2018-01-17 21:50
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Болдбаатарын “Хүндэтгэлийн лекц” болно

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2003 оноос эхлэн олон улсын болон Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүнд бүхий хуульч эрдэмтэн, багш, практик ажилтныг урьж хүндэтгэлийн лекц сонсох, хөрөг зургийг байрлуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Анхны лекцийг тус хүрээлэнгийн анхны Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид уншсан бол удаах лекцийг С.Нарангэрэл, С.Жанцан, О.Амархүү, И.Дашням, Ж.Авхиа, С.Жалан-Аажав, Г.Совд, Д.Лүндээжанцан, Л.Баасан, Т.Сэнгэдорж, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Ч.Энхбаатар нар уншжээ.

Энэ удаад  “ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт  Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Болдбаатарын  Хүндэтгэлийн лекц 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Та бүхнийг урьж байна.

Төрөл: Мэдээ