3288-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнд судлаач ажилд шалгаруулж авна

Нэгж, алба, ажлын байр

Орон тоо

Ажлын тодорхойлолт

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

1 Хууль зүйн судалгааны төв,  Нийтийн эрх зүй, хувийн эрх зүйн багт,
Бодлогын судлаач

3

  • Хууль зүйн болон бодлогын судалгааг хийх
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх, оролцох
  • Эрх зүйч мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй.
  • Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах  сонирхолтой
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
  • Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
2 Хууль зүйн судалгааны төв,
Сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичиг бөгөөд номын санч судлаач

1

  • Хууль зүйн эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэлд бэлтгэх, эмхэтгэх
  • Судалгааны эх сурвалжийн лавлагаа бэлтгэх
  • Ном зүйн судалгааг явуулах, шаардлагатай эрдэм шинжилгээний мэдээллээр судлаачдыг хангах.
  • Номын санг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний болон номын баяжилтын талаар судалгаа хийх, мэдээлэл бэлтгэх
  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах  сонирхолтой
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
3 Хууль зүйн судалгааны төв Статистикч судлаач, Социологич судлаач

2

  • Хууль зүйн болон бодлогын судалгааг хийхэд дэмжиж ажиллах
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх, оролцох
  • Судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Судалгаа, сургалт, мэдээллийн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох асуудлаар социологийн судалгаа хийх, статистикийн дүн шинжилгээ хийх, судалгааны ажлыг зохион байгуулах;
  • Статистикч, социологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эрх зүйч давхар мэргэжилтэй бол давуу тал болно.
  • Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах  сонирхолтой
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
  • Статистикийнсудалгаа, социологийн судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай бол сайн

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл /өргөдлийн маягт татах/
  2. Дипломын хуулбар
  3. Анкет /СV/, товч намтар, зураг 2 хувь
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Эссэ 1500-аас доошгүй үгтэй. Сэдвүүдийн хүрээ:

a)     Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах онцлог

b)     Төрийн эрх мэдэл хуваарилах онол

c)     Үндсэн хуулийн эрх зүйн түгээмэл зарчмууд

d)     Үндсэн эрхийн тухай ойлголт, үзэл санаа, хандлага

/Дээрхээс өөр сэдвээр өмнө бичиж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл зэргийг тооцуулж болно/

  1. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй/
  2. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны дотор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд биечлэн авч ирэх эсвэл munkhgerel@legalinstitute.mn хаягаар цахим хэлбэрээр илгээнэ үү. Утас 99050063

Төрөл: Хүний нөөц