтийг тайлагнав.

Хууль зүйн судалгааны төв нь тайлант хугацаанд:

–   Нийтийн эрх зүйн баг

–   Хувийн эрх зүйн баг

–   Харьцуулсан эрх зүйн баг

–   Мэргэжлийн судалгааны баг

мөн номын сан гэсэн нэгжтэйгээр, 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан болно. Судалгааны төвийн эрхлэгч М. Туяа 2013 оны 6 дугаар сарын 3 өдөр хүртэл ажилласан.

Тайлант хугацаанд:

Нийтийн эрх зүйн баг

Бодлогын ахлах судлаач Б. Одонгэрэл – 118 хоног (бүтэн)

Бодлогын судлаач Р. Мухийт – 118 хоног (бүтэн)

Бодлогын судлаач Т. Саруул – 33 хоног

Бодлогын судлаач Э. Өлзхийлхам – 53 хоног /ажлаас гарсан/

Бодлогын судлаач Ж. Сайнхишиг – 118 хоног (бүтэн)

Харьцуулсан эрх зүйн баг

Бодлогын ахлах судлаач Б. Энх-Амгалан  – 118 хоног (бүтэн)

Бодлогын судлаач Ж. Бариаширсүрэн – 96 хоног

Бодлогын судлаач Ж. Соёлмаа – 33 хоног

Бодлогын судлаач С. Билгүүн – 118 хоног (бүтэн)

Бодлогын судлаач Ж. Ариунцэцэг – 100 хоног

Хувийн эрх зүйн баг

Бодлогын ахлах судлаач Н. Мөнхзул  – 108 хоног

Бодлогын судлаач С. Батбаяр–  108 хоног

Бодлогын судлаач Г. Цагаанбаяр – 122 хоног (бүтэн)

Бодлогын судлаач Э. Ганчулуун  – 84 хоног

Мэргэжлийн судлагааны баг, Номын сан

Социологич судлаач Д. Аюуш – 118 хоног (бүтэн)

Номын санч судлаач Б. Гончигсумлаа 80 хоног

Номын сангийн менежер Н. Ариунсүрэн 83 хоног   … тус тус ажилласан байна.

Хууль зүйн судалгааны төвийн журмын 5.1-т заасны дагуу эхний хагас жилд дараах бүтээгдэхүүнийг боловсруулан ажилласан. Үүнд:

  • Бодлогын судалгаа
  • Лавлагаа мэдээлэл
  • Товч тэмдэглэл
  • Судлаачийн зөвлөмж
  • Хэрэгжүүлж болох шинэ санаа
  • Баримт бичгийн төсөл
  • Илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл
  • Ном гарын авлага

Хоёр. Судалгааны ажлын чиглэлээр

2.1. ХЗҮХ-ийн 2013 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН АЖЛУУД

1

3.1. “Хуулийн этгээдийн хариуцлага ба дампуурал, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр бодлогын судалгаа хийх

13.04.20

ХЗЯ-ны хүсэлтээр хойшилсон.

Хувийн эрх зүйн баг

2

3.4. “Хөдлөх хөрөнгө болон эрхийн барьцааны асуудал” сэдвээр лавлагаа гаргах

13.02.04

2013-02-04-нд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч ХЗЯ-наас тухайн сэдвийн хүрээнд судлах асуудлыг өөрчлөнө, 3 дугаар улиралд хий гэсэн заавар өгсөний дагуу судалгааг түр хугацаанд зогсоосон. Анх төлөвлөсөн сэдвийн хүрээнд судалгааг хийсэн.

Хувийн эрх зүйн баг

3

3.5. “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн санхүүгийн хяналт, хариуцлага” сэдвээр лавлагаа гаргах

13.03.11

Иргэний нийгмийн байгууллага, ТББ, ашгийн төлөө бус хуулийн этгээд гэх нэр томъёоны харилцан хамаарал, зааг ялгааг суурь ойлголтын хүрээнд гаргаж тодорхойлсон. Мөн өөрийн орны эрх зүйн зохицуулалтыг бусад улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, төрийн бус байгууллагын магадлан итгэмжлэх тогтолцоо, магадлан итгэмжлэлийн хэлбэр, манай улсын хууль тогтоомжид тусгагдаагүй санхүүжилтийн хэлбэрүүд санхүүгийн хяналт, хариуцлагын талаар ХБНГУ, Япон, Унгар зэрэг улсын тогтолцоог судалж гүйцэтгээд ХЗЯ-д хүргүүлсэн.

Хувийн эрх зүйн баг

4

3.6. “Галт зэвсгийн зохицуулалтын сайн туршлага” сэдвээр хэрэгжүүлж болох шинэ санаа

13.04.10

Монгол Улс дахь галт зэвсгийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжуудыг Австрали, Канад болон АНУ-ын туршлагатай харьцуулан судалж  судалгааны ажлын тайланг зохих санал, зөвлөмжийн хамтаар ХЗЯ-д хүргүүлсэн.

Нийтийн эрх зүйн баг

5

3.8. Компанийн тухай хууль-тулгамдсан асуудал хэлэлцүүлэг

1 улилал

Компанийн эрх зүйн сэдвээр 5 илтгэл хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж хэлэлцсэн. Компаниудын төлөөлөл болсон 40 гаруй хүмүүс оролцон, санал бодлоо илэрхийлсэн байна. Хувийн эрх зүйн багийн судлаач Н.Мөнхзул, С.Батбаяр нар илтгэл хэлэлцүүлсэн.

