2018-07-23 06:55
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн танилцуулгад урьж байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт зохиогч, судлаачдын шинээр бүтээсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарын болоод иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, бүтээлийг танилцуулах, шинжлэх ухаан, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаад хууль зүйн доктор, профессор Т.Мөнхжаргалын “Монгол Улсын иргэний цаазын товчоон”, Уб., 2017, хууль зүйн доктор (LLD) Ж.Оюунтунгалагийн “Иргэний эрх зүйн онолын асуудал”. Уб., 2018 шинэ бүтээлийг танилцуулах номын нээлт болно.
Номын нээлт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн /Баасан гараг/ 15:00 цагаас болно. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Жич: Номын хямдралтай худалдаа болно.

Төрөл: Мэдээ