6071-09-20 15:37
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2014 оны үйл ажиллагааны тайлан

Зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

Биелэлт

НЭГ. ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Судалгааны удирдлага, зохион байгуулалт

2. Монгол улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулахад эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлэх 2.1. Судалгааны арга зүйн цуврал семинар зохион байгуулах, цаг үеийн судалгааны үр дүнг хэлэлцүүлж байх. 100 Хүрээлэнгийн судлаачид болон ХЗҮХ-ын дэргэдэх “Залуу судлаач” клубын гишүүд, бусад судлаачдад судалгааны арга зүйн ерөнхий ойлголтын талаар семинар зохион байгуулан ажиллаж байна. Бодлогын судлаач Г.Цагаанбаяр Судалгааны төвийн дотоод “Судалгааны арга зүйн семинар”-ын зохион байгуулалтын ажил хариуцан нийт есөн удаагийн дотоод семинар, Бодлогын судлаач Ч.Бат-Уянга гурван удаагийн дотоод семинар зохион байгуулсан.
2.2. Хууль зүйн судалгааны төвийн судалгааны аргачлал, судлаачийн гарын авлагыг  боловсруулж ашиглах. 100 Судалгааны төвийн аргачлалд судалгааны арга зүй, бодлогын судалгааны үе шат, бодлогын судалгааны тухай ойлголт, “судлах зүйлийн хүрээг тодорхойлох арга”  сэдвүүдээр эхний хувилбарыг бичиж дууссан ба 2014 онд багтаан хэвлэлтэнд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
2.3. Судалгааны бүтээгдэхүүнийг архивлах арга зүйн шийдэл олох. 100 2011-2014 онд ХЗҮХ судалгааны төвийн хийсэн нийт 43 судалгааны тайланг номын сангийн дансанд дансалж бүртгэн уншлаганд гарган интернетэд хайх боломжтой болгосон.

Бодлогын ба бусад судалгаа, баримт бичгийн төсөл, санал, зөвлөмж боловсруулах ажил

/ХЗҮХүрээлэнгийн дүрмийн 2.2, 2.3, 2.11/

3 Хуулийн төсөл боловсруулах болон ЗГ-ын мөрийн хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд судалгаагаар дэмжих чиг үүргийн дагуу. 3.1. Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн төсөл боловсруулах 100 Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд эх сурвалжийн судалгаа хийв.
3.2. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах 100 Энэ чиглэлээр ХЗЯ-наас томилогдсон Ажлын хэсгийн ахлагчаар ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл, нарийн бичгийн даргаар Харьцуулсан эрх зүйн багийн бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, судлаач Ж.Бариаширсүрэн нар ажиллаж байна.

2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын хэсгийн хурал хуралдаж, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэрэгцээ, шаардлага, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ, ажлын хэсгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид ажиллах чиглэл гаргав.

2014 оны 6 дугаар сарын  25-ны өдөр Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал зохион байгуулж, хөтөлбөрийг боловсронгуй болгох хувилбаруудыг хэлэлцсэн. Хуралд оролцох боломжгүй гишүүдэд е-майлээр харилцаж,  хурлын тэмдэглэл, холбогдох материалыг хүргүүлэх байдлаар ажилласан. Хурлаас гаргасан саналыг ХЗЯ-нд хүргүүлсэн.  1. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр:

Энэ чиглэлээр ХЗЯ-наас томилогдсон Ажлын хэсгийн ахлагчаар ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл, нарийн бичгийн даргаар Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн нар ажиллаж байна.

2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын хэсгийн хурал хуралдаж, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэрэгцээ, шаардлага, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ, ажлын хэсгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид ажиллах чиглэл гаргав.

2014 оны 6 дугаар сарын  25-ны өдөр Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал зохион байгуулж, хөтөлбөрийг боловсронгуй болгох хувилбаруудыг хэлэлцсэн. Хуралд оролцох боломжгүй гишүүдэд е-майлээр харилцаж,  хурлын тэмдэглэл, холбогдох материалыг хүргүүлэх байдлаар ажилласан. Хурлаас гаргасан саналыг ХЗЯ-нд хүргүүлсэн.

Хөтөлбөрийг хэвээр үргэлжлүүлж хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг Ажлын хэсгээс гаргасны дагуу төлөвлөгөө боловсруулахаас өмнөх бэлтгэл ажил болгож хөтөлбөрөөс хэрэгжээгүй үлдсэн байгаа чиглэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг 2011 онд хийгдсэн тус хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээ болон холбогдох бусад баримт бичгүүдийг судалсны үндсэн дээр түүвэрлэх ажил хийгдэж байна.

2.         Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 2 дугаар илтгэл бэлтгэх ажлын чиглэлээр:

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2014 оны 9 дүгээр 24-ний өдрийн хуралдаанд ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл судлаачдын хамт оролцож, төрийн байгууллагуудаас ирүүлэх НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан нэгтгэх, улмаар илтгэл бичих ажилд оролцох үүрэг хүлээсний дагуу дараах ажил хийгдсэн болно. Үүнд:

Байгууллагуудаас ирүүлсэн мэдээ тайланг нэгтгэж зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан бэлтгэх ажлыг бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн нар хариуцаж ажиллав. Зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг зүйл заалт бүрээр нэгтгэж, зөвлөмж болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээг багцлах, дүгнэх, агуулга бүрэн гарахгүй байгаа хэсгийг тодруулах зэрэг ажлууд хийгдсэн.

Илтгэл бэлтгэхтэй холбоотой НҮБ-ын удирдамж, зөвлөмж болон гадаад улсуудын шилдэг сайн гэгдэж буй илтгэлүүдийг бодлогын судлаач Т.Саруул харьцуулан судлав.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 2 дугаар илтгэл бэлтгэх ажлын явцын тайланг 2014 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар гаргаж ХЗЯ-нд хүргүүлэв.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 2 дугаар илтгэл бэлтгэх ажлын явц, байгууллагуудын оролцоо, ирүүлсэн мэдээ тайлангийн байдал, цаашид ажиллах арга замын талаар зөвлөлдөх уулзалтад бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан танилцуулга хийж, бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн, Т.Саруул нар санал хэлэлцүүлэв.

Бусад байгууллага, төрийн бус байгууллагуудын илтгэлийг судалж байна. ННФ  болон бусад иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулсан UPR, зөвлөмжийн хэрэгжилт сэдэвт цуврал хэлэлцүүлэгт тогтмол оролцож байна.

Үндэсний илтгэлийг богино хугацаанд бэлтгэхийн тулд Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Б.Оюундарь/ГХЯ/,  Д.Гантуяа/ХЗЯ/-ын хамт ажлын хуваарилалт гарган ажиллаж байна.

