2018-04-20 23:27
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Захиргааны хэм хэмжээны актын эмхэтгэл” 2018 оны №6 хэвлэгдлээ

“Захиргааны хэм хэмжээны актын эмхэтгэл”-ийн 2018 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн 6 дэх дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 9 эрх зүйн акт нийтлэгдлээ.

 

  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоол. Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал батлах тухай Улсын нэгдсэн санд 3846 дугаарт бүртгэв.

 

  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоол. “Багануур ус” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, батлах тухай Улсын нэгдсэн санд 3847 дугаарт бүртгэв.

 

  • Монголбанкны ерөнхийлөгч, сангийн сайдын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дугаар тушаал. Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай Улсын нэгдсэн санд 3848 дугаарт бүртгэв.

 

  • Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/09 дугаар тушаал. Эрүүл мэндийн зурагт болон бичмэл анхааруулгыг шинэчлэн батлах тухай Улсын нэгдсэн санд 3849 дүгээрт бүртгэв.

 

  • Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаал. Аргачлал шинэчлэн батлах тухай Улсын нэгдсэн санд 3850 дугаарт бүртгэв.

 

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 1 дүгээр сарын 23 өдрийн А/024/11 дүгээр тушаал. Орон тооны жишиг норматив батлах тухай Улсын нэгдсэн санд 3851 дүгээрт бүртгэв.

 

  • Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 07/21 тогтоол. Төлбөрийн хэмжээ тогтоох тухай Улсын нэгдсэн санд 3852 дугаарт бүртгэв.

 

  • Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/41 дугаар тушаал. Журамд өөрчлөлт оруулах тухай

 

  • Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/43 дугаар тушаал. Зааварт өөрчлөлт оруулах тухай
Төрөл: Мэдээ