4191-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Номтой өдөр” өдөрлөгийг зохион байгуулж эхэллээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг  хууль зүйн их, дээд сургууль, тэдгээрийн багш, оюутнуудад танилцуулах, мэдээлэл түгээх, шинээр батлагдсан хууль болон хууль зүйн холбогдолтой бүтээлийг нийтийн хүртээл болгох, харилцан солилцох хууль зүйн  их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Номтой өдөр” өдөрлөгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачилан өнөөдөр /2017.11.28/ анхны өдөрлөгийг Шихихутуг их сургуулийн оюутнуудад зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж Шихихутуг их сургуулийн дэд захирал Л.Дэжидмаа үг хэлж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн эрхлэгч А.Түвшинтулга тус хүрээлэнгийн танилцуулга мэдээллийг хийв.

Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүтээлийн дээжийг Шихихутуг их сургуульд хандивлаж, тус сургуулиас эрхлэн гаргасан зарим бүтээлийн солилцлоо.

Мөн тус сургуулийн 5 шилдэг оюутанд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын номын сангаар үнэгүй үйлчлүүлэх эрхийг бэлэглэсэн юм.

Хууль зүйн холбогдолтой номын худалдааг тус сургуулийн оюутнуудад зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг цаашид хууль зүйн их, дээд сургуулиудад үргэлжлэх юм.

Төрөл: Мэдээ