2019-11-22 16:58
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2014 оны хагас жилийн тайлан

Зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Биелэлт

ХОЁР. ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Судалгааны удирдлага, зохион байгуулалт

2. Монгол улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулахад эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлэх 2.1. Судалгааны арга зүйн цуврал семинар зохион байгуулах, цаг үеийн судалгааны үр дүнг хэлэлцүүлж байх. Сар тутамд Хүрээлэнгийн судлаачид болон ХЗҮХ-ын дэргэдэх “Залуу судлаач” клубын гишүүд, бусад судлаачдад судалгааны арга зүйн ерөнхий ойлголтын талаар семинар зохион байгуулан ажиллаж байна. Бодлогын судлаач Г.Цагаанбаяр Судалгааны төвийн дотоод “Судалгааны арга зүйн семинар”-ын зохион байгуулалтын ажил хариуцан нийт зургаан удаагийн дотоод семинар зохион байгуулсан.
2.2. Хууль зүйн судалгааны төвийн судалгааны аргачлал, судлаачийн гарын авлагыг  боловсруулж ашиглах. 2014.04.30 Судалгааны төвийн аргачлалд судалгааны арга зүй, бодлогын судалгааны үе шат, бодлогын судалгааны тухай ойлголт, “судлах зүйлийн хүрээг тодорхойлох арга”  сэдвүүдийг орчуулан, эмхтгэн хянах ажлыг гүйцэтгэж байна.
2.3. Судалгааны бүтээгдэхүүнийг архивлах арга зүйн шийдэл олох. 2014.05.15 Номын сан болон электрон номын санд урт хугацаанд хадгалах, хайлтад орох боломжтой байдлаар ХЗҮХ-ийн өмнө хийсэн судалгааг архивлах, тухайн арга зүй, шийдлийг цаашид тогтвортой хэрэглэх, төлөвшлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Бодлогын ба бусад судалгаа, баримт бичгийн төсөл, санал, зөвлөмж боловсруулах ажил

/ХЗҮХүрээлэнгийн дүрмийн 2.2, 2.3, 2.11/

3 Хуулийн төсөл боловсруулах болон ЗГ-ын мөрийн хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд судалгаагаар дэмжих чиг үүргийн дагуу. 3.1. Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн төсөл боловсруулах 2014.06.10 Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд эх сурвалжийн судалгаа хийв.
3.2. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах 2014.10.25 Энэ чиглэлээр ХЗЯ-наас томилогдсон Ажлын хэсгийн ахлагчаар ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл, нарийн бичгийн даргаар бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан нар ажиллаж байна. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын хэсгийн хурал хуралдаж, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулах   ажлын хэрэгцээ, шаардлага, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ, ажлын хэсгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид ажиллах чиглэл гарган ажиллаж байна. Мөн 6 дугаар сарын  25-ны өдөр Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал зохион байгуулахаар бэлтгэж байна.
3.4. Согтууруулах ундааны хэрэглээг багасгах, хянахтай холбоотой эрх зүйн зохицуулалт сэдэвт харьцуулсан судалгаа хийх. 2014.02.01 Монгол Улсын Хууль зүйн яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, түүний импорт, экспорт болон хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн эрүүл мэнд, нийгмийн сөрөг үр дагаварыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд холбогдох асуудлын хүрээнд гадаад орнууд / АНУ, Австрали, Норвеги, Нидерланд, Литва, Тайланд, Унгар, Швед, Франц, Япон зэрэг /-ын эрх зүйн орчинг харьцуулан судалж,  нийтлэг болон онцлог зохицуулалтыг илрүүлэн, шинжлэн дүгнэсний үндсэн дээр Монгол Улсын эрх зүйн орчинг  боловсронгуй болгох арга замын талаар санал, зөвлөмж боловсруулав. Судалгааны тайланг цахим хэлбэрээр 2014 оны 2 дугаар сард ХЗЯ-нд хүргүүлэв.
3.6. Арбитрын үйл ажиллагаа ба шүүхийн оролцоо харьцуулсан судалгаа 2013.05.01 Монгол Улсад арбитраар маргаан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхээр маргаан шийдвэрлэх ажиллагаанаас төдийлөн ялгагдахгүй байгаатай холбогдуулан бусад улс орны хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэг маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг туршлагыг судалж олон улсын түвшинд нийцсэн арбитрын хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ, Япон, БНХАУ, БНЛитва улсын туршлагыг судалж, харьцуулсан судалгааг гүйцэтгэв. Тайланг ХЗЯ-нд хүргүүлсэн.
3.7. Био-хэмжүүрт таних мэдээлэл /biometric identification/  ба хүний эрх сэдвээр судалгааны үндэслэл боловсруулах. 2014.09.01 Хууль зүйн яамнаас Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан иргэний биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээний бүртгэлийг бусад орны хууль тогтоомжоор хэрхэн зохицуулсаныг илрүүлэх зорилгоор АНУ, Канад, ИБУИНВУ, Япон, ОХУ, Энэтхэг, Израйл, Европын Холбооны эрх зүйн зохицуулалт туршлагыг судалж, лавлагаа бэлтгэв. Судалгааны тайланг ХЗЯ-нд цахим хэлбэрээр хүргүүлсэн.
3.8. Хуулийн орчуулга ба хэрэг маргаан шийдвэрлэх процесс дах орчуулагчийн эрх зүйн зохицуулалт сэдэвт бодлогын  судалгаа 2014.03.01 Эрх зүйн баримт бичгийн орчуулгын эрх зүйн зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь орчуулагчийн оролцооны эрх зүйн зохицуулалтын талаарх Монгол Улсын болон Европын орнуудын нийтлэг чиг хандлага, Эстони болон Австрали, Унгар АНУ, ОХУ, Япон улсуудын холбогдох туршлага, зохицуулалтыг судлан, санал зөвлөмж бүхий судалгааны тайланг бэлтгэв.
3.10. Хуульчдын холбооны Ёс зүйн хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүргийн талаар харьцуулсан лавлагаа гаргаж, зөвлөмж боловсруулна. 2014.0 3.01 Бодллогын судлаач Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх, Э.Ганчулуун нар АНУ-ын гурван муж улсын хуульчдын холбооны ёс зүйн хорооны үйл ажиллагааг судалж, хуульчдын ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх хөшүүргүүдийг нээн илрүүлж, манай хуульчдын холбооны Ёс зүйн хорооны ажиллах журам, дүрмийг боловсруулахад дэмжлэг болоход  чиглэгдсэн судалгаа хийсэн. Судалгааны тайланг нэгтгэн бичиж, ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрмийн төслийн хамт хүлээлгэн өгсөн.
3.12. Цаг үеийн шинжтэй товч лавлагаа, холбогдох хууль тогтоомжийн төсөлд санал бэлтгэх: /ХЗЯ захиалгын дагуу/ ХЗЯ-ны захиалгын дагуу
  • Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн, Ж.Алтансүх нар Нийтийн албаны тухай хуулийн төсөлд 8 санал, Нийтийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд 4 санал, Нийтийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх тухай багц хуулийн төсөлд 10 санал, нийт 22 санал боловсруулж хүргүүлэв.
  • Нийтийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд санал өгөв. /Хувийн эрх зүйн баг/
  • Нийтийн албаны тухай хуулийн төсөлд бодлогын судлаач Р.Мухийт санал өгөв.
  • Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдэд бодлогын судлаач Ч.Бат-Уянга санал өгөв.
  • Батлан хамгаалах их сургуулиас гаргасан эрх зүйн баримт бичигт хийсэн шинжээчийн дүгнэлтэд бодлогын судлаач Р.Мухийт шинжилгээ хийж хариуг албан бичгээр хүргүүлэв.
  • Хууль зүйн Сайдын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/512 тоот албан бичгийн дагуу Ялтан шилжүүлэх тухай Европын холбооны конвенцид нэгдэн орох талаар саналын төслийг бодлогын судлаач Г.Түвшинжаргал бэлтгэж батлуулсан.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд санал хүргүүлэв.
  • Бодлогын судлаач Б.Гончигсумлаа “Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон үзэл баримтлалын төсөл”-д санал бэлтгэж хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан ХЗЯ-ны 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/1198 тоот албан бичгийн дагуу ХЗЯ болон ГХЯ хамтран ажиллаж буй Монгол Улсын нэгдэн орох олон улсын олон талт гэрээний сан бүрдүүлэх чиглэлд  өмнө хийгдсэн судалгаа, лавлагааны үр дүнг харгалзан санал боловсруулж хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Монгол Улсын Хууль зүйн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сү Жүнь/ZHANG SU JUN/ тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр хийх уулзалт, яриа хэлэлцээний сэдэвт тусгуулах хамтын ажиллагааны талаарх санал боловсруулж  хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Сайдын шуурхай хурлаас ХЗҮХ-нд өгсөн үүрэг даалгаврын ХЗСудТ-д холбогдох ажлын биелэлтийг тухай бүр  гарган хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Хууль зүйн судалгааны төвийн 2014 оны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажлаас Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд холбогдох ажлуудыг түүвэрлэж, тайлан боловсруулж хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан 2010 онд Засгийн газрын 173 дугаар тогтоолоор батлагдсан 2010-2014 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг судалсны үндсэн дээр тэргүүлэх чиглэл, цөм технологийн тодотголд оруулах санал боловсруулж хүргүүлэв.
  • 2015 онд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн захиалгад Бодлогын судлаач С.Батбаяр санал бэлтгэж хүргүүлсэн.
  • Монгол Японы ГХЯ-ны 6-р сарын ээлжит зөвлөлдөх уулзалтын хэлэлцэх асуудалд ХЗЯ-аас ирүүлсэн албан бичигт Бодлогын судлаач С.Батбаяр  санал өгч, албан бичгийн төсөл боловсруулсан.
4.2. Олон улсын гэрээ конвенцийн хэрэглээ ба тулгарч буй бэрхшээлийн шалтгаан нөхцөлийн  судалгаа хийх. 2014.06.01 Тус судалгааны сэдвийг “Монгол Улсын олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг шүүхэд хэрэглэхэд тулгарч буй бэрхшээлийн шалтгаан, нөхцөл, шийдвэрлэх арга зам” гэж томьёолон ажлын  удирдамж, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан дараах чиглэлээр ажиллаж байна. Үүнд:

