2018-07-23 06:56
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Сэтгүүлчдэд эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулав

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран сэтгүүлчдэд эрх зүйн мэдлэг олгох сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч хамрагдав.

Уг сургалтыг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд эрх зүйн холбогдолтой мэдээ бэлтгэхэд анхаарах арга зүйн асуудал, Зөрчлийн тухай хуулийн ойлголт, онцлог хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад хамаарах эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал сэдвээр  зохион байгууллаа.

Сургалтад Mongol HD, ECO тв, ДБА фм, Монгол ньюс, Эх орны манаа, Монголын мэдээ, Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлч дээд сургууль зэрэг байгууллагуудаас сэтгүүлчид оролцлоо.

Төрөл: Мэдээ