Хувийн эрх зүйн баг

6

5.1. “Уул уурхайгаас тухайн улсад ногдох ашигйн санхүүгийн менежмент, үр нөлөөтэй хөрөнгө оруулалтын туршлагууд-Хөрөнгө оруулалтын сан: Харьцуулсан судалгаа” бодлогын судалгаа хийж түүний үр дүнд түшиглэн олон улсын семинар зохион байгуулах

13.07.05

Судалгааны удирдамжийг боловсруулан судалгааны төвийн эрхлэгчээр батлуулж, судалгааны ажлын хүрээнд тусгай сангийн онолын асуудал, олон улсын чиг хандлагад тулгуурлан, гадаад улсуудын уул уурхайгаас олох эх үүсвэр бүхий тусгай сангийн тогтолцоог харьцуулан судалж, жишиг болохуйц туршлагыг илрүүлэх замаар дотоодын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилгоор тусгай сангийн онолын асуудал, уул уурхайн орлогоос эх үүсвэртэй тусгай сангийн тогтолцоо, олон улсын чиг хандлага ба гадаад орнуудын эрх зүйн зохицуулалтын талаар судалж байна.
Энэхүү судалгааны ажлыг удирдамжид заасан төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны ажлын явцын гүйцэтгэлийн хувьд удирдамжид заасан хугацаанд гүйцэтгэж дуусгах боломжтой болно.

Харьцуулсан эрх зүйн баг

7

6.1. Гэрээний үндсэн дээр шилжүүлж болох төрийн зарим чиг үүргүүд-харьцуулсан судалгаа” сэдвээр бодлогын судалгаа хийх

13.03.20

Энэ судалгааны ажлын хүрээнд Засгийн газар болон төрийн бус байгууллагын хооронд байгуулах төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг хариуцан гүйцэтгүүлэх тухай гэрээний талаар авч үзсэн. Судалгаагаар Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, онцлогийг, АНУ, Канад зэрэг улсуудын туршлага, эрх зүйн зохицуулалт, онцлогийг, ТББ-д төрийн чиг үүргийг шилжүүлэх хэлбэр, арга, хяналтын талаар судалж, төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэхтэй холбогдсон харилцааны эрх зүйн үр нөлөөтэй зохицуулалтын хувилбарын талаар санал, зөвлөмж боловсруулав. Тайланг ХЗЯ-д хүргүүлсэн.

Нийтийн эрх зүйн баг

8

7.1. “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд, түүний төрөл, тэмцэх үр нөлөөтэй арга замууд” бодлоыгн судалгаа хийх, хуульчдын сургалтын хөтөлбөрт судалгааны үр дүнг ашиглах

13.07.10

Уг бодлогын судалгааны удирдамжийг боловсруулан ХЗСудТ-ийн эрхлэгчээр батлуулсан бөгөөд одоогийн байдлаар дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд: (1) үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн ерөнхий ойлголт, үндсэн шинж; (2) үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн төрлүүд болох хүн худалдаалах гэмт хэрэг болон мансууруулах бодис хил давуулан худалдаалах гэмт хэргийн тухай холбогдох хэсгүүдийг бичиж дуусгасан болно.
Одоо Нийтийн эрх зүйн баг АНУ, ОХУ, Харьцуулсан эрх зүйн баг Канад, Серби улсуудын сайн туршлага болон Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг судалж байна.

Нийтийн эрх зүйн баг

9

9.2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх зарим туршлага

13.03.01

1. Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт сэдвээр бодлогын судалгаа гүйцэтгэж, судалгааны дүнгээр гадаадын хуульчдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан                                    2. Хууль зүйн яамнаас эрхлэн гаргах “Хуульчийн эрх зүйн байдал” гарын авлагад Өмгөөллийн үйл ажиллагаа хамтран эрхлэх шинэ хэлбэр: Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл гэсэн бүлгийн агуулгыг боловсруулсан                                                                                                         3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 6000 хувь хэвлэсэн

Харьцуулсан эрх зүйн баг

10

10.1. Эрх зүйн шинэтгэлийн II шатны хөтөлбөрийн баримт бичгийн төсөл боловсруулах

13.06.30

ХЗЯ-тай хамтран ажиллаж байна.

СудТ

11

11.1 Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн төслийн ажлын хэсгээс хуваарилсан “бусад зүйл”, “хүлээлгэх хариуцлага” хэсгүүдийн эхний хувилбарыг боловсруулах

13.03.25

Бодлогын судлаач Р.Мухийт Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан ба тухайн хуулийн төслийн “Хариуцлага”, “Бусад” зүйл хэсгийн боловсруулав.

Нийтийн эрх зүйн баг

12

12.1. “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлж орон нутгийн иргэдийн холбоо төрийн бус байгууллагаас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар баталгаажуулсан бусад орны туршлага” лавлагаа гаргах

13.04.15

ХБНГУ-ийн нийтийн эрх ашгийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий бүлгийн талаар судалсан. Мөн нийтийн эрх ашгийг төлөөлөх Class action, collective action, opt out, opt in хэлбэрийн талаар судалсан.

Тус лавлагааны сэдвийн хүрээнд АНУ, ХБНГУ, Болгар зэрэг орны туршлага, Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдлын судалж ХЗЯ-д хүргүүлсэн.

Нийтийн эрх зүйн баг

13

13. 1. “Нийтийн ашиг сонирхол ба нийтэд тустай үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалтын туршлага” лавлагаа гаргах, судалгааны үр дүнг хуульчдын сургалтын хөтөлбөрт ашиглах, хэлэлцүүлэг зохион байгуулах

1 улирал

Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс ХЗЯ-ны захиалгын дагуу “Нийтэд тустай үйл ажиллагаа: Сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, аргачлал зэрэг эрх зүйн баримт бичиг болон тухайн харилцааны эрх зүйн орчин сайн хөгжиж буй Европын орнууд, түүний дотор хуулийн зохицуулалтын ялгаатай болон онцлог байдлаар нь Итали, Испани, Польш, Унгар, Чех гэсэн 5 улсын хуулийг сонгон авч түүхчлэх, харьцуулах, хууль зүйн техник, хууль тайлбарлах аргуудыг ашиглан судаллаа. Судалгааны үр дүнд үндэслэн хуулийн төслийн ажлын хэрэгцээнд зориулан санал, зөвлөмж боловсруулсан. Судалгааны тайланг ХЗЯ-нд хүргүүлсэн болно.

