2018-07-23 07:23
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн 2016 оны нэгдүгээр улирлын ажлын тайлан

НЭГ. ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТЫН АЖИЛ[1]

1.1.Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй хүмүүсээр цуврал лекц уншуулах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 18.1)

2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр  эрх зүй ба хөгжил цуврал лекцийн хүрээнд “Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс ба нэмэлт, өөрчлөлт” сэдэвт лекц зохион байгуулсан. Нийт  70 хүн хамрагдсан.

2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Гадаад орнуудын эрүүгийн процесс” Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зорилго, агуулгаар  хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран зохион байгуулсан.

1.2. “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сургалт зохион байгуулах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 19.1)

2016 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт 14 цагийн сургалт зохион байгуулсан. Нийт 29 Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч хамрагдсан.

1.3.Хууль зүйн их, дээд сургуулийн залуу багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 20.1)

2016 оны 3 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад Заах арга зүй, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга), Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга), Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн шинэлэг зохицуулалт, үзэл баримтлал, онцлог, цаашид хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлттэй холбоотой анхаарах асуудлын  талаарх сэдвийн хүрээнд нийт 16 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтад хууль зүйн их, дээд сургуулийн нийт 50 багш, ХЗҮХ-ийн судлаачид хамрагдав. Мөн сургалтад оролцогчдод гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн болон ХЗҮХ-ээс эрхлэн хэвлүүлсэн Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга), Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга), Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг оролцогч тус бүрт өгөв.

Түүнчлэн сургалтын үеэр Захиргааны ерөнхий хуулийн агуулгаар хууль зүйн их, дээд сургуулин хичээлийн хөтөлбөрт тусгах саналыг танилцуулж, Ханнс-Зайделийн сангаас боловсруулсан хөтөлбөрийн төслийг захиргааны эрх зүй, захиргааны процессын эрх зүйн хичээл заадаг багш тус бүрт хувилж өгөв.

1.4. Захиргааны ерөнхий хуулийг сурталчлах, танилцуулах сургалт зохион байгуулах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 21.1)

Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг Хууль зүйн яам, Ханнс-Зайдэлийн сантай хамтран тусгайлсан төлөвлөгөөний дагуу холбогдох багш нартай хамтран Хүн ам, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Архивын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаф, Улсын бүртгэл, статистикийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Үйлдвэр,хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагад зохион байгуулав. Сургалтад нийт 1000 орчим албан хаагч хамрагдаж нийт 11 удаагийн 22 цагийн хичээл оров.

Сургалтын хүрээнд хийсэн бусад ажил

Илтгэлийн уралдаан:

2016 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат хуульч доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.

Дотоод сургалт:

2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Ажлаа аз жаргал болгох нь” сэдэвт дотоод сургалт зохион байгуулсан. Нийт 25 ажилтан хамрагдсан.

Хэлэлцүүлэг:

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Суурийн Жанцан сан” төрийн бус байгууллагатай хамтран Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан агсаны нэрэмжит “Танхайрах гэмт явдал” сэдвээр эрдэмтэн, судлаачдын уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Нийт хүн хамрагдсан.

1.Шинээр батласан хууль болон шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн талаар Хууль зүйн яам, харьяа агентлаг байгууллагатай хамтран  сургалт, хэлэлцүүлэг, танилцуулга мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 28.1)

Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг Хууль зүйн яам, Ханнс-Зайдэлийн сантай хамтран тусгайлсан төлөвлөгөөний дагуу холбогдох багш нартай хамтран Хүн ам, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Архивын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаф, Улсын бүртгэл, статистикийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Үйлдвэр,хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагад зохион байгуулав. Сургалтад нийт 1000 орчим албан хаагч хамрагдаж нийт 11 удаагийн 22 цагийн хичээл оров.

Тв-Зоне сэтгүүлд 7 хоног бүр мэдээ, материал бэлтгэн нийтлүүлж байна. 1 дүгээр улиралд нийт 12 удаа материал бэлтгэн нийтлүүлсний  10 нь шинээр батлагдсан хуулийн мэдээлэл байв. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай, Эрүүгийн хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болно.