ü  Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэхтэй холбоотой гадаад улсын зохицуулалт, сайн туршлагыг тодорхойлох;

ü  Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэж буй өнөөгийн байдлыг тогтоох зорилгоор  шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх;

ü  Олон улсын гэрээг хэрэглэхэд тулгарч буй бэрхшээл, шалтгаан, нөхцлийн талаар шүүгчдээс судалгаа авах чиглэлээр тус тус ажиллаж байна.

Судалгаанд оролцож буй судлаач нар гадаадад томилолтоор ажиллах, нийслэл ба орон нутагт ХЗЯ-наас авч буй социологийн судалгаанд оролцох,  зэрэг ажлын давхцал, ачааллын байдлаас хамааран судалгааны төлөвлөгөөт хугацаа хэтэрсэн. 7 дугаар сарын 10-ны байдлаар дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

5 Хуулийн хэрэгжилт, үр нөлөөний судалгаа 5.1. Арбитрын хуулийн үр нөлөөний судалгаа 2014.05.01 2003 онд батлагдсанаас хойш 10 жилийн турш мөрдөгдөж буй “Арбитрын тухай” хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, бодит хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг тогтоон, хэрэгжилтийн үйл явц дах ололтыг бататгах, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг байдлыг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжих, хэрэгжүүлэх боломжид дүгнэлт, үнэлгээ өгөх зорилгоор хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний судалгааг Харьцуулсан эрх зүйн нэгжийн бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн удирдан, Харьцуулсан эрх зүйн нэгжийн бодлогын судлаач Ж.Ариунцэцэг, Хувийн эрх зүйн нэгжийн бодлогын судлаач Г.Цагаанбаяр, Э.Ганчулуун нар хамтран багаар гүйцэтгэнэ. Үнэлгээ хийх хүрээг тогтоож, харьцуулалт хийх хэлбэр, шалгуур үзүүлэлтийг томъёолох ажлыг гүйцэтгэж байна.

Судалгаанд оролцож буй судлаач нар гадаадад томилолтоор ажиллах, нийслэл ба орон нутагт ХЗЯ-наас авч буй социологийн судалгаанд оролцох, ГХО-тай холбогдох хууль, тогтоомжийг шүүн түүвэрлэх  зэрэг ажлын давхцал, ачааллын байдлаас хамааран судалгааны төлөвлөгөөт хугацаа хэтэрсэн.

Ном, гарын авлага, бусад бүтээгдэхүүн

6 Ном, гарын авлага бэлтгэж, хэвлүүлэх 6.1. Гадаад орнуудын Үндсэн хуулиудыг зохих журмын дагуу орчуулан эмхтгэж, хянаж хэвлүүлэх. Жилдээ Эх сурвалжийн судалгааг Г.Түвшинжаргал хийгээд байна.
6.2. Англи хэлний хууль зүйн орчуулгын гарын авлага 2014.05.01 Англи хэлний хууль зүйн орчуулгын гарын авлага бэлтгэх ажилд бодлогын судлаач Б.Ундрах, Г.Түвшинжаргал нар оролцож, Оюуны өмч, Өрсөлдөөний эрх зүй, Legal professionals in practice гэсэн бүлгүүдийг боловсруулж байна. Мөн энэ хүрээнд Иргэний хуулийн зүйл, заалтыг англи хэл рүү хөрвүүлэх ажилд оролцов.
6.3. Судалгааны цуврал тайланг хэвлүүлэх Жилдээ Судалгааны тайланг нэгтгэн эмхэтгэсэн ба хяналтын шатанд байна.
7 Хууль дээдлэх ёс сэтгүүл 7.1. Хууль дээдлэх ёс сэтгүүлийг монгол хэлээр 4 дугаар, англи хэл дээр 1 дугаар гаргах, онлайн хувилбарт оруулах боломжийг судлах. Улирал бүр 2013 оны сүүлийн дугаар болон 2014 оны эхний дугаарыг хэвлэж, тараалт хийв.
8 Судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх, номын санг сайжруулах 8.1. Гадаад ба дотоодын орчин үеийн ном зохиолоор номын фонд сайжруулах 2014.06.01 УНШЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Нийт 39 уншигчид шинээр уншигчийн эрх нээсэн.
  2. Нийт давтагдсан тоогоор 1851 уншигчид 3646 ширхэг ном хэвлэлийг уншлагын танхим болон гэрээр олгож үйлчилсэн.
  3. 1-р улиралд хамгийн их уншлаганд гарсан номууд:

Гантөмөр Г.      Гэмт  хэргийн бүрэлдэхүүний ерөнхий онол, Дугармаа А.  Монгол Улсын гэр бүлийн эрх зүй, Моригива Ясутомо    Хуульчийн ёс зүй, Сарантуяа Ц.            Төрийн ерөнхий онол, Лүндэндорж Н.        Төрийн онол зэрэг номууд байна.