3.3. Хууль зүйн их дээд сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, law school загварт шилжих боломжийн талаар бодлогын судалгаа хийж, судалгааны дүнг мэргэжлийн хүрээнд хэлэлцүүлэх 100 Хууль зүйн сургуулийн талаарх судалгааны удирдамжийг “Хууль зүйн их дээд сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, Law school загварт шилжих арга зам” сэдвээр 10 дугаар сарын 3-нд батлуулсаныг 10 дугаар сарын 30-нд өөрчилсөн. 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хуульчдын холбоо болон Захирлуудын оролцоотой хурлаар дахин өөрчилсөнөөр “Эрх зүйн бакалаврын зэрэг олгох сургалтын өнөөгийн нөхцөл байдал” сэдэвтэйгээр бодлогын судалгааг хийж гүйцэтгэсэн.
3.4. Согтууруулах ундааны хэрэглээг багасгах, хянахтай холбоотой эрх зүйн зохицуулалт сэдэвт харьцуулсан судалгаа хийх. 100 Монгол Улсын Хууль зүйн яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, түүний импорт, экспорт болон хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн эрүүл мэнд, нийгмийн сөрөг үр дагаварыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд холбогдох асуудлын хүрээнд гадаад орнууд / АНУ, Австрали, Норвеги, Нидерланд, Литва, Тайланд, Унгар, Швед, Франц, Япон зэрэг /-ын эрх зүйн орчинг харьцуулан судалж,  нийтлэг болон онцлог зохицуулалтыг илрүүлэн, шинжлэн дүгнэсний үндсэн дээр Монгол Улсын эрх зүйн орчинг  боловсронгуй болгох арга замын талаар санал, зөвлөмж боловсруулав. Судалгааны тайланг цахим хэлбэрээр 2014 оны 2 дугаар сард ХЗЯ-нд хүргүүлэв.
3.5. Мансууруулах эмийн ба сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар олон улсын стандартуудыг судалж, үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх арга замын талаар зөвлөмж боловсруулах 100 Нийтийн эрх зүйн багийн бодлогын судлаач Г.Түвшинжаргал, Ч.Бат-Уянга, Б.Ундрах, Г.Одонгэрэл,  Харьцуулсан эрх зүйн багийн бодлогын судлаач Ж.Ариунцэцэг нар  тус сэдвээр судлан, судалгааны тайланг бэлтгэв. Уг судалгаагаар мансуурах эмийн ба сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар Монгол улсын болон гадаадын зарим орнуудын холбогдох туршлагыг судлав. Мөн энэ талаарх олон улсын стандартуудыг судлаж, үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх талаар зөвлөмж гаргасан.
3.6. Арбитрын үйл ажиллагаа ба шүүхийн оролцоо харьцуулсан судалгаа 100 Монгол Улсад арбитраар маргаан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхээр маргаан шийдвэрлэх ажиллагаанаас төдийлөн ялгагдахгүй байгаатай холбогдуулан бусад улс орны хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэг маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг туршлагыг судалж олон улсын түвшинд нийцсэн арбитрын хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ, Япон, БНХАУ, БНЛитва улсын туршлагыг судалж, харьцуулсан судалгааг гүйцэтгэв. Тайланг ХЗЯ-нд хүргүүлсэн.
3.7. Био-хэмжүүрт таних мэдээлэл /biometric identification/  ба хүний эрх сэдвээр судалгааны үндэслэл боловсруулах. 100 Хууль зүйн яамнаас Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан иргэний биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээний бүртгэлийг бусад орны хууль тогтоомжоор хэрхэн зохицуулсаныг илрүүлэх зорилгоор АНУ, Канад, ИБУИНВУ, Япон, ОХУ, Энэтхэг, Израйл, Европын Холбооны эрх зүйн зохицуулалт туршлагыг судалж, лавлагаа бэлтгэв. Судалгааны тайланг ХЗЯ-нд цахим хэлбэрээр хүргүүлсэн. Лавлагаа хүргүүлсэний дараа нийтийн эрх зүйн багаас уг асуудлыг үргэлжүүлэн судлах шаардлагатай гэж үзэн, хамрах хүрээг өргөтгөн судалж, бодлогын судалгаа хийв. Судалгааны тайланг цахимаар болон цаасаар ХЗЯ-нд хүргүүлэв.
3.8. Хуулийн орчуулга ба хэрэг маргаан шийдвэрлэх процесс дах орчуулагчийн эрх зүйн зохицуулалт сэдэвт бодлогын  судалгаа 100 Эрх зүйн баримт бичгийн орчуулгын эрх зүйн зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь орчуулагчийн оролцооны эрх зүйн зохицуулалтын талаарх Монгол Улсын болон Европын орнуудын нийтлэг чиг хандлага, Эстони болон Австрали, Унгар АНУ, ОХУ, Япон улсуудын холбогдох туршлага, зохицуулалтыг судлан, санал зөвлөмж бүхий судалгааны тайланг бэлтгэн ХЗЯ-нд цахимаар хүргүүлэв.
3.9. Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэмэлт лавлагаа, зөвлөмж гаргах 100 2014 оны 01 дүгээр сарын 21-24-ий өдөр Хууль зүйн яам, Нээлттэй Нийгмийн Форумаас хамтран зохион байгуулсан ТББ-ын тухай хууль, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хууль, Төрийн зарим чиг үүргийг ТББ-д гэрээгээр шилжүүлэх тухай хуулийн төслүүдэд оруулах санал, зөвлөмжийг Унгарын Олон улсын ашгийн төлөө бус байгууллагын зөвлөх Хартай Эстертэй хамтран хэлэлцсэн сургалт, хэлэлцүүлэгт Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн, Ж.Ариунцэцэг нар оролцов. Тус сэдвээр ХЗҮХ-ийн хийсэн “Нийтэд тустай үйл ажиллагаа: Сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт” судалгааны хүрээнд гарсан үр дүн, санал зөвлөмжийг хэлэлцүүлэв. Мөн тухайн сэдвээр нэмэлт лавлагаа хийх шаардлагагүй талаар ХЗЯ-ны холбогдох мэргэжилтэнтэй тохиролцсон.
3.10. Хуульчдын холбооны Ёс зүйн хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүргийн талаар харьцуулсан лавлагаа гаргаж, зөвлөмж боловсруулна. 100 Бодллогын судлаач Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх, Э.Ганчулуун нар АНУ-ын гурван муж улсын хуульчдын холбооны ёс зүйн хорооны үйл ажиллагааг судалж, хуульчдын ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх хөшүүргүүдийг нээн илрүүлж, манай хуульчдын холбооны Ёс зүйн хорооны ажиллах журам, дүрмийг боловсруулахад дэмжлэг болоход  чиглэгдсэн судалгаа хийсэн. Судалгааны тайланг нэгтгэн бичиж, ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрмийн төслийн хамт хүлээлгэн өгсөн.
3.11. Эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, түүний үйл ажиллагаанд хөндлөнгийн дүн шинжилгээ хийх 100 Японы Жайкагийн “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр  социологийн судалгааг 2015 онд хийхээр болсон. 2014 оны хувьд уг судалгааны бэлтгэл ажлыг хангаж, хэрэглэгдэхүүнийг туршиж үзэх, туршилтын судалгааны тайланг гаргасан.
3.12. Цаг үеийн шинжтэй товч лавлагаа, холбогдох хууль тогтоомжийн төсөлд санал бэлтгэх: /ХЗЯ захиалгын дагуу/ 100
  • Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн, Ж.Алтансүх нар Нийтийн албаны тухай хуулийн төсөлд 8 санал, Нийтийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд 4 санал, Нийтийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх тухай багц хуулийн төсөлд 10 санал, нийт 22 санал боловсруулж хүргүүлэв.
  • Нийтийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд санал өгөв. /Хувийн эрх зүйн баг/
  • Нийтийн албаны тухай хуулийн төсөлд бодлогын судлаач Р.Мухийт санал өгөв.
  • Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдэд бодлогын судлаач Ч.Бат-Уянга санал өгөв.
  • Батлан хамгаалах их сургуулиас гаргасан эрх зүйн баримт бичигт хийсэн шинжээчийн дүгнэлтэд бодлогын судлаач Р.Мухийт шинжилгээ хийж хариуг албан бичгээр хүргүүлэв.
  • Хууль зүйн Сайдын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/512 тоот албан бичгийн дагуу Ялтан шилжүүлэх тухай Европын холбооны конвенцид нэгдэн орох талаар саналын төслийг бодлогын судлаач Г.Түвшинжаргал бэлтгэж батлуулсан.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд санал хүргүүлэв.
  • Бодлогын судлаач Б.Гончигсумлаа “Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон үзэл баримтлалын төсөл”-д санал бэлтгэж хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан ХЗЯ-ны 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/1198 тоот албан бичгийн дагуу ХЗЯ болон ГХЯ хамтран ажиллаж буй Монгол Улсын нэгдэн орох олон улсын олон талт гэрээний сан бүрдүүлэх чиглэлд  өмнө хийгдсэн судалгаа, лавлагааны үр дүнг харгалзан санал боловсруулж хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Монгол Улсын Хууль зүйн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сү Жүнь/ZHANG SU JUN/ тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр хийх уулзалт, яриа хэлэлцээний сэдэвт тусгуулах хамтын ажиллагааны талаарх санал боловсруулж  хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Сайдын шуурхай хурлаас ХЗҮХ-нд өгсөн үүрэг даалгаврын ХЗСудТ-д холбогдох ажлын биелэлтийг тухай бүр  гарган хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Хууль зүйн судалгааны төвийн 2014 оны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажлаас Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд холбогдох ажлуудыг түүвэрлэж, тайлан боловсруулж хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан 2010 онд Засгийн газрын 173 дугаар тогтоолоор батлагдсан 2010-2014 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг судалсны үндсэн дээр тэргүүлэх чиглэл, цөм технологийн тодотголд оруулах санал боловсруулж хүргүүлэв.
  • 2015 онд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн захиалгад Бодлогын судлаач С.Батбаяр санал бэлтгэж хүргүүлсэн.
  • Монгол Японы ГХЯ-ны 6-р сарын ээлжит зөвлөлдөх уулзалтын хэлэлцэх асуудалд ХЗЯ-аас ирүүлсэн албан бичигт Бодлогын судлаач С.Батбаяр  санал өгч, албан бичгийн төсөл боловсруулсан.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан 2014 оны 9 дүгээр сард шинэчлэн байгуулсан Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Талууд 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төсөлд тусгах арга хэмжээний санал авах тухай ХЗЯ-ны албан бичгийн хүрээнд хэлэлцээрийг судалж үзсэний үндсэн дээр хэлэлцээрт тусгагдсан хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй уялдуулан хууль зүйн судалгаа, сургалт, сурталчилгааны чиглэлийн нийт 7 төрлийн арга хэмжээг тусгасан санал боловсруулж хүргүүлэв.
  • Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан 2014 оны 5 дугаар сард Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд байгуулсан харилцаа, хамтын ажиллагааны тухай санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Талууд 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төсөлд санал авахаар ирүүлсэн ХЗЯ-ны албан бичгийн дагуу санамж бичгийг судалж үзсэний үндсэн дээр түүнд тусгагдсан хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй уялдуулан хууль зүйн судалгаа, сургалт, сурталчилгааны чиглэлийн нийт  5 төрлийн арга хэмжээг тусгасан санал боловсруулж хүргүүлэв.
  • Бодлогын судлаач Э.Туулайхүү Хууль зүйн яамнаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 4/4154 тоот албан бичиг (Монгол Улсын Хууль зүйн яам Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвтэй харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид тогтворжуулах зорилгоор байгуулах гэж  байгаа харилцан ойлголцлын санамж бичигт санал авах тухай)-т санал бэлтгэж хүргүүлэв.
  • Монгол Улсын ҮХЦ-ээс шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн 50.1.4, 51.1-р заалтуудыг зөрчсөн эсэх талаарх асуудалд эрх зүйн дүгнэлт гаргах ажилд бодлогын судлаач Г.Цагаанбаяр, С.Батбаяр, Т.Саруул, Ч.Бат-Уянга, Бүжинлхам нар оролцов.
4.1 “Өрсөлдөөний эрх зүй дэх аж ахуйн нэгжийн нэгдэл /төвлөрөл/” судалгаа 100 Энэ судалгааг Монгол Улсын өрсөлдөөний эрх зүйн хүрээн дэх ААН, компанийн нэгдлийн зохицуулалтын онцлог, холбогдох хууль тогтоомжийг судлан үгүйлэгдэж буй бодлого, зохицуулалтыг тодруулах, энэ хүрээн дэх олон улсын хэмжээний болон гадаад орнуудын туршлагыг судалж, тодорхой санал, зөвлөмж боловсруулах байдлаар хийсэн болно. Судалгааны багийн удирдагчаар бодлогын ахлах судлаач Н.Баярмаа ажиллаж, бодлогын судлаач С.Батбаяр, Э.Ганчулуун, С.Бүжинлхам, Харьцуулсан эрх зүйн байгийн бодлогын судлаач Э.Туулайхүү нар оролцож судалгааг гүйцэтгэсэн.
4.2. Олон улсын гэрээ конвенцийн хэрэглээ ба тулгарч буй бэрхшээлийн шалтгаан нөхцөлийн  судалгаа хийх. 50 Тус судалгааны удирдамж, ажлын нарийвчилсан төлөвлөгөөний дагуу судалгааны баг ажиллаж байна. Судалгааны багт практикийн хуульч оролцуулах талаар удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу шүүгч Ч.Хосбаяр, өмгөөлөгч Ц. Жавхлантөгс, МУИС-ийн багш М.Мөнхбат нартай гэрээ байгуулж ажилласан. Судалгаанд оролцогч нартай судалгааны явцын талаар болон тулгарч буй асуудлын талаар уулзалт зохион байгуулах болон утас, цахим хэлбэрээр харилцаж хамтран ажилласан. Энэхүү судалгаагаар дараах ерөнхий хүрээнд ажиллаж байна. Үүнд:

1.         Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэхтэй холбоотой гадаад улсын зохицуулалт, сайн туршлагыг тодорхойлох. Энэ хүрээнд Нидерландын Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Оросын Холбооны Улсын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикийг Харьцуулсан эрх зүйн багийн бодлогын судлаач Э.Туулайхүү, Хувийн эрх зүйн багийн бодлогын судлаач Ж.Алтансүх, бодлогын судлаач С.Бүжинлхам нар судалж судалгааны хугацаанд нийт 3 удаа өөрсдийн судалгааг Нийтийн эрх зүйн багийн бодлогын судлаач Т.Саруулаар хянуулан харилцан ярилцсаны дагуу засварлан сайжруулсан. Судалгааны баг Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын талаарх судалгааны үр дүнд үндэслэн гадаад улсуудын зохицуулалтыг харьцуулан дүгнэлт, санал, зөвлөмж бичихээр бэлтгэж байна.

2.        Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэж буй Монгол Улсын өнөөгийн байдлыг тогтоох зорилгоор  шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх. Тус ажлын  хүрээнд 2002-2012 он хүртэл 10 жилийн хугацаанд гарсан шүүхийн шийдвэрүүдэд олон улсын гэрээг хэрэглэсэн байдалд Ч.Хосбаяр шүүгчийн удирдсан ажлын баг шүүлт хийж, түүвэр гаргасан байна. Үүнд боловсруулалт хийж, дүн шинжилгээ хийх шат хараахан дуусаагүй бөгөөд шуурхай эцэслэх талаар ярилцаж тохирсон. Мөн өмгөөлөгч Ц. Жавхлантөгс судалгаанд өөрийн хариуцсан хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн байна.

3.         Олон улсын гэрээг хэрэглэхэд тулгарч буй бэрхшээл, шалтгаан, нөхцлийн талаар шүүгчдээс судалгаа авах. Үүнд шүүгч болон өмгөөлөгчдөөс авах анкетын судалгааны асуумжийг Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, социологич судлаач Б.Доржпагма нар боловсруулж, судалгааг онлайнаар авах тал дээр ШЕЗ-ийн  Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, МХХ-ны Өмгөөлөгчдийн хороонд хандаж албан тоот хүргүүлсний дагуу нийт 55 өмгөөлөгч, 71 шүүгч судалгаанд оролцсон ба судалгаанд дүн шинжилгээ хийх ажил явагдаж байна.

Судалгаа ерөнхийдөө хийгдэж дууссан ба нэгтгэн дүгнэж, тайланд хэлбэржүүлэх шат үргэлжилж байгаа. Судалгаанд оролцож буй судлаач нар нийслэл ба орон нутагт ХЗЯ-наас авч буй социологийн судалгаанд оролцох, гадаад дотоодод томилолтоор ажиллах, улмаар ээлжийн амралт давхцах, судалгаанд гэрээгээр бусдаар гүйцэтгүүлсэн ажил хугацаа хэтрэх зэрэг шалтгааны байдлаас хамааран судалгаа төлөвлөгөөт хугацаандаа дуусаагүй болно. 2015 оны эхний улиралд багтаан судалгааг дуусгахаар ажиллаж байна.

4.3. УЕПГ-тай тохирсон сэдвээр судалгаа хийх 60 УЕПГ-аас судалгааны сэдвийг хугацаа хоцорч ирүүлсэн болно. 2014 оны 12 сараас 2015 оны 2 сар хүртэл “Эрүүгийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж буй шалтгаан, нөхцөл” сэдвээр судалгаа хийхээр тохирон, судалгааны удирдамж бодлогын судлаач Ч.Бат-Уянга боловсруулсанаар он дамжуулан хийхээр төлөвлөсөн.
4.4. Анхдугаар Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан хийх судалгааны ажил 50 Үндсэн хууль, үндсэн хуулийн эрх зүй сэдвээр “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн тусгай дугаар гарсан.
5 Хуулийн хэрэгжилт, үр нөлөөний судалгаа 5.1. Арбитрын хуулийн үр нөлөөний судалгаа 100 2003 онд батлагдсанаас хойш 10 жилийн турш мөрдөгдөж буй “Арбитрын тухай” хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, бодит хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг тогтоон, хэрэгжилтийн үйл явц дахь ололтыг бататгах, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг байдлыг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжих, хэрэгжүүлэх боломжид дүгнэлт, үнэлгээ өгөх зорилгоор хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний судалгааг Харьцуулсан эрх зүйн нэгжийн бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн удирдан, Харьцуулсан эрх зүйн нэгжийн бодлогын судлаач Ж.Ариунцэцэг, Хувийн эрх зүйн нэгжийн бодлогын судлаач Г.Цагаанбаяр, Э.Ганчулуун нар хамтран багаар гүйцэтгэв.

Судалгааны ажлыг:

1. талуудын бие даан сонгох эрх, процессын уян хатан байдал 2. төвийг сахисан хуралдаан, 3. зардал, цаг хугацааны үр ашигтай байдал асуудлын хүрээнд зорилгод хүрсэн түвшин, хүлээн зөвшөөрөндсөн байдал, практикт нийцэж буй байдал буюу хэрэгжих боломж гэсэн  шалгуур үзүүлэлтийн дагуу эрх зүйн  баримт бичиг  болон судалгаанд холбогдох бусад эх сурвалж судлах, тэдгээрт харьцуулалт хийх, хуульч, арбитрчидтай  уулзаж, ярилцах, арбитраар хэрэг маргаан шийдсэн болон арбитраар хэрэг маргаанаа шийдүүлж байсан хүмүүстэй санал солилцох, тэдгээрээс анкетын болон ярилцлагын судалгаа авах аргаар уг судалгааг хийж гүйцэтгэсэн. Тайланг 2014 оны 11 дүгээр сард ХЗЯ-нд хүргүүлэв.