ХОЁР. ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ

2.1.“Хууль зүйн мэдээ” цахим сонинг чанаржуулан, уншигчийн тоог нэмэгдүүлэх, гадаад хэл дээр мэдээ, материал нийтлэх (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 27.1)

Хууль зүйн мэдээ цахим сонины №1 /306 хүн уншсан/, №2 /273 хүн уншсан/. 3 дугаар сарын дугаар илгээгдээгүй байна. Дугаар бүрт англи хэл дээрх материал нийтлэгдэж байна.

2.2.Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаанд facebook.com, twitter.com хуудсыг идэвхтэй ашиглах, хөгжүүлэх (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 29.1)

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн twitter, facebook хуудсыг хариуцан үйл ажиллагааны мэдээллийг цахим орчинд байршуулж байна. Тус цахим хуудаснуудын дагагчдын тоо тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн фэйсбүүк хуудсанд шинээр батлагдсан хуулийн мэдээлэл, цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай түгээн ажиллаж байна. Тус хуудас 234,101 дагагчтай байна.

2.3.Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад тодорхой сэдвээр сургалт, мэдээлэл хийх ажлыг зохион байгуулах. (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 30.1)

2016 оны 1 дүгээр сарын 6-нд Номч бүрэн дунд сургууль, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэн-Лизэ бүрэн дунд сургуулийн дунд, ахлах ангийн нийт 100 орчим сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдээлэлтэй байхын ач холбогдлын талаар 4 цагийн сургалт, мэдээлэл хийв.

2.4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, уулзалт зохион байгуулах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 31.1)

2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудтай хамтран сургалт зохион байгуулав. Сургалтад 50 гаруй иргэн хамрагдсан.

/Хавсралт №5/ Энэ удаагийн сургалтаар Монгол Улсын хууль тогтоомж дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн харилцаанд хамаарах зохицуулалт, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх явцад ажил олгогчоос гаргадаг нийтлэг зөрчил, ажлын цаг, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлстэй холбоотой эрх зүйн зарим зохицуулалтын талаар нарийвчлан ярилцаж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга, шинэлэг зохицуулалтын талаар мэдээлэл хүргэлээ. Сургалтын явцыг видео хальсанд бичиж буулгасан бөгөөд сургалтын бичлэгийг цаашид Сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн төвөөр дамжуулан иргэдэд хүргэх юм. Ингэснээр сургалтаар хүргэсэн мэдээлэл илүү олон иргэнд хүрэх, тэдний мэдлэг нэмэгдэхэд чухал ач холбогдолтой боллоо.

2.4.Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-н өдөр тутмын найдвартай хэвийн ажиллагааг хангаж ажиллах. (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 32.1)

Үндэсний Дата төв УТҮГазартай хамтран тус системийн сүлжээний аюулгүй найдвартай байдлын хангаж байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд хийгдсэн аюулгүй байдлын ажиллагаатай холбоотой ажлууд:

  • Системийн нөөц хувилбарыг нийт 16 удаа үүсгэж ХЗҮХ-нд байрлах серверт байршуулсан.
  • Акт оруулагч, хянагч болон системийн администраторын үйл ажиллагааны түүхийг нийт 33 удаа үүсгэсэн байна.
  • 2016 оны 1 дүгээр сарын 20-ны Өдөр ХЗЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ганбаатар болон холбогдох мэргэжилтэнүүдтэй уулзаж Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ ашиглалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцож, холбогдох мэдээллийг гаргаж өгөв.

2.5. ЭЗМНС-ийн зөвлөгөө, мэдээллийн сан буланг идэвхижүүлэх, мэдээллийн агуулгыг баяжуулах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 33.1)

ЭЗМС, www.legalinfo.mn цахим хуудсанд нэгдүгээр улиралын байдлаар цаг үеийн шинжтэй болон хууль зүйн салбарын үйл ажиллагаанд хамаарал бүхий нийт 49 мэдээ, 2016 онд хэвлэгдэн гарсан 15 шинэ номын мэдээлэл зэргийн нийтэлж мэдээллийн баяжуулалт хийгдсэн байна.

Түүнчлэн www.legalinfo.mn сайтын Зөвлөгөө буланд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх 7 асуултад хариулт бэлтгэж оруулсан.