Харьцуулсан эрх зүйн баг

14

15.1. “Эрх зүйн боловсролын тогтолцооны сайн туршлага” сэдвээр лавлагаа гаргах

13.03.05

Эрх зүйн боловсролын тогтолцоог шинэчлэх ажлын хэсгийн гишүүн Ц.Цогт /Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч/, С.Батбаяр /ХЗҮХ-ийн Бодлогын судлаач/ нар Монгол Улсын эрх зүйн боловсролын тогтолцоонд санал дүгнэлт гаргах зорилгоор МУ-ын өнөөгийн эрх зүйн боловсорлын тогтолцоонд дүгнэлт хийж АНУ, Австрали, Япон, Солонгос улсуудын эрх зүйн боловсролын тогтолцоог судалж ХЗЯ-д хүргүүлсэн.

Хувийн эрх зүйн баг

15

15.2. “Эрх зүйн боловсролын шинэчлэл” олон улсын хурал

2013.01 сар

АНУ, Австрали, ХБНГУ,  Солонгос,Тайвань, Японы эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, өөрсдийн орны эрх зүйн боловсролын туршлагаас хуваалцсан. 2013 оны 1 дүгээр сарын 11 өдөр Төрийн ордонд хуралыг ХЗЯ-тай хамтран амжилттай зохион байгуулсан.

СудТ

16

15.3. “Эрх зүйн боловсролын шинэчлэл” олон улсын хурлын эмхэтгэл

13.02.15

Эмхэтгэж эх бэлдсэн. ХЗ-н сайдын өмнөх үг дутуу байна.

СудТ

17

15.4. “Залуу хуульчдын мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн үнэт зүйлсийн төлөвшил” социологийн судалгааны үр дүнд тулгуурласан гарын авлага

13.02.25

Социологийн асуулгыг нийт 6 дүүрэг, 15 аймаг, 4 их, дээд сургууль, 6 хуулийн байгууллагуудаас 703 ширхэг авч боловсруулалт хийж үр дүнг гаргасан. Тайлангийн I дүгээр бүлгийг Д-р, Проф. Н. Лүндэндорж бичиж I сард болсон ОУХ-д илтгэл тавьсан. II, III бүлгийг Д. Аюуш, С. Батбаяр нар бичсэн. Жич: Социологийн судалгааны дүнг тухайн нөхцөл байдлыг үнэлж баримжаалал авдаг учир байнгийн хэрэглэх гарын авлага гаргах боломжгүй учир гарын авлага гаргаагүй болно.

Д. Аюуш

18

16.1. “Монгол Улсын харьяатын асуудлыг шийдвэрлэж буй өнөөгийн практикийг боловсронгуй болгоход анхаарах эрх зүйн зарим асуудал” судлаачийн зөвлөмж гаргах

13.06.24

Тус ажлыг бодлогын судлаач Ж.Соёлмаа ахлан дараах ажлыг гүйцэтгэсэн байна. Үүнд:
-Удирдамж, төлөвлөгөө боловсруулж, батлуулсан.
-Судалгааны ажилд зөвлөх ажил гүйцэтгэх гэрээг МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор Д.Солонготой байгуулж, зөвлөхийн журмаар хамтран ажиллаж байна.
-Монгол Улсын хууль болон бусад эрх зүйн актуудаас харьяатын эрх зүйн зохицуулалтыг агуулсан заалтуудыг түүвэрлэн судалсан.
-Харьяатын эрх зүйн зохицуулалтын асуудлаар өмнө хийгдэж байсан судалгаануудыг /дотоод, гадаад/ тоймлон үзэж, дэвшүүлсэн саналуудыг судалсан.
-Судлаачийн зөвлөмж боловсруулж, зөвлөхөд шилжүүлсэн байгаа.

Харьцуулсан эрх зүйн баг

19

18.1. Судлаачдын чадвар хөгжүүлэх сургалт

Жилдээ

–       Гадаад хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор судлаачдыг 3 түвшинд хувааж англи хэлний бүтэн курс сургалтанд хамруулсан. Сургалтыг “Футур” гадаад хэлний төвийн багш нар 3 сар турш судлаачдад хичээл заасан.

–       Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс  2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулсан “Хууль, хуулийн төслийн үр нөлөөг тооцох аргачлал” сэдэвт сургалтад судалгааны төвийн бүрэлдэхүүн хамрагдсан.

СудТ

20

18.2. Судлаачдыг тодорхой чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцуулах

Жилдээ

БНЭУ-ын Мумбай хотноо зохион байгуулагдсан Азийн Криминологичдын 5 дугаар Их хуралд бодлогын ахлах судлаач Б.Одонгэрэл оролцож тус сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.  “Монгол Улс дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг-эрх зүйн зохицуулалт”
Бодлогын судлаач Р.Мухийт, Ж. Бариаширсүрэн нар ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Ази Номхон далайн орнууд дахь харьцуулсан эрх зүй судлал-V” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, Р. Мухийт “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Нийтийн эрх зүйн баг

21

19.1. Судлаач тус бүр 2-оос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх

Жилдээ

1. “Татвараас зайлсхийх гэмт хэрэг, бусад эдийн засгийн гэмт хэргийн уялдааны асуудал” (илтгэл) – Бодлогын ахлах судлаач Б.Одонгэрэл
2. Парламентын мөрдөн шалгах бүрэн эрхийн тухай- Парламентын хяналтын үр нөлөөг сайжруулах зарим асуудал (эрдэм шинжилгээний өгүүлэл)- Бодлогын судлаач Ж.Сайнхишиг
3. Хөрөнгийн зах зээл дэх эрүүгийн хамгаалалт (эрдэм шинжилгээний өгүүлэл) – Бодлогын ахлах судлаач Б.Одонгэрэл
4. “Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгааны товч тайлан – Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан                                                                                                            5. “Шударга зохист байдлыг хамгаалах тогтолцоо” (эрдэм шинжилгээний өгүүлэл) – Бодлогын судлаач С.Билгүүн                                                                                                                6. “Гүйцэтгэх захирал ажилтантай төсөөтэй этгээд болох нь” (эрдэм шинжилгээний өгүүлэл) – Бодлогын ахлах судлаач Н.Мөнхзул                                                                                       7. Гадаад орны туршлага ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт (эрдэм шинжилгээний өгүүлэл) – Бодлогын судлаач С.Батбаяр
8. Монгол Улсын компанийн эрх зүйн зохицуулалтын түүх ба Компанийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн онцлог (эрдэм шинжилгээний өгүүлэл) –  Бодлогын судлаач С.Батбаяр                                                                                                                9.  “2002 оны Иргэний хуульд хийсвэрлэх зарчим тусгагдсан эсэх” (эрдэм шинжилгээний өгүүлэл) – Бодлогын судлаач Г. Цагаанбаяр

СудТ

22

19.2. Баг тус бүр 2 хүртэлх дотоод семинар зохион байгуулах

Жилдээ

“Хуулийн төслийн үр нөлөөг урьдчилан тандан судлах арга”, Либертари үзэл сэдвээр дотоод сургалт, семинар зохион байгуулсан. /Хувийн эрх зүйн багийн судлаач Г.Цагаанбаяр/ , “Хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх аргачлал”-аар мөн JUSTICE сэдвээр дотоод сургалтанд зориулж дотоод сургалт зохион байгуулсан.  /Нийтийн эрх зүйн багийн судлаач Ж.Сайнхишиг/

СудТ

23

19.6. Хууль зүйн сайдын нэрэмжит “JUS” оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулах

1 улирал

2012 оны 12 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсын Хууль зүйн сайдын нэрэмжит “JUS” оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг  үндсэн хууль, захиргаа, иргэн, эрүү, процессын эрх зүй гэсэн  5 салбар эрх зүйн чиглэлээр амжилттай зохион байгуулсан

СудТ

24

20.1. Хуулийн сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дур сонирхолтой, залуу судлаач оюутнуудыг дэмжих “Залуу судлаач” клуб байгуулж, судлаачдын шинэ үеийг бэлтгэх бодлого хэрэгжүүлнэ.

Жилдээ

Клубын бүтэц, зохион байгуулалт, зорилгыг тодорхойлсон дүрмийг боловсруулан цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны эхний хурлын зохион байгуулалтын төлөвлөгөө, удирамжийг боловсруулсан

Б.Гончигсумлаа

25

20.2. Гадаадын судлаач, хуульч, мэргэжилтнийг судалгааны чиглэлээр хүлээн авах, гадаадын судлаач хүлээн авах хөтөлбөрийг боловсронгуй болгох

Жилдээ

Энэ ажлын хүрээнд манай төвд хагас жилийн байдлаар 2 орны 4 гадаад судлаач хүрэлцэн ирж ажилласан байна. Үүнд:                                                           Марк Пеннини Жеймс – Австралийн Үндэсний их сургуулийн магистрант. 2012 оны 12 дугаар сараас Хууль зүйн судалгааны төв гадаадын судлаачаар ажиллаж байгаа бөгөөд түүнтэй Судалгааны ажил гүйцэтгүүлэх тухай гэрээг 14 сарын хугацаагаар байгуулан ажиллаж байна.                                                        Изабелла Чарлез – Франц улсын Сарбонийн их сургуулийн оюутан. Хууль зүйн судалгааны төвд 2013 оны 5 дугаар сард нэг сарын хугацаатай дадлага хийсэн. Дадлагын хугацаанд гэрлэлтийн гэрээ: Франц улсын туршлага, Архивын эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвээр англи хэл дээр судалгааны материал бэлтгүүлсэн.                                                                                       Аурора Багур – Франц улсын Сарбонийн их сургуулийн магистрант. Олон улсын хүний эрхийн чиглэлээр дагнан судалгааны ажил хийх сонирхлыг харгалзан Монгол Улсын нэгдэн ороогүй хүний эрхийн холбогдолтой олон улсын гэрээ, конвенцийн талаарх лавлагаа, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх талаарх зарим орны туршлага судлуулж байна. Аурора Багур нь тус төвд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай ажиллана.                                                                                     Эшли Халпин– Австрали улсаас ирсэн баристер, 1 сарын хугацаанд ажилласан. ЭЭЗ-н чиглэлээр судалгаан ажил эрхэлдэг мөн шүүхэд төлөөлөх ажил эрхэлдэг. Ажиллах хугацаандаа галт завсгийн эрх зүйн зохицуулалт, сайн туршлага сэдвэээр лавлагаа гаргасан.

