2018-05-23 06:05
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн судалгааны төвийн 2016 оны I улирлын үйл ажиллагааны тайлан

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр                                                                                                                        Улаанбаатар хот

Нэг. Ерөнхий мэдээлэл

Энэхүү тайланд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ажлын биелэлтийг тайлагнав.

Хууль зүйн судалгааны төв нь тайлант хугацаанд дараах 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллав. Үүнд:

  1. Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан – 60 хоног (бүтэн);
  2. Бодлогын судлаач Ц.Одгэрэл- 58 хоног;
  3. Бодлогын судлаач Ж. Бариаширсүрэн – 56 хоног;
  4. Бодлогын судлаач Б.Ундрах 58 хоног;
  5. Бодлогын судлаач Ж.Ариунцэцэг – 60 хоног;
  6. Бодлогын судлаач Б.Гончигсумлаа – 60 хоног (бүтэн);
  7. Бодлогын судлаач Ж.Алтансүх 45 хоног;
  8. Номын сангийн менежер, судлаач Х.Ариунсүрэн – 46 хоног тус тус ажилласан.

Хууль зүйн судалгааны төвийн ажиллах журмын 5.1-т заасныг удирдлага болгож дараах бүтээгдэхүүнийг боловсруулан гаргаж байна. Үүнд:

  • Бодлогын судалгаа;
  • Лавлагаа;
  • Судлаачийн зөвлөмж;
  • Баримт бичгийн төсөл;
  • Илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл гэсэн судалгааны бүтээгдэхүүн багтаж байна. Дээрх судалгааны бүтээгдэхүүнээс  гадна хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн бодлого, хууль тогтоомж сурталчилан таниулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг, сургалт болон бусад арга хэмжээ зохион байгуулав.

Зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хариуцах нэгж,

Албан тушаалтан

Биелэлт

ХОЁР. ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Судалгааны удирдлага, зохион байгуулалт

10 Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулахад эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлэх 10.1.Судалгааны арга зүй, хуулийн төслийн талаар цуврал семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах Тухай бүр

бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

бодлогын судлаач

Ж.Алтансүх

Эрдэм шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, судлаачдыг чадавхжуулах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллав. Үүнд:

– Судалгааны арга зүйн цуврал семинар, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах тухай 2016 оны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тус төлөвлөгөөнд семинарын сэдэв, хуваарь, удирдан явуулах эрдэмтэн, судлаачдын талаар тусгасан. Энэ хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр доктор Т.Мэндсайханыг урьж Эрх зүйн шинэтгэлийн стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах ажлын судалгаанд зориулж “Эрх зүйн шинэтгэлийн үр дүнг үнэлэх арга, аргачлал, цаашдын хүрээг тогтоох арга зүй” сэдвээр, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр судлаач О.Машбатыг оролцуулан “Судалгааны арга зүй, аргачлал” сэдвээр арга зүйн семинар тус тус зохион байгуулж, Хууль зүйн судалгааны төвийн нийт судлаач хамрагдав. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ХЗҮХ, ХСИС, Ханнс-Зайделийн сан, Суурийн Жанцан сан хамтран зохион байгуулсан “Танхайрах гэмт явдал” сэдэвт эрдэмтэн, судлаачдын уулзалт-хэлэлцүүлэгт судлаачид оролцов.

– Хууль зүйн судалгааны төвийн судлаачдад зориулсан судалгааны арга зүй, бодлогын судалгааны үе шат, онцлог, судалгааны ажил гүйцэтгэх процессын зураглал бүхий зааварчилгаа, зөвлөмжийг   тусгасан судлаачийн гарын авлага хэвлүүлэхээр эх бэлтгэж байна.

