2018-09-23 20:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн ажиллагаа боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарынханд болон иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ удаа Хууль Сахиулахын Их сургуулийн докторант Ш.Баасандоржийн “Ром-Германы эрүүгийн процесс” Уб., 2018 шинэ бүтээлийн танилцуулга боллоо. Тус бүтээлийг хууль зүйн доктор Б.Батзориг хянан тохиолдуулсан байна.

/Хууль Сахиулахын Их сургуулийн докторант Ш.Баасандорж/

Шинэ бүтээлийн танилцуулгыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал үг хэллээ.

/Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал/

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын номын санд зохиогч бүтээлийн дээжээсээ гардууллаа.

“Ром-Германы эрүүгийн процесс” бүтээл нь Франц Улсын Эрүүгийн процесс ажиллагааны талаар болон хууль зүйн зарим Франц үг хэллэг, нэр томьёог латин,  англи, орос хэлээр давхар хадмал орчуулга хийхийн зэрэгцээ зарим нэр томьёоны тодорхойлолтыг франц өгүүлбэрийнх нь хамт оруулснаараа онцлог бүтээл болжээ.

Шинэ бүтээлийн нээлтэд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид бүтээлтэй холбоотой өөрсдийн санал, зөвлөмжийг хэллээ. Тухайлбал,  Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич С.Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Хэл шинжлэлийн доктор, Франц хэлний профессор багш Л.Дорждэрэм нар зохиогч болон бүтээлийн талаар  санал, сэтгэгдлээ хэллээ.

/Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич С.Нарангэрэл/

/Хууль зүйн доктор Б.Батзориг/

/Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн доктор М.Гантулга/

/Хэл шинжлэлийн доктор, Франц хэлний профессор багш Л.Дорждэрэм/

/МУИС-ийн ХЗС-ийн  Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан/

/Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав/

/Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа/

/Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам/

Шинэ бүтээлийн нээлтэд Хууль Сахиулахын Их сургуулийн докторант Ш.Баасандоржийн гэр бүл, дотны нөхөд, хамтран ажиллагсад, хуульч, эрдэмтэн, судлаач, багш, оюутнууд оролцлоо.

Мөн номын зохиогч Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ш.Баасандоржид Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн доктор М.Гантулга, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очир болон Улсын ерөнхий прокурорын газар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хамт олон талархал илэрхийлж цаашдын амжилд нь амжилт хүслээ.

Төрөл: Мэдээ