2018-05-23 06:06
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2015-2018 оны төлөвлөгөөний дагуу хийж буй ажил

ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВ

/2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР/

Тэргүүлэх чиглэл 1. Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулахад эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлэх

Д/д

Зорилт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх хугацаа

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага

/нэгж/

Үйл ажиллагааны биелэлт

Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулахад эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга ажиллагааг шинэтгэн зохион байгуулах, үр нөлөөг дээшлүүлэх Эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг сайжруулах чиглэлээр нэгдсэн бодлогоор хангаж, судалгааны өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах гарын авлага боловсруулах 2015-2018 он ХЗҮХ, ХЗСТ Хууль зүйн судалгааны төвийн судлаачдад зориулсан судалгааны ажил гүйцэтгэх процессын зураглал бүхий зааварчилгаа, удирдлага болох, арга зүйн гарын авлагыг боловсруулав. Боловсруулах явцад тус гарын авлагын дэд хэсэг тус бүрээр судалгааны семинарыг судлаачдын дунд зохион байгуулав.
Судалгааны арга зүйн болон хуулийн төслийн цуврал семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион

байгуулах

2015-2018 он

ХЗҮХ, ХЗСТ

Судлаачийн гарын авлагын дэд хэсэг тус бүрээр судалгааны семинарыг судлаачдын дунд зохион байгуулав. Тухайлбал, “Судалгааны ажлын үе шат, процесс зураглал”, “Бодлогын судалгаа, арга зүй” гэсэн сэдвүүдээр арга зүйн семинар хийсэн.
Хуулийн төсөл боловсруулах болон ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд судалгаагаар дэмжих Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах болон ХЗЯ-ны захиалгын дагуу судалгаа, лавлагаа болон бусад судалгааны бүтээгдэхүүн боловсруулах

2015-2018

он

ХЗҮХ, ХЗСТ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ШҮҮХЭД ХЭРЭГЛЭХ АСУУДАЛ /БОДЛОГЫН СУДАЛГАА/

Энэхүү судалгаагаар дотоодын шүүхэд олон улсын гэрээг хэрэглэх талаарх онолын ерөнхий ойлголт болон гадаад улс орнуудын шүүхэд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж буй байдлыг харьцуулсны үндсэн дээр Монгол Улсын эрх зүйн орчинд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар шинжлэн судалсан. Тоймловол:

– Олон улсын гэрээг дотоодын шүүхэд хэрэглэх онол, практикийн зарим асуудлыг Нидерландын Вант Улс /НВУ/, Оросын Холбооны Улс /ОХУ/, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын жишээтэй харьцуулсан судлав.

– Монгол Улсын шүүхэд олон улсын гэрээг хэрхэн хэрэглэж байгаа талаар шүүгч, өмгөөлөгчдийн дунд санал асуулга явуулсан. Үүнд өмгөөлөгчдийн санал асуулгыг цахим хэлбэрээр буюу нийт 1411 өмгөөлөгчийн цахим хаяг руу илгээж 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цуглуулсан нийт 55 оролцогчийн мэдээлэлд, шүүгчдийн санал асуулгыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэмжлэгтэйгээр нийслэлийн шүүхүүдийн тамгын газарт хүргүүлж 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд цуглуулсан мэдээлэлд үндэслэн тус тус боловсруулалт хийж үр дүнг судалгаанд тусгалаа. Судалгааны үр дүнд, Монгол Улсын шүүхэд олон улсын гэрээг хэрэглэх эрх зүйн орчин, практикт үүссэн зарим маргаантай асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал, зөвлөмж дэвшүүлсэн болно.

МЭРГЭШСЭН ХУУЛЬЧ БЭЛТГЭХ ТОГТОЛЦОО

-ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Энэхүү судалгаагаар мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцооны түүхэн хөгжил, түүний дотор ХБНГУ, АНУ, БНСУ-ын тогтолцооны нийтлэг үндсэн асуудал, тухайлбал мэргэшсэн хуульч бэлтгэх сургалтад хамрагдах этгээдэд тавигдах шаардлага; сургалтын хөтөлбөр, сургалтын хугацаа; энэ төрлийн сургалт эрхлэх болон сургалтад хамрагдах этгээдэд улсаас үзүүлэх тэтгэлэг, тусламж; төгсөлтийн дараа олгох диплом, зэрэг цол; ажлын байрны хангамж, цалин зэрэг үндсэн асуудлуудыг харьцуулж, өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагыг танадан судлах замаар тус тогтолцооны онцлог, давуу болон сул талыг тодорхойлох байдлаар удирдамжид заасан хүрээнд судалгааг гүйцэтгэж, тайланг ХЗЯ-нд хүргүүлэв.

“ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДСОН СУДАЛГАА

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэрэгцээнд зориулсан энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын болон Австрали, Эстони, Унгар, Солонгос улсын шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалт болон алба хаагчдын эрх зүйн байдлын талаар харьцуулан судалж, улмаар холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт болон шүүхийн шинжилгээний байгууллагуудын хөгжлийн өнөөгийн ба цаашдын чиг хандлагыг танадан дүгнэх байдлаар судалгааны тайлан боловсруулж, тайланг ХЗЯ-нд хүргүүлэв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ /ЛАВЛАГАА/

ХЗЯ-ны захиалгын дагуу Узбекстан улсын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалсан лавлагааны тайланг бэлтгэж хүргүүлсэн.

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ /ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА/

ХЗЯ-ны захиалгаар гүйцэтгэсэн энэхүү судалгааны хүрээнд ХБНГУ, БНСУ-ын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тухай судалж, харьцуулсан дүгнэлт хийж,тайланг ХЗЯ-нд хүргүүлэв.

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ИЛТГЭЛ/UPR/ БЭЛТГЭХ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу төрийн байгууллагуудаас ирүүлэх НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан нэгтгэх, улмаар илтгэл бичих ажилд ХЗҮХ-гийн судлаачид оролцон, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээ тайланг нэгтгэн хэрэгжилтийн тайлан боловсруулж, ажлын хэсэгт хүлээлгэж өгөв. Хэрэгжилтийн тайланд үндэслэн үндэсний илтгэл боловсруулах ажилд оролцсон. Мөн илтгэлийн эцсийн хувилбарт 15 зүйл бүхий санал бэлтгэж ажлын хэсэгт хүргүүлсэн. Төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан холбогдох хэлэлцүүлгүүдэд тухай бүр оролцож, мэдээлэл хийв. Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар энэ оны 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцсэн байна.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН АКАДЕМИЙН ХООРОНД БАЙГУУЛАХ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-ИЙН ТӨСӨЛ

Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн Академийн хооронд байгуулах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн төсөл боловсруулж, төслийг монгол, англи хэл дээр ХЗЯ-нд хүргүүлсэн.

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ- /АЖЛЫН ХЭСГИЙН ХҮРЭЭНД САНАЛ, ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ/

Олон улсын гэрээний тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр ГХЯ-наас байгуулсан Ажлын хэсэгт ХЗҮХ-ийн ахлах судлаач оролцож ажилласан бөгөөд тус хуулийг шинэчлэн найруулах хүрээнд санал, зөвлөмж боловсруулж, үндэслэлийн хамт хүргүүлэв.

Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх, Хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлт болон шинээр болон шинэчлэн найруулах хуулийн төслийн үр нөлөөг тооцох болон хуулийн төслийн зардлыг тооцоолоход дэмжлэг үзүүлэх Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх, Хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлт болон шинээр болон шинэчлэн найруулах хуулийн төслийн үр нөлөөг тооцох болон хуулийн төслийн зардлыг тооцоолоход дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд ХЗҮХ-ийн судлаачдыг сургалтанд хамруулж байна.
3. Хүрээлэнгийн дэргэдэх хууль зүйн нийтийн номын сан хөмрөгийг баяжуулж үйлчилгээг өргөтгөхийн хамт эрдэм шинжилгээний номын санг хөгжүүлэх – Судалгааны төвийн судалгааны ажилд шаардлагатай чанартай, эх сурвалжийг бий болгох, баяжуулах. Гадаад ба дотоодын орчин үеийн ном зохиолоор номын фонд сайжруулах 2015-2018 он ХЗҮХ, ХЗСТ 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хүрээлэнгийн номын сангийн фонт монгол хэл дээр 12000, гадаад хэл дээр 1000 орчим ном, сэтгүүлтэй болсон бол энэ оны 3 дугаар улиралд нийт 15 төрлийн 37 ширхэг ном, сэтгүүлээр фондоо баяжуулсан.

Нийт 92 ширхэг ном /монгол/, 39 ширхэг сэтгүүл /монгол/, 8 судалгааны тайлан, 13 ширхэг англи номыг нэг бүрчлэн бүртгэлд бүртгэж, ном, судалгааны тайлангийн мэдээллийг электрон каталогид оруулан интернэтийн хайлтын системд байршуулав. Судалгааны төвийн 2014 онд хийсэн нийт 9 судалгааны тайланг фондод нэгтгэв. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2015 оны №1-19, №26-36 дахь дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулав. Шинэ номын мэдээг нийт 10 номоор гаргаж мэдээллийн самбарт байрлуулав. Нийт 37 төрлийн номоор Уншлагын танхимд шинэ номын үзэсгэлэн гаргав. Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2014 оны №1-4, 2015 оны №1, “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлийн 2014 оны № 2,4 дугааруудаар санамж өгөх ном зүй бэлтгэж танхимд байрлуулсан.

