2018-09-23 21:42
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Туркийн Хууль зүйн академитай хамтран ажиллахаар боллоо

Бүгд Найрамдах Турк Улсын Дээд Шүүхийн Ерөнхий прокурорын орлогч прокурор Халил Адигүзэл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-14-ний хооронд манай улсад айчлал хийж байна. Айлчлалын хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Хууль зүйн хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Амаржаргал, Захиргааны хэлтсийн эрхлэгч Т.Галбадрах, Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  ажилтнууд Туркийн талаас Бүгд Найрамдах Турк Улсын Дээд Шүүхийн Ерөнхий прокурорын орлогч прокурор Халил Адигүзэл, Хууль зүйн академийн Дэд ерөнхийлөгч Рифат Инанч, Хууль зүйн яамны газрын дэд дарга Али Өзтүркмэн, БНТУ-ын Эрзүрүм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Мэхмэт Мэтин Кахраман, Улсын Дээд Шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурорын газрын Олон нийтийн прокурор Мүслүм Жанполат, Хууль зүйн академийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Осман Хазэр, Хууль зүйн академийн Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Дижлэ Гөздэ Кочеийт нар оролцлоо.

Уулзалтаар Монгол, Турк хоёр улсын эрх зүйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академи хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт хууль зүйн судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгаа ба эрх зүйн мэдлэгийг хүртээмжтэй болгох, байгууллагын үйл ажиллагааны удирдлага болон техникийн дэмжлэг үзүүлэх, талуудын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, туршлага солилцох зэрэг чиглэлийг тусгажээ.

Төрөл: Мэдээ