2018-10-22 21:26
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээнд ХЗҮХ амжилттай оролцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг энэ сарын 7-13-ны хооронд “Улаанбатар чуулга”-ын байранд зохион байгууллаа.

Энэхүү долоо хоногийн үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголтыг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд зорилготой.

Үзэсгэлэн:

  1. Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,
  2. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ,
  3. Төрийн үйлчилгээний инноваци,
  4. Нийгэм, соёлын инноваци,
  5. Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн,
  6. Инновацийн дэд бүтэц,
  1. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт долоон чиглэлээр зохион байгууллагадаж

Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн салбраас  “Legalinfo.mn” “Цахим хяналтын систем”, “Цахим бугуйвч”, “Crime Mappin”, “School police”, “Нохой чарга” иновацийн бүтээлүүд оролцлоо. Хууль зүйн салбарын иноваци бүтээл оролцсон эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем  “Legalinfo.mn” цахим хуудас нь хэдийнээ хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээний танил үйлчилгээ болсон билээ.

Хууль тогтоох болон эрх зүйн хэм хэмжээ тогтоогч байгууллагаас батлан гаргасан эрх зүйн актыг агуулсан эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан буюу цахим систем нь өнөөдрийн байдлаар 12.000 гаруй эрх зүйн акт тус цахим санд ороод байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn  цахим хуудас нь Монгол Улсын хамгийн олон хэрэглэгчтэй цахим хуудасны нэг юм. 2006 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус системд давхардсан тоогоор 2018 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 17,582,754 хэрэглэгч холбогдож мэдээлэл авсан байна.

 

Төрөл: Мэдээ