СудТ

26

21.1. Цахим номын санг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах (эрх зүйн сэтгүүл, судалгааны эх сурвалжийг цахим хэлбэрт оруулах)

Жилдээ

ХЗСудТ -өөс эрхлэн гаргасан судалгааны тайлангуудыг байршуулан интернэтээс чөлөөтэй ашиглах нөхцөл бүрдүүлсэн
ХЗСудТ гүйцэтгэж байгаа судалгаануудын талаархи мэдээ, мэдээллийг тухай бүрт сайтад байршуулдаг болсоноор хэн боловч өөрийн санал, шүүмжлэх өгөх боломжтой болсон
ХЗҮХ-ээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2009-2011 онд  хэвлэгдсэн бүх дугааруудыг номын сангийн сайтад байршуулсан
Эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлаар судлаачдын үзэл бодол, илтгэл, өгүүллүүдийг байршуулсан
гадаад орнуудын нэр хүнд бүхий судалгааны байгууллагуудын электрон хаяг, сангийн тухай мэдээлэл, холбоосуудыг байршуулсан
Гадаад орнуудын номын сангийн вэб сайтуудыг судласны үндсэн дээр ХЗҮХ-ын номын сангийн веб сайтын дизайныг боловсруулав. Вэб сайт нь нэг өнгө дагнасан, мэдээлэл товч, түлхүүр үгийг зонхилсон хэлбэрлүү шилжсэн билээ.
Судалгааны ажлын эх сурвалжийг цахим хэлбэрт оруулан номын сангийн сайтад байрлуулсан

Б.Гончигсумлаа

27

21.2. Уншигч, зохиогч, номын сангийн эргэх холбоог сайжруулах зорилгоор “social media” -г ашиглан уншигч, судлаачдыг шинэ номын мэдээлэл, номын сангийн зарим үйлчилгээгээр хангах

Жилдээ

Энэ ажлын хүрээнд ХЗҮХ-ийн номын сан нь                                                                                                                                                FACEBOOK хуудас: https://www.facebook.com/pages/хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан,                                                                                                                                                                  TWITTER хаяг: https://twitter.com/library_HZUH зэрэг цахим сүлжээг ашиглан номын сангийн шинэ номын мэдээ, үйл ажиллагааны талаар түгээн дэлгэрүүлж, байнга баяжуулан ажиллаж байна.

Д. Аюуш

28

21.3. Уншигч, судлаач, зохиогчдын уулзалт, тухайлсан сэдвээр ярилцлага хэлэлцүүлгийг номын сан түшиглэн улирал тутам зохион байгуулан тогтмолжуулж номын клуб үүсгэнэ

улиралд 1 удаа

Клубын бүтэц, зохион байгуулалт, зорилгыг тодорхойлсон дүрмийг боловсруулан цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны эхний хурлын зохион байгуулалтын төлөвлөгөө, удирамжийг боловсруулсан

Б. Гончигсумлаа

29

21.4. Уншигчдаас үнэлгээний хуудсаар санал асуулгыг цахим болон бусад хэлбэрээр авч номын сангийн үйл ажиллагааг сайжруулах

Жилдээ

Номын сангийн шинэчилсэн журам II сарын 20 өдөр батлагдсанаас хойш номын сангийн үйлчлүүлэгдээс авах саналын хуудсыг боловсруулж үйлчүүлэгчдээс судалгаа байнга авч байна. Одоогийн байдраар 60 орчим үйлчлүүлэгчээс асуулга авсан байна.

Д. Аюуш

30

21.5. Судалгааны тодорхой чиглэлүүдээр эх сурвалж лавлагаа судалгааг судлаачдад гаргаж өгөх

Жилдээ

10 сэдэвт судалгаанд эх сурвалжийн лавлагаа гаргаж өгсөн. Дурдвал: Ашгийн төлөө хуулийн этгээдийн санхүүгийн хяналт шалгалт, Гэрээний үндсэн дээр шилжүүлж болох төрийн зарим чиг үүргүүд, Нийтийн эрх ашгийн сонирхол ба нийтэд тустай үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, Нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах нь, Гадаадын хөрөнгө оруулалт, Гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, үр нөлөө” бодлогын судалгаа, Галт зэвсгийн зохицуулалтын сайн туршлага /АНУ, Канад, Австрали/, Уул уурхайн орлогоос эх үүсвэр бүхий тусгай сангийн эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгаа, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд, түүний төрөл, тэмцэх үр нөлөөтэй арга замууд, Галт зэвсгийн зохицуулалтын сайн туршлага- хүрээнд АНУ-ын туршлагыг судласан

Б.Гончигсумлаа

31

21.6. Номын фондын баяжилтыг зохион байгуулж, шинэ номын үзэсгэлэн зохион байгуулах

Жилдээ

1. Нийт 47 төрлийн 204 ширхэг  монгол номыг номын ерөнхий дансанд тамгалж, дансалж электрон каталогид номын мэдээллийг бэлтгэн оруулсан.
2. Нийт 83 төрлийн 86 ширхэг англи номыг номын ерөнхий дансанд тамгалж, дансалж электрон каталогид номын мэдээллийг бэлтгэн оруулсан.
3. Нийт 5 төрлийн 23 орос сэтгүүл сэтгүүлийн дансанд дансалж электрон каталогид сэтгүүлийн мэдээллийг бэлтгэн оруулсан.
4. Нийт 1,585,700₮-ний монгол ном худалдан авсан.
5. 2013 оны эхний хагас жил болон сүүлийн хагас жилийн гадаад хэвлэл захиалгыг “Монгол шуудан”ХХК-д захиалсан. Үүнд: 9 төрлийн англи, орос хэл дээрхи сэтгүүлийг нийт 5.377.400₮-өөр захиалсан.
6. 2013 оны I,II,III-р улирлын дотоод хэвлэл захиалгыг “Монгол шуудан”ХХК-д захиалсан. Үүнд:6 төрлийн сонин, 7төрлийн сэтгүүлийг нийт 1.141700₮-өөр захиалсан.
7. 14 хоног тутам шинэ номын судалгаа хийж ХЗСудТ-ийн эрхлэгчид танилцуулсан.
8. Интер ном, Мир, Мажестик, ХЗҮХ-ийн номын худалдаа болон www.taniinom.mn, www.inom.mn,  зэрэг сайтуудаар 7 хоног тутам хайлт хийн шинэ гарсан 30 гаруй номын танилцуулгыг ХЗСТ-ийн эрхлэгчид танилцуулсан

Номын сан

32

21.7. Эрдэм шинжилгээ, судалгааны лавлагаа номын сангийн бусад орны туршлагыг судлах

Жилдээ

——

СудТ

33

21.8. номын сангийн ажиллах журмыг шинэчилж, түргэн шуурхай, цаг үеийн шаардлагад нийцсэн технологийн дэвшлийг ашиглах ажлыг эхлүүлэх

Жилдээ

Номын сангийн шинэчилсэн журмыг боловсруулж 2 дугаар сарын 20 өдрөөс мөрдөж эхлэсэн.

