2018-12-19 12:16
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруултанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтанд 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр болно.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, багш, магистрант, докторант гээд нийт 19 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургуулийн оюутнуудаас 30 илтгэл ирүүлснээс судлаачийн салбарт 6, Оюутны салбарт 6 бүтээл шалгараад байгаа юм.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 9.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхлэх тул эрдэмтэн судлаач, хуульч, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Төрөл: Мэдээ