Ном, гарын авлага, бусад бүтээгдэхүүн

6 Ном, гарын авлага бэлтгэж, хэвлүүлэх 6.1. Гадаад орнуудын Үндсэн хуулиудыг зохих журмын дагуу орчуулан эмхтгэж, хянаж хэвлүүлэх. 80 Энэ ажлын хүрээнд Харьцуулсан эрх зүйн багийн бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад ард улсын Үндсэн хуулийг, бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн Унгар Улсын Үндсэн хуулийг, бодлогын судлаач С.Батбаяр эмхтгэлд орох Япон Улсын Үндсэн хуулийн өмнөх орчуулгыг хянаж, япон эхтэй нь нийцүүлж редакторлох, бодлогын судлаач Ж.Алтансүх АНУ-ын үндсэн хууль, бодлогын судлаач Э.Ганчулуун эмхтгэлд орох Солонгосын Үндсэн хуулийн Монгол руу хөрвүүлэх хэсгийг хариуцан 2015 оны эхний улиралд дуусгахаар ажиллаж байна.
6.2. Англи хэлний хууль зүйн орчуулгын гарын авлага 100 Англи хэлний хууль зүйн орчуулгын гарын авлагыг бодлогын судлаач И.Идэш, Б.Ундрах, Г.Түвшинжаргал нар бичиж дуусаад байна. МУИС болон бусад сургуулийн багш нараар хянуулж зөвлөгөө авах ажлыг эрхлэгч И.Идэш зохион байгуулсан. Редакторуудын дахин засварласны дагуу нийт 3 удаагийн томоохон засваруудыг хийж гүйцэтгэсэн.
6.3. Судалгааны цуврал тайланг хэвлүүлэх 100 Судалгааны тайланг нэгтгэн эмхэтгэж хэвлүүлсэн.
7 Хууль дээдлэх ёс сэтгүүл 7.1. Хууль дээдлэх ёс сэтгүүлийг монгол хэлээр 4 дугаар, англи хэл дээр 1 дугаар гаргах, онлайн хувилбарт оруулах боломжийг судлах. 100 2013 оны сүүлийн дугаар болон 2014 оны эхний 4 дугаарыг хэвлэж, тараалт хийв.

Мөн англи хэлээр гаргах дугаарыг бэлтгэж дуусч байна.

Бодлогын судлаач Р.Мухийт Хууль дээдлэх ёс сэтгүүл анхдугаар үндсэн хууль батлагдсаны 90 жилийн ойн тусгай дугаар гаргахтай холбогдуулан Ж.Амарсанаа, Б.Нармандах, Ч.Энхбаатар, Б.Гүнбилэг, Р.Очирбал нартай сэтгүүлд өгүүлэл бичих талаар санал солилцож, сэдвүүдийг урдчилсан байдлаар авсан.

8 Судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх, номын санг сайжруулах 8.1. Гадаад ба дотоодын орчин үеийн ном зохиолоор номын фонд сайжруулах 100 Номын сангийн фонд баяжуулах ажлын хүрээнд нийт 192 төрлийн 385 ширхэг монгол ном, сэтгүүл, судалгааны тайлан, нийт 69 төрлийн 87 ширхэг англи номоор тус тус фондоо баяжуулсан.

УНШЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Нийт 65 уншигчид шинээр уншигчийн эрх нээсэн.
  2. Нийт давтагдсан тоогоор 2627 уншигчид 5179 ширхэг ном хэвлэлийг уншлагын танхим болон гэрээр олгож үйлчилсэн.

ФОНДЫН БАЯЖИЛТ

  1. Номын сангийн нэг бүрчилсэн бүртгэлд нийт 196 төрлийн 343 ширхэг ном дансалж, тамгалж бүртгэсэн.
  2. 2013 оны Судалгааны төвийн хийсэн нийт судалгааны тайланг дансанд бүртгэж, электрон каталогид мэдээлэл оруулсан.
  3. Нийт 72 төрлийн 144 ширхэг номын мэдээллийг электрон каталогид оруулсан.
  4. Нийт 12 төрлийн 62 ширхэг монгол ном худалдан авч фондоо баяжуулсан.
  5. 2013 оны Судалгааны төвийн хийсэн нийт 40 судалгааны тайланг дансанд бүртгэж, электрон каталогид мэдээлэл оруулж интернэтийн хайлтанд байрлуулсан.
  6. Нийт 187 төрлийн 391 ширхэг монгол ном, судалгааны тайлан, монгол сэтгүүлийн  мэдээллийг электрон каталогид оруулж интернэтийн хайлтанд байрлуулсан.

ЛАВЛАГАА, НОМ ЗҮЙ

  1. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2014 оны №4-10дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  2. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн 2013 оны №19-36, 2014 оны №1-5 дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  3. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлийн 2013 оны №1-3дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  4. “Монголын төр эрх зүй” 2013 оны №1-3 дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  5. 2011-2013 оны ХЗҮХ-ийн Судалгааны тайланг бүртгэж, электрон каталогид мэдээллийг оруулсан.
  6. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2014 оны №12-35 дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.
  7. “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн 2012-2014 он, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2003-2008 оны дугааруудыг архивласан.
  8. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2014 оны №1-48 дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан.

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ, ҮЗЭСГЭЛЭН

  1. Шинэ номын мэдээг нийт 78 номоор 11 удаа гаргаж ХЗҮХ-нийт ажилтнууд болон ХЗЯ-ны нийт ажилтнуудын цахим хаяг руу илгээж танилцуулсан.
  2. Уншлагын танхимд номын үзэсгэлэнг шинэ ном ирсэн тухай бүрд нь гаргасан. Мөн 2013-2014 онд ирсэн англи хэл дээрх номоор  төрөлжсөн номын үзэсгэлэн тус тус гаргасан.
  3. ХЗҮХ-ийн вэбэд шинэ номын мэдээг нийт 29 номоор 6 удаа гаргасан.
  4. Хуулийн фирмүүдийн нээлттэй өдөрлөгт номын үзэсгэлэн гаргасан.
  5. Б.Чимид багшийн 80 насны ойн арга хэмжээнд номын үзэсгэлэн гаргасан.
  6. “Хуульчдийн өдөр”-т зориулсан арга хэмжээнд номын үзэсгэлэн гаргасан.
  7. ХЗЯ-ны “Нээлттэй өдөрлөг”-т номын үзэсгэлэн гаргасан.

БУСАД

  1. Номын сангийн үйлчилгээнээс нийт 4.260.000₮-ний орлого оруулсан.
  2. 2013 оны номын сангийн ээлжит тооллого хийсэн.
  3. 2014 оны 2-р улирлын дотоод хэвлэл захиалгыг нийт 197.000 төгрөгөөр  “Монгол шуудан” ХХК-д захиалсан. Үүнд: 4 төрлийн өдөр тутмын сонин, 6 төрлийн сэтгүүл багтана.
  4. 2014 оны 4-р улирлын дотоод хэвлэл захиалгыг нийт 197000₮-өөр “Монгол шуудан”ХХК-д захиалсан. Үүнд: 3 төрлийн өдөр тутмын сонин, 6 төрлийн сэтгүүл
  5. СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн “Номын сан судлал-мэдээлэл” ангийн  3,4-р курсын 2 оюутанг номын санд дадлага хийлгэв.
  6. Бодлогын судлаач Р.Мухийт Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн чиглэлээр номын санд нэмж авах гадаад номын жагсаалт гаргав.
  7. Бодлогын судлаач Ч.Бат-Уянга номын санд “National Geographic” сэтгүүлийг өгөв.
  8. Ц.Сарантуяагийн Хүндэтгэлийн лекц, ХЗЯ-ны нээлттэй өдөрлөгт номын үзэсгэлэн тус тус гаргасан.
  9. Монголын номын сангийн консерциумд элсэн орж 2014, 2015 оны гишүүнчлэлийн төлбөр 800,000₮-ийг шилжүүлсэн.
  10. Монголын номын сангийн консерциумийн Удирдах зөвлөлийн дарга Гантулгатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын хөлс 1,500,000₮-ийг  шилжүүлсэн.
  11. Хамтран ажиллах тухай албан тоотыг Үндэсний номын сан, МУИС-ийн номын сан луу тус тус явуулсан.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  1. Тайлант хугацаанд номын сангийн үйлчилгээний 3- компьютер, электрон каталогийн 2- компьютер, интернет хайлтын  10- компьютер, уншлагын танхимын 24- ширээ, 27 -сандал, хамгаалалтын хаалга -1, камер-5, номын тавиур -6, номын фондын төмөр шүүгээ -3 ширхэгийг тус тус ашиглан өдөр тутмын үйлчилгээгээ явуулсан. Гэрлийн хүчдэл их ирсэний улмаас интернет хайлтын  1 компьютер, номын фондын гэрэл бүхэлдээ шатсан.
  2. Шинээр тоног төхөөрөмж худалдан аваагүй.
8.2. Дэлхийн хэмжээний судалгааны цахим сангуудыг номын санд ашиглах боломжийг судлах 100 Үнэ төлбөргүй болон хөнгөлттэй үнээр авч ашиглах боломжтой цахим сангуудын жагсаалт гаргасан ба 11 цахим судалгааны санг ашиглах гэрээ хийгдэх явцдаа байна. Үүнээс EBSCO Host-ийн хуулийн санг 2014 оны 12 сарын 31 хүртэл ашиглах эрх нээгдсэн.
8.3. Анхдугаар Үндсэн хуультай холбогдох судалгааны бүтээлийн үзэсгэлэн гаргах, номын санг баяжуулах, ном зүйн судалгаа гаргах 100 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 2-ныг дуустал уншлагын танхимд Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн ном, гарын авлагаар үзэсгэлэн гаргасан.
9.1. Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 90 жилийн ойд зориулсан хурал 100 Б.Чимид багшийн 80 насны ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн ХЗС, Үндсэн хуулийн цэц, “Чимид сан”-тай хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан.
9.2. “Хууль зүйн их, дээд сургуулиудад хүний эрхийн боловсрол олгож буй үйл ажиллагаанд хамтран мониторинг хийх, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах хассан Тус хэлэлцүүлгийг ХЗҮХ-ийн 2014 оны төлөвлөгөөний 3.3.-т тусгасан Хууль зүйн их дээд сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, Law school загварт шилжих боломжийн талаар бодлогын судалгааг гүйцэтгэж дууссаны дараа он дамжуулан хийхээр төлөвлөсөн.
9.3. ХЭҮК, НҮБ, ХЗЯ, ГХЯ, МУИС-ХЗС-тай хамтран Монгол улсын олон улсын гэрээний хэрэгжилт, хэрэглээний талаар хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах хассан Тус хэлэлцүүлгийг “Монгол Улсын Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэхэд тулгарч буй бэрхшээлийн шалтгаан, нөхцөл, зохицуулах арга зам” судалгааг гүйцэтгэж дууссаны дараа хийхээр бусад төвүүдтэй ярилцаж тохиролцов. Тус хэлэлцүүлэгт мэдээлэл хийх ажил үүргийн хуваарилалт хийсэн.

Тайлант жилд ирсэн захиалгат судалгаа

“Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах зайлшгүй хэрэгцээ: Гадаадын зарим улсын эрх зүйн орчин, туршлага” (бодлогын судалгаа) 100 2013 оны 11 дүгээр сард ХЗЯ-ны захиалгаар орж ирсэн. Энэ судалгаанд Өмнөд Солонгос болон АНУ, Япон Улсын төрийн албан хэрэг, хөтлөлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг тус тус судалж тайланг ХЗЯ-нд хүлээлгэн өгсөн.
“Цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалалт”  (бодлогын судалгаа) 100 АНУ, Их Британи, Японы холбогдох туршлага судалж санал, зөвлөмж боловсруулав.
“Гадаадын хөрөнгө оруулалтад ялгавартай байдал болон хязгаарлалт тогтоосон МУ-ын хууль тогтоомж” түүвэрлэх 100 Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар МУ-д гадаадын хөрөнгө оруулалтад ялгавартай болон хязгаарлалт тогтоосон хууль тогтоомжийг шүүж, түүвэрлэн лавлагаа бэлтгэж хүргүүлсэн.
“Хууль зүйн их дээд сургуулиудын хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаанд мониторинг хийх” судалгаа 100 Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан “Хууль зүйн их дээд сургуулиудын хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаанд мониторинг хийх” судалгааны багт орж ажилласан.
“Хууль зүйн яамны бодлого үйл ажиллагааны талаарх иргэд олон нийт болон харьяа агентлагийн албан хаагч, хуульчдын байр суурь” социологийн судалгаа 100 Хууль зүйн яам, түүний харьяа агентлагуудын бодлого, үйл ажиллагааны талаарх иргэд, олон нийтийн болон салбарын ажилтан, албан хаагч, хуульчдын дундах ойлголт, үнэлэмжийг тодруулах зорилготой социологийн судалгааны тайланг ХЗЯ-нд хүргүүлэв.
“Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэх” судалгаа 100 Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэхтэй холбоотойгоор ирүүлсэн судалгааны ажлын хүрээнд иргэний бүртгэлийг бусад улсад цахим хэлбэрээр хэрхэн бүртгэдэг, яаж баталгаажуулдаг, программ хангамжийн талаар болон бүртгэдэггүй ч иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хэрхэн хөнгөвчилдөг, цахим хэлбэрээр бүртгэх боломжгүй бүртгэлийн төрөл, түүний үндэслэл шалтгаан, цахимаар бүртгэхийн давуу болон сул талын талаар Унгар Улсын туршлагыг,  иргэн эмнэлгийн журмаар хүйсээ солиулсан, эсхүл байгалийн жамаар нэг хүйс нь давамгайлсан зэрэг тохиолдолд хүйс өөрчлөгдсөний бүртгэл хэрхэн хийдэг, ямар баримт бичиг бүрдүүлдэг асуудлаар АНУ-ын Луйзиана, Алабама муж улсууд, Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс, Япон, БНСУ-ын эрх зүйн зохицуулалт, онцлогийг; дипломат болон албан паспортыг ямар байгууллага, ямар хугацаатай олгодог талаар холбогдох гадаад улсын туршлагыг, бодлогын судлаач Ж.Алтансүх (Иргэний бүртгэлийн системийн цахим сангийн мэдээллийг төрийн болон ААНБ-т ашиглуулах үндэслэл)-ийг тус тус судалсан болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2014 оны төлөвлөгөөний 3.7-т заасан “Био-хэмжүүрт таних мэдээлэл ба хүний эрх” сэдэвт лавлагааг 2014.09.01-нд бодлогын судалгаа болгон өргөжүүлэн судалж, нэгдсэн тайланг гаргав.