Бодлогын ба бусад судалгаа, баримт бичгийн төсөл, санал, зөвлөмж боловсруулах ажил

11 Хуулийн төсөл боловсруулах болон ЗГ-ын мөрийн хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд судалгаагаар дэмжих чиг үүргийн дагуу 11.1.     Хуулийн төсөл боловсруулах ажлын хэрэгцээнд зориулсан судалгаа хийх /Судалгааны 1 сэдвийг Хууль зүйн яамны төлөвлөгөөтэй уялдуулна./

Жилдээ

Нийт судлаач

ХЗЯ-наас ирүүлсэн албан бичгийн дагуу Эрх зүйн шинэтгэлийн стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэрэгцээнд зориулан “Эрх зүйн шинэтгэл: Хүрсэн үр дүн, цаашдын чиглэл” сэдвээр судалгаа хийж байна. Тус судалгаагаар GIZ-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”–тэй хамтран ажиллаж байгаа ба  доктор Т.Мэндсайхан нарын эрдэмтэн судлаачдыг зөвлөхөөр урьж оролцуулан бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан судалгааны удирдамж, ажлын хуваарь, зохион байгуулалтыг хариуцах; бодлогын судлаач Б.Ундрах, Ж.Ариунцэцэг нар Эдийн засгийн хүрээний эрх зүйн шинэтгэлийг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдээс  авах санал асуулга бэлтгэх; бодлогын судлаач Ж.Алтансүх Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, түүний үр дүнг тоймлон судлах; бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн, Ц.Одгэрэл, Б.Гончигсумлаа нар   Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх 2008 оноос хойшхи хэрэгжилтийг тооцох; бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх хэрэгжилтэд дүгнэлт өгөх; номын сангийн менежер судлаач Х.Ариунсүрэн холбогдох тайлан, судалгааны эх сурвалж цуглуулж бэлтгэх ажлыг тус тус  гүйцэтгэж байна. Тус судалгааны тайланг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ХЗЯ-нд хүлээлгэн өгнө.
11.2.     “Монгол Улс ДХБ-ийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд дотоод зах зээлээ хамгаалах боломж”-бодлогын судалгаа

Жилдээ

бодлогын судлаач

Ж.Ариунцэцэг

Б.Энх-Амгалан

Ж.Алтансүх

Б.Гончигсумлаа

Энэхүү судалгааг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж гүйцэтгэхээр ХЗСТ-ийн төлөвлөгөөнд тусгасан.
11.3.  Эрүүгийн ял оногдуулах талаарх онол, практикийн асуудал- Харьцуулсан судалгаа

Жилдээ

бодлогын судлаач

Ц.Одгэрэл

Б.Ундрах

Тус судалгаагаар эрүүгийн ял оногдуулах талаарх онол, практикийн асуудлыг  Монгол Улс, ХБНГУ-ын тухайд харьцуулан судлахаар судалгааны удирдамж болон төсөл боловсруулах шатанд ажиллаж байна.
11.4.    Хууль тогтоомжийн үр нөлөөний судалгаа

Жилдээ

бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн

Б.Гончигсумлаа

Ж.Ариунцэцэг

Энэхүү судалгааг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж гүйцэтгэхээр ХЗСТ-ийн төлөвлөгөөнд тусгасан.
11.5.    Дампуурал ба дахин хөрөнгөжүүлэх асуудал -Харьцуулсан судалгаа

Жилдээ

бодлогын судлаач

Б.Ундрах

Ж.Алтансүх

Ц.Одгэрэл

Энэхүү судалгааг 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж гүйцэтгэхээр ХЗСТ-ийн төлөвлөгөөнд тусгасан.
11.6 Хууль тогтоомжийн давхардал, хийдэл

бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн

ХЗМССТ-ийн эрхлэгч А.Түвшинтулга

ХЗМССТ-ийн эрх зүйн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхжаргал

ХЗЯ-наас ирсэн албан бичгийн дагуу ХЗҮХ-ийн үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, дүрэм, журам, тушаал шийдвэрүүд дэх давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлэн холбогдох санал, дүгнэлт бүхий тайлан боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулан ажиллаж, ажлын тайланг ХЗЯ-нд хүргүүлэв.

Тус тайланд байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомж, тухайлбал Хууль зүйн судалгааны төвийн үйл ажиллагааны тухайд “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль”, Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн үйл ажиллагааны тухайд “Зар сурталчилгааны тухай хууль”-д давхардал, хийдэл, зөрчлийн мониторинг хийсэн.

