2018-07-23 06:56
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хэнтий аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож сургалт, мэдээлэл хийв

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас  санаачлан  зохион байгуулсан “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нь”  сэдэвт Удирдах ажилтны 2 дугаар зөвлөгөөн 2018 оны 4 дүгээр сарын 2ны өдөр  Чингис хотод боллоо. Энэхүү зөвлөгөөн нь Хэнтий аймаг дахь бүх шатны төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилго агуулснаараа онцлог байв.

Тус зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Цэцэгээ оролцож  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн агуулга зорилтыг танилцуулсан бол Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн  эрхлэгч А.Түвшинтулга тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх гол ажлын нэг болох хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны E-khutuch.mn цахим сангийн бүтэц, агуулгын талаар болон цаашид орон нутгийн зүгээс анхаарах асуудал, хамтран хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Түүнчлэн захиргааны акт гаргахад анхаарах асуудал, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт сэдвээр сургалт, мэдээлэл хүргэлээ.

Төрөл: Мэдээ