3303-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЗҮХ-нд дараах ажлын байранд ажилтан авна

Нэгж, алба, ажлын байр

Орон тоо

Ажлын тодорхойлолт

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

1 Хууль зүйн судалгааны төв,  Нийтийн эрх зүй, харьцуулсан эрх зүйн багт,

Бодлогын судлаач

3

  • Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх, оролцох
  • Судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
  1. Эрх зүйч мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй.
  2. Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  3. Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах  сонирхолтой
  4. Шинийг санаачлагч, эрэлхийлэгч,сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй
  5. Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
  6. Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
2 Хууль зүйн судалгааны төв,

Сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичигбөгөөд номын санч судлаач

1

  • Хууль зүйн эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэлд бэлтгэх,эмхэтгэх
  • Ном зүйн судалгааг явуулах, шаардлагатай эрдэм шинжилгээний мэдээллээр судлаачдыг хангах.
  • Судалгааны эх сурвалж бэлтгэх
  • Номын санг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний болон номын баяжилтын талаар судалгаа хийх, мэдээлэл бэлтгэх
  1. Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  2. Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  3. Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах  сонирхолтой
  4. Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
3 Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төв, Хууль тогтоомж сурталчлах алба,

Мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн

1

  • Хууль зүйн мэдээллийг  хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслээр олон нийтэд ойлгомжтой, энгийнээр хүргэх,  эрх зүйн шинэтгэлийн үйл явцыг  олон нийтэд  тайлбарлан таниулахад чиглэж ажиллана.

 

  1. Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Мэргэжлээрээ, түүний дотор олон нийт, хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж байсан туршлагатай  бол  давуу тал болно
  3. Баримт бичиг боловсруулах, хэл найруулгын өндөр чадвартай.
  4. Тогтвор суурьшилтай, ачаалал даах,  багаар  ажиллах   эрмэлзлэлийг  харгалзана.

 

 

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл /өргөдлийн маягт татах/
  2. Дипломын хуулбар
  3. Анкет /СV/, товч намтар, зураг 2 хувь
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Эссэ 1500-аас доошгүй үгтэй. Сэдвүүдийн хүрээ:

a)    Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах онцлог

b)    Төрийн эрх мэдэл хуваарилах онол

c)    Үндсэн хуулийн эрх зүйн түгээмэл зарчмууд

d)    Үндсэн эрхийн тухай ойлголт, үзэл санаа, хандлага

/Дээрхээс өөр сэдвээр өмнө бичиж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл зэргийг тооцуулж болно/

  1. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй/
  2. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/

/Мэдээлэл сурталчилгааны мэргэжилтний бүрдүүлэх материалд 4-с хойш хамаарахгүй/

 

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2013 оны 07 дугаар сарын 05-ны дотор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд биечлэн эсвэл tuul@legalinstitute.mn хаягаар цахим хэлбэрээр илгээнэ үү. Утас 11-315735

Төрөл: Хүний нөөц