Ном, гарын авлага, бусад бүтээгдэхүүн

Хууль дээдлэх ёс сэтгүүл 12.1.     Хууль дээдлэх ёс сэтгүүлийг монгол хэлээр 4 дугаар, түүнээс 1 дугаарыг төрөлжсөн сэдвээр гаргах; англи хэл дээр 1 дугаар гаргах, цахим хувилбараар байгууллагын сайтад байршуулах.

Улирал бүр

бодлогын судлаач

Б.Гончигсумлаа

Сэтгүүлийн 1 дүгээр улирлын дугаарыг төлөвлөсөн хугацаанд эмхэтгэн гаргасан бөгөөд албан байгууллага болон зохиогчдод түгээж байна. 2016 оны №1/56/ дугаарыг эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр төрөлжүүлэн гаргав.
Судалгааны тайлангийн эмхэтгэл 12.2.     Хүрээлэнгийн 2014-2015 онд гүйцэтгэсэн судалгааны тайлангийн эмхэтгэл гаргах Жилдээ

бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

бодлогын судлаач

Б.Гочигсумлаа

Судалгааны тайлангийн эмхэтгэлд  багтах тайлангийн жагсаалтыг гаргасан бөгөөд редакцийн хяналтын шатанд ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар

13.

Судалгааны үр дүн танилцуулах, туршлага солилцох 13.1. “Эрүүгийн ял оногдуулах талаарх онол, практикийн асуудал” эрдэм шинжилгээний семинар зохин байгуулах

Жилдээ

Хууль зүйн судалгааны төв

Энэхүү эрдэм шинжилгээний семинарыг 2016 оны 2 дугаар  улиралд зохион байгуулахаар ХЗСТ-ийн төлөвлөгөөнд тусгасан.
Хуулийн хэрэгжилт, практикт гарч буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах 13.2. “ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах

Жилдээ

Хууль зүйн судалгааны төв

Энэхүү хэлэлцүүлгийг 2016 оны 3 дугаар улиралд зохион байгуулахаар ХЗСТ-ийн төлөвлөгөөнд тусгасан.
Олон улсын эрх зүйн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах 13.3. Хууль зүйн үндэсний хүрээлэн бусад байгууллагатай хамтран жил бүр  зохион байгуулдаг олон улсын эрх зүйн сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах

Жилдээ

Хууль зүйн судалгааны төв

Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Монгол Улсын их сургуулийн ХЗС зэрэг их дээд, сургуулиуд хамтран уламжлал болгон зохион байгуулж ирсэн олон улсын эрх зүйн эрдэм шинжилгээний бага хурлын 2016 оны ээлжит хурлын сэдэв, оролцох илтгэлийн талаар Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан санал хүргүүлэв. Тус хурлыг 2016 оны 5 дугаар сард багтаан явуулахаар зохион байгуулагч талууд тохиролцов.

Судалгааны дэд бүтэц, номын сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх

14.

Номын сангийн фонд сайжруулах 14.1. Ном, бүтээлээр номын фонд нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

Жилдээ

Номын сангийн менежер, судлаач

Х.Ариунсүрэн

Нийт  36 төрлийн 122 ширхэг монгол ном нэг бүрчилсэн бүртгэлд бүртгэж, номын мэдээллийг электрон каталогид оруулан  интернэтийн хайлтын системд байршуулсан.
14.2. Агуулгаар хуучирсан, элэгдэж гэмтсэн, хүчингүй болсон хуулийн эмхтгэл, гарын авлага, ном хэвлэлийг актлах, хандивлах

Жилдээ

Номын сангийн менежер, судлаач

Х.Ариунсүрэн

ХЗҮХ-ийн Номын сангийн номын тооллогын явцад агуулгаараа болон биет байдлаар хуучирч хэрэглэх боломжгүй болсон, номын сангийн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон номын жагсаалтыг гаргасан ба Өмч хамгаалах зөвлөлд хандан актлуулах, хандивлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.
Хууль зүйн бүтээлийн  мэдээллийн сан бий болгох 14.3 Эрдэм шинжилгээний өгүүлэл болон судалгааны цахим сан хөтлөх

Жилдээ

бодлогын судлаач

Б.Гончигсумлаа

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2015 оны дугаарууд, Хууль зүйн  судалгааны төвийн судалгааны тайланг цахим санд байршуулаад байна. 2016 оны сэтгүүлийн шинэ дугаар болон судалгааны тайлангуудыг тухай бүрд нь байршуулахаар сан үүсгэн хөтөлж байна.
14.4. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн сан бий болгох

Жилдээ

Номын сангийн менежер, судлаач

Х.Ариунсүрэн

Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн сан бий болгох зорилгоор Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, МУИС-ийн  Хууль зүйн сургуульд хандан, хууль зүйн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийн хувийг ХЗҮХ-ийн номын санд шилжүүлж байх зохицуулалт хийх  тухай  хүсэлтийг албан тоотоор хүргүүлээд байна.
Лавлагаа, ном зүйн мэдээлэл өгөх, уншигчдын дунд ном хэвлэл сурталчлах,  номын сан болон уншигч, үйлчлүүлэгч хоорондын эргэх холбоог сайжруулах 14.5 Мэдээллийн дэлгэц, цахим хуудаст шинэ номын мэдээ байршуулах, шинэ номын үзэсгэлэн гаргах

Жилдээ

Номын сангийн менежер, судлаач

Х.Ариунсүрэн

Шинэ номын мэдээг тогтмол бэлтгэн байршуулж байна. 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар мэдээллийн самбарт 7 ном, уншлагын танхимын шинэ номын үзэсгэлэнд 36 ном, номын сангийн Facebook хуудсанд 8 номын мэдээг тус тус гаргав.
14.6 Судалгааны төвийн номын сангийн вэб хуудас, facebook, twitter хуудсыг тогтмол хөтлөх

Жилдээ

Номын сангийн менежер, судлаач

Х.Ариунсүрэн

бодлогын судлаач

Б.Гончигсумлаа

ХЗҮХ-ийн номын сангийн facebook, twitter хуудасны үйл ажиллагааг тогтмол эрхэлж, шинэ номын тухай мэдээ байршуулах зэргээр номын сан ба уншигч, үйлчлүүлэгчдийн эргэх холбоог сайжруулахад анхаарч ажиллав.  Мөн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн шинэ дугаарын тухай мэдээ, сурталчилгааг байршуулан олон нийтэд хүргэж байна.
Эх сурвалж, ном зүйн лавлагаа, мэдээллээр судалгаанд дэмжлэг үзүүлэх 14.7 Эх сурвалж, ном зүйн лавлагаа гаргаж,

судалгаа, бүтээлийн сан, шаардлагатай мэдээллээр судалгаанд дэмжлэг үзүүлэх

Жилдээ

Номын сангийн менежер, судлаач

Х.Ариунсүрэн

Эх сурвалж, ном зүйн лавлагаа гаргаж судалгаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах ажлыг гүйцэтгэв. Үүнд:

● “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2016 оны №1-9 дэх дугаарын мэдээлэл бэлтгэж уншлагын танхимд байрлуулсан;

● УИХ-ын Тамгын газрын Судалгааны хэлтсээс гаргасан судалгааны ажлын жагсаалтаар ном зүй бэлтгэсэн;

● ХЗҮХ-д байрлах Номын худалдаа, Мажестик, Интерном зэрэг номын дэлгүүрээс судлан худалдан авах номын жагсаалт гаргасан;

  • Эрх зүйн шинэтгэл, олон улсын байгууллага, төлөөлөгчийн газар, чөлөөт бүс, бизнесийн таатай орчин ба жижиг дунд үйлдвэрлэл, Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт зэрэг сэдвээр эх сурвалжийн лавлагаа бэлтгэсэн;

●  Номын сангийн үйлчилгээнд хамаарах хууль, эрх зүйн актын хийдэл, давхардлын тухай мэдээлэл бэлтгэсэн;

● 2016 оны 2 дугаар улиралд захиалах монгол сэтгүүлийн жагсаалт гаргаж  батлуулсан.

ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС АЖИЛ

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хариуцсан ажилтан

Биелэлт

СУДАЛГАА

1.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын зарим зохицуулалт – Харьцуулсан судалгаа

2015 оны

1 дүгээр сар

бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн

Ц.Одгэрэл

Б.Ундрах Ж.Ариунцэцэг

бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

Гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулсан суурь хууль болох “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийг боловсронгуй болгох чиглэлээр өнөөгийн практикт тулгамдаж буй зарим асуудлын хүрээнд гадаад орнуудын эрх зүйн зохицуулалт”-ыг харьцуулан судалж, жишиг болохуйц туршлагыг илрүүлэх замаар дотоодын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх санал, зөвлөмж бүхий судалгааг 2015 онд гүйцэтгэсэн ба ажлын тайланг 2016 оны 1 дүгээр сард боловсруулж ХЗЯ-нд хүргүүлэв.

Судалгааны ажлын хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас ирүүлсэн саналд тусгагдсан асуудлыг үндэслэн гадаадын иргэний эрх зүйн байдалтай холбогдох Монгол Улсын болон Хонконг, Шенгений бүс болон БНХАУ, ХБНГУ, Сингапур, Австрали, Шинэ Зеланд улсуудын виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг болон бусад эрх зүйн баримт бичиг, эх сурвалж, холбогдох арга зүй, туршлагын талаар судлав.

2.

“A Comparative Study on Cybersecurity Legislation in Mongolia and South Korea” сэдэвт судалгааны ажлын төсөл

Жилдээ

бодлогын судлаач

Ц.Одгэрэл

бусад судлаач

БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгээс зарласан төсөл сонгон шалгаруулах зарын дагуу “A Comparative Study on Cybersecurity Legislation in Mongolia and South Korea” сэдэвт судалгааны ажлын төсөл англи хэл дээр бичиж явуулсан бөгөөд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад шалгарав. Судалгааны ажлыг дараах агуулгын дагуу хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд:

Танилцуулга

– Судалгааны ажлын зорилго, судлагдсан байдал

–      Судалгааны арга зүй

1.МУ-ын Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж

2.БНСУ-ын Кибер аюулгүй байдлын тухай хууль

3.Хууль тогтоомж, засаглалын харьцуулалт.

Сургалт, семинар, хэлэлцүүлэг

1.

МХХ, ННФ-тай хамтран зохион байгуулсан “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг-судалгааны тайлан, илтгэл хэлэлцүүлэг

2016.02.26

бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн

Ж.Алтансүх

Ж.Ариунцэцэг

МХХ, ННФ-тай хамтран зохион байгуулсан “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт” судалгааны ажлын тайланг хэлэлцүүлж илтгэл тавьсан. Бодлогын судлаач Ж.Алтансүх тус хэлэлцүүлэгт тавигдсан  “Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, бодлогын судлаач Ж.Ариунцэцэг “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт” сэдэвт илтгэлүүдийн судалгааны багт ажиллав.

2.

“Хууль зүйн клиник сургалтын стандартын хэрэгжилтийн мониторингийн үр дүн” хэлэлцүүлэг

Бодлогын судлаач

Ц.Одгэрэл

Ж.Бариаширсүрэн

ННФ-оос зохион байгуулсан “Хууль зүйн клиник сургалтын стандартын хэрэгжилтийн мониторингийн үр дүн” хэлэлцүүлэгт Бодлогын судлаач Ц.Одгэрэл, Ж.Бариаширсүрэн нар оролцов.

3.

Дотоод сургалт

2016.02.27

Нийт судлаач

ХЗҮХ-ээс албан хаагчдад зориулан зохион байгуулсан “Ажлаа аз жаргалтай болгох нь”  сэдэвт дотоод сургалтад нийт судлаач хамрагдав.

4.

Шинээр батлагдсан хуулиудын талаарх сургалт

2016.03.23-24

Нийт судлаач

ХЗҮХ-ээс зохион байгуулсан шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэлэг тал, үзэл баримтлал, зохицуулалтын талаарх сургалтад судлаачид хамрагдав.

5.

“Global challenges and implications for domestic natural resource governance” лекц

2016.03.31

Нийт судлаач

2016 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулганы хүндэт зочин, Байгалийн баялагийн засаглалын институцийн ерөнхийлөгч ноён Даниел Кауманны лекцэд судлаачид хамрагдав.

Хэвлэн нийтлүүлэх ажил

1.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлд өгүүлэл, судалгааны товч тайлан нийтлүүлэх

2016 оны

1 дүгээр улирал

бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн

Ж.Алтансүх

Б.Гончигсумлаа

Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн “Гадаадын иргэний эрх зүйн байдлын зарим зохицуулалт – Харьцуулсан судалгаа”-ны товч тайлан, Бодлогын судлаач Ж.Алтансүх “Шүүх эрх мэдлийн хараат бус байдал“ сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл, Бодлогын судлаач Б.Гончигсумлаа “Нутгийн удирдлагын тогтолцооны өнөөгийн байдал, зарим асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэж “Хууль дээдлэх ёс”сэтгүүлийн 2016 оны №1 (56) дугаарт нийтлүүлэв.

Захиргааны үүрэг, даалгавар болон цаг үеийн шинжтэй бусад ажил, үйлчилгээ

1.

Бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл боловсруулах

Тухай бүр

бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дотоод хяналт шалгалтын журам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2016 оны эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилд Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан оролцов.

2.

ХЗҮХ-ийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах нийцлийн мониторинг хийх Ажлын хэсэгт ажиллах

2016.01.18- 03.15

бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн

бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

ХЗҮХ-ийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах нийцлийн мониторингийн ажлын хэсэгт бодлогын ахлах судлаач  Б.Энх-Амгалан /ажлын хэсгийн гишүүнээр/, бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн /нарийн бичгийн даргаар/ нар ХЗСТ-өөс оролцож ажиллав.

3.

Төсөл, мэдээ, тойм бэлтгэх

Тухай бүр

бодлогын судлаач

Ц.Одгэрэл

Шинжлэх ухаан, технологийн төслийн захиалга авах талаар ХЗЯ-аас ирүүлсэн албан бичигт хариу өгч “Оюуны өмчийг хамгаалах, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрх зүйн орчин” сэдвээр төслийн тойм бэлтгэж  хүргүүлэв.         БСШУЯ-аас ирүүлсэн 6/732 тоот албан бичгийн дагуу ХЗҮХ-ийн 2015 оны шинжлэх ухаан, технологийн статистик мэдээ бэлгэж хүргүүлэв.
Английн Олон улсын нийтийн захиргааны институтээс ирүүлсэн сургалтын саналыг үндэслэн англи хэл дээр мэдээ бэлтгэж ХЗҮХ-ийн цахим сонинд нийтлүүлэв.

БНАСУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн талаарх ХЗЯ, ГХЯ-ны албан бичигтэй танилцаж хариу боловсруулж хүргүүлэв. Дээрх шийдвэрийн талаар мэдээ бэлтгэж “Хууль зүйн мэдээ” сонины редакцид шилжүүлэв.

4.

Хуулийн төсөлд санал бэлтгэх

1 дүгээр сар

бодлогын судлаач

Б.Ундрах

Бодлогын судлаач Б.Ундрах Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд 11 хуудас бүхий санал бэлтгэж Хууль зүйн яаманд хүргүүлэв.

5.

ХЗҮХ-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажлын хэсэг

Тухай бүр

бодлогын судлаач

Ж.Бариаширсүрэн

Бодлогын судлаач Ж.Бариаширсүрэн ХЗҮХ-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүнээр ажиллаж хурлын протокол бэлтгэн холбогдох албан тушаалтанд хүргүүлэв.

6.

Нотариатчдын мэргэшлийн шалтгалтын зохион байгуулалт

2016.03.19-

2016.03.20

бодлогын судлаач

Б.Гончигсумлаа Ж.Алтансүх Ж.Ариунцэцэг

Бодлогын судлаач Б.Гончигсумлаа, Ж.Алтансүх,  Ж.Ариунцэцэг нар 2016.03.19-20-ны өдрүүдэд Хууль зүйн яамнаас зохион байгуулсан Нотариатчийн мэргэшлийн шалгалтад хянагчаар ажиллав.

7.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Тухай бүр

бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

Бодлогын судлаач

Ц.Одгэрэл

Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажил, цаашид шийдвэрлүүлэх асуудлын санал, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгуулах саналыг тус тус боловсруулж хүргүүлэв.

Бодлогын судлаач Ц.Одгэрэл БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнтэй “Монгол-БНСУ-ын кибер аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгаа, ХБНГУ-ын Макс Фланк институтын Олон улсын эрүүгийн эрх зүйн хүрээлэнтэй “Эрүүгийн ял оногдуулах онол, практикийн Харьцуулсан судалгаа” сэдэвт судалгааны хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Азийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээний ээлжит хуралд ХЗҮХ-ээс оролцох талаар харилцав.

8.

Бодлогын баримт бичгийн ба төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, статистик мэдээ

Тухай бүр

Бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

бодлогын судлаач

Б.Гочигсумлаа

Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан, Бодлогын судлаач Б.Гончигсумлаа нар судалгааны төвийн ажлын статистик мэдээ, сар, улирлын үйл ажиллагааны тайлан болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн боловсруулах ажлыг хариуцаж ажиллав.

Хууль зүйн судалгааны төвийн  2012-2015 онд гүйцэтгэсэн судалгааны ажил, үйлчилгээний жагсаалт, тоон үзүүлэлт гаргаж ХЗЯ-нд хүргүүлэв.

9.

Архив, албан хэрэг хөтлөлт

Тухай бүр

Бодлогын ахлах судлаач

Б.Энх-Амгалан

бодлогын судлаач

Б.Гочигсумлаа

Хууль зүйн яам болон бусад байгууллагаас ирүүлсэн албан бичигт хугацаанд нь хариу өгөх, холбогдох мэдээ, санал боловсруулах ажлыг бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан хариуцаж зохион байгуулав.

Нэгжийн холбогдох баримт бичиг, судалгааны тайланг архивд шилжүүлэх ажлыг бодлогын судлаач Б.Гочигсумлаа хариуцаж ажиллав.

8. Дүгнэлт

Хууль зүйн судалгааны төв нь үйл ажиллагаандаа Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдийг удирдлага болгон, ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллалаа. Тайлант хугацаанд судалгааны төвийн ажлын гүйцэтгэл бодлогын ба бусад судалгаа-2, судлаачийн санал, зөвлөмж-1, баримт бичгийн төсөл-2, ном, гарын авлага, сэтгүүл -2, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, товчлол-4, зохион байгуулсан болон оролцсон эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт семинар болон бусад арга хэмжээ-8, захиргаанаас өгсөн үүрэг даалгавар, цаг үеийн шинжтэй багц ажил, үйлчилгээ -10 гэсэн тоон үзүүлэлттэй байна.

Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг цэгцлэн сайжруулахад эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор судалгааны арга зүйн семинар, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж тогтмолжуулахад анхаарч ажиллав. Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа хийх чиг үүргийн хүрээнд эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, хуульчид, мэргэжилтнүүд ба олон нийтийн оролцоог хангах, зохицуулан холбох, хүчийг төвлөрүүлэх хандлага баримталж байна.

Номын сангийн үйл ажиллагааны өдөр тутмын хэвийн ажиллагааг бүрдүүлж ажилласнаас гадна номын сангийн фондыг баяжуулах, уншигч, зохиогч, номын сангийн эргэх холбоог сайжруулах зорилгоор уншигч, судлаачдыг шинэ номын мэдээлэл, номын сангийн цахим зарим үйлчилгээгээр хангах зорилт хэрэгжүүлэв.

Цаашид судалгааны бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж, эрх зүйн сургалт болон мэдээлэл, сурталчилгааны эх сурвалж болгох, судалгааны тайлан, хүрсэн үр дүнг “social media“ ашиглан олон нийтэд сурталчилан таниулах ажлыг түлхүү анхаарах болно.

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан