2018-10-15 22:29
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хууль зүйн салбарынханд болон иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа хууль зүйн доктор, профессор Т.Мөнхжаргалын “Монгол Улсын иргэний цаазын товчоон” Уб., 2017, Хууль зүйн доктор Ж.Оюунтунгалагийн “Иргэний эрх зүйн онолын асуудал” Уб., 2018 шинэ бүтээлийн нээлт боллоо.

 

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  захирал С.Энхцэцэг үг хэлэв.

Шинэ бүтээлийн нээлтэд зохиогчийн бүтээлтэй холбоотойгоор эрдэмтэн судлаачид өөрсдийн санал, зөвлөмж хэллээ. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор Б.Улаанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант М.Төрбаяр нар зохиогч болон бүтээлийн талаар үг хэллээ.

Шинэ бүтээлийн нээлтэнд доктор, профессор Т.Мөнхжаргал, доктор Ж.Оюунтунгалаг нарын гэр бүл, хамтран ажиллагсад, багш, үе үеийн шавь нар, хуульч судлаач, оюутнууд оролцлоо.

Төрөл: Мэдээ