Хууль зүйн яамны хэрэглэгчийн үнэлгээний судалгаа 100 Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний яам, харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд жил бүр хэрэглэгчийн үнэлгэээ хийж, үйлчилгээг сайжруулж ажиллах уламжлал тогтоод байна. Энэ хүрээнд ХЗҮХ ХЗЯ-ны хэрэглэгчийн үнэлгээний судалгааг үндсэн хэрэглэгчид болох бусад яамд, шүүгч, прокурор, өмгөөлөгч, УИХТГ, ЗГХЭГ, харьяа агентлаг байгууллага, хамтын ажиллагаа бүхий ОУБ-ын төлөөллүүдийг хамруулан зохион байгуулж ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын хэрэглэгчийн үнэлгээний судалгаа 100 Цагдаагийн ерөнхий газрын хэрэглэгчийн үнэлгээний хүрээнд орон нутгаас Баянхонгор, Дорнод, Баян-Өлгий Улаанбаатар хотоос Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийг хамруулж нийт 430 иргэнээс анкетийн судалгаа авч, 5 бүлгийн дунд нийт 77 ганцаарчилсан ярилцлага зохион байгуулсан.

ГУРАВ. ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТЫН ТӨВ

Сургалтын удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр

10 Сургалтын төвийн дүрмийг шинэчлэх 10.1. Сургалтын төвийн чиг үүргийг нарийвчлан зохицуулах, төвийн дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулна. Дүрэмд сургалт ба бусад бүтээгдэхүүнийг үнэлэх тогтвортой механизмыг тусгана. 80 Сургалтын төвийн дүрмийг шинэчлэн боловсруулсан. Одоо батлагдах шатанд байна.
11 Хуульчдын үргэлжилсэн сургалтыг зохион байгуулахад оролцож Хуульчдын холбоотой хамтран ажиллах 11.1. Хуульчдын үргэлжилсэн сургалтыг магадлан итгэмжлэл авсаны үндсэн дээр зохион байгуулах. 100 Хуульчдын үргэлжилсэн сургалтыг магадлан итгэмжлэл авсаны үндсэн дээр 5 багц цаг буюу 61 цагийн  сургалтыг зохион байгуулсан.

Үүнд:

1) 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 9-ны хооронд “Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахад шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа нарын дэмжлэг, оролцоо’ сэдэвт  1 багц цагийн сургалтыг зохион байгуулсан. Нийт 83 хуульч хамрагдсан. /НҮБ-ийн санхүүжилтээр НҮБ-ийн ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Залуус Эрүүл мэнд төвтэй хамтран зохион байгуулсан./

2) 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Компанийн нийгмийн хариуцлага”, “Хүрээлэн буй орчныг хамгаалах эрхэд суурилсан хандлага” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 30 хуульч хамрагдсан. /Жорж Вашингтоны Их сургуулийн Профессор Диана Шелтон хичээл заасан./

3) 2014 оны 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Олон улсын татварын тогтолцоо”  “Зээлдүүлэгчийн эрх: Дампуурал”, “АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн барьцааны санхүүжилтийн тогтолцоо”, “Оюуны өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт 2 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 26 хуульч хамрагдсан. /Хандуны их сургуулийн Профессор Эдвард Пурнел, Профессор Дейвид Коллер, Профессор Дейвид Макнелий нар хичээл заасан./

4) 2014 оны 9 дүгээр сарын 17,18-ны өдөр ХБНГУ-ын эдийн засгийн үндсэн хуулийн болон хууль зүйн орчин, өрсөлдөөний эрх зүй” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 24 хуульч хамрагдсан. /Профессор Доктор Улрих Маннсфелдт /

11.2. Хуульчдын үргэлжилсэн сургалтад зориулан Хуульчийн мэргэжлийн ёс зүй, Олон улсын гэрээг хэрэглэх хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сургалтанд нэвтрүүлэх. 90 1)     Азийн сангийн санхүүжилтээр “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” хичээлийн хөтөлбөрийг гарын авлага болгон шинэчлэн боловсруулж, 500 хувь хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.

2)      “Олон улсын гэрээг шүүхээс хэрэглэх нь” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. Учир нь хуучин хөтөлбөрийн агуулга хэт товч, өгөгдсөн сэдвээс хэт өргөн хүрээтэй гэж Хууль зүйн судалгааны төвийн судлаачид дүгнэсэн бөгөөд Хууль зүйн судалгааны төвөөс энэхүү сэдвээр хийгдэж буй судалгааны үр дүнд тулгуурлан чухам ямар агуулгатай хөтөлбөрийг хэнээр боловсруулуулах вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай байгаа.

12 Сургалтын төвийн дүрэмд заасан эрх зүйч, хуульчдын бүлэгт чиглэсэн сургалтууд 12.1. Төвийн сургагч багш нарыг шинээр бэлтгэх,  заах арга зүйн ба салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотой шинэ тутам асуудлаар сургагч багш нарт нэгдсэн цугларалт, сургалт зохион байгуулах, насанд хүрэгчдийн сургалтын заах арга зүйн гарын авлага боловсруулах. 90 1)     2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас эрхлэн гаргасан сургагч багш бэлтгэх сургалтын гарын авлагад тулгуурлан “Сургагч багш бэлтгэх сургалтын аргачлал” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 13 хүн хамрагдсан.

2)     Төвийн сургагч багш нарыг шинээр бэлтгэх,   заах арга зүйн ба салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотой шинэ тутам асуудлаар сургагч багш нарт зориулсан насанд хүрэгчдийн сургалтын заах арга зүйн гарын авлагыг боловсруулж байна.

3)     Төвийн сургагч багш нарыг шинээр бэлтгэх,  заах арга зүйн ба салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотой шинэ тутам асуудлаар сургагч багш нарт нэгдсэн цугларалт, сургалтыг 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч санхүүжилтгүйн улмаас зохион байгуулах боломжгүй болсон ба ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөж байна.

12.2. Эрх зүйч, байгууллагын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалтын хэрэгцээний судалгаа хийж, эрэлтийг тодорхойлсны үндсэн дээр сургалтын санал, хөтөлбөр гарган нийтэд зарлах, зохион байгуулах. 90 1)     Эрх зүйч, байгууллагын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалтын хэрэгцээний судалгааны санал асуулгын анкетын судалгааг 2014 оны 6 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд www.legalinstitute.mn, www.legalinfo.mn цахим хуудас болон бусад байгууллагын цахим сүлжээг ашиглан цахим хэлбэрээр явуулсан. Санал асуулгын үр дүнг surveymonkey программ ашиглан боловсруулж бэлтгэсэн. Судалгаанд нийт 150 хүн хамрагдаж саналаа өгсөн. Судалгааг хавсралтаар хавсаргав.

2)     Эрх зүйч, байгууллагын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалтын хэрэгцээний судалгаа хийж, эрэлтийг тодорхойлсны үндсэн дээр сургалтыг 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч санхүүжилтгүйн улмаас зохион байгуулах боломжгүй болсон ба ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөж байна.

12.3. Төрийн захиргааны байгууллагын хуулийн зөвлөхүүдэд захиргааны хэм хэмжээг хэрхэн бичиж боловсруулах талаар сургалт зохион байгуулах. 90 1)     ХЗЯ-ны Нэгдсэн бодлогын газартай хамтран яамд, төв ба орон нутгийн захиргааны  байгууллагын хуулийн зөвлөхүүдэд захиргааны хэм хэмжээг хэрхэн бичиж боловсруулах талаарх сургалтыг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Нийт 88 ажилтан хамрагдсан.

2)     Нийслэлийн засаг даргын тамгын газарт төрийн захиргааны байгууллагын хуулийн зөвлөхүүдэд захиргааны хэм хэмжээг хэрхэн бичиж боловсруулах талаар сургалт зохион байгуулах саналыг хүргүүлэн харилцан зөвшилцөж, Нийслэлийн 9 дүүргийн засаг даргын тамгын газрын хуулийн мэргэжилтэн, харьяа агентлагийн эрх зүйн мэргэжилтэн, хуулийн зөвлөхүүдийг хамруулан сургалтыг 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулахаар тохиролцсон боловч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс сургалтыг хойшлуулах санал гаргасан тул сургалтыг энэ ондоо багтаан явуулахаар хойшлуулсан болно.

12.4. Хууль зүйн их дээд сургуулийн багш нарт салбарын шинэчлэлийн бодлогын шинэ тутам асуудууд ба заах арга зүй, сургалтын техник технологийн чиглэлээр сургалт зохион байгуулна 40 Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарт салбарын шинэчлэлийн бодлогын шинэ тутам асуудлууд ба заах арга зүй, сургалтын техник технологийн чиглэлээр сургалтыг 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн боловч санхүүжилтгүйн улмаас зохион байгуулах боломжгүй болсон ба ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөж байна.
12.5. БНСУ-ын Куунмины их сургууль, Азийн сан болон бусад гадаадын болон олон улсын байгууллагтай хамтран сургалт зохион байгуулах, оролцогсдод үргэлжилсэн сургалтын кредит цаг тооцуулах ажлыг зохион байгуулна. 100 1)     2014 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд “БНСУ-ын Иргэний эрх зүй, Шийдвэр гүйцэтгэлийн процессын эрх зүй” сэдэвт 1 багц цагийн сургалтыг зохион байгуулсан. Нийт 36 хуульч хамрагдсан. /БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн Профессор Ким Дунг Хүн хичээл заасан./

2)     2014 оны 5 дугаар сарын 7-оос 9-ний өдрийн хооронд “Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахад шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа нарын дэмжлэг, оролцоо’ сэдэвт  1 багц цагийн сургалтыг зохион байгуулсан. Нийт 83 хуульч хамрагдсан. /НҮБ-ын санхүүжилтээр НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Залуус Эрүүл мэнд төвтэй хамтран зохион байгуулсан./

3)     2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Компанийн нийгмийн хариуцлага”, “Хүрээлэн буй орчныг хамгаалах эрхэд суурилсан хандлага” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 30 хуульч хамрагдсан. /Жорж Вашингтоны Их сургуулийн Профессор Диана Шелтон хичээл заасан./

4)     2014 оны 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Олон улсын татварын тогтолцоо”  “Зээлдүүлэгчийн эрх: Дампуурал”, “АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн барьцааны санхүүжилтийн тогтолцоо”, “Оюуны өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт 2 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 26 хуульч хамрагдсан. /Хандуны их сургуулийн Профессор Эдвард Пурнел, Профессор Дейвид Коллер, Профессор Дейвид Макнелий нар хичээл заасан./

5)     2014 оны 9 дүгээр сарын 17,18-ны өдөр ХБНГУ-ын эдийн засгийн үндсэн хуулийн болон хууль зүйн орчин, өрсөлдөөний эрх зүй” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 24 хуульч хамрагдсан. /Профессор Доктор Улрих Маннсфелдт /

12.6. Байгууллагын ажилтнуудын саналыг харгалзан дотоод сургалтыг улиралд нэг удаа зохион байгуулна. 100 1)     2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас эрхлэн гаргасан сургагч багш бэлтгэх сургалтын гарын авлагад тулгуурласан “Сургагч багш бэлтгэх сургалтын аргачлал” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 13 ажилтан хамрагдсан.

2)     2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр “Хууль зүйн англи хэлийг амжилттай сурах стратеги” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 17 ажилтан хамрагдсан.

3)     2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Монгол хэлний найруулга зүй” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 20 ажилтан хамрагдсан.

4)     2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Ой тогтоолт” сэдэвт зохион байгуулсан. Нийт 29 ажилтан хамрагдсан.

5)     2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Оюуны зураглал” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 24 ажилтан хамрагдсан.

6)     2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Монгол хэлний найруулга зүй” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 20 ажилтан хамрагдсан.