“Нийт давтагдсан тоогоор 1858 уншигчид 2485 ширхэг ном, гарын авлага уншлагын танхим, гэрээр олгож үйлчилсэн. Нийт 43 уншигчид уншигчийн эрх шинээр нээж, мөн сунгалт хийсэн.

Номын сангийн facebook хуудсанд шинэ ном, сэтгүүлийн мэдээг 8 удаа гаргав. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн цахим хуудсанд “Шинэ номын мэдээ”-г 3 удаа гаргав.

9 дүгээр сарын 30-ны байдлаар номын сангийн facebook хуудас 11950 дагагчтай, 7 хоног бүр дагагчдын тоо 45 орчмоор нэмэгдсэн байдлаар тогтмол хандалттай байна. Номын сангийн twitter хуудас /https://twitter.com/library_HZUH/-ын дагагчдын тоо 548-д хүрээд байна.

– Номын сангийн үйл ажиллагааг цахимжуулах, эрдэм шинжилгээний өгүүлэл болон судалгааны цахим сан бий болгох. ХЗҮХ, ХЗСТ – Номын сангийн үйл ажиллагааг цахимжуулж, эрдэм шинжилгээний өгүүлэл болон судалгааны цахим сан бий болгох ажил төсөв санхүүжилттэй холбоотойгоор түр зогсоод байна.

– Судалгааны сан болон “хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтлэгдсэнэрдэм шинжилгээний өгүүлийн сан үүсгэх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

(ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ)

Зорилт 2. Хууль зүйн бодлогын хүний эрхэд суурилсан байдлыг сайжруулах

Д/д

Зорилт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх хугацаа

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага/нэгж

Хийж буй ажил/биелэлт/

1.

Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь сэдэвт 8 цагийн сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж тогтмолжуулах 2015-2018 он

ХЗҮХ, ХЗМССТ

“Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт 8 цагийн сургалтын хөтөлбөр боловсруулагдсан. Эхний сургалтыг 2015 оны 11 дүгээр сард зохион байгуулна.

Цаашид жил бүрийн төлөвлөгөөнд тусгагдаад явна.

Зорилт 3. Хууль зүйн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх

Д/д

Зорилт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх хугацаа

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага/нэгж

Хийж буй ажил/биелэлт/

1.

МонголынУлсын хууль тогтоомжийн нэгдсэн сан үүсгэх Монголын Улсын хууль тогтоомжийн эмхэтгэлийг үргэлжлүүлэн хэвлүүлэх

2015-2018 он

ХЗҮХ, ХЗМССТ

Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл (1206 оноос хойшхи) түүхэн 16 ботийн үргэлжлэл болох “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл IX боть /2012-2013 он/, XX боть /2013-2014 он/ тус тус эмхтэн хэвлэлтэд шилжүүлээд байна.

Цаашид байгууллагын үйл ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөнд тусаад явах бөгөөд 2016 онд тус он дараалсан эмхэтгэлийн XXI, XXII боть эрхлэн хэвлүүлнэ.

2.

Хууль зүйн салбарын мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх арга хэрэгслийг бүрдүүлэх Хууль зүйн мэдээ цахим сонинг хүртээмжтэй шуурхай бэлтгэн уншигчдад тогтмол хүргэх

2015-2018 он

ХЗҮХ, ХЗМССТ

-Хууль зүйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээлэл, шинэээр боловсруулсан хуулийн төсөл, батлагдсан хуулийн талаарх мэдээллийг хүргэдэг “Хууль зүйн мэдээ” сонинг 2014 оноос эхлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан цахим хувилбараар хүргэдэг болсон.

2015 оны 10 дугаар сарын байдлаар тус цахим сонины нийт 7 дугаар бэлтгэн цахимаар уншигчдад хүргэсэн. 1500 орчим хэрэглэгч цахим хувилбарыг нээж үзэн, уншсан байна.

Цаашид уншигчдын тоо, дугаарын гаралт, мэдээллийн хүрээ, ач холбогдолыг улам бүр нэмэгдүүлж ажиллна.

3.

Видео контентоор эрх зүйн мэдээлэл, мэдлэг олгох Олон нийтийн хамгийн их үздэг сувгуудад зориулан дүрс найруулгын хувьд чанартай бүтээгдэхүүн бэлтгэнэ.