ФОНДЫН БАЯЖИЛТ

  1. Номын сангийн нэг бүрчилсэн бүртгэлд нийт 30 төрлийн 68 ширхэг ном дансалж, тамгалж бүртгэсэн.
  2. 2013 оны Судалгааны төвийн хийсэн нийт судалгааны тайланг дансанд бүртгэж, электрон каталогид мэдээлэл оруулсан.
  3. Нийт 30 төрлийн 68 ширхэг номын мэдээллийг электрон каталогид оруулсан.
  4. Нийт 12 төрлийн 62 ширхэг монгол ном худалдан авч фондоо баяжуулсан.

ЛАВЛАГАА, НОМ ЗҮЙ

  1. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2014 оны №4-10дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  2. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн 2013 оны №19-36, 2014 оны №1-5 дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  3. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлийн 2013 оны №1-3дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  4. “Монголын төр эрх зүй” 2013 оны №1-3 дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  5. 2011-2013 оны ХЗҮХ-ийн Судалгааны тайланг бүртгэж, электрон каталогид мэдээллийг оруулсан.

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ, ҮЗЭСГЭЛЭН

  1. Шинэ номын мэдээг нийт 12 номоор 2 удаа гаргаж ХЗҮХ-нийт ажилтнууд болон ХЗЯ-ны нийт ажилтнуудын цахим хаяг руу илгээж танилцуулсан.
  2. Уншлагын танхимд номын үзэсгэлэнг 12 номоор 2 удаа гаргасан.
  3. ХЗҮХ-ийн вэбэд шинэ номын мэдээг нийт 12 номоор 2 удаа гаргасан.

БУСАД

  1. Нийт 1.040.000 төгрөгийн орлого оруулсан.
  2. 2013 оны номын сангийн ээлжит тооллого хийсэн.
  3. 2014 оны 2-р улирлын дотоод хэвлэл захиалгыг нийт 197.000 төгрөгөөр  “Монгол шуудан” ХХК-д захиалсан. Үүнд: 4 төрлийн өдөр тутмын сонин, 6 төрлийн сэтгүүл багтана.
  4. СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн “Номын сан судлал-мэдээлэл” ангийн  3,4-р курсын 2 оюутанг номын санд дадлага хийлгэв.
  5. Бодлогын судлаач Р.Мухийт Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн чиглэлээр номын санд нэмж авах гадаад номын жагсаалт гаргав.
  6. Бодлогын судлаач Ч.Бат-Уянга номын санд “National Geographic” сэтгүүлийг өгөв.
9.3. ХЭҮК, НҮБ, ХЗЯ, ГХЯ, МУИС-ХЗС-тай хамтран Монгол улсын олон улсын гэрээний хэрэгжилт, хэрэглээний талаар хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах 2014.06.01 Тус хэлэлцүүлгийг “Монгол Улсын Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэхэд тулгарч буй бэрхшээлийн шалтгаан, нөхцөл, зохицуулах арга зам” судалгааг гүйцэтгэж дууссаны дараа хийхээр бусад төвүүдтэй ярилцаж тохиролцов. Тус хэлэлцүүлэгт мэдээлэл хийх ажил үүргийн хуваарилалт хийсэн.

ГУРАВ. ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТЫН ТӨВ

Сургалтын удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр

10 Сургалтын төвийн дүрмийг шинэчлэх 10.1. Сургалтын төвийн чиг үүргийг нарийвчлан зохицуулах, төвийн дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулна. Дүрэмд сургалт ба бусад бүтээгдэхүүнийг үнэлэх тогтвортой механизмыг тусгана. 2014.03.15 Сургалтын төвийн дүрмийг шинэчлэн боловсруулсан.
11 Хуульчдын үргэлжилсэн сургалтыг зохион байгуулахад оролцож Хуульчдын холбоотой хамтран ажиллах 11.1. Хуульчдын үргэлжилсэн сургалтыг магадлан итгэмжлэл авсаны үндсэн дээр зохион байгуулах. Жилдээ 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хуульчдын холбооноос Хуульчдын үргэлжилсэн сургалтын магадлан итгэмжлэл авахаар  мэргэших чиглэлийн 4 сургалтын хөтөлбөр болон бусад шаардагдах материалыг хавсаргаж хүргүүлсэн.
11.2. Хуульчдын үргэлжилсэн сургалтад зориулан Хуульчийн мэргэжлийн ёс зүй, Олон улсын гэрээг хэрэглэх хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сургалтанд нэвтрүүлэх. 2014.04.30 “Хуульчийн мэргэжлийн ёс зүй”, хичээлийн хөтбөлбөрийг шинэчлэн боловсруулсан.

“Олон улсын гэрээг хэрэглэх” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байгаа.

12 Сургалтын төвийн дүрэмд заасан эрх зүйч, хуульчдын бүлэгт чиглэсэн сургалтууд 12.1. Төвийн сургагч багш нарыг шинээр бэлтгэх,  заах арга зүйн ба салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотой шинэ тутам асуудлаар сургагч багш нарт нэгдсэн цугларалт, сургалт зохион байгуулах, насанд хүрэгчдийн сургалтын заах арга зүйн гарын авлага боловсруулах. Хагас жилд нэг удаа

/5, 10 сард/

2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас эрхлэн гаргасан сургагч багш бэлтгэх сургалтын гарын авлагад тулгуурласан “Сургагч багш бэлтгэх сургалтын аргачлал” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 13 хүн хамрагдсан.

Төвийн сургагч багш нарыг шинээр бэлтгэх,   заах арга зүйн ба салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотой шинэ тутам асуудлаар сургагч багш нарт нэгдсэн цугларалт, сургалт зохион байгуулах, насанд хүрэгчдийн сургалтын заах арга зүйн гарын авлагыг боловсруулж байна.