СудТ

2.2. ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС АЖЛУУД

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Тайлбар

Хариуцах баг

1

Архивын өмчлөх эрх

Бодлогын судлаач Т. Саруул Хууль Зүйн Яамны Эрх зүйн Шинэчлэлийн Бодлогын газрын захиалгаар Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн хүсэлтээр Архивын өмчлөх эрхтэй холбоотой асуулгад лавлагаа бэлтгэж ХЗЯ-д өгсөн.

Нийтийн эрх зүйн баг

2

Гадаад улсуудын цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, удирдлагын томилгоо /Лавлагаа/

13.04.07

Энэ лавлагааны хүрээнд бусад багтай хамтран Унгар, Канад, Япон, ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, томилгоог харьцуулан судалсан. Лавлагааг ХЗЯ-д хүлээлгэн өгсөн.

ХЗСудТ

3

Төрийн албан ёсны хэлний тухай: Унгар ба Монгол Улс /Лавлагаа/

13.02.15

Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн Унгар улсын албан ёсны хэлний талаарх эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын холбогдох зохицуулалттай харьцуулан  лавлагаа бэлтгэж ХЗҮХ-ийн захиралд хүргүүлэв.

Харьцуулсан эрх зүйн баг

4

Бодлогын судалгааны загвар – Канад, Унгарын туршлага /Лавлагаа/

13.02.28

Монгол Улсад бодлогын шинжлэх ухааны салбарууд болох бодлогын судалгаа, бодлогын шинжилгээ нийгмийн судалгааны салбарт хүч түрэн орж ирсэн бөгөөд Монгол Улсад бодлогын судалгаа шинээр үүсэн хөгжиж буй учир бусад улс орны бодлогын судалгааны чиг хандлага, загварыг судлах үүднээс Канад Улсын бодлогын судалгааны загварыг судалж, товч лавлагаа бэлтгэж ХЗСудТ-ийн эрхлэгчид өгөв.

Харьцуулсан эрх зүйн баг

5

Гадаад орнуудын их, дээд сургуулийн эрх зүйн байдал, тэдгээрийн статусын тухай /Лавлагаа/

13.02.28

Хөгжингүй орнууд дахь Их дээд сургуулийн эрх зүйн байдал. Япон, ХБНГУ, Унгар улсын жишээн дээр судалж Их дээд сургуулиудын консерциумаас албан бичгээр ирсэнийг хүлээлгэж өгөв.

ХЗСудТ

6

“Мөрдөх албаны тухай гадаад орны эрх зүйн зохицуулалт” /Лавлагаа/

13.05.26

Харьцуулсан мэдээлэл бүхий лавлагааны хүрээнд Их Британи, АНУ, Тайван, Тайланд, ХБНГУ, ОХУ, Энэтхэг Улс, Украин Улс, Унгар Улс, Австрали Улс, Филиппин Улс, Швед Улс, Литва Улс, Япон Улс зэрэг 14 улсын хуулийн байгууллагын тогтолцоог судлах ажилд Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач Ж.Соёлмаа, Ж.Ариунцэцэг нар оролцож, лавлагаа бэлтгэж ХЗЯ-д хүргүүлэв.

Харьцуулсан эрх зүйн баг

7

“Шүүхийн шинэтгэл” сэдэвт социологийн судалгаа

13.05.09

Шүүхийн шинэтгэлийн явц нөхцөл байдлын талаар Анхан болон давж заалдах шатны шүүгч нараас асуулга авч үр дүнг боловсруулж тайланг бичиж ХЗҮХ-ийн захиралд хүргүүлсэн.

Д. Аюуш

8

“Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик мэдээ”-нд дүгнэлт зөвлөмж

13.04.12

ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвөөс гаргадаг тоон мэдээнд дүн шинжилгээ хийж ХЗЯ-д хүргүүлсэн.

Д. Аюуш

9

“ХЗЯ-ны ажилтан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн сэтгэл ханамж” социологийн судалгаа

13.02.08

Тус социологийн судалгааны асуулгыг боловсруулж үр дүнг нэгтгэсэн.

Д. Аюуш

10

Хууль зүйн судалгааны төвийн ажиллах журам /Баримт бичгийн төсөл/

13.02.01

Төслийн хугацаанд нь хийж 2013 оны 2 дугаар сарын 1 өдрөөс мөрдөж эхлэсэн.

ХЗСудТ

11

ХЗСудТ-ийн ажилтнуудын Ажлын байрны тодорхойлолт /Баримт бичгийн төсөл/

13.03.15

Ажлын байрны тодорхойлолтонд судлаачид өөрсдийн саналаа оруулав.

ХЗСудТ

12

“Монгол Улс дахь авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” –ийн төсөлд санал

13.02.28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй “Монгол Улс дахь авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” –ийн төсөлд санал авахаар 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 1/598 тоот албан бичиг ирүүлсний дагуу Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, Н. Мөнхзул, бодлогын судлаач Р. Мухийт нар  хөтөлбөрийн төсөлд тусгах санал боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, 47 асуудал бүхий саналыг ХЗЯ-нд албан тоотоор хүргүүлэв.

