9702-05-26 15:27
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт болно

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт зохиогч, судлаачдын шинээр бүтээсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарын болоод иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, бүтээлийг танилцуулах, шинжлэх ухаан, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ удаад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль Сахиулахын Их сургуулийн докторант Ш.Баасандоржийн “Ром-Германы эрүүгийн процесс” шинэ бүтээлийн танилцуулга, Франц улсын эрүүгийн процессын ажиллагааны талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус бүтээлийг хууль зүйн доктор Б.Батзориг хянан тохиолдуулжээ.

Уг номонд Франц Улсын Эрүүгийн процесс ажиллагааны талаар болон хууль зүйн зарим Франц үг хэллэг, нэр томьёог латин,  англи, орос хэлээр давхар хадмал орчуулга хийхийн зэрэгцээ зарим нэр томьёоны тодорхойлолтыг франц өгүүлбэрийнх нь хамт оруулснаараа онцлог бүтээл болжээ.

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн /Мягмар гараг/ 15 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Жич: Номын хямдралтай худалдаа болно.

 

Төрөл: Мэдээ