2017-10-18 14:41
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хүний нөөцийн бодлогын ил тод байдал

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2015-2018 онд баримтлах “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж байна.

Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн зорилго

Тус баримт бичгийн зорилго нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, өнөөгийн хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдлийг тооцох, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай боловсон хүчин бий болгохын тулд албан хаагчдын авъяас, чадварыг нээн илрүүлэх замаар үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хүний нөөцийн тэргүүлэх чиглэл

Хүний нөөцийн чадавхийг сайжруулах замаар чанарын удирдлагын тогтолцоог байгууллагад нэвтрүүлэх бодлогыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

–     Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, түүнд тулгуурлан хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хүний нөөцийг бүрдүүлэх;

–     Хүний нөөцийн мэдээллийг удирдлагын шийдвэр гаргах хэрэгсэл болгох;

–     Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт, хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, суралцагч байгууллага болох;

–     Хүний нөөцийн хөгжлийн болон цалин, хөлс, шагнал, урамшууллын тогтолцоог ажлын бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болгох;

–     Гадаад харилцаа хамтын ажиллагааг хүний нөөцийн чадавхийг сайжруулах хэрэгсэл болгох.

Өнөөгийн хүний нөөцийн байдал

Хууль зүйн сайдын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” А/44 дүгээр тушаалын хавсралт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын  2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б-13 дугаар тушаалын дагуу нийт 33 албан хаагчийн бүтэц,орон тоотой ажиллаж байна.

Хүний нөөцийн нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлэх үзэл баримтлал

Тус хүрээлэн нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиудын хүрээнд хүний нөөцийн нийлүүлэлтийн талаар дараах бодлогыг  баримталж ажиллана.

Ажилтанг ажлын байранд сонгон шалгаруулахад баримтлах журам

Тус хүрээлэн нь Төрийн албаны тухай хуулийн дагуу албан хаагчийг сонгон шалгаруулалтын дагуу томилно. Сул орон тоо гарсан тохиолдолд байгууллагын албан хаагчдаас тухайн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан албан хаагчийг дэвшүүлнэ. Албан хаагч нь ажлын байранд дэвшин ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

–       Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн биелүүлсэн

–       Ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, бүтээмж  өндөр

–       Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог

–       Сахилгын шийтгэлгүй

Энэхүү шаардлагыг хангасан албан хаагчийг сул гарсан ажлын байранд дэвшүүлэн ажиллуулах тухайн харьяалах нэгжийн саналыг үндэслэн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангахаас гадна гадаад хэлний бичгийн болон ярианы сайн чадвартай, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан  мэргэжлийн хүмүүсийг тэргүүн ээлжинд авч ажиллуулах чиглэл баримтална.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

–       Сул орон тоог холбогдох журмын дагуу олон нийтэд мэдээлэх

–       Сул орон тоо гарсан тохиолдолд тус байгууллагын дотоод сүлжээгээр албан хаагчдад мэдээлдэг байх

–       Сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг ханган, журамд заасны дагуу шударгаар зохион байгуулах.

–       Шинээр орсон ажилтанд захиргааны хэлтсийн эрхлэгч байгууллагын зорилго, түүний бүтэц, зохион байгуулалт, холбогдох дүрэм, журмыг танилцуулна.

Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, ашиглах

МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу албан хаагчдын хувийн мэдээллийг бүрдүүлэн хүний нөөцийн мэдээллийн сан бий болгож өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглана.

Албан хаагчийн хувийн мэдээллийг багтаасан мэдээллийн сантай байна. Шинээр ажилд томилогдохоос эхлээд тухайн албан хаагч ажлаас чөлөөлөгдөх хүртэл бүх мэдээллийг багтаасан хувийн хэргийг эрхлэн хөтлөх бөгөөд тухай бүр мэдээллийг багтааж товъёогжуулна. Албан хаагчийн хувийн хэргийг эрхлэн хөтлөхдөө холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

–     Ажилд орох хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийн сан үүсгэх

–     Ажлын байр өөрчлөх хүсэлт гаргасан албан хаагчдын мэдээлэл үүсгэх

–     Хүний нөөцтэй холбоотой аливаа шийдвэрийг удирдлагын зүгээс гаргахад     хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сангийн тоо баримтад тулгуурладаг байх

–     Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлалыг хангах

–     Төрийн албаны зөвлөлд жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүний нөөцийн мэдээллийг хүргүүлдэг байх

Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоод хамтынажиллагааг хөгжүүлэх

Тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа бүхий л үйл ажиллагаа хүний хүчин зүйлээс хамаарч байна. Иймд хүний нөөцийн бодлогод гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллана. Хүрээлэнгийн албан хаагчдын хөгжилд тодорхой үр дүнг үзүүлэх зорилгоор хүний нөөцийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

–       Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад жилд 1-2 магистр, түүнээс дээш эрдмийн зэрэг хамгаалуулах

–       Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хүний нөөцийн бодлого, зорилгын талаар судлах, харилцан туршлага, мэдээ, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах

–       Ажилтнуудыг дотоод, гадаадын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад суралцах, судалгаа хийж мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх

–       Хүний нөөцийн мэргэжилтэнг хүний нөөцийн чиглэлээр нарийн мэргэшүүлэх, холбогдох сургалтад хамруулах

–       Гадаадын бусад орны ижил төстэй судалгаа, мэдээллийн байгууллагын хүний нөөцийн бодлого, чиг хандлагыг судлах, харилцан туршлага солилцох.

Хүний нөөцийн мэдээллийн ил тод байдлыг бүрдүүлэх

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”, “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн хүрээлэнгийн хүний нөөцийн мэдээллийг байгууллагын цахим хуудсаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлнэ.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

–       Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах

–       Хүний нөөцийн бодлогын баримт бичиг болон түүний хэрэгжилтийг цахим хуудсанд байршуулж, тухай бүр шинэчлэх

–       Хүний нөөцийн ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсанд байршуулах.

Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн үр дүн

–       Хүрээлэнгийн эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийн чадварлаг нөөц бүрдэнэ.

–       Албан хаагчид нэгэн зорилгод чиглэсэн бүтээлч хандлага бий болно.

–       Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахуйц хэмжээний хүний нөөцийн чадавхитай байна.

–       Албан хаагчдын ажилдаа хандах хандлага сайжирна.

–       Хүний нөөцийн гадаад хамтын ажиллагаа өргөжинө.

–       Албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, мэргэшсэн байна.

–       Төрийн албаны тухай хуульд заасан албан хаагчийн нийгмийн баталгаа сайжирна.

–       Албан хаагчийн мэдээллийн нэгдсэн сан бүхий бааз бүрдэж удирдлагын түвшинд шийдвэр гаргахдаа хүний нөөцийн мэдээ, мэдээлэлд тулгуурлана.

Хүний нөөцийн эрсдэлийн талаар баримтлах бодлого

Тус хүрээлэнгээс 2015-2018 онд дэвшүүлсэн зорилтуудыг хангах  чиглэлээр байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох хүрээнд бүтцийн өөрчлөлтөөр орон тооны цомхотгол хийгдэх шаардлага гарсан тохиолдолд нийт орон тооны 15 хувиас хэтрэхгүй байна. Энэхүү гарч болох эрсдлийг тулгарсан тохиолдолд тухайн албан хаагчид хууль тогтоомжийн дагуу 6 сар хүртэлх  цалинтай  тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, өөр ажил, албан тушаал эрхлэхэд шаардлагатай сургалтад хамруулах замаар шийдвэрлэх бодлогыг баримтална.

—–оОо—–

Төрөл: Хүний нөөц