2018-02-21 22:32
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хууль зүйн салбарынханд болон иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй” нэртэй 2 шинэ бүтээлийн нээлт боллоо. Дээрх бүтээлүүд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн  сургалт сурталчилгааны чухал гарын авлага хэрэглэгдэхүүн болох бүтээл юм.

Эдгээр номыг Монголын Криминологичдын холбооноос санаачлан Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хууль сахиулах,шүүх эрх мэдлийн байгууллага, ХСИС, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их засаг олон улсын их сургуультай хамтран бүтээжээ.

Шинэ бүтээлийн нээлтэд Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга  Л.Нямгэрэл, номын зохиогчид болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо

 

 

Төрөл: Мэдээ