13 Хуульч, эрх зүйчдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах зорилгоор бусад шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх 13.1. Хуульчдын үргэлжилсэн болон бусад сургалтыг цахим хэлбэрээр явуулах боломжийг судлах, Хуульчдын холбоо, ШЕЗ, УЕПГ хамтрах боломжийг судлах, Цахим сургалтыг туршиж эхлэх 50 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр  Улсын ерөнхий прокурорын газрын цахим сургалт зохион байгуулах ажилтай танилцаж, хамтран ажиллах талаар санамж бичгийн төсөл боловсруулан хэлэлцээрийн шатанд байна.
13.2 Эрх зүйч мэргэжлээр төгсөгчдөд хуульд заасан 2 жилийн дадлагыг тодорхой удирдлага, зохион байгуулалтай  хөтөлбөрийн дауу хийх боломжийг судлах, санал боловсруулж Хуульчдын холбоонд хүргүүлэх 50 Хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгийн төсөлд энэ асуудлыг тусган боловсруулж, Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн бөгөөд Хуульчдын холбоо энэ асуудлыг зохицуулах журмын төслийг боловсруулахаар төлөвлөсөн байгаа тухай мэдэгдсэн.
13.4.  Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй салбарын гүйцэтгэх ба дунд түвшний удирдах ажилтнуудын цуврал лекц зохион байгуулах 100

“Эрх зүй ба хөгжил” цуврал лекцийн хүрээнд:

1)     2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Эрх зүйн шинэтгэл дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 75 хүн хамрагдсан.

2)     2014 оны 3 дугаар сарын 21-ны өдөр “Байгалийн баялаг ба олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 60 хүн хамрагдсан.

3)     2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Төр, сүм хийдийн харилцаа ба Үндсэн хуулийн зохицуулалт” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 45 хүн хамрагдсан

4)     2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 50 хүн хамрагдсан.

5)     2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Үндэсний аюулгүй байдал ба гуравдагч хөршийн бодлого” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 95 хүн хамрагдсан.

6)     2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Бүтээлч байдлыг хуулиар хамгаалах эрх зүйн хоёр концепц сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 51 хүн хамрагдсан.

7)     2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Олон улсын эрх зүйн зохицуулалт ба хөгжлийн албан ёсны зээл тусламжийн үр ашиг” сэдэвт лекцийг зохион байгуулсан. Нийт 30 хүн хамрагдсан.

8)     2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Сонгууль ба хөгжил” сэдэвт лекцийг зохион байгуулна.

14.1 Бизнесийн эрх зүйн хүрээнд хууль зүйн англи хэлний сургалтыг зохион байгуулах 40

Бизнесийн эрх зүйн англи хэлний сургалтын гарын авлагыг Хууль зүйн судалгааны төвөөс боловсруулж байгаа. Ном хэвлэгдэн гарсны дараа сургалтыг зохион байгуулна.

Сургалтын хөтөлбөр боловсруулах, шинэчлэх чиглэлээр

15 Салбарын шинэ хууль тогтоомжтой холбоотойгоор тухай бүр Хуульчдын үргэлжилсэн сургалтанд зориулан хичээлийн хөтөлбөрүүдийг шинээр боловсруулах, сургалтанд нэвтрүүлэх
  1. Хуульчийн мэргэжлийн ёс зүй
  2. Олон улсын гэрээг хэрэглэх асуудал
  3. Гэмт хэрэг ба зөрчлийн хууль
  4. Хуулийн тухай хууль
  5. Захиргааны ерөнхий хууль
70 1)            Азийн сангийн санхүүжилтээр “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” хичээлийн хөтөлбөрийг гарын авлага болгон шинэчлэн боловсруулж, 500 хувь хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Шинээр боловсруулагдаад буй Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийн агуулгад нийцүүлэн “Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн талаар”, “Захиргааны үйл ажиллагааны эрх зүйн ерөнхий асуудал”, “Захиргааны үйл ажиллагаа ба ил тод байх зарчим”, “Зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сэдэвт хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулсан. Хуулийн тухай хуулийн төсөл бэлэн болж, нийтийн хүртээл болоогүй байсан тул энэ сэдвээр хичээлийн хөтөлбөр боловсруулах цаг хугацааны боломжгүй байсан болно.

2)            “Олон улсын гэрээг шүүхээс хэрэглэх нь” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. Учир нь хуучин хөтөлбөрийн агуулга хэт товч, өгөгдсөн сэдвээс хэт өргөн хүрээтэй гэж Хууль зүйн судалгааны төвийн судлаачид дүгнэсэн бөгөөд Хууль зүйн судалгааны төвөөс энэхүү сэдвээр хийгдэж буй судалгааны үр дүнд тулгуурлан чухам ямар агуулгатай хөтөлбөрийг хэнээр боловсруулуулах вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай байгаа.

15.1 Хуульчийн үргэлжилсэн сургалтын боловсруулсан хөтөлбөрүүдийг цувралаар хэвлэх 40 Монголын Хуульчдын холбоонд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хуульчдын үргэлжилсэн сургалтын магадлан итгэмжлэл авахаар  мэргэших чиглэлийн 17 хөтөлбөр магадлан итгэмжлүүлэхээр хүргүүлсэн ч тодорхой шаардлагуудыг хангуулахаар буцаан ирүүлсэн. Уг шаардлагуудыг хэрхэн хангах талаар Хуульчдын холбооны Хуульчдийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороотой зөвшилцөж байгаа бөгөөд тодорхой шийдэлд хүрч магадлан итгэмжлэгдсэний  дараа хөтөлбөрүүдийг цувралаар хэвлэнэ.

Сургалтын гарын авлага бусад хэрэглэгдэхүүн

16 Хуульчдын шалгалтыг зохион байгуулахад оролцох 16.1. Хуульчийн шалгалтыг цахимжуулах програм хангамжийг боловсруулж бэлэн болгоно. 100 Хуульчийн шалгалтыг цахим хэлбэрээр явуулах программ хангамжийг захиалан хийлгэж, хүлээн авсан.
16.2. Хуульчийн шалгалтыг зохион байгуулна. 100 Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 12,13,14-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд нийт 1698 эрх зүйч бүртгүүлсэнээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож түүнээс 747 нь тэнцэн, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон юм. Үүнээс бодлогын шалгалтын дүнг нэгтгэсэн байдлаар харахад 342 хүн шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцсэн байна. Энэ нийт шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь тэнцэж байгаа үзүүлэлт юм.
16.3. Тест боловсруулах ажлын хэсэг байгуулж, 8 салбар эрх зүйгээр 100 тест, нийт 800 тестийн сан үүсгэх 100 Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамж номыг 2014 онд шинэчлэн хэвлүүлэхтэй холбоотойгоор шинээр 500 тестийг болвсруулж тус номонд оруулав. Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр номын агуулга бүтцийг дахин өөрчлөн, шинэчлэж, хянаж хэвлүүлэв.

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах явцад бодлогын санг үүсгэсэн.

16.4. Эрүү, Иргэн, Захиргаа, Үндсэн хуулийн эрх зүйгээр бодлого боловсруулуулах, сан үүсгэх 100
17 Авилгын гэмт явдал гарын авлага 17.1. Азийн сангийн захиалгаар сургалтын гарын авлага бэлтгэн хэвлүүлэх. 100 Хуульчдад зориулсан “Авилга албан тушаалын гэмт хэрэг” гарын авлагыг 1000 хувь хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.

ДӨРӨВ. ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ

18 Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны арга зүй, аргачлалтай болох 18.1. Төвөөс иргэд ба мэргэжлийн олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хүргэх арга зүй, аргачлалыг боловсруулж батлуулах, аргачлалын дагуу чадавхиа бэхжүүлэх 100 ХЗҮХ эрх зүйн мэдээлэл сурталчилгааны төв цэг байх, координаци хийх ажлын хүрээнд эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлалыг боловсруулж дууссан бөгөөд энэхүү аргачлалын хүрээнд 9 дүгээр сард орон нутгийн хуулийн хэлтэс, дүүргийн хуулийн хэлтэс болон ХЗЯ-ны харьяа агентлаг, байгууллагын хэвлэлийн төлөөлөгч зэрэг нийт 50 орчим хүнд эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлалыг танилцуулан семинар зохион байгуулав. Эрх зүйн мэдээлэл боловсруулах аргачлалыг ХЗЯ-нд хүргүүлсэн.
19 Хууль тогтоомжийг мэргэжлийн олон нийтэд ба нийт иргэдэд сурталчилах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах, цахимжуулах байдлаар үр ашгийг дээшлүүлэх 19.1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг /www.legalinfo.mn/ ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгон зохих этгээдээс батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах 90 Шинэчлэн баталж буй “ЭЗМНС-ийг ажиллуулах журам”-н ажлын хэсгийн гишүүнээр Э.Өнөрбаяр орж, ажлын хэсгийн уулзалт болон тус хүрээлэнгийн албан ёсны хариуг бэлтгэн өгсөн. Уг төсөл батлагдах шатандаа буюу 6-н байгууллагын удирдлагуудын гарын үсэг зурагдаж байгаа болно.

www.legalinfo.mn сайтын серверт үүссэн саатлыг тухай бүрд нь оношлон засварласан. Серверийн тог баригчны системд доголдол үүссэн болно. Одоогоор байнгын тог баригч доголдолтой гэсэн анхааруулгатай ажиллаж байна.

www.legalinfo.mn сайт одоогийн байдлаар Үндэсний Дата Төв УТҮГазарт байрлах виртуал серверээс ачааллаж байгаа болно. Хуульчдын шалгалтын бүртгэлийн сайтын системийг серверээр хангаж хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж өгсөн.

www.legalinfo.mn сайтын алдаа мэдээлэх буланд ирүүлсэн алдааг тухай бүрд засаж хэрэглэгчид хариу илгээн ажиллаж байна.

www.legalinfo.mn сайтын лавлах утас болох 11-312513 утсанд иоүүлсэн санал, хүсэлт, сайтаас хайгаад олоогүй эрх зүйн актуудын мэдээлэлд хариу өгч байна. Сайтаас хайгаад олоогүй эрх зүйн актуудыг тодруулан оруулах шаардлагатайг нь оруулан ажиллаж байна.

19.2. ЭЗМНСангийн мэдээ, зөвлөгөө, эрх зүйн шинэтгэл, мэдлэгийн сан буланг идэвхижүүлэх, мэдээллийн агуулгыг баяжуулах 100 –       “Гэмт хэргийг шийдвэрлэх тогтолцооны сүүлийн үеийн чиг хандлага” нээлттэй лекцэнд урьж байна.

–       Монголын Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын зохицуулагчийн сонгон шалгаруулалт явагдаж байна.

–       “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

–       Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, ардын багш, гавъяат хуульч Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдаан болно.

–       Ялтан шилжүүлэх тухай Монгол улс, БНХАУ хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцов.

–       “Эрх зүй ба хөгжил” цуврал лекц болно сэдэвт мэдээлллийг оруулсан.

–       www.legalinfo.mn сайтын алдаатай оруулсан болон хэлбэржилтгүй хулиудийг засаж байна.

19.3. ЭЗМНСанд дутуу байгаа хэм хэмжээ тогтоосон актуудыг зохих журмын дагуу бүрдүүлж ажиллах 100 Хүрээнд www.legalinfo.mn сайтын интернетийн хурдыг 8мб байсныг 9.5мб болгон нэмэгдүүлсэн. Мөн найдвартай үйл ажиллагааг хангах үүднээс Үндэсний Дата Төв УТҮГазарт legalinfo сайтыг давхар виртуал сервер үүсгэн ачааллаж байна. Эрх зүйн актыг үнэн зөв, найдвартай болгох үүднээс “Алдаа мэдээлэх” цэс нээж хэрэглэгчдээс ирсэн мэдээллийн дагуу алдаа, дутагдлыг цаг тухай бүрт нь засч, хянаж байна. Зассан болон хянасан мэдээллээ тухай бүрт нь цахим шуудангаар эргэж хариу мэдэгдэж байна. “Сүүлд оруулсан актууд” цэс нээж оруулагчаас оруулсан мэдээллийг тухай бүрт хянаж байна. Мөн энэ цэсээр хэрэглэгчид сүүлд ямар эрх зүйн акт нэмэгдсэн талаарх мэдээллийг авч байгаа. Монгол Улсын хууль хянах хуваарь гарган нэмэлт, өөрчлөлт болон хэлбэржилтийг зассан. Мөн гар утасны LEGALINFO програмтай холбоотойгоор дахин хяналт хийж дуусгасан.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн нийтээр дагаж мөрдөх шийдвэр буюу Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг файл хэлбэрт бэлтгэн архивын сан бүрдүүлж, www.legalinfo.mn сайтад ороогүй Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг шинээр оруулсан бөгөөд www.legalinfo.mn сайтад байгаа Улсын бүртгэлд бүртгэгдсэн нийтээр дагаж мөрдөх шийдвэр буюу Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийн хэлбэржилтийг нэг стандартад оруулан зассан.

19.4. ЭЗМНС-н “Монгол Улсын хууль” буланд байгаа хуулиудыг агуулгаар нь хэлбэржилтэд оруулах 100 www.legalinfo.mn сайтад 1957-2014 оны хоорондох хүчин төгөлдөр хуулиудын хэлбэржилтийг засаж алдаатай хуулиудыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлтэй тулган засаж оруулж байна.
19.5. ЭЗМНС-г хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэхэд дөхөм болгох 100 Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах ажлын хүрээнд тус хүрээлэнгээс санаачлан 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэсэн.