ХЗСудТ

13

Монгол Улсын 2013-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал

13.01.15

Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан тус ажлын хүрээнд ХЗСудТ-ийн хэмжээнд санал боловсруулж хүргүүлэв.

Харьцуулсан эрх зүйн баг

14

“Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал

13.04.28

Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан ХЗЯ-наас ирүүлсэн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6/1567 тоот албан бичгийн хүрээнд “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг судалж, ерөнхийд нь болон “Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл” –ийн хувьд тухайлж гаргасан саналыг хавсралтаар хүргүүлэв.

Харьцуулсан эрх зүйн баг

15

“2013 оноос эхлэн хэрэгжүүлэх ШУ, технологийн төслийн санал” ХЗЯ-аас ирүүлсэн саналд санал бичиг хүргүүлсэн.

13.03.30

Эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ, төрийн бус тэтгэврийн сан зэрэг асуудлаар санал хүргүүлсэн болно. Хувийн эрх зүйн багийн гишүүд бүгд оролцсон.

Хувийн эрх зүйн баг

16

Эрүүгийн багц хуулийн шинэчлэлийн ажлын хүрээнд ЭБШХ-ийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл

13.03.01

Бодлогын ахлах судлаач Б.Одонгэрэл ЭБШХ-ийн ажлын хэсэгт орж ажиллан “Албадлагын арга хэмжээ”, “Гэрч, хохирогч” гэсэн зүйл хэсгүүдийг боловсруулж Эрүүгийн Процессийн загвар хууль, Өмнөд Солонгосын Процессийн хуулийг тус тус орчуулсан.

Нийтийн эрх зүйн баг

17

Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн төсөл Бодлогын судлаач Р.Мухийт Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан ба тухайн хуулийн төслийн “Хариуцлага”, “Бусад” зүйл хэсгийн боловсруулав.

Нийтийн эрх зүйн баг

18

“Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны үнэлгээний хуудас

13.04.22

ХЗМСТ-ын захиалгаар Монгол улсын 21 аймагт байрлах эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг үнэлэх үнэлгээний хуудсыг боловсруулж Мэдээллийн төвийн ажилтан Г. Билгүүнд хүргүүлсэн.

Д. Аюуш

19

“Хууль зүйн үргэлжилсэн сургалтын үнэлгээ” үнэлгээний хуудас

13.04.10

Хууль зүйн үргэлжилсэн сургалтын багш нарыг үнэлэх үнэлгээний хуудсыг шинэчлэн найруулж ХЗҮХ-ийн захиралд хүргүүлсэн.

Д. Аюуш

ГУРАВ. Зохион байгуулсан болон оролцсон эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага, илтгэлийн уралдаан

3.1 Зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал

– “Эрх зүйн боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний симпозиум /2013.01.11/

3.2 Хэлэлцүүлэг

3.2.1 Хуулийн төслийн хэлэлцүүлэг

–       Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төсөл/Хуульчдын танхимд  2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр/

–        Маршалын албаны хуулийн хэлэлцүүлэг/Хуульчдын танхимд  2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр/

–       Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл /Хуульчдын танхимд  2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр/

–       Мөрдөх албаны тухай хуулийн төсөл /2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газарт/

–       Хууль сахиулах алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газарт/

3.2.2  Бусад хэлэлцүүлэг

–          Хуульчдын танхимд 2013 оны 1 дүгээр сарын 15-ний дөр “Монгол Улсын эрх зүйн боловсролын тогтолцооны сайн туршлага” гадаадад төгсөгчдийн дунд зохион байгуулсан.

–          Хуульчдын танхимд 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх сайн туршлагууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

–          Хуульчдын танхимд 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Монгол Улсын эрх зүйн боловсролын тогтолцооны сайн туршлага” их дээд сургуулийн багш нарын дунд зохион байгуулав.

–          Хуульчдын танхимд 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Гадаадын хуульчийн эрх зүйн байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

–          Хуульчдын танхимд 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан “Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

3.2.3  Зохион байгуулсан уулзалт, ярилцлага

–          “Эрх зүйн шинэтгэлийн стратеги” уулзалт, ярилцлага

3.3. Оролцсон эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар

–          2013.02.18-ний өдөр  UNDP-ээс зохион байгуулсан “Хууль зүйн салбарт хүний эрхийн үнэлгээ хийх аргачлал” сэдвээр хэлэлцүүлэгт бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн нар оролцов.

–          2013.03.28-ны өдөр ХЗЯ-наас зохион байгуулсан  “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хийх мониторинг” семинарт оролцов.

–          2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ССХ, ЭЗБӨЧСТ хамтран зохион байгуулсан “Монголын судлаачдын уулзалт”-д  бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач Г. Цагаанбаяр, Э. Өлзийлхам нар оролцов.

–          2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ХЗҮХ, ЭЗБӨЧСТ хамтран зохион байгуулсан “Монголын судлаачдын ээлжит уулзалт”-д судалгааны төвийн бүрэлдэхүүн оролцов.

–          Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач Ж.Соёлмаа, С.Билгүүн, Ж.Бариаширсүрэн нар 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцов.

–          Бодлогын ахлах судлаач Б. Одонгэрэл, бодлогын судлаач С. Билгүүн, социологич судлаач Д. Аюуш нар 2013 оны 2013 оны 5 дугаар сарын 23 өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” олон улсын хуралд оролцов.

Дөрөв. Хэвлэн нийтлэх ажлын гүйцэтгэл

–          Бодлогын ахлах судлаач Б. Одонгэрэл “Харьцуулсан эрх зүй” гарын авлагын хамтран зохиогчоор ажиллав.

–          Бодлогын судлаач С.Билгүүн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг эмхэтгэн 10 000 хувь хэвлүүлэв.

–          “Хуульчдын холбоог байгуулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд хэвлэгдэх “Хуульчийн эрх зүйн байдлын талаарх гарын авлага”-д Бодлогын судлаач С.Билгүүн “Өмгөөллийн үйл ажиллагаа хамтран эрхлэх шинэ хэлбэр: Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл” бүлгийн агуулга (нийт 7 нүүр В5)-ыг боловсруулав.

–          Бодлогын судлаач Ж.Соёлмаа “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг эрхлэн гаргахтай холбоотой ажлыг хүлээн авч, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2013 оны 2 дугаар дугаарыг эрхлэн гаргах ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  • Сэтгүүлийн төлөвлөгөө гаргах
  • Зохиогчидтой холбоо барих, зохиогчдоос сэтгүүлд өгөх нийтлэлийг хүлээн авах
  • Нийтлэлүүдийн эхийг шалгах, үг, үсгийн алдааг хянах
  • Сэтгүүлийн эхийг бэлтгэх
  • Сэтгүүлийн шинэ булангуудыг хариуцан гаргах (шинэ номын танилцуулга, хууль зүйн нэр томъёонууд)
  • Сэтгүүлийг хэвлэлтэнд шилжүүлэх, сэтгүүлийн хэвлэгдсэн дугаарыг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

–          Бодлогын судлаач Ж.Соёлмаа “Хууль зүйн мэдээ” сонины 2013 оны 5 дугаар сарын  дугаар 7 /231/-д “Төгс хууль гаргахад бодлогын судалгаа чухал үүрэгтэй” сэдэвт нийтлэл нийтлүүлсэн.

Тав. Сургалтын ажил

–          Хуульчдын багц цагийг хангах үргэлжилсэн сургалтын “Үндсэн хуулийн эрх зүй” хичээлийн хүрээнд бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “Монгол Улсын Үндсэн хууль ба олон улсын эрх зүйн харилцан хамаарал” сэдвээр хуульчдад 4 цагийн хичээл зааж, Бодлогын ахлах судлаач Б.Одонгэрэл “Хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт”, “Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага”, “Авилга ба мөнгө угаах гэмт хэрэг”, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, түүний төрлүүд” сэдэвт 36 цагийн хичээл заасан.

–          Хууль зүйн сургуулийн багш нарт “Иргэний эрх зүйн суурь зарчмууд” сэдвээр Бодлогын ахлах судлаач Н. Мөнхзул хичээл заасан

–          Эрх зүйн туслалцааны төвийн хуульчдад “Гэр бүлийн эрх зүй” сэдвээр бодлогын судлаач С. Батбаяр хичээл заасан.

–          42 дугаар  цэцэрлэгийн багш нарт 3 удаа хууль сурталчилах ажлын хүрээнд “Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, татвар” сэдвээр хувийн эрх зүйн багийн судлаачид хичээл заасан.

–          2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХЗҮХ-ээс зохион байгуулсан Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш бэлтгэх сургалтад судалгааны төв бүрэлдэхүүн хамрагдав.

–          ХЗЯ, Дэлхийн банкны “Хууль зүйн үйлчилгээг сайжруулах” төслөөс 4 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Заах арга зүй” сэдэвт сургалтад Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач С.Билгүүн, Г. Цагаанбаяр, С. Батбаяр, социологич судлаач Д. Аюуш нар хамрагдаж, 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Судалгааны арга зүй” сэдэвт сургалтад судалгааны төвийн бүрэлдэхүүн хамрагдав.

–          Бодлогын судлаач Ж.Соёлмаа 2013 оны 5 дугаар сарын 9-10-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах санаачлага (StAR) олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан “Олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн харилцан туслалцаа” сэдэвт сургалтанд хамрагдаж, сертификат авсан.

–          ХЗҮХ, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулсан, АНУ-ын Санта Кларагийн Их Сургууль, БНСУ-ын Хандуны Их Сургуулийн профессоруудын 3 өдрийн сургалтад судалгааны төвийн бүрэлдэхүүн оролцов.

Зургаа. Бусад ажил

–          “1998 оны  Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн биелэлт ба биелэгдээгүй чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгцээ, шаардлага, бусад тусгагдах хүрээний асуудлыг судалж тодорхойлох зорилгоор “1998 оны  Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн 2008 оны хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан ба 2008 оноос хойш эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, тэдгээрийн хүрсэн үр дүнд шинжилгээ хийх ажилд оролцов.

–          Бодлогын судлаач С.Билгүүн “Хуульчдын холбоог байгуулахад дэмжлэг үзүүлэх” төслийн ажлын тайлан бэлтгэж цахим хэлбэрээр хүргүүлэв. Тус төслийн ажлын үр дүнг хүлээлгэж өгөв.

–          Бодлогын судлаач Ж.Соёлмаа 2012.11.15-2013.05.15-ны өдөр хүртэлх хугацааны Хууль зүйн судалгааны төвийн үйл ажиллагааны тайлан нэгтгэх, хэвлэх ажлыг хийж гүйцэтгэв.

–          Бодлогын судлаач С.Билгүүн Хууль зүйн мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчлэх нь сэдэвт олон улсын бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг орчуулав.

–          Бодлогын судлаач С.Билгүүн ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн албан бичгийн дагуу БНСУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх цахим тогтолцоог нэвтрүүлэх хуулийг орчуулж хүлээлгэн өгөв.

–          Зочин судлаач Mark Pennini-ийн бэлтгэсэн “Defining Crime in Criminal Codes” сэдэвт материалыг Бодлогын судлаач Ж.Ариунцэцэг англи хэлнээс орчуулав.

–          Бодлогын судлаач Ж.Сайнишиг ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн албан бичгийн дагуу БНСУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх цахим тогтолцоог нэвтрүүлэх хуулийг орчуулсан.

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан