2018-06-22 16:41
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2013 оноос эхлэн Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн үнэт зүйлийг  дээшлүүлэх, орчин үеийн сургалтын аргачлалын хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулахад анхаарах асуудал, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаад 2018 оны эхний сургалтыг 4 дүгээр сарын 13-ны өдөр “Орчин үеийн суралцахуйн чиг хандлага, насанд хүрэгчдийн сургалт, түүний онцлог, сургалтад сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь” сэдвээр нийт 5 цагийн хичээлийг Боловсрол судлалын сургуулийн багш, доктор, профессор Ш.Ичинхорлоо зааж, багш нарын сонирхсон асуултанд хариулт өглөө.

Тус сургалтад хууль зүйн их, дээд сургуулийн 35 багш хамрагдлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс цаашид сургалтад оролцогч багш нарын санал, энэ чиглэлийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг дараа дараагийн сургалтдаа харгалзан үзэж зохион байгуулах болно.

Төрөл: Мэдээ