2018-12-19 13:02
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдвээр дотоод сургалтыг зохион байгууллаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан Манай улс жил бүрийн 4 дүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” зохион байгуулдаг.Тус аяны хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн албан хаагчдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад  Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн М.Саранцацрал  хичээл зааж, албан хаагчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

Цаашид  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянын хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Төрөл: Мэдээ