2018-09-23 20:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ 2018 ОНЫ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уг хуралдаанаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2017 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангийн биелэлтийг дүгнэсэн ба 2018 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Түүнчлэн тус хуралдаанаар Эрдмийн зөвлөлийн гишүүд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн талаар санал солилцсон бөгөөд гишүүд саналаа нэгтгэж, Монгол Улсын Их Хурал, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг Эрдмийн зөвлөлийн нийт гишүүдэд тус хүрээлэнгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж хүрээлэнгээс хэвлүүлсэн бүтээгдэхүүний дээжээс гардуулан өглөө.

 

Төрөл: Мэдээ