12.2. Эрх зүйч, байгууллагын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалтын хэрэгцээний судалгаа хийж, эрэлтийг тодорхойлсны үндсэн дээр сургалтын санал, хөтөлбөр гарган нийтэд зарлах, зохион байгуулах. Жилдээ Эрх зүйч, байгууллагын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалтын хэрэгцээний судалгааны санал асуулгын хуудсыг социологч судлаачтай хамтран боловсруулсан.
12.3. Төрийн захиргааны байгууллагын хуулийн зөвлөхүүдэд захиргааны хэм хэмжээг хэрхэн бичиж боловсруулах талаар сургалт зохион байгуулах. Хагас жилд 1 удаа ХЗЯ-ны Нэгдсэн бодлогын газартай хамтран яамд ба бусад төв ба орон нутгийн захиргааны  байгууллагын хуулийн зөвлөхүүдэд захиргааны хэм хэмжээг хэрхэн бичиж боловсруулах талаарх сургалтыг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.  Хуулийн тухай хууль ба захиргааны ерөнхий хуультай уялдуулна.
12.4. Хууль зүйн их дээд сургуулийн багш нарт салбарын шинэчлэлийн бодлогын шинэ тутам асуудууд ба заах арга зүй, сургалтын техник технологийн чиглэлээр сургалт зохион байгуулна Хагас жилд 1 удаа Санхүүжилт байхгүйн улмаас сургалт зохион байгуулаагүй болно.
12.5. БНСУ-ын Куунмины их сургууль, Азийн сан болон бусад гадаадын болон олон улсын байгууллагтай хамтран сургалт зохион байгуулах, оролцогсдод үргэлжилсэн сургалтын кредит цаг тооцуулах ажлыг зохион байгуулна. Улиралд нэг удаа –    2014 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд “БНСУ-ын Иргэний эрх зүй, Шийдвэр гүйцэтгэлийн процессын эрх зүй” сэдэвт 1 багц цагийн сургалтыг зохион байгуулсан. Нийт 36 хуульч хамрагдсан. /БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн Профессор Ким Дунг Хүн хичээл заасан./

–              2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 9-ны хооронд “Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахад шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа нарын дэмжлэг, оролцоо’ сэдэвт  1 багц цагийн сургалтыг зохион байгуулсан. Нийт 83 хуульч хамрагдсан. /НҮБ-ийн санхүүжилтээр НҮБ-ийн ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Залуус Эрүүл мэнд төвтэй хамтран зохион байгуулсан./

–              2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Компанийн нийгмийн хариуцлага”, “Хүрээлэн буй орчныг хамгаалах эрхэд суурилсан хандлага” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 30 хуульч хамрагдсан. /Жорж Вашингтоны Их сургуулийн Профессор Диана Шелтон хичээл заасан./

–               2014 оны 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Олон улсын татварын тогтолцоо”  “Зээлдүүлэгчийн эрх: Дампуурал”, “АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн барьцааны санхүүжилтийн тогтолцоо”, “Оюуны өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт 2 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 26 хуульч хамрагдсан. /Хандуны их сургуулийн Профессор Эдвард Пурнел, Профессор Дейвид Коллер, Профессор Дейвид Макнелий нар хичээл заасан./

12.6. Байгууллагын ажилтнуудын саналыг харгалзан дотоод сургалтыг улиралд нэг удаа зохион байгуулна. 3, 6, 9, 12 дугаар сард –           2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас эрхлэн гаргасан сургагч багш бэлтгэх сургалтын гарын авлагад тулгуурласан “Сургагч багш бэлтгэх сургалтын аргачлал” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 13 хүн хамрагдсан.

–       2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр “Хууль зүйн англи хэлийг амжилттай сурах стратеги” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 17 хүн хамрагдсан.

–       2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Монгол хэлний найруулга зүй” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 20 хүн хамрагдсан.

13 Хуульч, эрх зүйчдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах зорилгоор бусад шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх 13.1. Хуульчдын үргэлжилсэн болон бусад сургалтыг цахим хэлбэрээр явуулах боломжийг судлах, Хуульчдын холбоо, ШЕЗ, УЕПГ хамтрах боломжийг судлах, Цахим сургалтыг туршиж эхлэх 2014.06.30 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр  Улсын ерөнхий прокурорын газраас явуулдаг цахим сургалт зохион байгуулах ажилтай танилцаж, хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулж харилцан тохиролцсон.
13.2 Эрх зүйч мэргэжлээр төгсөгчдөд хуульд заасан 2 жилийн дадлагыг тодорхой удирдлага, зохион байгуулалтай  хөтөлбөрийн дауу хийх боломжийг судлах, санал боловсруулж Хуульчдын холбоонд хүргүүлэх 2014.05.01 Хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгийн төсөлд энэ асуудлыг тусгахаар ярилцаж байгаа бөгөөд Хуульчдын холбоо энэ асуудлыг зохицуулах журмын төслийг боловсруулж байна.
13.4.  Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй салбарын гүйцэтгэх ба дунд түвшний удирдах ажилтнуудын цуврал лекц зохион байгуулах Сар бүр нэг удаа

“Эрх зүй ба хөгжил” цуврал лекцийн хүрээнд:

–        2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Эрх зүйн шинэтгэл дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 75 хүн хамрагдсан.

–    2014 оны 3 дугаар сарын 21-ны өдөр “Байгалийн баялаг ба олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 60 хүн хамрагдсан.

–       2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ““Төр, сүм хийдийн харилцаа ба Үндсэн хуулийн зохицуулалт” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 45 хүн хамрагдсан.

–       2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ““Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 50 хүн хамрагдсан.

Сургалтын хөтөлбөр боловсруулах, шинэчлэх чиглэлээр

15 Салбарын шинэ хууль тогтоомжтой холбоотойгоор тухай бүр Хуульчдын үргэлжилсэн сургалтанд зориулан хичээлийн хөтөлбөрүүдийг шинээр боловсруулах, сургалтанд нэвтрүүлэх
  1. Хуульчийн мэргэжлийн ёс зүй
  2. Олон улсын гэрээг хэрэглэх асуудал
  3. Гэмт хэрэг ба зөрчлийн хууль
  4. Хуулийн тухай хууль
  5. Захиргааны ерөнхий хууль
2014.03.30

2014.04.30

Жилдээ

“Хуульчийн мэргэжлийн ёс зүй”, “Гэмт хэрэг ба зөрчлийн хууль”, “Захиргааны ерөнхий хууль” хичээлийн хөтбөлбөрүүдийг шиэнэчлэн боловсруулсан.

“Олон улсын гэрээг хэрэглэх” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байгаа.

Сургалтын гарын авлага бусад хэрэглэгдэхүүн

16 Хуульчдын шалгалтыг зохион байгуулахад оролцох 16.1. Хуульчийн шалгалтыг цахимжуулах програм хангамжийг боловсруулж бэлэн болгоно. Жилдээ Хуульчийн шалгалтыг цахимжуулах програм хангамжийг захиалан хийлгэж, хүлээн авсан.
16.2. Хуульчийн шалгалтыг зохион байгуулна. Хуульчийн шалгалтыг зохион байгуулах.
16.3. Тест боловсруулах ажлын хэсэг байгуулж, 8 салбар эрх зүйгээр 100 тест, нийт 800 тестийн сан үүсгэх Хуульчдын сорилгын хураамж номонд орсон тестийг дахин хянах ажлыг хийв.

Мөн шинээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулль, Шүүхийн захиргааны тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхийн иргэдийн Төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиар нийт 500 тест шинээр бэлтгэн тус номонд оруулав.

16.4. Эрүү, Иргэн, Захиргаа, Үндсэн хуулийн эрх зүйгээр бодлого боловсруулуулах, сан үүсгэх
17 Авилгын гэмт явдал гарын авлага 17.1. Азийн сангийн захиалгаар сургалтын гарын авлага бэлтгэн хэвлүүлэх. 2014.03.01 Хуульчдад зориулсан “Авилга албан тушаалын гэмт хэрэг” гарын авлагыг 1000 хувь хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Уг гарын авлагыг хэвлүүлэхийн өмнө зохиогч нар хэд хэдэн удаа уулзалт, ярилцлага зохион байгуулсан, эцэст нь вакуумжих эцсийн хувилбарыг баталсанаар хэвлэгдсэн.

ДӨРӨВ. ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ

18 Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны арга зүй, аргачлалтай болох 18.1. Төвөөс иргэд ба мэргэжлийн олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хүргэх арга зүй, аргачлалыг боловсруулж батлуулах, аргачлалын дагуу чадавхиа бэхжүүлэх 2014.03.01 Тус төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Эрх зүйн мэдээллийг түгээх/хүргэх аргачлал” боловсруулсан.
19 Хууль тогтоомжийг мэргэжлийн олон нийтэд ба нийт иргэдэд сурталчилах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах, цахимжуулах байдлаар үр ашгийг дээшлүүлэх 19.1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг /www.legalinfo.mn/ ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгон зохих этгээдээс батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах Жилдээ Шинэчлэн баталж буй “ЭЗМНС-ийг ажиллуулах журам”-н ажлын хэсгийн гишүүнээр Э.Өнөрбаяр орж, ажлын хэсгийн уулзалт болон тус хүрээлэнгийн албан ёсны хариуг бэлтгэн өгсөн. Уг төсөл батлагдах шатандаа буюу 6-н байгууллагын удирдлагуудын гарын үсэг зурагдаж байгаа болно.
19.3. ЭЗМНСанд дутуу байгаа хэм хэмжээ тогтоосон актуудыг зохих журмын дагуу бүрдүүлж ажиллах Жилдээ Хүрээнд www.legalinfo.mn сайтын интернетийн хурдыг 8мб байсныг 9.5мб болгон нэмэгдүүлсэн. Мөн найдвартай үйл ажиллагааг хангах үүднээс Үндэсний Дата Төв УТҮГазарт legalinfo сайтыг давхар виртуал сервер үүсгэн ачааллаж байна. Эрх зүйн актыг үнэн зөв, найдвартай болгох үүднээс “Алдаа мэдээлэх” цэс нээж хэрэглэгчдээс ирсэн мэдээллийн дагуу алдаа, дутагдлыг цаг тухай бүрт нь засч, хянаж байна. Зассан болон хянасан мэдээллээ тухай бүрт нь цахим шуудангаар эргэж хариу мэдэгдэж байна. “Сүүлд оруулсан актууд” цэс нээж оруулагчаас оруулсан мэдээллийг тухай бүрт хянаж байна. Мөн энэ цэсээр хэрэглэгчид сүүлд ямар эрх зүйн акт нэмэгдсэн талаарх мэдээллийг авч байгаа. Монгол Улсын хууль хянах хуваарь гарган нэмэлт, өөрчлөлт болон хэлбэржилтийг зассан. Мөн гар утасны LEGALINFO програмтай холбоотойгоор дахин хяналт хийж дуусгасан.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн нийтээр дагаж мөрдөх шийдвэр буюу Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг файл хэлбэрт бэлтгэн архивын сан бүрдүүлж, www.legalinfo.mn сайтад ороогүй Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг шинээр оруулсан бөгөөд www.legalinfo.mn сайтад байгаа Улсын бүртгэлд бүртгэгдсэн нийтээр дагаж мөрдөх шийдвэр буюу Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийн хэлбэржилтийг нэг стандартад оруулан зассан.

19.4. ЭЗМНС-н “Монгол Улсын хууль” буланд байгаа хуулиудыг агуулгаар нь хэлбэржилтэд оруулах 2014.03.01 Монгол Улсын хуулиудыг агуулгаар нь хэлбэржилтэд оруулах талаар УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст хүсэлт тавьсан бөгөөд одоогоор хариу ирээгүй байна.
19.5. ЭЗМНС-г хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэхэд дөхөм болгох 2014.03.01
19.6. Ухаалаг гар утсанд зориулсан “legalinfo” програмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, сурталчилах, хэрэглэгчдэд таниулах арга хэмжээг зохион байгуулах. 2014.03.30 “Ухаалаг гар утсанд зориулсан “legalinfo” програмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, сурталчилах, хэрэглэгчдэд таниулах арга хэмжээг зохион байгуулах” гэж заасны дагуу 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ХЗҮХ-ийн захирлын А-01 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан тус аппликейшныг олон нийтэд сурталчлах төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна. Тус төлөвлөгөөний дагуу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Програм хийж гүйцэтгэсэн “Синглтон” ХХК-тай програм хүлээлцэх болон баталгаат хугацааны гэрээг хийж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Програмтай холбоотой алдаа, зөрчлийн талаар тухай бүр “Синглтон” ХХК-д мэдээлж байна. Мэдээлсэн алдаа, зөрчлийг гүйцэтгэгч байгууллага хангалттай гүйцэтгэхгүй байгаагаас үүдэн програмд алдаа дутагдал илэрсээр байна.
19.8. “Хууль зүйн мэдээ” мэдээллийн хуудсыг цахим хэлбэрт /e-newsletter/ оруулж, өнгө, дизайны шийдлийг шинэчилнэ. Сард 2 дугаар, нийт 24 дугаар. “Хууль зүйн мэдээ” мэдээллийн хуудсыг цахим хэлбэрт /e-newsletter/ оруулж, өнгө, дизайны шийдлийг шинэчилнэ” гэж заасны дагуу тус сонинг 2014 оны 1 дүгээр сараас эхлэн цахим хэлбэрт орууллаа. Цахим хэлбэрт шилжүүлэхдээ өнгө болон дизайн шийдлийг хийж өнгөлөг, орчин үеийн дизайнтай болгосон. Цаасан сонин цөөн тооны уншигч буюу 1 дугаар 250 орчим хүнд  хүрдэг байсан бол цахим хэлбэрт шилжүүлснээр 1 дугаарыг 500 орчим уншигч уншиж байгаа юм. Хагас жилийн байдлаар тус сониныг нийт 4537 уншигч уншсан үзүүлэлттэй байна.
19.9. Хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд туслах зорилготой програм хангамж бий болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, техникийн боломжийг судлан санхүүжилт, зохион байгуулалтын талаарх танилцуулга бэлтгэн Хууль зүйн яаманд хүргүүлэх 2014.06.01 Хуулийн төслийн програм хангамж боловсруулах ажилд техникийн боломжийг судлан, танилцуулга боловсруулан  УИХ-ын Тамгын газарт танилцуулсан, мөн хэлний автомат орчуулгын програмын судалгаа хийж байна.
19.10. Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд боловсруулагдаж буй хуулийн төслүүд дээр олон нийтийн хэлэлцүүлгийн цахим булан нээж, ХЗЯ-ны  хэлэлцүүлгийн булантай холбох 2014.03.01 Хуулийн төсөл боловсруулахад олон нийтээр хэлэлцүүлэхэд зориулан гүүгл докс болон phpbb3 cистемд суурилсан хэлэлцүүлгийн програм хангамж бэлтгэсэн.
19.11. ХЗЯ-наас боловсруулж буй хуулийн төслүүдэд цахим ба бусад хэлбэрээр хэлэлцүүлэг зохион байгуулах Тухай бүр Гар утасны LEGALINFO програмд Хууль зүйн яамнаас боловсруулсан хуулийн төслүүдийг оруулсан бөгөөд тухайн хуулийн төсөлд санал өгөх боломжтой.
19.12. Хууль зүйн мэдээлэл сурталчилгааны лэд дэлгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Тогтмол Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны ЛЕД дэлгэцийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж ажилласан. Энэ хугацаанд хүрээлэнгийн болон гадны байгууллагын ирүүлсэн видео шторкуудыг түгээж байна. Одоогоор 07,00-21,00 цагт нийт 10 минутын 18 файлыг өдрийн 150 удаагийн давталттайгаар цацаж байна.
19.13. Эрх зүйн мэдээлэл сурталчилгаанд  facebook.com, twitter.com, youtube.com podcast, instagram хуудсыг идэвхитэй ашиглах хөгжүүлж, иргэдтэй эргэх холбоо үүсгэх Тогтмол “Эрх зүйн мэдээлэл сурталчилгаанд facebook.com, twitter.com, youtube.com podcast, instagram хуудсыг идэвхитэй ашиглах хөгжүүлж, иргэдтэй эргэх холбоо үүсгэх” гэж тусгасантай холбогдуулан тус хүрээлэнгийн нэртэй боловч ашиглагддаггүй олон нийтийн сүлжээний зарим хаягыг цэгцэлж, ХЗҮХ-ийн албан ёсны твиттер, фэйсбүүкийн хаягыг эрчимтэй хөгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Хууль зүйн мэдээ цахим сонины мэдээллийг эргэлтэд оруулан холбоос зааж өөрийн цахим хуудсанд нийтлэж байгаа нь тус хүрээлэнгийн олон нийтийн сүлжээн дэх хаягийг идэвхтэй байлгаад зогсохгүй тус сонины мэдээллийг олон хүнд хүргэж байгаа давуу талтай юм. Мөн Хууль зүйн мэдээ сонины фэйсбүүк хуудсын үйл ажиллагааг зогсоож тус хүрээлэнгийн хуудсаар мэдээлэл хүргэж байна.

Цахим хуудасны 2014 оны 1 дүгээр улирлын үзүүлэлтийг 2 дугаар улиралтай харьцуулахад нийт хандагчдын тоо 1 дахин өссөн байна. Мөн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn сайтын твиттер, фэйсбүүк хаягийг идэвхтэй хөгжүүлж байна.

19.14. ХЭҮК-той хамтран МУ-ын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ конвенцийн эмхтгэлийг хэвлүүлэх 2014.06.01 Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн талаар Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад харилцааний болон бусад яамдын холбогдох мэргэжилтнүүдтэй холбогдон албан бичиг явуулж мэдээлэл цуглуулсан мөн “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн тусгай дугаар болон www.legalinfo.mn сайтад орсон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын олон талт гэрээний жагсаалтыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн олон улсын олон талт гэрээтэй хяналт хийсэн.
19.15. Яамдын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг сугалбар хуудастайгаар эмхэтгэн гаргах.

– Хууль зүйн салбар

– Уул уурхайн салбар

– Боловсрол, шинжлэх ухааны салбар гм.

Жилдээ Боловсрол, шинжлэх ухааны салбарын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг эмхэтгэсэн байсан бөгөөд нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Хууль зүйн салбарын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг эмхэтгэж эхлээд байна.
20 Иргэдийн эрх зүйн албан боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн мэдээллийг зорилтод бүлэгт, чиглүүлэх, тэдний хэрэгцээ шаардлага, мэдээлэл авдаг сувагт нийцүүлэх 20.1. Албан бус эрх зүйн боловсролын тогтолцоог бусад боловсролын төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтрах, мэдээллээр дэмжих, гэрээлэх ба координаци хийх арга замуудаар хамтран ажиллах гарцыг тодорхойлох, хамтын ажиллагааны гэрээ байгуулах. Жилдээ “Албан бус эрх зүйн боловсролын тогтолцоог бусад боловсролын төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтрах, мэдээллээр дэмжих, гэрээлэх ба координаци хийх арга замуудаар хамтран ажиллах гарцыг тодорхойлох, хамтын ажиллагааны гэрээ байгуулах” гэж заасан бөгөөд үүнтэй холбогдуулан Тв-Зоне сэтгүүлтэй гэрээ байгуулсан бөгөөд 7 хоног тутам эрх зүйн мэдээлэл бэлтгэн хэвлүүлж байна. 2014.06.16-ны байдлаар нийт 23 мэдээ, материалыг нийтүүлсэн байна.
21 Сэтгүүлчидтэй хамтран ажиллах 21.1. Сэтгүүлчдийн клубээр дамжуулан иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх Жилдээ “Хууль зүйн сэтгүүлчдийн клубээр дамжуулан сэтгүүлчдийн дунд хэрэгцээт болон салбарын шинэчлэлийн цаг үеийн асуудлаар сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Сэтгүүлчдийн клубын уулзалтын зочноор ХЗЯ-ны холбогдох албан тушаалтан тогтмол оролцож мэдээлэл, ярилцлага, уулзалт хийх” гэж тусгасны хүрээнд 2014 оны 1 дүгээр сараас эхлэн сэтгүүлчдийн сургалт, уулзалтыг нийт 6 удаа зохион байгууллаа. Давхардсан тоогоор нийт 102 сэтгүүлч тус сургалтад хамрагдсан байна.

2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр сэтгүүлчдийн сургалт болон уулзалтыг хамтатган “Тахарын албаны тухай” сэдвээр хийж сургалтыг Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр удирдан явуулсан юм. Сургалт, уулзалтаар Тахарын албаны тухай ерөнхий ойлголт, Тахарын албаны тухай хуулийн зохицуулалт, уг албыг бий болгохын ач холбогдол зэрэг сэдвийг хөндсөн юм. Тус үйл ажиллагаанд нийт 20 сэтгүүлч хамрагдав.

2014 оны 2 дугаар сарын 27-ны Пүрэв гарагт 2 дах уулзалтыг зохион байгуулав. Чөлөөт уулзалтын сэдэв нь Цагдаагийн албаны тухай болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль байсан бөгөөд уулзалтад Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд нар оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн бөгөөл уулзалтад 30 орчим сэтгүүлч ирсэн болно.

2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сэтгүүлчдийн 3 дахь уулзалтыг Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалтаар Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хэвлэл мэдэллийн хэрэгслээр энэ талаарх мэдээллийг хэрхэн тусгах тухай мэдээллийн хийсэн юм. Тус уулзазлтад 25 орчим сэтгүүлч хамрагдав.