Уг дохионы хэлбэрт оруулсан хууль, эрх зүйн мэдээллийг www.legalinfo.mn сайтад байршуулж байна. Сайтад байршуулахад хэлбэржилт болон эх кодод өөрчлөлт оруулах шаардлагатайн улмаас удаашралтай байна.

www.legalinfo.mn сайтад байршуулснаар хууль, эрх зүйн мэдээллийг зөвхөн унших биш дохионы хэлээр харах, мөн сонсох боломжийг бүрдүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах боломж бүрдэх юм. Цаашид Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хууль, эрх зүйн мэдээллийг үргэлжлүүлэн гаргахаар ажиллаж байна.

19.6. Ухаалаг гар утсанд зориулсан “legalinfo” програмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, сурталчилах, хэрэглэгчдэд таниулах арга хэмжээг зохион байгуулах. 100 Ухаалаг гар утсанд зориулсан legalinfo програмын хүлээн авч, олон нийтийн хэрэгцээнд гаргалаа. Энэ ажлын хүрээнд нээлтийн үйл ажиллагааг тусгайлан гаргасан хөтөлбөрийн дагуу Хуульчдын өдөртэй хамтатган зохион байгуулж, нээлттэй өдөрлөгийг Хуульчдын талбайд зохион байгуулсан болно. Мөн програмын агуулга, мэдээллийг баяжуулан, шаардлагатай нэмэлт засваруудыг баталгаат хугацаанд хийж гүйцэтгэхээр гүйцэтгэгч компани болох Синглтон ХХКомпанитай тохирсон. Нэмэлт засваруудыг агуулсан цахим шууданг илгээн хариуг хүлээж байгаа болно. /Хавсралт №2/

Ухаалаг гар утсанд зориулсан legalinfo програмын дараах буланд мэдээллийг оруулсан. Үүнд:

–  Мэдээ буланд Хууль, эрх зүйн салбарын өдөр тутмын мэдээллийг оруулсан.

–  Хууль буланд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 428 хуулийг оруулж, тухайн хуулинд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухай бүр нь оруулж байна.

–  Хөтөч буланд Цагдаа, Прокурор, Яам, Шүүх, Хууль зүйн туслалцааны төв зэрэг хуулийн байгууллагуудын хаяг байршил, холбогдох утасны дугаарыг оруулсан.

–  Сургалт буланд эрх зүйч болон хуульчдад зориулсан үргэлжилсэн сургалтын талаарх, гадны их дээд сургуулиудын профессоруудын хичээл, семинарын мэдээллийг оруулсан.

–  Мэдлэг буланд ХЗҮХ-ийн номын санд 2014 онд шинээр ирсэн англи хэл дээрх 22 ширхэг, монгол хэл дээрх 29 нийт 51 ширхэг номын товч мэдээллийг оруулсан. Мөн хуулийн нэр томьёог тайлбарлаж оруулсан. /Хавсралт №3/

–  Хэлэлцүүлэг буланд шинээр өргөн баригдах хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн мэдээллийг оруулсан.

19.7. Интернет телевиз подкаст хэлбэрээр дамжуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж буй сургалт, хурал, арга хэмжээг шууд дамжуулах техникийн нөхцлийг судлаж бүрдүүлнэ. 100 Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж буй хурал зөвлөгөөн, хүндэтгэлийн лекц зэргийг шууд дамжуулах нөхцөлийг судлах туршилтыг хийж гүйцэтгэсэн. 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Сарантуяагийн хүндэтгэлийн лекцийг Хуульчдын танхимаас www.legalinfo.mn сайтаар олон нийтэд шууд дамжуулсан. Цаашид энэхүү шууд дамжуулалтыг тогтмолжуулах, тоног төхөөрөмжийн сайжруулах болон шинээр авах шаардлагатай.
19.8. “Хууль зүйн мэдээ” мэдээллийн хуудсыг цахим хэлбэрт /e-newsletter/ оруулж, өнгө, дизайны шийдлийг шинэчилнэ. 100 “Хууль зүйн мэдээ” сонины дугаар бүрт хууль тогтоомжийн мэдээ, мэдээлэл цаг үеийн сурвалжлага болон хууль зүйн салбарын холбогдох мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага, тогтмол нийтлэгддэг. Түүнчлэн хууль зүйн зөвлөгөө, хуулийн товч тайлбар, хууль зүйн танин мэдэхүйн мэдээлэл өгдөг бөгөөд тус сонин нь 14 хоногт нэг буюу сард 2 удаагийн давтамжтайгаар гарсан болно. 2014 онд “Хууль зүйн мэдээ” цахим сонин нь улиралд 6 дугаар буюу нийт 24 дугаар гарч, олон нийтэд хүрлээ. / Жич: 2014 оны 12 дугаар сарын 2 дугаар олон нийтэд хүрээгүй байгаа болно./ Ингэхдээ “Хууль зүйн мэдээ” №9 дугаараас эхлэн өнгө дизайны шийдлийг дахин шинэчлэв. Мөн “Хууль зүйн мэдээ” №4 дугаараас эхлэн “Хуулийн бодлого”, “Дэлхийн шилдэг хуульч” танин мэдэхүйн булан, “Хууль зүйн мэдээ” №9 дугаараас эхлэн “Онцлох сэдэв” булан, “Хууль зүйн мэдээ” №17 дугаараас эхлэн “Хуулийн мэдлэг” зэрэг буланг нэмж мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлсэн болно. “Хууль зүйн мэдээ” №16 дугаараас эхлэн сонины нүүрийн тоог нэмж, мэдээллийг багтаамжийг өргөжүүлэв.
19.9. Хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд туслах зорилготой програм хангамж бий болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, техникийн боломжийг судлан санхүүжилт, зохион байгуулалтын талаарх танилцуулга бэлтгэн Хууль зүйн яаманд хүргүүлэх 100 Хуулийн төсөл боловсруулахад туслах зориулалттай системийн тухай танилцуулга бэлтгэж Хууль зүйн яам, УИХ-ын Тамгын газарт танилцуулан энэ талаар УИХ-ын тамгын газарт хэрэгжиж буй адил төстэй системийн судалгаа танилцуулж хамтран ажиллаж байна. Энэ дагуу УИХ-ын Тамгын газрын дарга Т.Отгончимэгт хуулийн төслийн агуулга завсар, менежмент хийгдэх програмын судалгаа, Австралийн доктор Арнолдын хийсэн ажлын талаарх мэдээлэл, УИХ-ын тамгын газрын дарга Б.Болдбаатарт онлайн ярилцлага хийх талаарх мэдээллийг хүргэсэн.
19.10. Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд боловсруулагдаж буй хуулийн төслүүд дээр олон нийтийн хэлэлцүүлгийн цахим булан нээж, ХЗЯ-ны  хэлэлцүүлгийн булантай холбох 100 Хуулийн төсөл боловсруулахад олон нийтээр хэлэлцүүлэхэд зориулан гүүгл докс болон phpbb3 cистемд суурилсан хэлэлцүүлгийн програм хангамж бэлтгэсэн. Програм хангамжийн танилцуулгыг ХЗЯ-нд илгээсэн.
19.11. ХЗЯ-наас боловсруулж буй хуулийн төслүүдэд цахим ба бусад хэлбэрээр хэлэлцүүлэг зохион байгуулах 80 Хэлэлцүүлгийн програм зохиох ажлын хүрээнд хуулийн төсөл боловсруулахад олон нийтээр хэлэлцүүлэхэд зориулан гүүгл докс болон phpbb3 cистемд суурилсан хэлэлцүүлгийн сайт бэлтгэсэн. Програмын ажил дууссан бөгөөд сервер хуулах forum.legalinfo.mn домайнд чиглүүлэн ажиллаж байна.
19.12. Хууль зүйн мэдээлэл сурталчилгааны лэд дэлгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. 100 Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны ЛЭД дэлгэцийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж ажилласан. 0700-2200 цагийн хооронд байнгийн тасралтгүй ажиллуулж өөрсдийн хийж гүйцэтгэсэн 15, гадны байгууллагын 30 шторкийг олон нийтэд түгээсэн.
19.13. Эрх зүйн мэдээлэл сурталчилгаанд  facebook.com, twitter.com, youtube.com podcast, instagram хуудсыг идэвхитэй ашиглах хөгжүүлж, иргэдтэй эргэх холбоо үүсгэх 100 Энэ өдөр хуулийн зурагт хуудсанд ашиглах хуулиудын шүүлтийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж, www.legalinfo.mn сайтын “Хууль сурталчлагч” twitter хаягаар холбогдох мэдээллийг түгээж байна. Энэ өдөр батлагдсан хуулиуд зурагт хуудсыг хийж гүйцэтгэн сошиал сайтуудаар түгээж байна. Мөн тус хүрээлэнгийн нэртэй боловч ашиглагддаггүй олон нийтийн сүлжээний зарим хаягыг цэгцэлж, ХЗҮХ-ийн албан ёсны твиттер, фэйсбүүкийн хаягыг эрчимтэй хөгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Хууль зүйн мэдээ цахим сонины мэдээллийг эргэлтэд оруулан холбоос зааж өөрийн цахим хуудсанд нийтлэж байгаа нь тус хүрээлэнгийн олон нийтийн сүлжээн дэх хаягийг идэвхтэй байлгаад зогсохгүй тус сонины мэдээллийг олон хүнд хүргэж байгаа давуу талтай юм. Мөн Хууль зүйн мэдээ сонины фэйсбүүк хуудсын үйл ажиллагааг зогсоож тус хүрээлэнгийн хуудсаар мэдээлэл хүргэж байна. 2014 оны 1 дүгээр сарын үзүүлэлтийг 12 дугаар сарын 17-ны өдрийн үзүүлэлттэй харьцуулбал facebook хуудасны лайкны тоо 2389-өөр, twitter хуудасны дагагчийн тоо 289-өөр тус тус нэмэгдсэн байна.
19.14. ХЭҮК-той хамтран МУ-ын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ конвенцийн эмхтгэлийг хэвлүүлэх 80 Энэ ажлын хүрээнд хүний эрхийн зөвлөмжөөр эмхэтгэл гаргахаар Хүний эрхийн үндэсний комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Э.Агар-Эрдэнэтэй ярилцаж тохирсон. ХЭҮК-оос хүний эрхийн зөвлөмжүүдийг орчуулах ажлыг хариуцсан бөгөөд орчуулгын ажил удааширсаны улмаас 60 хувь нь орчуулагдсан байна. Үлдсэн 40 хувь нь 2014 онд багтан орчуулагдаж амжихгүй болсон тул тус эмхэтгэлийг 2015 онд хэвлэхээр тохиролцон хойшлуулсан.
19.15. Яамдын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг сугалбар хуудастайгаар эмхэтгэн гаргах.

– Хууль зүйн салбар

– Уул уурхайн салбар

– Боловсрол, шинжлэх ухааны салбар гм.

100 Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг Боловсрол, шинжлэх ухааны салбар, Уул уурхайн салбар болон Хууль зүйн салбараар системчлэн Монгол Улсын хууль 4 ботьтой ижил зохион байгуулалттайгаар эмхэтгэсэн боловч санжүүжилтийн улмаас хэвлэгдэх боломжгүй болсон. Уг эмхэтгэсэн эхээ ашиглан www.legalinfo.mn сайтад дээрх 3-н салбарын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг холбоос хэлбэрээр байршуулсан.
20 Иргэдийн эрх зүйн албан боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн мэдээллийг зорилтод бүлэгт, чиглүүлэх, тэдний хэрэгцээ шаардлага, мэдээлэл авдаг сувагт нийцүүлэх 20.1. Албан бус эрх зүйн боловсролын тогтолцоог бусад боловсролын төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтрах, мэдээллээр дэмжих, гэрээлэх ба координаци хийх арга замуудаар хамтран ажиллах гарцыг тодорхойлох, хамтын ажиллагааны гэрээ байгуулах. 70 Хууль сурталчлах, эрх зүйн мэдээлэл түгээх чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын талаарх судалгааны ажил хийн дурдсан чиг үүрэгтэй байгууллагуудын бүдүүвчийг гаргав. МУ-д эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлийн судалгааг хийж гүйцэтгэсэн ХЗЯ-нд хүргүүлсэн.
20.2 Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрдэх арга зам, сайн туршлагуудын талаар хурал зохион байгуулах 100 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” уулзалт, хэлэлцүүлгээр Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвөөс “Хууль тогтоомж эмхэтгэж, түгээж ирсэн уламжлал шинэчлэл, орчин үеийн мэдээллийн технологи, шинэ туршлагууд” болон “Эрх зүйн мэдээлэл түгээхэд тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт” зэрэг сэдвээр орон нутгийн ЗДТГ, ИТХ-ын хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдэд илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлийн дараа оролцогчдын санал бодлыг сонссон ба тэднийг багт хувааж, тодорхой сэдвээр дасгал ажиллуулсан юм. Уулзалтын төгсгөлд оролцогчдоос “Эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны нөөц, чадавхийн судалгаа”-г авав.
20.3. Эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны кампанит ажлын төслийн уралдаан зарлах, санхүүжүүлж хэрэгжүүлэх – олон нийт, сэтгүүл зүйн оюутнууд, мэргэжлийн байгууллагатай хамтрах хассан 2014 оны 5 дугаар сарын 10-ны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” МУ-ын Засгийн газрын №147 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасны дагуу тус үйл ажиллагааг хориглосон тул зохион байгуулаагүй болно.
21.1. Сэтгүүлчдийн клубээр дамжуулан иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх 100 Сэтгүүлчдийн клубээр дамжуулан иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, ажлын хүрээнд  дараах мэдээллийг түгээсэн. Үүнд:

  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарлагдсан тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түгээв. Жич: 15 сайт, 5 сонин, 5 телевиз, радио, 17 сошиал хуудсаар мэдээлэл хүрсэн болно.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг ХМХ-ээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл МҮОНТ-ийн “Ярилцья” ярилцлагын цагаар оролцуулан Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаарх мэдээлэл өгөв.
  • 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Үндсэн хууль ёсны төлөвшил, хөгжлийн хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд холбогдох сэдвээр мэдээлэл өглөө.
  • Хуульчийн мэргэжлийн шалгалт эхлэх тухай мэдээллийг 2014 оны 11 дүгээр сарын 11-нд Eagle телевизийн “Зочны цаг” булангаар хүргэв. Зочноор ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл оролцлоо.
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын дүн гарсантай холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Айст” телевизд ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл, MNC телевизэд ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалтын төдийн эрхлэгч Д.Үүрцайх нар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулав.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг ХМХ-ээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулав. Тухайлбал, ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл МҮОНТ-ийн “Ярилцья” ярилцлагын цагаар оролцуулан Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаарх мэдээлэл өгөв.

