4152-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг амжилттай төгсөгчдөд гэрчилгээ олголоо

2016 оноос эхлэн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг  зохион байгуулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 02-оос 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр нийт 235 цагийн сургалтыг 2 дахь удаагаа зохион байгууллаа.

Уг сургалт 73 цагийн танхимын, 162 цагт арван хурууны бичээчийн курс, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхүүдэд дадлага/практик/ хэлбэрээр зохион байгуулагдсан ба хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулсан бөгөөд шалгалтад тэнцсэн 28 төгсөгчдөд “Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээг өнөөдөр /2017.11.28/ олгосон юм.

 

 

Төрөл: Мэдээ