2.6.ЭЗМНС-д дутуу байгаа актыг зохих журмын дагуу бүрдүүлж ажиллах (ХЗҮХ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 34.1)

Энэ ажлын хүрээнд:

Зарим яамдуудын нийтээр дагаж мөрдөх хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг эхтэй нь тулгалт хийн дутуу болон, нэмэлт өөрчлөлт орсон эсэх, хүчинтэй эсэхийг нягталсан. Цаашид энэхүү ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн бүрэн болгох шаардлагатай. Дараах яамдуудын нийт 245 актын хянасан байна.

  • Шадар сайд;
  • Аж үйлдвэрийн яам;
  • Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам;
  • Боловсрол, соёл шинжлэх ухааны яам;
  • Зам тээврийн яам.

www.legalinfo.mn цахим хуудасны Монгол Улсын хууль булангийн 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 онуудад батлагдсан хуулиудын хэлбэржилтийг засаж нэмэлт, өөрчлөлт бүрэн орсон эсэхийг нягтлах зэрэг хяналтын ажлыг хийв.

– Захиргааны хэм хэмжээ тогтоосон хүчин төгөлдөр эрх зүйн актын жагсаалтаас legalinfo.mn сайтад ороогүй байсан 13 эрх зүйн актыг Сайдын тушаал цонхонд нөхөн оруулсан.

– legalinfo.mn сайтад улсын бүртгэлд бүртгэгдсэн, шинээр батлагдан гарсан захиргааны хэм хэмжээ тогтоосон 18 эрх зүйн актыг хянан засварлаж сайтад  оруулсан.

– Захиргааны хэм хэмжээ тогтоосон хүчин төгөлдөр эрх зүйн актын жагсаалтаас legalinfo.mn сайтад ороогүй байсан 16 эрх зүйн актыг Сайдын тушаал цонхонд нөхөн оруулсан.

– www.legalinfo.mn цахим хуудсанд улсын бүртгэлд бүртгэгдсэн, шинээр батлагдан гарсан захиргааны хэм хэмжээ тогтоосон 14 эрх зүйн актыг хянан засварлаж сайтад  оруулсан.

Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 42 дугаар тогтоолын хэлбэржилтийг засаж Сайдын тушаал буланд оруулсан.

  • www.legalinfo.mn цахим хуудасны Монгол Улсын Их Хурлын тогтоол булангийн хүчин төгөлдөр болон хүчингүй болсон тогтоолын хяналтыг хийж гүйцэтгэв.
  • Улсын бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хүчинтэй Яам болон Агентлагын жагсаалтыг www.legalinfo.mn сайтад орсон эсэхийг хянаж жагсаалтыг гаргасан.
  • Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга), Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдон www.legalinfo.mn сайтын бусад хуульд нэмэлт, өөрчлөлт орсон эсэхэд 200 орчим хуулийн хяналтыг хийж гүйцэтгэв.

2.7.Ухаалаг гар утсанд зориулсан “legalinfo” програмын үйл ажиллагааг идэвхжүүлэх (ХЗҮХ-ийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 35.1)

Ухаалаг гар утсанд зориулсан “Legalinfo” програмын хуулийн шинэчлэл, мэдээллийн шинэчлэлийг хийж байна. Хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх үүднээс сурталчилгааг LED, LCD дэлгэц, цахим хуудсуудаар дамжуулан түгээж байна. Ухаалаг гар утсанд зориулсан “legalinfo” програмын найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Шинээр батлагдсан хуулиудыг цаг тухай бүрд оруулсан. www.legalinfo.mn цахим хуудсанд байгаа нэмэлт, өөрчлөлт оруулсан 3 хуулийн хэлбэржилтийг засан legalinfo app-д оруулсан.

www.legalinfo.mn цахим хуудсанд 2015 онд шинээр батлагдан орсон 9, 2016 онд шинээр батлагдан орсон 10 хуулиудын хэлбэржилтийг засан legalinfo app-д оруулсан.

2.8.Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудасны 10 жилийн ойн хүрээнд тодорхой ажлыг тухайлсан төлөвлөгөөний дагуу хийх. (ХЗҮХ-ийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 36.1)

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудасны 10 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө одоогоор батлагдаагүй байгаа болно. Ойн арга хэмжээ 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эл ажлын хүрээнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn “10 жил” логог хийж гүйцэтгэж байна.

Бусад ажил

Хууль зүйн мэдээлэл эмхэтгэлийн захиалгыг нэмэгдүүлэх, Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотойгоор анхаарах асуудлын талаар санал бүхий албан бичгийг боловсруулж Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад илгээсэн. Энэ ажилтай холбоотойгоор ХЗЯ-ны газрын дарга Т.Ганбаатар болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцсон.

Тус төвийн 11312513 дугаартай утсанд ирүүлсэн хүсэлт, гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэн хариу өгч байна.

Захиргаанаас өгсөн үүрэг, даалгаварыг цаг тухайд нь биелүүлж ажилласан.

2015 оны ирсэн, явсан, харилцсан бичгийн товьёг хийж гүйцэтгэсэн байна. Хууль зүйн салбарын мэдээ, мэдээллийг мэдээллийн самбарт 7 хоног тутам шинэчлэн гаргасан.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 1-9 дэх дугаарын санамж өгөх ном зүйн мэдээлэл гаргасан.

TV-ZONE сэтгүүлийн № 407 дахь дугаарт Зөрчлийн хуулийн талаарх мэдээлэл бэлтгэсэн.

2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Нотариатын мэргэшлийн шалгалтад тус төвөөс 3 ажилтан хянагчаар ажиллав.

2015 онд зохион байгуулсан сургалтын тайланг архивт хүлээлгэн өгөхөд бэлэн болгож 2 дэвтэр тайланг хүлээлгэж өгсөн.

2012 оноос хойш зохион байгуулсан “Гэр бүлийн эрх зүй” сэдвээр зохион байгуулсан сургалтын талаарх мэдээллийг нэгтгэж гаргасан.

Хууль зүйн их дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх  сургагч багшийн сургалтын хөтөлбөр, зардлын тооцоо, гэрчилгээний загвар болон албан бичгийн төслийг боловсруулсан.

2012 оноос 2016 онд зохион байгуулсан сургалтын үзүүлэлтийн талаарх мэдээллийг ХЗЯ-нд графикын дагуу гаргаж өгсөн.

Сургагч багшийн тариф батлах тухай тушаалын төслийг боловсруулсан.

ГУРАВ. НОМ ТОВХИМОЛ ХЭВЛЭН НИЙТЛЭХ АЖИЛ /ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат хуульч доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааны илтгэлийн эмхэтгэл-Үндсэн хууль ба эрх зүйт ёс-VII илтгэлийн эмхэтгэлийг эмхэтгэх, хянах ажлыг гүйцэтгэж хэвлүүлэв.

Доктор, профессор И.Дашнямын Монголын Юань гүрний төр, эрх зүй түүх номны үг, үсгийн болон техникийн алдааг засч хянан хэвлүүлэв.

“Хууль зүйн мэдээлэл” эмхэтгэлийн  2016 оны №3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дугааруудыг бэлтгэн, хэвлэлтэд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2015, 2016 онд шинээр баталсан хуулийг олон нийтэд хүргэх ажлын хүрээнд дараах хуулийг эмхэтгэн хэвлүүлэв.

1.Сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)

3.Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)

4.Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)

5.Захиргааны ерөнхий хууль

6.Захиргааны хэрэг хянан шийвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга)

ХЗҮХ-ИЙН ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН 2016 ОНЫ

l УЛИРЛЫН АЖЛЫН ТАЙЛАН

Тус байгууллагын хэвлэх үйлдвэр нь l улиралд хэвлэх төлөвлөгөөнд тусгагдсан ном товхимол, шинээр батлагдсан хуулиудыг тухай бүр хэвлэн худалдаанд гаргасан. Мөн харьяа байгууллага болон гадны байгууллагын захиалгыг  хүлээн авч гүйцэтгэсэн.  Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  тухай бүр биелүүлж ажлын байрандаа тусган ажиллаж байна. Хэвлэлтэнд орж  байгаа захиалгат ажлын материалын тооцоог гарган няраваас хүлээн авч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.  Хэвлэх үйлдвэрт хэвлэж болох хамгийн том хэмжээ болох В3 форматад тохируулан ном болон бусад ажлын эх бэлтгэлийг хийж гүйцэтгэж байна.