Мөн Монгол телевизийн “Хууль” цуврал сурвалжлагын зочноор ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэлийг оролцуулав гэх мэт.

21 Сэтгүүлчидтэй хамтран ажиллах 21.2. Хууль зүйн сэтгүүлчдийн клубээр дамжуулан сэтгүүлчдийн дунд хэрэгцээт болон салбарын шинэчлэлийн цаг үеийн асуудлаар сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Сэтгүүлчдийн клубын уулзалтын зочноор ХЗЯ-ны холбогдох албан тушаалтан тогтмол оролцож мэдээлэл, ярилцлага, уулзалт хийх 100 Хууль зүйн сэтгүүлчдийн клубээр дамжуулан сэтгүүлчдийн дунд хэрэгцээт болон салбарын шинэчлэлийн цаг үеийн асуудлаар доорх сургалт, уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Үүнд:

  • 1 дүгээр сарын 29-ний өдөр “Тахарын албаны тухай” сэдвээр Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяртай хамтарч;
  • 2 дугаар сарын 27-ны өдөр “Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай” сэдвээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд  нартай хамтарч;
  • 3 дугаар сарын 12-ны өдөр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн тухай” сэдвээр Парламентийн сэтгүүлчдийн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвүүдтэй хамтарч;
  • 4 дүгээр сарын сэтгүүлчдийн уулзалтыг  5 дугаар сарын 2-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Д.Гантулгатай хамтарч “Барилга угсралтын үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” сэдвээр;
  • 5 дугаар сарын 30-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгмид, Х.Жархынбек нартай хамтарч “Орон сууцны салбар дахь хэрэглэгчийн эрх ашиг” сэдвээр;
  • 2014.09.23-нд Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал ба шинэчлэл, хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал сэдвээр;
  • 2014.10.16-нд Хуульчийн мэргэжлийн шалгалт гэж юу вэ? Хуульчийн мэргэжлийн шалгалт авах журам болон зохицуулалт сэдвээр;
  • 2014.11.20-нд Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулж, дүн гарсантай холбогдуулан;
  • 2014.11.27-нд Тахарын ерөнхий газартай хамтран “Шүүх ба шүүгчийг хамгаалах тухай” “Гэрч хохирогчийн хамгаалах тухай” “Эрх зүйн мэдээлэл түгээх, боловсруулах тухай” сэдвээр тус тус зохион байгуулав. 2014 онд нийт 10 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 100 гаруй сэтгүүлч хамрагджээ.
21.3.Сэтгүүл зүйн мэргэжлийн ба боловсролын байгууллагуудтай хамтран сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн гарын авлага бэлтгэж хэвлүүлнэ. 60 “Сэтгүүл зүйн мэргэжлийн ба боловсролын байгууллагуудтай хамтран сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн гарын авлага бэлтгэж хэвлүүлнэ” гэж тусгасны хүрээнд тус гарын авлагыг бэлтгэж байгаа бөгөөд хяналтын шатанд явж байна. Гарын авлагаар хуулийн байгууллагын бүтэц, мэдээлэл авах боломж, шат дамжлаг, хориглосон болон хориглодоогүй мэдээлэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд холбогдох хуулийн зүйл, заалт зэргийг багтаасан. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага хараахан эцэслэгдээгүй байгаа бөгөөд хяналтын уншилтын шатанд байгаа болно.
21.4.Шилдэг бүтээлийн уралдаан /Хууль сурталчлагч түнш-2014 шалгаруулна/ 100 Шилдэг бүтээлийн уралдаан /Хууль сурталчлагч түнш-2014/-ныг 1 сарын хугацаатай сэтгүүлчдийн дунд зарлаж 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус шагналыг Royal HD телевиз, TV-Zone сэтгүүл, Р3 радио, news.mn сайтад тус тус олгосон болно.
22.1. ТВ студитай хамтран орон нутгийн телевизүүдэд зориулсан 20 минутын хууль зүйн мэдээ мэдээллийн нэвтрүүлгийн контент боловсруулах хассан Орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн жагсаалтыг телевиз, радио, сонин, сэтгүүл тус бүрээр гаргасан. Тус ажлыг албан бус сургалтад төсөвлөсөн мөнгөнөөс хийхээр төлөвлөсөн ч  тус төсөв танагдсан тул энэ ажлыг хийх боломжгүй болсон.
22.2.Хөдөлгөөнт цэгийн үйлчилгээг Хуульчдын холбоо ба Эрх зүйн туслалцааны төвүүдтэй хамтран зохион байгуулах /6 дүүрэг/ 100 Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс болон Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран 6 дүүргийн алслагдсан дараах хороодын иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг Хууль зүйн туслалцааны төв, Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч нар өгч ажилласан. Үүнд:

–  Баянгол дүүргийн 9, 10, 20, 21, 22, 24 дүгээр хороо;

–  Баянзүрх дүүргийн 5, 10, 20,  21, 23, 28 дугаар хороо;

–  Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 19, 20, 21, 23,  25, 26, 32 дугаар хороо;

–  Сүхбаатар дүүргийн 12, 14, 19, 20 дугаар хороо;

–  Хан-Уул дүүргийн 7, 8, 12, 13, 14, 16, 20, 28 дугаар хороо;

–   Чингэлтэй дүүргийн 6, 7, 10, 12, 14, 16, 17, 18 дугаар хороо нийт 6 дүүргийн 41 хорооны нутаг дэвсгэрийн хамарсан.

–  Мөн 100 айлын барилгын материалын дэлгүүр, “Нарантуул” ОУХТөв, “Да хүрээ трейд” ХХК, “Сандэй”, “Барс-2”, “Бөмбөгөр”, “Барс”,“Нарантуул-2” худалдааны төвүүд, “Хангай” модны зах, “Хүчит шонхор”, “Хархорин” захуудын лангуу түрээслэгч иргэд болон үйлчлүүлэгч иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөөг “Эрх чөлөө” хуулийн фирмын өмгөөлөгч нар өгч хууль, эрх мэдээллийн гарын авлага, нугалбар хуудсыг тараасан. Мөн Багахангай дүүргийн 2 хорооны иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч нар өгч эрх мэдээллийн нугалбар хуудас тараасан. Тайланг жилээр гаргаж эрхлэгч Э.Өнөрбаяр, Захиргааны хэлтэст өгсөн. “Хөдөлгөөнт цэг” ажилласнаар 2130 иргэн хамрагдаж 637 иргэнд биечлэн зөвлөгөө авсан. Хамрагдсан иргэдийн 60% нь эмэгтэй 40% нь эрэгтэй байлаа.

–       Хууль зүйн яам Нээлттэй хаалганы өдрийг угтан харьяа байгууллагуудынхаа дунд “Эрх чөлөөтөй Монгол хүн” аяныг зохион байгуулж Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс олон нийтэд тустай нийгэмд зориулсан сайн үйлсээр эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэгийг явуулахыг санаачлан нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн захуудад сурталчилгааны ажилтан Г.Сарангэрэл, Баянзүрх дүүргийн улсын өмгөөлөгчтэй хамтран (“Нарантуул” ОУХТөв, “Өгөөмөр”,  100 айлын барилгын материалын худалдааны төвийн үйлчлүүлэгч иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч, эрх зүйн мэдээлэл сурталчилгааны танилцуулга хуудас тараасан.

23 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа 23.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудаас саналд тулгуурлан эрх зүйн сургалтын хэрэгцээг тодорхойлох 100 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр сургалтын хэрэгцээ тодорхойлох уулзалтыг хийсэн бөгөөд уулзалтад Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн ТББ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийн ТББ, Бид Чадна ТББ, Хараагүй иргэдийн ТББ, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо зэрэг байгууллагууд оролцон санал авав. Энэхүү саналд тулгуурлан 2014 онд нийт  4 уулзалт, сургалтыг зохион байгуулав. Энэхүү сургалт, уулзалтад нийт 60 гаруй хүн хамрагдсан юм. Үүнд:

  • 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны гишүүдэд ХЗҮХ-ийн өмгөөлөгч С.Сэргэлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч Г.Түвшинжаргал нар “ Гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийллийн тухай” сэдвийн хүрээнд тус сургалтыг явуулсан юм. Тус сургалтанд МХҮХ-ны дэргэдэх хөдөлмөр сургалтын үйлдвэрийн нийт 40 гаруй харааны бэрхшээлтэй ажилчид хамрагдсан бөгөөд тэдгээрт тулгамдаж буй гэр бүлийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ерөнхий ойлголтьг өгсөн болно.
  • 10 дугаар сарын 1-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулав.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд уулзалтал оролцож ХАХНХЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль, эрх зүйн мэдээлэл хэрхэн авах тухай мэдээлэл өгөв. Уулзалтад нийт 12 хүн оролцов.

11 дүгээр сарын 17-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит сургалтыг 14:00-15:30 цагийн хооронд Монголын Тэргэнцэртэй иргэдийн холбоон дээр зохион байгуулав. Сургалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр зохион байгуулсан ба сургалтад нийт 11 хүн оролцов.

23.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтлэг тулгамддаг асуудлаар эрх зүйн сургалт зохион байгуулах 100 2014 оны 5 сарын 2-ны өдөр хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч  Г.Түвшинжаргалын хамт Монголын харагүйчүүдийн үндэсний холбооны гишүүдэд “Гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийллийн тухай” сэдвийн хүрээнд сургалт хийсэн. Сургалтад 50 орчим иргэд хамрагдсан.
23.3. Хууль, эрх зүйн мэдээллийг сонсдог хэлбэрт оруулж түгээх /СД хэвлүүлэх, хараагүй иргэдэд ФМ 98,5-тай хамтрах, цахим орчинд байршуулах/ 100 Дохионы хэлмэрч орчуулагчдын холбоо, ФЛОМ төсөлтэй хамтран эрх зүйн мэдээллийн 25 төрлийн нугалбар хуудсыг дохионы хэлэнд оруулан гаргав. Мөн энэхүү контентыг CD хэлбэрээр гаргахаар хэвлүүлж байна. Хараагүй иргэдийн ФМ 98,5-тай хамтран “Тэгш эрх” нэвтрүүлгийн зохиолыг гарган ажиллаж байна. 2015 оноос эхлэн эфирт нэвтрүүлнэ.

Мөн Хууль, эрх зүйн мэдээллийг сонсдог хэлбэрт оруулж түгээх ажлын хүрээнд Гэр бүлийн радио 104,5-тай хамтран “Харах өнцөг” нэвтрүүлгийг Мягмар гараг бүрийн 09:30-10:30 цагийн хооронд хүргэж байна. Уг нэвтрүүлэг нь 7 хоног бүр олон нийтэд хүрдэг бөгөөд тухай бүрт зочинг холбож өгч оролцуулсан болно.

Тус нэвтрүүлгийн сэтгүүлчтэй 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс эхлэн хамтран ажиллаж нийт 9 зочин оролцуулсан.

–  2014.10.14 Зочноор: ХЗҮХ-ийн захирал Х.Номингэрэл, МХХ-ны өмгөөлөгч О.Чулуунчимэг Сэдэв: Гэр бүлийн тухай хуулийн 1-2 дугаар бүлэг

–  2014.10.21 зочноор: МХХ-ны хуульч, өмгөөлөгч А.Ариунтуул сэдэв: Гэр бүлийн тухай хуулийн 3-4р бүлэг

–  2014.10.28 зочноор: МХХ-ны хуульч, өмгөөлөгч Ц.Алтанзаяа сэдэв: Гэр бүлийн тухай хуулийн 5-6 р бүлэг

–  2014.11.11 зочноор: МХХ-ны хуульч, өмгөөлөгч О.Чулуунчимэг сэдэв: Гэр бүлийн тухай хуулийн 7-8 р бүлэг

–  2014.11.18 зочноор: МХХ-ны хуульч, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ  сэдэв: Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

–  2014.11.25 зочноор: МХХ-ны хуульч, өмгөөлөгч Д.Цэндсүрэн сэдэв: Хүүхдийн эрхийн тухай хууль 1 -3 бүлэг

–  2014.12.09 зочноор: МХХ-ны хуульч, өмгөөлөгч Д.Цэндсүрэн сэдэв: Хүүхдийн эрхийн тухай хууль 4-6 бүлэг

–  2014.12.16 зочноор: МХХ-ны хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэдэв: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

–  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 3-5 бүлэг

24.1. Дунд сургуулийн сурагчдын хичээлийн хөтөлбөрүүдэд эрхээ хамгаалах чиглэлийн агуулгыг судалсны үндсэн дээр зөвлөмж санал боловсруулах. 100 Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт орсон “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөрт судалгаа хийсэн болно. Иргэний боловсрол хичээл нь эрхээ хамгаалах чиглэлийн хэд хэдэн сэдвүүдийг агуулсан байдаг бөгөөд анги тус бүрээр тус хичээлийн хөтөлбөрт судалгаа хийн зөвлөмж боловсруулж гаргасан.
24.2. Сургуулиудын нийгмийн ажилтнууд, нийгмийн багш нар, албан бус боловсролын төв гэх мэт хамтрах боломжуудыг судлах, хамтын ажиллагаа тогтоох. 80 Эрх зүйн мэдээлэл түгээх нэгдсэн тогтолцоог бий болгох, бэхжүүлэх хүрээнд хууль сурталчлах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын зураглалыг хийж, үндэсний хэмжээнд хамтран ажиллах боломжтой байгууллага, чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагчдын судалгааг хийж дуусгалаа.
24.3. Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар дунд сургуулийн хичээлийн хөтөлбөр боловсруулах 40 Жендерт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар дунд сургуулийн хичээлийн хөтөлбөр боловсруулах ажлын явц үргэлжилж байгаа бөгөөд дунд сургуулийн хичээлийн сурах бичигт жендэр болон хүний эрхийн өнцгөөс дүн шинжилгээ хийсэн дээр үндэслэн одоогийн нөхцөл байдал болон цаашид сайжруулах санал, зөвлөмжийг гаргахаар ажиллаж байна.

Хууль зүйн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд уулзалт товлох тухай цахилгаан шуудан илгээж, холбогдох гэсэн боловч гадаадад томилолттой болон бусад шалтгаанаар ажлын хэсэг хуралдах боломжгүй байсан болно.

25.1. Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд баталсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, салбарын шинэ албадын үйл ажиллагааг хүрээлэнгийн сурталчилгааны сувгаар олон нийтэд таниулах 100 Хууль зүйн салбарт болсон үйл явдлын мэдээ, мэдээллийг 14 хоног тутам мэдээллийн самбарт шинэчилэн байршуулсан. Мөн Tv Zone сэтгүүлийн хуулийн зөвлөгөө буланд болон “Хууль зүйн мэдээ” цахим сонины дугааруудаар дамжуулан олон нийтэд хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд баталсан хууль тогтоомжийг хүргэж, салбарын шинэ албадын үйл ажиллагааг таниулсан болно.
25.2.Гэмт хэргийн ба зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалыг иргэдэд зориулан хялбаршСууулан бэлтгэж боловсруулах 100 Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг 2014 онд хэд хэдэн удаа засварлан хэвлэсэн. Мөн зохион байгуулсан сургалтууд болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, Сэтгүүлчдийн сургалт болон Хууль зүйн мэдээлэл сурталчилгааны Хөдөлгөөнт цэгийн үйлчилгээгээр дурдсан хуулийн үзэл баримтлал, танилцуулгыг иргэдэд тайлбарлан, сурталчилав.
25.3.Дараах сэдвүүдээр иргэдэд зориулан хялбаршуулсан тараах материал бэлтгэнэ.

-Гэрч, хохирогчийн эрх зүйн байдал

-Эвлэрүүлэн зуучлал ба иргэн

-Хууль боловсруулалт ба иргэн

-Хууль сахиулах үйл ажиллагаа ба иргэн

-Цагдаа ба иргэн

-Нотариат ба иргэн

-Жендэрт суурилсан  ба гэр бүлийн хүчирхийлэл

-Гэмт хэрэг цуврал: та холбогдвол, та хохирогч бол, та гэрч бол, гэмт хэрэг ба хүүхэд.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба иргэн

-Нийтийн захиргаа ба иргэн

-Захиргаатай заргалдах бол

-Хүний наймаа

-Арбитр ба иргэн

-Эрүүдэн шүүлт ба цагдаа

-Шүүхийн дараа: иргэний шийдвэр гүйцэтгэл

60 Иргэдэд зориулсан хялбаршуулсан тараах материал бэлтгэх ажлын хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба иргэн”, “Та эрхээ мэдэх үү”, “Тэтгэвэр тэтгэмж”,“Гэмт хэрэг” цуврал та холбогдвол, та хохирогч бол, та гэрч бол сэдвээр, мөн 2012, 2013 онд хууль зүйн яамнаас боловсруулж УИХ-аар батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаанд зориулан “Гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нь”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” зэрэг брошурны агуулга бэлтгэсэн.

ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА

26 Ижил төстэй үйл ажиллагаа бүхий гадаад улсын байгууллагатай хамтран ажиллаж

ХЗҮХ-ийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

26.2. Гадаадын судлаач, хуульч, мэргэжилтнийг судалгаа, мэдээлэл, сургалтын чиглэлээр хүлээн авах, гадаадын судлаач хүлээн авах хөтөлбөрийг боловсронгуй болгох 100 Япон Улсын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ХЗҮХ-ийн ажилчид, удирдлагатай танилцаж, мөн “Эрх зүй ба нийгмийн судалгаа” сэдэвт сургалт явуулсан.

Max Planck ийн институтын профессор Prof. Dr.Dr. hc Hans-Joerg Albrecht ийг хүлээн авч Захирал болон дэд захирал нар хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулсан.

26.4. Япон улсын Нагояагийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх 100 Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн профессор Масаки Накамура тэргүүтэй төлөөлөгч нар ХЗҮХ дээр 2014 оны 1 сарын 6 ны өдөр Х.Номингэрэл захирал, Б.Амарсанаа дэд захирал нартай уулзалт хийсэн.
26.9. Хамтын ажиллагаатай байгууллага, бусад гадаадын зочдыг ХЗҮХ-нд хүлээн авах, цаашдын хамтын ажиллагаа тогтоох, бэхжүүлэх 100 ХЗҮХ тэй хамтарч ажилладаг гадаадын байгууллагууд, хувь хүмүүстэй байнгын холбоотой байдаг ба ирээдүйд хийх ажлуудыг харилцан ярилцаж байдаг болно

ЗУРГАА. ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

27 Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэнэ. 27.1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай Ерөнхий менежерийн байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан гаргах, 2014 оны гэрээний төсөл боловсруулж ХЗЯ-нд хүргүүлэх 100 Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн үнэлгээ хийсэн ба ХЗЯ-ний Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 90,1 буюу А үнэлгээ өгсөн, 2014 оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг төлөвлөгөөний 20, тусгай 10, дотоод 2 нийт 32 ажил үйлчилгээ нийлүүлэхээр боловсруулж батлуулсан.
27 Үйл ажиллагааны үр дүн, биелэлтийн байдалд хяналт тавьж ХЗЯ-нд мэдээлэх 27.1 ХЗҮХ-ийн 2013 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж тогтоосон хугацаанд ХЗЯ-нд хүргүүлэх 100 Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2014 оны А/01 дүгээр тушаалаар баталсан “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлал”-ын дагуу ХЗҮХ-ийн 2013 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгсөн тайланг 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 02/46 тоот албан бичгээр ХЗЯ-нд хүргүүлсэн. 2013 оны үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр 89 хувь буюу 4,4 оноотой үнэлэгдсэн байна.
27.2. Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайланг гаргаж тогтоосон хугацаанд ХЗЯ-нд хүргүүлэх 100 Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмын дагуу 2014 оны 1-9 дүгээр сарын  статистик мэдээллийг 01/52, 01/92, 01/118, 01/171, 01/252, 01/289, 01/307, 01/337, 01/380  тоот албан бичгүүдээр ХЗЯ-нд сар бүрийн 5-ны өдрийн дотор хүргүүлсэн.
28 Төсөв, санхүүгийн ил тод, тасралтгүй байдлыг хангаж ажиллана. 28.1. Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим хуудаст ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж, иргэд, иргэний нийгмийн зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангасан байх 100 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2012,2013 төсөв, төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн мэдээг www.legalinstitute.mn цахим хуудаст байршуулсан.
29 29.1. Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарь батлуулж, хуваарийн дагуу амруулах ажлыг зохион байгуулах 100 Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг 2014 оны Б/08 дугаар тушаалаар баталсан. Хуваарийн дагуу бүх албан хаагчид ээлжийн амралтаа эдэлсэн.
30 www.legalinstitute.mn сайтыг тогтмол хөгжүүлэх, мэдээллийн агуулгаар баяжуулах, шинэчлэл, хамгаалалтыг сайжруулах 30.1. Байгууллагын цахим хуудсыг технологийн хувьд цаг алдалгүй хөгжүүлэх, удирдлагын шаардлагад нийцсэн модуль, програмчлалыг тухай бүр хийж гүйцэтгэх, хураангуй англи хувилбарыг ажиллагаанд оруулах. 100 ХЗҮХ-ийн цахим хуудаст Хууль зүйн мэдээ сонинг цахим хэлбэрээр түгээх шинэ булан нээж эхний 9 дугаарыг хобосон. Үйл явдалтай холбоотой зарлал, мэдээллийг тогтмол оруулж байгаа бөгөөд зарим хариуцсан ажилтан мэдэгдээгүйн улмаас мэдээлэл хоцордог. Хамгаалалтыг сайжруулах үүднээс нэвтрэх эрхийн түлхүүрийг 9 удаа шинэчилж, мөн скриптүүд дээр тохиргоо хийсэн. Цаашид цахим хуудсын шинэ хувилбарыг хөгжүүлэх бөгөөд мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилсэн.
31 ХЗҮХ-ийн нийт ажилтнуудын компьютерийн засварыг хийж гүйцэтгэх 31.1. Ажилтнуудын компьютерийн гэмтлийн шалтгааныг тодорхойлж бүртгэл хөтлөн шаардлагатай засвар үйлчилгээг цаг алдалгүй хийж, сэлбэг солих тохиолдолд ажлын 3 хоногт багтаан засварыг гүйцэтгэнэ. 100 Эх хавтангийн гэмтэл 2, вирус 25, үйлдлийн системийн 30, хэрэглээний програмын тодорхой тооны доголдол гарч тухай бүр засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн
32 Байгууллагын материаллаг баазыг дээшлүүлж, албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг ая тухтай байлгах 32.1. Байгууллагын урсгал засварыг тусгайлсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. 100 Холбооны станцыг шинээр сольж гадуур болон дотуур утасны монтажийг шинэчилсэн, хэрэглээний усны тоолуурыг баталгаажуулан, гражийн хаалганы урсгал засвар, хэвлэх үйлдвэрт тасалгааны хана, таазанд засвар хийж, хүйтэн усны шугамд Ф80-н хаалт, халаалтын Ф40-н хаалтыг шинээр сольж труба цоорсон хэсгийг гагнуур хийж засварласан ба барилга байгууламж, шугам сүлжээ, төхөөрөмжид урьдчилсан төлөвлөгөөт үзлэг сар бүр хийж гэмтэл доголдолгүй ажиллаж байна.
33 Тухайн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох арга хэмжээ авна. 33.1. Хэвлэлийн бүтээгдэхүүнийг тусгайлсан төлөвлөгөөний дагуу хэвлэн гаргах 100 2014 онд нийт 108 нэр төрлийн 77,185 ширхэг ном, сонин, сэтгүүл, тараах материал зэргийг үйлдвэрлэн тус байгууллагын нярав болон захиалагч байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
33.2. Өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөх ажлыг удирдан зохион байгуулах 100 Нийт 40 өргөдлөөс 40 өргөдөл шийдвэрлэгдэн, өргөдлийн дагуу 18  Захирлын тушаал гарсан.
34 Байгууллагын хүний нөөцийн бодлогыг сайжруулах 34.1.Хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулах 100 ХЗҮХ-ийн Захирлын 2014 оны 4 сарын 22-ны өдрийн А/05 дугаар тушаалаар “Дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах”, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. ХЗҮХ-ийн захирлын 2014 оны Б-119 дүгээр тушаалаар баримт бичгийг баталсан.
35 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах 35.1. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах, төлөвлөгөө боловсруулж ажлыг зохион байгуулах 70 ХЗҮХ-ийн Захирлын 2014 оны 4 сарын 22-ны өдрийн А/05 дугаар тушаалаар “Дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах”, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. ХЗҮХ-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний эхний төсөл бэлэн болсон, дахин засаж боловсруулаад ХЗСайдад хүргүүлэхээр ажиллаж байна.

—ооОоо—

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан