2018-02-21 22:32
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн талаар танилцуулах сургалтыг зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн Улсын Их Хурлаас шинээр баталсан хуулийг танилцуулах олон нийтэд хүргэх ажлын хүрээнд Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн талаар танилцуулах сургалтыг  Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн  гүйцэтгэх удирдлага, дунд шатны менежер, алба хэлтсийн дарга, ерөнхий инженер, ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа. Шинээр батлагдсан хуулиуд ялангуяа Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулах сургалтыг цаашид Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс иргэд, байгууллагад зохион байгуулах боломжтой юм.

Төрөл: Мэдээ