2016 оны 1 дүгээр улиралд 31 нэр төрлийн 14330 ширхэг ном, сэтгүүл, гарын авлага зэргийг үйлдвэрлэн тус байгууллагын нярав болон захиалагч байгууллагуудад хүлээлгэн өгсөн.

–       Захиалгат ажилд орох материалын тооцоог тухай бүр гарган няраваас материалыг хүлээн авч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

–       Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын зааварчилгааг хуваарын дагуу хүн тус бүрт өгч гарын үсэг зуруулж баталгаажуулдаг.

–       Тоног төхөөрөмжийн тосолгоо үйлчилгээг хуваарийн дагуу хийж байна.

–       Баглаа боодлын машин худалдан авсан тул ном боох ажил хөнгөрсөн

–       Офсет хэвлэлийн GTO-52-2 машины пүдрийн мотор эвдэрсэнийг “Сэрүүн сервис” ХХК-аар моторыг дахин ороолгож тавьсан.

2016 оны l улиралд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт

¹

Номын нэр, хуудасны тоо, хэвлэлийн хуудас, формат хэмжээ

Хэвлэсэн

Сар

Бүгд

Үүнээс

Үндсэн захиалагч

ХЗҮХ

1

Хууль зүйн мэдээлэл №34

420

420

2

Хууль дээдлэх ёс сэтгүүл №05

300

300

l

3

Хууль зүйн мэдээлэл №35

420

420

l

4

Хууль зүйн мэдээлэл №36

420

420

l

5

Хууль зүйн мэдээлэл №01

250

250

l

6

Хууль зүйн мэдээлэл №02

250

250

l

7

Нийтийн сонсголын тухай хууль

500

500

l

8

Хүүхэд харах үйлчилгээний тухай

500

500

l

9

Хамтын тэтгэвэрийн тухай хууль

500

500

l

10

Хөдлөх болон

600

600

l

11

Хууль тогтоомжийн тухай хууль

1000

1000

l

12

Тахарын албаны ЭЗББЭ нэмэлт

300

300

l

13

Авто тээврийн ҮТ-н ЭЗББЭ

700

700

l

14

АТҮТ-н ОУ-ын гэрээ хэлэлцээрийн Эмхэтгэл

300

300

l

15

Хууль зүйн мэдээлэл №03

250

250

ll

16

Хууль зүйн мэдээлэл №04

420

420

ll

17

Улс төрийн леберализм

900

700

200

ll

18

Д.Баярсайхан Судалгааны тойм

250

250

ll

19

Эрүүгийн хууль /Шинэ/

1000

250

750

ll

20

Сонгуулийн тухай хууль

500

500

ll

21

Үндсэн хууль ба эрх зүйт ёс-Vll

200

200

ll

22

МХХ”Mongolian law revien” сэтгүүл

500

500

ll

23

Хууль зүйн мэдээлэл №05

260

260

ll

24

Хууль зүйн мэдээлэл №06

260

260

lll

25

Хууль зүйн мэдээлэл №07

260

260

lll

26

Хууль зүйн мэдээлэл №08

260

260

lll

27

Хууль зүйн мэдээлэл №09

260

260

lll

28

Зөрчлийн тухай хууль

1000

250

750

lll

29

Захиргааны хууль

1000

200

800

lll

30

Хууль дээдлэх ёс №01/2016

250

250

lll

31

И.Дашням “Монголын юань гүрний төр эрх зүйн түүх ном”

300

150

150

lll

НИЙТ

14330

3600

10730

ЭХ БЭЛТГЭЛ ХИЙГДСЭН АЖИЛ:

  1. Хууль зүйн мэдээллийн эмхэтгэл нь хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн сард 3 удаа хэвлэгдэн гардаг А5 форматтай сэтгүүл юм.  2015 оны 35, 36 дугаар 2016 оны 1-10 дах дугаарыг тус бүр эхийг бэлтгэж ХЗМССТ-ийн эрхзүйн мэдээллийн мэргэжилтэн Д.Мөнхжаргал,ХЗМССТ-ийн эрхзүйн мэдээллийн мэргэжилтэн Б.Хулан,  ХЗМССТ-ийн компьютерын мэргэжилтэн Т.Галбадрах нараар хянуулж тухай бүр зөвшөөрлийг авч хэвлэлтэнд шилжүүлсэн.
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс захиалж хэвлүүлсэн “Улс төрийн либерализм”b5 форматтай, нийт 30 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн ШЕЗ-ийн ажилтан С.Билгүүнээр хянуулж 2016 оны 1 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.
  3. МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хэвлүүлсэн “МонголУлсын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шинэчлэх шаардлага арга зам” а5 форматтай, нийт 4,1 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн МУИСийн ХЗСийн багш Д.Баярсайханаар хянуулж 2016 оны 1 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.
  4. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Эрүүгийн  хууль” ном b5 форматтай, нийт 7 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн ХЗМССТ-ийн эрхзүйн мэдээллийн мэргэжилтэн Б.Хулан эмхэтгэн, ХЗМССТ-ийн эрхлэгч А.Түвшинтулгаар хянуулж 2016 оны 2 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.
  5. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Сонгуулийн тухай хууль” a5 форматтай, нийт 10.2 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн ХЗМССТ-ийн эрхзүйн мэдээллийн мэргэжилтэн Б.Хулан эмхэтгэн, ХЗМССТ-ийн эрхлэгч А.Түвшинтулгаар хянуулж 2016 оны 2 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.
  6. “Үндсэн хууль ба эрхзүйт ёс-7” ном a5 форматтай, нийт 10.2 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн ХЗМССТ-ийн эрхлэгч А.Түвшинтулгаар хянуулж 2016 оны 2 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.
  7. Монголын Хуульчдын холбооноос захиалж хэвлүүлсэн “Mongolian law review” сэтгүүлb5форматтай, нийт 9 хэвлэлийн хуудастай сэтгүүлийн эхийг бэлтгэн хуульчдын холбооны ажилтан Анугаар хянуулж 2016 оны 2 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.
  8. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Зөрчлийн тухай хууль” ном a5 форматтай, нийт 7,8 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн ХЗМССТ-ийн эрхзүйн мэдээллийн мэргэжилтэн Б.Хулан эмхэтгэн, ХЗМССТ-ийн эрхлэгч А.Түвшинтулгаар хянуулж 2016 оны 3 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.
  9. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” ном a5 форматтай, нийт 6,7 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн ХЗМССТ-ийн эрхзүйн мэдээллийн мэргэжилтэн Д.Мөнхжаргалаар хянуулж 2016 оны 3 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.

10.  Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн улирал бүр гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 5, 1 дугаарын эхийг бэлтгэн, хууль зүйн судалгааны төвийн судлаач Б.Гончигсумлаагаар хянуулан тухай бүр нь хэвлэлтэнд шилжүүлсэн нийт 2 дугаар хэвлэлтэнд шилжүүлсэн.

11.  “Монголын Юан гүрний төр эрх зүйн түүх” ном b5 форматтай, нийт 16.1 хэвлэлийн хуудастай номын эхийг бэлтгэн ХЗМССТ-ийн эрхлэгч А.Түвшинтулгаар хянуулж 2016 оны 3 сард  хэвлэлтэнд шилжүүлсэн.

ӨНГӨТ ПРИНТЕРЭЭР ХЭВЛЭСЭН АЖЛУУД

д/д Хэвлэлийн бүтээгдэхүүний нэр

Хэмжээ

Тоо ширхэг

1 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Должингийн Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын агуулга, үзэл санаа сэдэвт уулзалт хэлэлцүүлэгийн урилга

А6

60

2 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Должингийн Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын агуулга, үзэл санаа сэдэвт уулзалт хэлэлцүүлэгийн постер

А3

60

3 МУИС-ийн  Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Должингийн Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын агуулга, үзэлсанаасэдэвтуулзалтхэлэлцүүлэгийн хөтөлбөр

А4

Дэлгэцээр

4 Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны постер

А3

5

5 Хууль зүй ннэр томьёоны судалгаа, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

А4

90

6 Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурлын урилга

197х217 мм

90

7 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн танилцуулга

А4

–оОо–


[1] Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнээр хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах чиг үүрэг Монголын хуульчдын холбоонд шилжсэн.

Төрөл: Ил тод байдал, Үйл ажиллагааны тайлан