2015-2018 он

ХЗҮХ, ХЗМССТ

2016 оны төлөвлөгөөнд эхний ажил тусгагдан хийгдэж эхэлнэ.

4.

Олон улсын түвшинд үндэсний эрх зүйн тогтолцоо болон шинээр батлагдан гарч буй хуулиудын талаарх мэдээллийг хүргэх Үндэсний эрх зүйн тогтолцоо болон хууль зүйн салбарын талаарх мэдээллийг гадаад хэл дээр мэдээлэх

2015-2018 он

ХЗҮХ, ХЗМССТ

Хууль зүйн мэдээ цахим сонин 2015 оны 10 дугаар сарын байдлаар нийт 7 дугаар гараад байна. Тус сонины №32ыг англи хэлээр гаргахаар бэлдэж байна.

5.

Иргэдэд зориулсан эрх зүйн мэдээлэл авах хялбар, хүртээмжтэй гарцыг бий болгох. Иргэдэд чиглэсэн эрх зүйн мэдээллийн вэб сайт бий болгох

● 2016- вэб сайтын бүтэц, агуулгыг /контент/ бэлтгэж ажиллагаанд ороход бэлэн болгох

● 2017- Үйл ажиллагааг эхлүүлэх.

● 2018 – Вэб сайтын үйл ажиллагааг тогтмол ажиллагаатай болгох

2015-2018он

ХЗҮХ, ХЗМССТ

Цахим хуудасны бүтэц, агуулгыг шинэчилсэн төсөөлөл, дизайны зураглал хийгдээд байгаа. Цаашид дараа, дараагий жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
Зарим нийтлэг хэрэгцээтэй хууль тухайлбал, Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль гэх мэт аудио хувилбар буюу сонсдог хуулийн цомог гаргах

2015-2018 он

ХЗҮХ, ХЗМССТ

Эхний ээлжинд 2016 онд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийг (1992 он) сонсдог байдлаар хэвлүүлэн цомгийг нийтийн хүртээл болгохыг зорьж байна.

Зорилт 4. Үр бүтээлтэй ажиллах хүний нөөцийн бодлогоор хангах

Д/д

Зорилт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх хугацаа

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага/нэгж

Хийж буй ажил/ биелэлт/

1.

Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах Хүний нөөцийн бодлогын баримт бичиг батлах

2015-2018 он

ХЗҮХ,

Захиргааны хэлтэс

2015-2018 онд баримтлах “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” батлан, үйл ажиллагаандаа хэргэжүүлэн ажиллаж байна.

2.

Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад дотоодын сургалтад албан хаагчдыг хамруулах

2015-2018 он

ХЗҮХ,

Захиргааны хэлтэс

ХЗСТ-ийн бодлогын судлаач Б. Одонгэрэл Япон улсын Токио хотноо 1 сарын хугацаатай “Эрүүгийн байцаан шийтгэх тогтолцоон дахь ялтныг нйигэмшүүлэхэд олон нийтийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагдсан.

Ажилтнуудын дотоод сургалтыг 4 удаа зохион байгуулаад байна.

3.

Албан хаагчдын орон сууцны нөхцөл судалгааг гарган түүнд үндэслэн орон сууцтай болох, нөхцлөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх

2015-2018 он

ХЗҮХ,

Захиргааны хэлтэс

“Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр /2015-2017 он/-ийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/07 тушаалаар батлан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

4.

ХЗҮХ-ийн зуслангийн газрыг албан хаагчдад хуваарилан эзэмшүүлэх

2015-2018 он

ХЗҮХ,

Захиргааны хэлтэс

ХЗҮХ-ийн зуслангийн газрын кадастрын зураглалыг баталгаажуулсан бөгөөд албан хаагчдад хуваарилан эзэмшүүлэх ажлыг 11 сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Зорилт 5. Хяналт шинжилгээ үнэлгээний нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх

Д/д

Зорилт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх хугацаа

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага/нэгж

Хийж буй ажил/ биелэлт/

1.

Хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлалтай болох ХЗҮХ-ийн хяналт шинжилгээ үнэлгээний аргачлалын дагуу ажиллах 2015-2018

ХЗҮХ,

Захиргааны хэлтэс

Хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлалыг боловсруулах тал дээр одоогоор хүний нөөцийн хувьд дутагдалтай байна.

Товчилсон үг: ХЗЯ Хууль зүйн яам

ХЗҮХ Хууль зүйн үндэсний хүрээлэн

ХЗСТ Хууль зүйн судалгааны төв

ХЗМССТ Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв

—-oOo—-

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан