2017-11-18 21:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Баянгол дүүргийн ЕБС, цэцэрлэгийн захирал, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулав

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг танилцуулах сургалтыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн захирал, нийгмийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар шинээр батлагдсан хуулийн агуулга, шинэлэг зохицуулалт хийгээд эдгээр хуулиуд дахь боловсролын байгууллагын ажилтнуудын хүлээх үүрэг, хориглосон хэм хэмжээ, хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн Захиргааны ерөнхий хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэм хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн хялбаршуулсан нугалбар хуудсыг өгөв.

Төрөл: Мэдээ