2014.05.03-нд “Барилгын тухай хууль тогтоомж, барилга угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал” сэдвээр сэтгүүлчдэд ээлжит сургалтаа зохион байгуулсан юм. Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Б.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Нийт 15 орчим сэтгүүлч хамрагдав.

Сэтгүүлчдэд зориулсан ээлжит чөлөөт уулзалтаа 2014 оны 5 дугаар сарын 30-ны Баасан гарагт зохион байгуулав. Уулзалт нь “Орон сууцны салбар дахь хэрэглэгчийн эрх ашиг” сэдвээр явагдсан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн Ц.Цэгмид, Х.Жархынбек нар мэдээлэл хийлээ. Нийт 12 сэтгүүлч оролцов.

21.2. Хууль зүйн сэтгүүлчдийн клубээр дамжуулан сэтгүүлчдийн дунд хэрэгцээт болон салбарын шинэчлэлийн цаг үеийн асуудлаар сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Сэтгүүлчдийн клубын уулзалтын зочноор ХЗЯ-ны холбогдох албан тушаалтан тогтмол оролцож мэдээлэл, ярилцлага, уулзалт хийх Улиралд 1 удаа

/I, VI, VIII, XI сард/

21.3.Сэтгүүл зүйн мэргэжлийн ба боловсролын байгууллагуудтай хамтран сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн гарын авлага бэлтгэж хэвлүүлнэ. 2014.04.01 “Сэтгүүл зүйн мэргэжлийн ба боловсролын байгууллагуудтай хамтран сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн гарын авлага бэлтгэж хэвлүүлнэ” гэж тусгасны хүрээнд тус гарын авлагыг бэлтгэж байгаа бөгөөд хяналтын шатанд явж байна. Гарын авлагаар хуулийн байгууллагын бүтэц, мэдээлэл авах боломж, шат дамжлаг, хориглосон болон хориглодоогүй мэдээлэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд холбогдох хуулийн зүйл, заалт зэргийг багтаасан.
21.4.Шилдэг бүтээлийн уралдаан /Хууль сурталчлагч түнш-2014 шалгаруулна/ 2014.06.01 “Хууль сурталчлагч түнш-2014”-г Хуульчдын өдрөөр буюу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна.
22.2.Хөдөлгөөнт цэгийн үйлчилгээг Хуульчдын холбоо ба Эрх зүйн туслалцааны төвүүдтэй хамтран зохион байгуулах /6 дүүрэг/ Нийслэлийн 6 дүүрэгт сард 1, 1 удаа

/4, 5, 6, 9, 10 сард/

“Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны Хөдөлгөөн цэг”-ийн төлөвлөгөө, төсвийн задаргааг гарган Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс болон Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд 6 дүүргийн алслагдсан дараах хороодын нийт 1000 орчим иргэд, олон нийтэд хууль эрх зүйн мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.  Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны 5 дугаар сарын хөдөлгөөнт цэгийг зохион байгуулах ажлын хүрээнд 6 дүүргийн Захиргаа, хуулийн хэлтэст хамтран ажиллах тухай албан бичгийг боловсруулан явуулсан.

–       Баянгол дүүргийн 9, 10, 20, 21, 22, 24 дүгээр хороо;

–       Баянзүрх дүүргийн 5, 10, 20,  21, 23, 28 дугаар хороо;

–       Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 19, 20, 21, 23,  26, 32 дугаар хороо;

–       Сүхбаатар дүүргийн 12, 14, 19, 20 дугаар хороо;

–       Хан-Уул дүүргийн 8, 12, 13, 14, 20, 28 дугаар хороо;

–       Чингэлтэй дүүргийн 6, 10, 12, 14, 17, 18 дугаар хороо.

23 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа 23.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудаас саналд тулгуурлан эрх зүйн сургалтын хэрэгцээг тодорхойлох Жилдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудаас саналд тулгуурлан эрх зүйн сургалтын хэрэгцээг тодорхойлох” гэж заасны дагуу 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний хүлбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Монголын дүлий иргэдийн холбоо зэрэг ТББ-уудын удирдлага болон төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцон хамтын ажиллагааны зарим асуудлыг ярилцлаа.
23.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтлэг тулгамддаг асуудлаар эрх зүйн сургалт зохион байгуулах Улиралд 1 удаа 2014 оны 5 сарын 2-ны өдөр хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч  Г.Түвшинжаргалын хамт Монголын харагүйчүүдийн үндэсний холбооны гишүүдэд “Гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийллийн тухай” сэдвийн хүрээнд сургалт хийсэн. Сургалтад 50 орчим иргэд хамрагдсан.
25.2.Гэмт хэргийн ба зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалыг иргэдэд зориулан хялбаршуулан бэлтгэж боловсруулах 2014.03.15
25.3.Дараах сэдвүүдээр иргэдэд зориулан хялбаршуулсан тараах материал бэлтгэнэ.

–        Гэрч, хохирогчийн эрх зүйн байдал

–        Эвлэрүүлэн зуучлал ба иргэн

–        Хууль боловсруулалт ба иргэн

–        Хууль сахиулах үйл ажиллагаа ба иргэн

–        Цагдаа ба иргэн

–        Нотариат ба иргэн

–        Жендэрт суурилсан  ба гэр бүлийн хүчирхийлэл

–        Гэмт хэрэг цуврал: та холбогдвол, та хохирогч бол, та гэрч бол, гэмт хэрэг ба хүүхэд.

–        Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба иргэн

–        Нийтийн захиргаа ба иргэн

–        Захиргаатай заргалдах бол

–        Хүний наймаа

–        Арбитр ба иргэн

–        Эрүүдэн шүүлт ба цагдаа

–        Шүүхийн дараа: иргэний шийдвэр гүйцэтгэл

Улирал бүр Жендэрт суурилсан  ба гэр бүлийн хүчирхийлэл

Гэмт хэрэг цуврал: та холбогдвол, та хохирогч бол, та гэрч бол, гэмт хэрэг ба хүүхэд.

ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА

26 Ижил төстэй үйл ажиллагаа бүхий гадаад улсын байгууллагатай хамтран ажиллаж

ХЗҮХ-ийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

26.2. Гадаадын судлаач, хуульч, мэргэжилтнийг судалгаа, мэдээлэл, сургалтын чиглэлээр хүлээн авах, гадаадын судлаач хүлээн авах хөтөлбөрийг боловсронгуй болгох 2014 оны 1-7 сар, 9-12 сар Монгол Улсын Эрх зүйн шинэтгэл ба харьцуулсан эрх зүй Олон Улсын хуралд оролцуулахаар Сингапур улсын Их Сургуулийн профессор Д.Пучниак, Японы эрдэмтэн профессор Курумисава, мөн ХБНГУ-ын эрдэмтэд Шуэнэман, Харбих нарыг урьж оролцуулсан. Мөн ХЗҮХ дээр 5 сард зохион байгуулсан АНУ-ын Санта Кларагийн Их сургуулийн профессор Шелдон,  6 сард Хандонгийн Их сургуулийн эрдэмтэдийн семинаруудыг тус тус зохион байгуулсан
26.4. Япон улсын Нагояагийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх 2014 оны 3 сар, 9 сар Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн профессор Масаки Накамура тэргүүтэй төлөөлөгч нар ХЗҮХ дээр 2014 оны 1 сарын 6 ны өдөр Х.Номингэрэл захирал, Б.Амарсанаа дэд захирал нартай уулзалт хийсэн
26.5. Японы Жайка байгууллагын Эвлэрүүлэн зуучлах төсөлтэй ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх талаар хамтран ажиллах 2014.06.01

2014.09.01

Ажил хийгдээгүй болно
26.6. Японы Жайка байгууллагын Эвлэрүүлэн зуучлах төсөлтэй хамтран сургалт явуулах 2014.04.30 Ажил хийгдээгүй болно
26.9. Хамтын ажиллагаатай байгууллага, бусад гадаадын зочдыг ХЗҮХ-нд хүлээн авах, цаашдын хамтын ажиллагаа тогтоох, бэхжүүлэх Тухай бүр ХЗҮХ тэй хамтарч ажилладаг гадаадын байгууллагууд, хувь хүмүүстэй байнгын холбоотой байдаг ба ирээдүйд хийх ажлуудыг харилцан ярилцаж байдаг болно

ЗУРГАА. ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

27 Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэнэ. 27.1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай Ерөнхий менежерийн байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан гаргах, 2014 оны гэрээний төсөл боловсруулж ХЗЯ-нд хүргүүлэх 2014.01.15 Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн үнэлгээ хийсэн ба ХЗЯ-ний Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 90,1 буюу А үнэлгээ өгсөн, 2014 оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг төлөвлөгөөний 20, тусгай 10, дотоод 2 нийт 32 ажил үйлчилгээ нийлүүлэхээр боловсруулж батлуулсан.
27 Үйл ажиллагааны үр дүн, биелэлтийн байдалд хяналт тавьж ХЗЯ-нд мэдээлэх 27.1 ХЗҮХ-ийн 2013 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж тогтоосон хугацаанд ХЗЯ-нд хүргүүлэх 2014.02.10 Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2014 оны А/01 дүгээр тушаалаар баталсан “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлал”-ын дагуу ХЗҮХ-ийн 2013 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгсөн тайланг 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 02/46 тоот албан бичгээр ХЗЯ-нд хүргүүлсэн. 2013 оны үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр 89 хувь буюу 4,4 оноотой үнэлэгдсэн байна.
27.2. Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайланг гаргаж тогтоосон хугацаанд ХЗЯ-нд хүргүүлэх Улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмын дагуу 2014 оны 1-5 дугаар сарын  статистик мэдээллийг 01/52, 01/92, 01/118, 01/171, 01/252  тоот албан бичгүүдээр ХЗЯ-нд сар бүрийн 5-ны өдрийн дотор хүргүүлсэн.
28 Төсөв, санхүүгийн ил тод, тасралтгүй байдлыг хангаж ажиллана. 28.1. Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим хуудаст ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж, иргэд, иргэний нийгмийн зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангасан байх Тайлан гарснаас 5 хоногийн дотор
29 29.1. Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарь батлуулж, хуваарийн дагуу амруулах ажлыг зохион байгуулах 2014.01.02-2014.01.15 Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг 2014 оны Б/08 дугаар тушаалаар баталсан. Хуваарийн дагуу 20 ажилтан, албан хаагчийг амраасан байна.
30 www.legalinstitute.mn сайтыг тогтмол хөгжүүлэх, мэдээллийн агуулгаар баяжуулах, шинэчлэл, хамгаалалтыг сайжруулах 30.1. Байгууллагын цахим хуудсыг технологийн хувьд цаг алдалгүй хөгжүүлэх, удирдлагын шаардлагад нийцсэн модуль, програмчлалыг тухай бүр хийж гүйцэтгэх, хураангуй англи хувилбарыг ажиллагаанд оруулах. Жилдээ ХЗҮХ-ийн цахим хуудаст Хууль зүйн мэдээ сонинг цахим хэлбэрээр түгээх шинэ булан нээж эхний 9 дугаарыг хобосон. Үйл явдалтай холбоотой зарлал, мэдээллийг тогтмол оруулж байгаа бөгөөд зарим хариуцсан ажилтан мэдэгдээгүйн улмаас мэдээлэл хоцордог. Хамгаалалтыг сайжруулах үүднээс нэвтрэх эрхийн түлхүүрийг 9 удаа шинэчилж, мөн скриптүүд дээр тохиргоо хийсэн. Цаашид цахим хуудсын шинэ хувилбарыг хөгжүүлэх бөгөөд мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилнэ.
31 ХЗҮХ-ийн нийт ажилтнуудын компьютерийн засварыг хийж гүйцэтгэх 31.1. Ажилтнуудын компьютерийн гэмтлийн шалтгааныг тодорхойлж бүртгэл хөтлөн шаардлагатай засвар үйлчилгээг цаг алдалгүй хийж, сэлбэг солих тохиолдолд ажлын 3 хоногт багтаан засварыг гүйцэтгэнэ. Тухай бүрт Эх хавтангийн гэмтэл 2, вирус 25, үйлдлийн системийн 30, хэрэглээний програмын тодорхой тооны доголдол гарч тухай бүр засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн
32 Байгууллагын материаллаг баазыг дээшлүүлж, албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг ая тухтай байлгах 32.1. Байгууллагын урсгал засварыг тусгайлсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Тусгайлан заасан хугацаанд Холбооны станцыг шинээр сольж гадуур болон дотуур утасны монтажийг шинэчилсэн, хэрэглээний усны тоолуурыг баталгаажуулан, гражийн хаалганы урсгал засвар, хэвлэх үйлдвэрт тасалгааны хана, таазанд засвар хийж, хүйтэн усны шугамд Ф80-н хаалт, халаалтын Ф40-н хаалтыг шинээр сольж труба цоорсон хэсгийг гагнуур хийж засварласан ба барилга байгууламж, шугам сүлжээ, төхөөрөмжид урьдчилсан төлөвлөгөөт үзлэг сар бүр хийж гэмтэл доголдолгүй ажиллаж байна.
33 Тухайн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох арга хэмжээ авна. 33.1. Хэвлэлийн бүтээгдэхүүнийг тусгайлсан төлөвлөгөөний дагуу хэвлэн гаргах Тусгайлан заасан хугацаанд Эхний хагас жилийн байдлаар 57 нэр төрлийн 38580 ширхэг ном, сонин, сэтгүүл, тараах материал хэвлэсэн.
33.2. Өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөх ажлыг удирдан зохион байгуулах Тухай бүр Нийт 3 өргөдлөөс 3 өргөдөл шийдвэрлэгдэн, өргөдлийн дагуу 3  Захирлын тушаал гарсан
34 Байгууллагын хүний нөөцийн бодлогыг сайжруулах 34.1.Хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулах I улирал ХЗҮХ-ийн Захирлын 2014 оны 4 сарын 22-ны өдрийн А/05 дугаар тушаалаар “Дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах”, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгаа боловч 3 дугаар улиралд эдгээр баримт бичгүүдийг боловсруулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
35 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах 35.1. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах, төлөвлөгөө боловсруулж ажлыг зохион байгуулах II улирал

—ооОоо—

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан